| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 1390 |
| Огноо | 2016-02-17 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 1390
| 2016 оны 2 сарын 17 өдөр | Дугаар 102/ШШ2016/01390 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд байрлах, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо, Өнөр хорооллын 15-р байрны 14 тоотод байрлах, “Далайн гүнж” ХХК-д холбогдох татварын өр 3 433 424 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламжав, хариуцагч С.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламжав шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус татварын хэлтэст бүртгэлтэй, 2767171 тоот регистрийн дугаартай “Далайн гүнж” ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 340013064 тоот хянан шалгах актаар ногдуулсан алдангийн орлого 1 012 186 төгрөг, торгуулийн орлого 1 708 315.2 төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 664 673.3 төгрөг, 2015 оны 5-р сарын 27-ны өдрийн 340019972 хяналт шалгалтын актаар ногдуулсан алдангийн орлого 14 377.2 төгрөг, торгууль 7 825.1 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 26 083.5 төгрөг нийт 3 433 424.3 төгрөгийг төлж барагдуулаагүй. Тус компани нь татварын хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлж барагдуулаагүй, татварын албаны шаардлагыг биелүүлээгүй зөрчил нь Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 18-р зүйлийн 1.1 дэх заалт “татвар ногдох зүйл , татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, мөн хуулийн 1.4 дэх заалт “татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн тул “Далайн гүнж” ХХК-иас 3 433 424.3 төгрөгийг нэхэмжилсэн. Харин “Далайн гүнж” ХХК нь татварын үндсэн өр нэмэгдсэн өртгийн албан татварын 664 637 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 26 083 төгрөгийг тус тус төлсөн. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.3-т зааснаар торгууль, алдангийн 2 742 703 төгрөгийг өршөөлд хамруулж хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэв.
Хариуцагч С.Байгалмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2015 оны 12-р сарын 25-нд нэмэгдсэн өртгийн албан татварын 664 638 төгрөг, 2016 оны 1-р сарын 25-нд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 26 083 төгрөгийг төлсөн. Алданги, торгуулийн 2 742 703 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь “Далайн гүнж” ХХК-д холбогдох татварын өр 3 433 424.3 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтэс нь “Далайн гүнж” ХХК-ний 2009-2013 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 340013064 тоот актаар 664 673.3 төгрөгийн нөхөн татвар, алданги 1 012 186 төгрөг, торгууль 1 708 315.2 төгрөг, 2015 оны 5-р сарын 27-ны өдрийн 340019972 хяналт шалгалтын актаар 26 083.5 төгрөгийн нөхөн татвар, алданги 14 377.2 төгрөг, торгууль 7 825.1 төгрөг нийт 3 433 424.3 төгрөгийг төлүүлэхээр /хх 14-24/ ногдуулжээ.
Татвар төлөгч “Далайн гүнж” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 18-р зүйлийн 18.1.1, 18.1.4 дэхь хэсэгт зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх, хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй, үүргээ биелүүлээгүй тохиодолд энэ хуулийн 35-р зүйлийн 35.2, 70-р зүйлийн 70.1 дэхь хэсэгт зааснаар татварын хэлтэс, татварын улсын байцаагч татвар төлөгчөөс татвар төлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө буюу 2015 оны 12-р сарын 25-нд нэмэгдсэн өртгийн албан татварын 664 638 төгрөг, 2016 оны 1-р сарын 25-нд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 26 083 төгрөгийг тус тус төлсөн нь зохигчийн тайлбар, Улаанбаатар хотын банкны хуулбар зэрэг баримтаар тогтоогдсон байна. Харин талууд алданги, торгуулийн 2 742 703 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.3-т зааснаар өршөөлд хамааруулж хүчингүй болгохыг хүсчээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь алданги, торгуулийн 2 742 703 төгрөгийг дээрх хуульд хамааруулан хүчингүй болгохыг зөвшөөрсөн боловч энэ хуулийн 4-р зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан нь татварын өрийн торгууль, алданги, хүүнд хамааралгүй байна.
Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас торгууль, алданги гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, хариуцагчтай мэтгэлцээгүй, хариуцагч татварын нөхөн төлбөрийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдсугай.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА