| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0198/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/198 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Э.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 2019/ШЦТ/198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь cум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж
Улсын яллагч: Э.Билгүүн
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Б
Шүүгдэгч: Ө.Ө нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ө ны Ө холбогдох эрүүгийн 1912…...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , Т овгийн Өны, Ө
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ө.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг, Нархан нэртэй хүнсний дэлгүүрт байрлах Хаан банкны АТМ /автомат тооцооны машин/-аар үйлчлүүлэхдээ иргэн Э.Бийн гээгдүүлсэн 380.000 төгрөг болон виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Бийн өгсөн:..Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт байдаг АТМ буюу автомат тооцооны машинаар үйлчлүүлсэн өдрөө 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гэж андуурсан байсан бөгөөд уг өдөр нь 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байсан юм. Тэгээд би 2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 18 цаг 30 минутын үед уг автомат тооцооны машинаар үйлчлүүлэхдээ өөрт байсан 400.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5020638001 данс руу хийхээр гүйлгээ хийх явцад буцаалт гэж 18.000 төгрөг гарч ирсэн бөгөөд уг мөнгийг нь авчихаад бусад мөнгө нь дансанд орчихсон байх гэж бодоод виза картаа ч авалгүй гараад явчихсан юм. Тэгээд нийтийн худалдааны төв рүү явж байгаад гэнэт нэг юм дутуу санагдаад ойролцоогоор 10 минутын дараа буцаад уг автомат тооцооны машин дээр очиход нэг залуу уг автомат тооцооны машинаар үйлчлүүлж байсан. Би тэр залуугаас миний виза карт гарч ирсэн үү гэтэл үгүй ээ би өөрийнхөө картыг хийгээд үйлчлүүлж байна гэж хэлэхээр за за миний картыг залгичихсан байх гэж бодоод мөнгөө ч асуулгүй гарч яваад дансаа шалгатал миний мөнгө ороогүй байсан. Тэгэхээр нь миний картыг мөнгөтэй хамт залгичихлаа гэж бодоод Хаан банкны лавлах 18001719 дугаар руу залгаад хэлтэл гомдол саналыг чинь хүлээж авлаа эргээд тантай холбогдоно гэж хэлсэн. Тэгээд над руу 2 хоногийн дараа Хаан банкнаас утсаар яриад таны гомдлыг шалгахад Хаан банкны автомат тооцооны машин таны мөнгө картыг аваагүй таны ард үйлчлүүлсэн эхнэр нөхөр 2 таны карт мөнгийг авсан байна та цагдаагийн байгууллагад хандаж асуудлаа шийдүүлнэ үү гэж зөвөлгөө өгсөн юм. Надад сэжиглэж байгаа хүн гэвэл миний ард үйлчлүүлсэн эхнэр нөхөр хоёрыг сэжиглэж байна. Би мөнгөө олж авмаар байна би гомдолтой байна. Намайг уг Хаан банкны автомат тооцооны машин дээр буцаад очиход миний мөнгө картыг өгчихсөн бол би ингэж чирэгдэл болохгүй л байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Хохирогч Э.Бийн дахин өгсөн:..Би 400.000 төгрөний орлогын гүйлгээ хийсэн. Би орлого хийх гэж автомат тооцооны машинд 400.000 төгрөг хийсэн. Тэгсэн урагдаж хуучирсан мөнгө болох 18.000 төгрөг гарч ирсэн. Тэгээд 382.000 төгрөг орлого хийгдсэн. Би виза карт болон мөнгөө буцааж аваагүй. Яаруу ажилтай явсан болохоор мөнгөө дансанд орчихсон юм байх гэж бодоод явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Яагаад гэвэл хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Ч.Дын өгсөн...гэртээ харьсаны маргааш билүү нөгөөдөр манай эхнэр Ө Нархан дэлгүүр дотор байсан Хаан банкны автомат тооцооны машинд нэг хүн мөнгөө мартаад явсан байсныг нь авчихсан талаараа хэлсэн. Тэгэхлээр нь би уг мөнгийг үрж болохгүй гэж бодоод хэд хоногийн дараа сумын төв орохдоо өөрийнхөө дансанд хийсэн бөгөөд тухайн үед манай эхнэр надад 380.000 төгрөг үзүүлсэн бөгөөд уг мөнгийг нь яг тэр чигээр нь данс руугаа хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч А.Дын өгсөн....2019 оны 03 дугаар сарын 23-ны үеэр харилцагч Б Нархан супер маркетийн автомат машинд 380.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн байсан. Тэр үед уг харилцагч гүйлгээгээ дутуу хийсний улмаас дараагийн харилцагч нь тухайн харилцагч Бийн Хаан банкны карт болон бэлэн 380.000 төгрөгийг авсан байсан. Тухайн харилцагч Бийн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлээд 380.000 төгрөгөө авалгүй орхисон нь манай автомат машины программын алдаа биш харин харилцагч Бийн автомат тооцооны машинтай харьцахдаа үйлдлээ дутуу хийснийх юм. Манай тооцооны машин нь алдаатай гүйлгээ хийдэггүй. Тухайн үед гүйлгээ хийгдээгүй учир харилцагчийн дансны мэдээлэл байх боломжгүй. Угаасаа автомат машин хуучин, муу, урагдсан мөнгөн дэвсгэртийг хүлээн авч уншдаггүй учир буцаан гаргасан. Энэ нь автомат тооцооны машины алдаа биш...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Ө.Өы гэрчээр өгсөн... Би уг өдөр Архангай аймгийн төвд 10 давхар байрны 6 дугаар давхарт ах С ийнд байж байтал манай нөхөр Д намайг виза аваад гараад ир гэж дуудсан юм. Тэгээд би нөхрийнхөө виза картыг авч гараад 10 давхар байрны доор байдаг Нархан нэртэй хүнсний дэлгүүр дотор байдаг Хаан банкны автомат тооцооны машинаар үйлчлүүлэх гэтэл хэд хэдэн сонголт гарч ирсэн. Тэгэхээр нь би цуцлах гэсэн товчийг нь дартал эхлээд виза карт нь гарч ирсэн бөгөөд дараа нь мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь аваад халаасандаа хийчихсэн юм. Би тухайн үед нөхөртэй хэлээгүй байж байгаад гэртээ хариад буюу хоёроос гурав хоноод нөхөртэй хэлтэл манай нөхөр наад мөнгийг чинь үрж болохгүй шүү гэж хэлээд өөрөө авч яваад өөрийнхөө дансанд хийчихсэн байж байгаад буцаагаад өгчихсөн юм. Би өөрийнхөө урд үйлчлүүлж байсан хүнээ анзаараагүй бөгөөд хэн гэдгийг нь мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/
Ө.Өы яллагдагчаар өгсөн:....хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Мөн хохирогчид хохирлыг бүрэн гүйцэт барагдуулсан. Дахин ийм алдаа дутагдал гаргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 хуу/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9 хуу/
Хаан банкны Цагдаагийн газарт гаргаж өгсөн камерийн бичлэг хүргүүлсэн тухай тодорхойлолт /хх-ийн 40 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43 хуу/
Оролцогч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 47-48 хуу/ зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ө.Өд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутаг, Нархан нэртэй хүнсний дэлгүүрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаар шүүгдэгч Ө.Ө нь үйлчлүүлэхдээ хохирогч Э.Бийн гээгдүүлсэн 380.000 төгрөг болон виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэх үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ үйл баримт нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байгаа тул гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Ө.Ө нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч Э.Бийн өгсөн:..2019 оны 03 дугаар сарын 22-ны орой 18 цаг 30 минутын үед уг автомат тооцооны машинаар үйлчлүүлэхдээ өөрт байсан 400.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5020638001 данс руу хийхээр гүйлгээ хийх явцад буцаалт гэж 18.000 төгрөг гарч ирсэн бөгөөд уг мөнгийг нь авчихаад бусад мөнгө нь дансанд орчихсон байх гэж бодоод виза картаа ч авалгүй гараад явчихсан юм. Тэгээд нийтийн худалдааны төв рүү явж байгаад гэнэт нэг юм дутуу санагдаад ойролцоогоор 10 минутын дараа буцаад уг автомат тооцооны машин дээр очиход нэг залуу уг автомат тооцооны машинаар үйлчлүүлж байсан. Би тэр залуугаас миний виза карт гарч ирсэн үү гэтэл үгүй ээ би өөрийнхөө картыг хийгээд үйлчлүүлж байна гэж хэлэхээр за за миний картыг залгичихсан байх гэж бодоод мөнгөө ч асуулгүй гарч яваад дансаа шалгатал миний мөнгө ороогүй байсан. Тэгэхээр нь миний картыг мөнгөтэй хамт залгичихлаа гэж бодоод Хаан банкны лавлах 18001719 дугаар руу залгаад хэлтэл гомдол саналыг чинь хүлээж авлаа эргээд тантай холбогдоно гэж хэлсэн. Тэгээд над руу 2 хоногийн дараа Хаан банкнаас утсаар яриад таны гомдлыг шалгахад Хаан банкы автомат тооцооны машин таны мөнгө картыг аваагүй таны ард үйлчлүүлсэн эхнэр нөхөр 2 таны карт мөнгийг авсан байна та цагдаагийн байгууллагад хандаж асуудлаа шийдүүлнэ үү гэж зөвөлгөө өгсөн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч Ч.Дын өгсөн...гэртээ харьсаны маргааш билүү нөгөөдөр манай эхнэр Ө Нархан дэлгүүр дотор байсан Хаан банкны автомат тооцооны машинд нэг хүн мөнгөө мартаад явсан байсныг нь авчихсан талаараа хэлсэн. Тэгэхлээр нь би уг мөнгийг үрж болохгүй гэж бодоод хэд хоногийн дараа сумын төв орохдоо өөрийнхөө дансанд хийсэн бөгөөд тухайн үед манай эхнэр надад 380.000 төгрөг үзүүлсэн бөгөөд уг мөнгийг нь яг тэр чигээр нь данс руугаа хийлгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч А.Дын өгсөн....2019 оны 03 дугаар сарын 23-ны үеэр харилцагч Б Нархан супер маркетийн автомат машинд 380.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийсэн байсан. Тэр үед уг харилцагч гүйлгээгээ дутуу хийсний улмаас дараагийн харилцагч нь тухайн харилцагч Бийн Хаан банкны карт болон бэлэн 380.000 төгрөгийг авсан байсан. Тухайн харилцагч Бийн бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлээд 380.000 төгрөгөө авалгүй орхисон нь манай автомат машины программын алдаа биш харин харилцагч Бийн автомат тооцооны машинтай харьцахдаа үйлдлээ дутуу хийснийх юм...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/
Ө.Өы гэрчээр өгсөн... Би уг өдөр Архангай аймгийн төвд 10 давхар байрны 6 дугаар давхарт ах С-д байж байтал манай нөхөр Д намайг виза аваад гараад ир гэж дуудсан юм. Тэгээд би нөхрийнхөө виза картыг авч гараад 10 давхар байрны доор байдаг Нархан нэртэй хүнсний дэлгүүр дотор байдаг Хаан банкны автомат тооцооны машинаар үйлчлүүлэх гэтэл хэд хэдэн сонголт гарч ирсэн. Тэгэхээр нь би цуцлах гэсэн товчийг нь дартал эхлээд виза карт нь гарч ирсэн бөгөөд дараа нь мөнгө гараад ирсэн. Тэгэхээр нь аваад халаасандаа хийчихсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан сиди зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас Ө.Өыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч Ө.Өыг 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн нутагт байрлах Нархан нэртэй хүнсний дэлгүүрт байрлах Хаан банкны автомат тооцооны машинаар үйлчлүүлэхдээ хохирогч Э.Бийн гээгдүүлсэн 380.000 төгрөг болон виза картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүлэг өгсөн, хохирогч Э.Б нь хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ хохирлоо авсан тухай мэдүүлсэн /хх-ийн 13-15 хуу/, хавтаст хэргийн материалтай танилцах үедээ “санал хүсэлт байхгүй” гэж дурдсан, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй /хх-ийн 47 хуу/ байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Ө.Өыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгч Ө.Ө нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Өны Өыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Өыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хэвээр хадгалсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ