Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 1072

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2016/01072

Улаанбаатар хот

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч:  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

            Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, 19-р гудамж, 1 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЙГ73083013, Сэрээ овогт Сэдбазарын Отгонбаатарыг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Азжаргал, гуравдагч этгээд С.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо, 19-р гудамж, 1 тоотод оршин суух, Ц.Отгонбаатар нь 2002 оноос эхлэн удаа дараа архидан согтуурч гэр орондоо байнга агсам тавьдаг болсон. Архи уудаг хүмүүсийн бүртгэлд байдаг. 2016 оны 1-р сарын 26-ны өдөр архи ууж, гэртээ агсам тавьж, эхнэр хүүхдээ зодсон тул эхнэр нь дуудлага өгсөн. Улмаар эрүүлжүүлэх арга хэмжээ авсан, согтуурах мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан ажил хийлгэх тухай хуулийн 3,4,5 дугаар зүйлийг үндэслэн Отгонбаатарыг архины албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд  С.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2002 оноос эхлэн архи уусан. Гэртээ хүүхдээ хардаг, хааяа хоол ундныхаа мөнгөнөөс илүү гаргаад архи уудаг. 2016 оны 1-р сарын 26-нд архи уусан, хүүхэд гэрээ цэвэрлээгүй байхаар нь уурласан. Цагаан сар өнгөөрөөд сайн дураар эмчилгээ хийлгэх бодолтой байгаа гэв. 

            Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс С.Отгонбаатарыг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

 С.Отгонбаатар нь 2002 оноос архи ууж, гэр бүлдээ агсам тавьж танхайрч захиргааны арга хэмжээ авагдаж байсан бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр согтуугаар эхнэр Батдалай болон хүүхдээ зодож танхайрсан зөрчил гаргасан нь захиргааны зөрчлийн баримт, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна. 

 

Түүнчлэн С.Отгонбаатар нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2015 оны 01-р сарын 27-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчний 2-р зэрэгтэй тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Сэдбазарын Отгонбаатарыг албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА