Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2019/ШЦТ/195

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж

Улсын яллагч: Б.Мээпам

Шүүгдэгч: Б.Ж нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овгийн Б.Ж холбогдох 1912.......... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: С овгийн Б.Ж /РД:

                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Б.Ж нь 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,,,дүгээр баг, ,,,, тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Д хувийн таарамжгүй харьцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож түүний биеийн зүүн нүдний зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Мөрдөн байцаалтын үед:

 

    Хохирогч А.Д ийн өгсөн: .... Ж гэх хүнтэй хамт амьдраад 9 жил болох хугацаанд 1 хүүтэй 1 охинтой болсон, одоо хүү 6 настай, охин 4 настай. 2019 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Т манай нөхөр рүү залгаад манайд хүрээд ирээ ямаа хорхоглож идье гээд бид хоёр Ихтамир сум Борт багаас өөрийнхөө машинтай аймгийн төвд ирсэн. Энэ асуудал 2019 оны 07 дугаар сарын 16-ны орой 21 цаг өнгөрч байхад Тгийнд манай нөхөр архи ууж байгаад намайг хэл амаар доромжлон амьдаар чинь өвчинө, жингэр, гичий минь чамайг ална, гуйлгачин минь зайлаараа гээд гараараа нүд рүү 2 удаа цохиж, хүзүү рүү 2 удаа дахин цохиж байхад найз Т, А гэх хоёр найз нь салгасан. Ж гартаа хоолны сэрээ бариад араас элдэж хөөгөөд нэвт шаана гээд байсан. Тэгэхээр би гүйгээд гэрийнх нь замын эсрэг тал руу зугтаасан. Тэр үед цаг өглөөний 05 цаг болж байсан. Манай нөхөр эрүүл, согтуудаа ялгаагүй намайг зодож, цохидог дараа нь дахиж тэгэхгүй гэж хэлсэн мөртлөө зодож цохидог. Жгийн зан нь тийм муухай хүн. Архи уусан ч эрүүл ч үедээ намайг зодож хэл амаар доромжилдог, гэрийн тавилга эд зүйлийг эвдэж хэмхэлдэг. Хүүхдүүддээ хааяа зодож цохидог. Гэр бүл болсон цагаасаа хойш ааш авираа гаргаж, агсам тавьж зодож цохиж эхэлсэн. Би шүүх эмчийн дүгнэлт гаргуулмаар байна. Өмнө нь зодуулснаас болж миний толгой бие байнга өвдөж даралт ихэсдэг болсон, өвчин намдаах эм даралтны эм байнга ууж байна. Нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолтой, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 хуу/

Хохирогч А.Д ийн  дахин өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Жгийн найз Т Архангай аймагт ямаа аваад хүрээд ирье ямаа боож идье гээд дуудаад байсан. Тэгээд бид хоёр энэ өдөр Архангай аймагт Тгийн гэрт ирсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ямаагаа манай нөхөр Ж би тэгээд Т болон түүний эхнэр М бид 4 ямаагаа боож идээд архи пиво ууцгаасан. Тэгээд тэр оройноо бид 2 хөдөө гэр рүүгээ явъя гэхэд Т хоноод яв гээд байсан юм. Би нөхөр Ж даа уурлаад би явна гэсэн чинь манай нөхөр уурлаад миний үгэнд орохгүй тэгээд бид хоёр маргалдсан. Уг асуудал Тгийн гэрт болсон юм. Тэгсэн манай нөхөр намайг янз бүрээр хэлээд улмаар намайг гараараа миний зүүн талын нүд рүү хоёр удаа цохисон. Тэр үед Т боль гээд салгасан, тэгээд хэрүүл маргаан хэсэг намжаад тэд нар архи уусан. Тэгж байгаад үүрээр шахуу амарцгаасан. Маргааш өглөө нь босоод ирэхэд миний зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан. Өглөө нь нөхөртөө гомдоод цагдаад дуудлага өгсөн юм. Намайг манай нөхөр тухайн үед хамт байсан А гэх найзтайгаа хардаад байх шиг байсан бас хөдөө гэр рүүгээ явъя гэсэн чинь явахгүй, хэрүүл маргаан болсон чинь намайг манай нөхөр гараараа миний нүд рүү 2 удаа цохисон. Тэр үед манай нөхрийн найз Т М нар хамт байсан. Манай нөхөр тэр үед нилээд их согтсон байсан. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ миний согтолт гайгүй байсан.  Миний зүүн нүд хөхөрч хавдсан байсан өөр гэмтэл учраагүй. Миний биед учирсан хөнгөн зэргийн гэмтлийг манай нөхөр Ж гараараа хоёр удаа цохиж зодсоны улмаас учруулсан. Урьд өмнө намайг манай нөхөр нэг удаа гараараа миний толгой руу цохиж байсан өөр байдлаар цохиж зодож байгаагүй. Манай нөхөр Ж хүүхдүүдээ бол зодож байгаагүй. Би урьд өмнө өөрийн нөхөр болон түүний найз нараас айгаад бас гомдсондоо цагдаад дуудлага өгсөн байсан. Тэгээд мэдүүлэг өгөх үедээ гомдсон сэтгэлээсээ болоод айж сандраад худал мэдүүлэг өгсөн юм. Үнэн хэрэгтэй бол манай нөхөр намайг цохиж зодоод байдаггүй тэр тусмаа хүүхдүүдээ бол цохиж зоддоггүй хүн байгаа юм. Тухайн үед намайг манай нөхрийн найз А гэх залуу намайг чирч татаж чангаагаад байсан юм тэгэхээр нь би янз бүрийн юм болж магадгүй гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Ж бид хоёр гэр бүлийн батлахтай, 2012 онд гэр бүлээ батлуулж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

    Гэрч Э.Т ын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ж, Д хоёр хөдөөнөөс ирэхдээ ямаатай ирээд хорхог хийж идсэн, архи ууж, хоол унд идэцгээгээд шөнийн 04 цагийн үед унтацгаасан, Ж сандал дээр унтаж байхад Д куртекээрээ Жг ороолгож харагдсан, Гэтэл удалгүй пижигнээд унахаар нь хартал Ж эхнэртэйгээ барьцалдчихсан зууралдчихсан байхаар нь би салгаад Жг дараад авсан. Өглөө босоод харахад эхнэрийх нь зүүн талын нүд хөхөрчихсөн байсан, өөр ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Бүгд архи нилээн ууцгаасан болохоор зарим асуудлыг нь хараагүй, сайн мэдэхгүй байна. Өдөр авгай нь буцъя гэхээр нь чи яах юм бэ, хоноод яв гэж хэлсэн юм, тэр асуудлаас болоод тэр хоёр маргалдсан. Хөдөөнөөс 15-нд ирээд манайд 3 хоночихоор эхнэр нь явъя гээд байсан. Энэ хоёрыг өмнө нь хэрүүл маргаан хийж зодож цохилцож байхыг хараагүй. Дгээс өөр бэртгэж гэмтсэн хүн байхгүй. Тухайн үед би эхнэртэйгээ, Ж, Д, А бид нар байсан...гэх мэдүүлэг /хх-ийн  8-9 хуу/ 

Гэрч М.Мгийн өгсөн: ....2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ж, Д хоёр хөдөөнөөс ямаатай ирсэн, маргааш нь ямаагаа хорхоглоод жаахан юм ууцгаагаад орой нь нилээн согтоод муудацгаасан, тэр оройдоо Д гэр рүүгээ явна гээд Жг явъя гээд байхаар нь бид нар согтуу машин бариад явна гэж юу байхав ээ, хоноод маргааш яв гэж хэлэхэд хоорондоо маргалдаад байсан. Унтах болоод хэвтэцгээсэн, гэтэл шөнийн 04 цагийн үед сэрсэн чинь манай нөхөр Жг орон дээр дараад, гарыг нь бариад суучихсан, Д уйлчихсан сууж байсан, би Дг аргадаад унтуулсан 17-ны өглөө босоод ирэхэд Дгийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан, Жгийн архи гараагүй байсан, хөдөө гэр рүүгээ явна явахгүй гэх асуудлаас болоод маргалдаад байсан. Д нь хөдөө гэр рүү буцъя гээд Ж нь архи уучихсан байсан, согтуу машин бариад хэрэггүй гээд бид нар явуулаагүй юм. Гэтэл Д нь уурлаад тэр хоёр маргалдаад байсан. Тэрнээс Д яаж цохиж, зодуулсанг би хараагүй, уусан архиндаа тасраад унтаад өгсөн байсан. Дгээс өөр бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Тухайн үед манай нөхөр Т, Ж, Д, А бид тавуулаа байсан, А ажилтай гээд хот руу яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/     

Б.Жгийн гэрчээр өгсөн: …2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймагт Т гэх найзындаа ирсэн. Тэгээд маргааш нь ямаа боож идээд жаахан архи ууцгаасан. Тэгээд архи ууж байх үед манай эхнэр хөдөө гэр рүүгээ харъя гээд байсан. Түүнээс нь болж маргалдсан бас би тэр үед эхнэрээ А гэх залуутай хардаад улмаар хэрүүл хийгээд уурандаа гараараа нэг удаа зүүн талын нүд рүү нь цохиж зодсон. Манай эхнэрийн зүүн талын нүд хөхөрч хавдсан байсан намайг манай найз Т боль гээд салгасан. Маргааш өглөө нь цагдаад дуудлага өгсөн байсан тэгээд цагдаа нар намайг авч ирсэн. Би өөрийн эхнэр Дг цохиж зодсон нь үнэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн  24-25 хуу/

Б.Жгийн яллагдагчаар өгсөн: …Наадам өнгөрөөд 2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр аймгийн төвд байдаг манай найз Т манайх руу утсаар яриад наадам  болоод өнгөрлөө хө манайд хүрээд ир бүгдээрээ нэг нийлье гэхээр нь эхнэр бид хоёр явахаар болоод нийлэх гэж байхад яаж зүгээр явах вэ гэж бодоод нэг ямаа аваад эхнэр бид хоёр аймаг орж ирээд тэр өдрөө өнгөрсөн. Хоноод маргааш өглөө нь босоод өдөр нь ямаагаа хорхоглоод бид нар жаахан архи пиво уугаад шөнө нь унтаж байтал манай эхнэр куртекээрээ намайг ороолгоод нүүр  рүү цохих шиг болохоор нь миний уур хүрээд эхнэрийнхээ зүүн нүд рүү цохьчихсон. Тэгсэн Т одоо боль боль гээд би больсон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Өглөө босоод иртэл манай эхнэрийн зүүн талын нүд нь хөхөрөөд хавдсан байсан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд намайг аваад явсан. Манай эхнэр тэндээс гараад Цагаан даваанд байдаг эмээгийндээ ирсэн байсан.  Юунаас болсныг нь мэдэхгүй манай эхнэр намайг Тын эхнэртэй хардсан юм шиг байсан. Манай эхнэр архи уучихаараа жаахан агсандуу зантай архи уусан согтуу байх үед нь гуйгаад аргадаад нэмэр байдаггүй юм. Би эхнэрийнхээ зүүн талын нүд рүү нь нэг удаа цохисон өөр цохиж зодсон зүйл байхгүй. Т түүний эхнэр М, манай эхнэр Д, бид дөрөв байсан. Өөр хүн байгаагүй. Би урьд өмнө эхнэртээ гар хүрч цохиж зодож байгаагүй. Эхнэр бид хоёр 2012 онд гэрлэлтээ батлуулж байсан.  Бид хоёр 2012 онд гэрлэлтээ батлуулаад хамт амьдарч байгаа одоо хоёр хүүхэдтэй...гэх мэдүүлэг /хх-ийн 36-39 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт:

1. А.Дгийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, нурууны доод хэсэг, баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо.  

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. 

3. Хэрэг  болох үеийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

4. Зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нуруу,  баруун шилбэнд цус хуралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй, эрүүл мэндий сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 27 хуу/ 

 

  Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-15 хуу/ 

Б.Жгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43  хуу/ 

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 49 хуу/

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 50 

хуу/

Мал тооллогын маягт /хх-ийн 51 хуу/

Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 54-55 хуу/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Жд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 01-09 тоотод шүүгдэгч Б.Ж нь гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр А.Дтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүнийг зодож, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Б.Ж үйлдсэн болох нь 

Хохирогч А.Дгийн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөр Жгийн найз Т Архангай аймагт ямаа аваад хүрээд ирье ямаа боож идье гээд дуудаад байсан. Тэгээд бид хоёр энэ өдөр Архангай аймагт Тгийн гэрт ирсэн. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ямаагаа манай нөхөр Ж би тэгээд Т болон түүний эхнэр М бид 4 ямаагаа боож идээд архи пиво ууцгаасан. Тэгээд тэр оройноо бид 2 хөдөө гэр рүүгээ явъя гэхэд Т хоноод яв гээд байсан юм. Би нөхөр Ждаа уурлаад би явна гэсэн чинь манай нөхөр уурлаад миний үгэнд орохгүй тэгээд бид хоёр маргалдсан. Уг асуудал Тгийн гэрт болсон юм. Тэгсэн манай нөхөр намайг янз бүрээр хэлээд улмаар намайг гараараа миний зүүн талын нүд рүү хоёр удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 21-23 хуу/

    Гэрч Э.Тын өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Ж, Д хоёр хөдөөнөөс ирэхдээ ямаатай ирээд хорхог хийж идсэн, архи ууж, хоол унд идэцгээгээд шөнийн 04 цагийн үед унтацгаасан, Ж сандал дээр унтаж байхад Д куртекээрээ Жг ороолгож харагдсан, Гэтэл удалгүй бижигнээд унахаар нь хартал Ж эхнэртэйгээ барьцалдчихсан зууралдчихсан байхаар нь би салгаад Жг дараад авсан. Өглөө босоод харахад эхнэрийх нь зүүн талын нүд хөхөрчихсөн байсан, өөр ил харагдах гэмтэл ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн  8-9 хуу/ 

Гэрч М.Мгийн өгсөн: ....2019 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ж, Д хоёр хөдөөнөөс ямаатай ирсэн, маргааш нь ямаагаа хорхоглоод жаахан юм ууцгаагаад орой нь нилээн согтоод муудацгаасан, тэр оройдоо Д гэр рүүгээ явна гээд Жг явъя гээд байхаар нь бид нар согтуу машин бариад явна гэж юу байхав ээ, хоноод маргааш яв гэж хэлэхэд хоорондоо маргалдаад байсан. Унтах болоод хэвтэцгээсэн, гэтэл шөнийн 04 цагийн үед сэрсэн чинь манай нөхөр Жг орон дээр дараад, гарыг нь бариад суучихсан, Д уйлчихсан сууж байсан, би Дг аргадаад унтуулсан 17-ны өглөө босоод ирэхэд Дгийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 324 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Ж нь хохирогч  А.Д г зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 324 дүгээр дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.   

 

Аймгийн Прокурорын газраас Б.Ж гийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад  эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ. 

 

Иймд шүүгдэгч Б.Жгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

 

Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 56-57 хуу, 59-60 хуу/  гарын үсэг зуржээ.   

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч Б.Ж нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.   

 

Хохирогч А.Д нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 22-23 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн  /хх-ийн 54 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

                                             

                                                     ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч С овгийн Б. Ж г ыгэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 

1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь 

хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

            7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.ОТГОНЦЭЦЭГ