Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 3437

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/03437

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

   Нэхэмжлэгч:  Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

            Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, 5-р гудамж, 528 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШД76062614, Боржигон овогт Дашнямын Бямбасүрэнг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч Ц.Амарбаясгалан, гуравдагч этгээд Д.Бямбасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.   

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, 5-р гудамж, 528 тоотод оршин суух, Д.Бямбасүрэн нь гадуур тэнэж архи ууж агсам согтуу тавьдаг. Архи уудаг иргэдийн бүртгэлд бүртгэлтэй. Архи уухаараа эгч Д.Бүжинлхамынд очиж агсам тавьж, хэрүүл хийдэг. Хамгийн сүүлд 2016 оны 4-р сарын 25-ны өдөр эгч Д.Бүжинлхамынд очин агсам тавьж эгч нь хүсэлт гаргаж цагдаа дуудсаны дагуу эрүүжүүлэгдсэн. Бүжинлхам архины албадан эмчилгээнд явуулах хүсэлтийг гаргасан гэв.

 

Гуравдагч этгээд  Д.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004-2005 оноос хойш 10 жил архи ууж байна. Архи уухаараа ах эгч нартайгаа хэрэлдээд байдаг юм. Би лагер, зуслан газарт хүмүүст мод түлээ, ойр зуурын ажил төрөл хийж хүмүүстэй нийлж архи уудаг. Эмчийн үзлэгт оруулсан архины албадан эмчилгээнд явуулах шаардлагатай гэж үзсэн. Би архины албадан эмчилгээнд явахыг өөрөө зөвшөөрсөн, мөн архинаас гарч засарна гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

 Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Д.Бямбасүрэнг албадан эмчилгээ хийлгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

 Д.Бямбасүрэн нь  2004-2005 оноос архи ууж гэр бүлдээ агсам тавьж, гэр бүл болон гудамж талбайд танхайрч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж удаа дараа захиргааны арга хэмжээ авагдаж байсан бөгөөд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр согтуугаар эгч Д.Бүжинлхамын агсам тавьж, танхайрсан зөрчил гарган эрүүжүүлэгдсэн нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна. 

 

Түүнчлэн Д.Бямбасүрэн нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2015 оны 04-р сарын 26-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчний 2-р зэрэгтэй тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Дашнямын Бямбасүрэнг албадан эмчилгээнд явуулсугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Р.АЛТАНТУЯА