Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/178

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,  

Улсын яллагч: Э.Билгүүн

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Э

Шүүгдэгч: Л.Б, П.Ж 

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э нарыг оролцуулан шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Л.Б, М овогт П.Ж нарт холбогдох 1912................ дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:М овогт П ын Ж /РД:АК/ 

 

Шүүгдэгч:М овогт  Л ын Б  /РД:АМ/ 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Яллагдагч Л.Б, П.Ж нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ... дугаар багийн .. тоот хашаанд оршин суух иргэн Г.Б ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, зурагтны станц, 25 кг гурил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг холбогджээ. 

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 1912002020141 дугаартай эрүүгийн хэргээс:  

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б ын мэдүүлсэн:...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 12-04 тоот хашаанд байх гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед төв рүү орж эмийн сангаас эм авахаар эхнэр Б.Ч ийн хамтаар өөрийн эзэмшлийн Портер маркийн 63-21 АРА улсын дугаартай автомашинаар явсан. Явахдаа гэрээ дараастай монгол цоожоор цоожилсон бөгөөд төв орж ажлаа амжуулчихаад ойролцоогоор 30 минутын дараа гэртээ иртэл манай гэрийн цоожны цүүг нь сугалаад газар хаясан байхаар нь гайхаад хулгай орчихсон байна гэж бодоод гэртээ орж үзтэл гэрийн хойморын авдар дээр байсан 32 инчийн хар өнгийн ЛСД зурагт, 15 суваг гардаг зурагтны жижиг станц, мөн гэрийн баруун талын орны хөлд байсан 50 кг шуудайтай байсан 25 кг орчим гурил алга болсон байхаар нь цагдаад мэдэгдэж шалгуулсан. Манай гэр 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутаас 15 цаг 30 минутын хооронд 30 минут эзэнгүй байсан. Хар өнгийн 1LЕD гэсэн бичигтэй 32 инчийн ЛСД зурагт, хар өнгийн 15 суваг гардаг зурагтны жижиг станц, 50 кг цагаан өнгийн шуудайтай 25 кг гурил зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байна. Эхнэр бид хоёрыг төв рүү эмийн сан орохоор гэрээс гарах үед манай гудамжны зүүн талын үзүүрт байх ээзгий шороон дээр Л.Б, Ж  гэх 2 залуу сууж байсан. Уг 2 хүн манайхыг эзэнгүй байгаа гэдгийг сайн мэдэж байсан. Учир нь манайд хулгай орохоос өмнө уг 2 хүн манай хашаа руу ороод манай хашаанд морь тэжээж байгаа Г гэх залууг сураад гарсан байсан. Тийм болохоор би уг 2 залууг сэжиглэж байна. Хар өнгийн LЕD гэсэн бичигтэй 32 инчийн ЛСД зурагтыг 550.000 төгрөгөөр, хар өнгийн 15 суваг гардаг зурагтны жижиг станцыг 80.000 төгрөгөөр, 50 кг цагаан өнгийн шуудайтай 25 кг гурилыг 25000 төгрөгөөр тус тус үнэлнэ. Би гомдолтой байна. Манай гэрт орсон хүнийг олоод алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна. Би Ж , Л.Б гэх 2 хүнийг л сэжиглэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ч ийн мэдүүлсэн:...2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн Наранбулагийн 12-04 тоот хашаанд байх гэртээ байж байгаад өдөр 15 цагийн үед төв рүү орж эмийн сангаас эм авахаар нөхөр Г.Б ын хамтаар Портер маркийн 63-21 АРА улсын дугаартай автомашинаар хамт явсан. Явахдаа гэрээ дараастай монгол цоожоор цоожилсон байсан бөгөөд төв орж эмээ авчихаад 30 гаруй минутын дараа байх гэртээ иртэл манай гэрийн цоожны цүүг нь сугалаад газар хаясан байхаар нь гайхаад хулгай орчихсон байна гэж бодоод нөхөр Г.Б ын хамт гэртээ орж үзтэл гэрийн хойморын авдар дээр байсан 32 инчийн хар өнгийн LЕD гэсэн бичигтэй ЛСД зурагт, 15 суваг гардаг зурагтны жижиг станц, мөн гэрийн баруун талын орны хөлд байсан 50 кг шуудайтай 25 кг орчим гурил алга болсон байсныг цагдаад мэдэгдэж шалгуулсан. Манай гэр 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутаас 15 цаг 30 минутын хооронд 30 минут эзэнгүй байсан. Хар өнгийн LЕD гэсэн бичигтэй 32 инчийн ЛСД зурагт, хар өнгийн 15 суваг гардаг зурагтны жижиг станц, 50 кг цагаан өнгийн шуудайтай 25 кг гурил зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Надад сэжиглэж байгаа хүн байсан. Гэхдээ сүүлд нь бодоод байхад 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 14 цагийн үед намайг гэртээ байж байтал Л.Б, Ж  гэх 2 залуу согтуу орж ирээд манай хашаанд морь тэжээдэг Г гэх залууг сурахад нь би хөөгөөд гаргасан. Тэр 2 тухайн үед манай гэрт байгаа зурагтыг анзаарч хараад дараа нь эзэнгүй байх үеэр орж ирээд хулгайлсан байж магадгүй гэж таамаглаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ч ийн  мэдүүлсэн:...2019 оны 03 дугаар сарын 28-ны орой би 17 цагийн үед өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 79-08 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн Жаст шатахуун түгээх станцын урдуур гараад төв замаар “Хасу” худалдааны төв рүү явж байтал танихгүй 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоход Цагаан даваа руу явна гээд миний машинд суугаад явсан. Тэгээд замаараа Арслан цохионы “Хадат” нэртэй хүнсний дэлгүүрийн үүдэнд зогсоод нэг өндөр залуу нь дэлгүүр рүү ороод юм аваад гарч ирсэн. Тэгээд тэр 2 залуу Цагаан давааны хорихын арын гудамж өгсөөд нэг айлын хашааны гадаа очоод өндөр залуу нь нэг айлд орчихоод гарч ирээд тэндээсээ хөдлөөд Эрдэнэбулган сумын 04 дүгээр багийн нутагт Бор толгойн сайжруулсан төв замаар өгсөөд Сансарын 2 дэлгүүрийн тэнд очиж зогсоод арай намхан залуу нь дэлгүүр рүү орчихоод гарч ирсэн. Тэгээд тэндээсээ хөдлөөд Бор толгойн 29 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт айлын хашааны үүдэнд тэр 2 залуу буусан. Тэгээд надад тэр 2 залуу таксины мөнгө 5000 төгрөг өгсөн. Би тэндээсээ хөдлөөд гэр рүүгээ явсан бөгөөд гэрийнхээ үүдэнд очоод машинаа цоожлох гэтэл миний машины ар талын суудал дээр зурагтны жижиг хар өнгийн станц орхисон байсан. Би таксинд суусан хүмүүс орхисон байна гэж бодоод машиныхаа урд талын хайрцганд хийсэн. Тэр 2 залууг би танихгүй, нэрийг нь мэдэхгүй, өмнө нь зүс харж байгаагүй. Нэг өндөр залуу нь гадуураа бараан өнгийн куртиктэй, саравчтай малгайтай, нохой гуталтай байсан. Нөгөө намхан залуу нь бараан өнгийн урт куртиктэй, бэлтгэлийн өмд, пүүз өмссөн байсан байх. Зарим нэг зүйлийг нь би сайн санахгүй байна. Миний машинд суусан 2 залуу архи уусан, согтуу байсан. Тэр хоёр овор ихтэй эд зүйлс авч яваагүй. Зурагтны жижиг хар өнгийн станцыг л миний машинд үлдээсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

 

Мөрдөн байцаалтын яллагдагч П.Ж гийн мэдүүлсэн:...Би хулгай хийсэн уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Тухайн өдөр архи уусан согтуу байсан учир юу хийж байгаагаа мэдэлгүй хулгай хийсэн байна лээ. Цоожийг татаж онгойлгоод би гэрт орж зурагт станц зэргийг авсан. Л.Б Г гэх хүнээс мөнгө авах авлагатай байж байгаад түүнийгээ авах гээд очсон чинь гэртээ байхгүй байхаар нь Г.Б гэх айлын хашаанд морио тэжээдэг болохоор тэдний хашаанд байж магадгүй гээд очтол эзэнгүй байсан. Тэгсэн чинь Л.Б мөнгөө өгч чаддаггүй юм бол гэрт нь ороод мөнгө болох юм аваад ир гээд намайг гэр рүү нь оруулаад өөрөө хүн хараад байж байя гээд гадаа үлдсэн. Тухайн машины марк нь цагаан өнгийн Санни маркийн машин байсан бөгөөд улсын дугаарыг нь сайн анзаараагүй. Тухайн хүнийг яг тулж харах юм бол танина, түүнээс биш танихгүй. Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 01 дүгээр багийн Цагаан давааны 11-11 тоотод байнга оршин сууж байгаа. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 хуу/

 

Мөрдөн байцаалтын яллагдагч Л.Б ийн мэдүүлсэн:...Сонсгож байгаа зүйл анги миний үйлдэлд тохирч байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн тайлбар байхгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлсэн. Одоо надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Шалтгаан гээд байх зүйл байхгүй. Архи их хэтрүүлэн хэрэглэсэн учраас хулгай хийсэн байна лээ. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би тухайн хашаа руу ороогүй, харин хашааны гадаа хүн хараад зогсож байсан. Хашаа руу П.Ж орсон. Бид хоёр ямар нэгэн хулгай хийх санаа байгаагүй. Наранбулагийн 12-01 тоотод оршин суудаг Шанаа гэх хүнтэй уулзах гээд гэрт нь очсон чинь байхгүй байхаар нь Гг Г.Б ынхашаанд морин дээрээ байж магадгүй гээд Г.Б ын хашаа руу П.Ж орсон. Би тухайн таксины жолоочийн нэр болон машины марк, улсын дугаарыг анзаараагүй их согтуу байсан. Би өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 46-49 хуу/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05 хуу/ 

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07 хуу/ 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06 хуу, 08 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52-53 хуу/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 55-57 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 64-65 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл / хх-ийн 70-71 хуу/ зэрэг болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Б, П.Ж нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 12-04 тоот хашаанд оршин суух иргэн Г.Б ы нэзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн ЛСД зурагт, зурагтны станц, 25 кг гурил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Г.Бт 570.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.

 

 Шүүгдэгч Л.Б, П.Ж нар нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, яллагдагч Л.Б, П.Ж нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн Наранбулагийн 12-04 тоот хашаанд оршин суух иргэн Г.Б ын эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 32 инчийн ЛСД зурагт, зурагтны станц, 25 кг гурил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Б ынмэдүүлсэн “хар өнгийн 1LЕD гэсэн бичигтэй 32 инчийн ЛСД зурагт, хар өнгийн 15 суваг гардаг зурагтны жижиг станц, 50 кг цагаан өнгийн шуудайтай 25 кг гурил зэрэг эд зүйлс алдагдсан байсан. Эхнэр бид хоёрыг төв рүү эмийн сан орохоор гэрээс гарах үед манай гудамжны зүүн талын үзүүрт байх ээзгий шороон дээр Л.Б, Ж  гэх 2 залуу сууж байсан. Уг 2 хүн манайхыг эзэнгүй байгаа гэдгийг сайн мэдэж байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Ч ийн мэдүүлсэн “би гэртээ иртэл манай гэрийн цоожны цүүг нь сугалаад газар хаясан байхаар нь гайхаад хулгай орчихсон байна гэж бодоод нөхөр Г.Б ынхамт гэртээ орж үзтэл гэрийн хойморын авдар дээр байсан 32 инчийн хар өнгийн LЕD гэсэн бичигтэй ЛСД зурагт, 15 суваг гардаг зурагтны жижиг станц, мөн гэрийн баруун талын орны хөлд байсан 50 кг шуудайтай 25 кг орчим гурил алга болсон байхаар нь цагдаад мэдэгдэж шалгуулсан. 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагийн үед намайг гэртээ байж байтал Л.Б, Ж  гэх 2 залуу согтуу орж ирээд манай хашаанд морь тэжээдэг Г гэх залууг сураад орж ирэхээр нь би хөөгөөд гаргасан. Тэр 2 тухайн үед манай гэрт байгаа зурагтыг анзаарч хараад дараа нь эзэнгүй байх үед орж ирээд хулгайлсан байж магадгүй гэж таамаглаж байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Ч ийн  мэдүүлсэн “би өөрийн эзэмшлийн Приус-10 маркийн 79-08 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэбулган сумын 03 дугаар багийн “Жаст” шатахуун түгээх станцын урдуур гараад төв замаар “Хасу” худалдааны төв рүү явж байтал танихгүй 2 эрэгтэй хүн гар өргөхөөр нь зогсоход Цагаан даваа руу явна гээд миний машинд суугаад явсан. Бор толгойн 29 дүгээр гудамжны зүүн талын үзүүрт айлын хашааны үүдэнд тэр 2 залуу буусан. Надад тэр 2 залуу таксины мөнгө 5000 төгрөг өгсөн. Би тэндээсээ хөдлөөд гэр рүүгээ явсан бөгөөд гэрийнхээ үүдэнд очоод машинаа цоожлох гэтэл миний машины арын талын суудал дээр зурагтны жижиг хар өнгийн станц орхисон байсан. ...Зурагтны жижиг хар өнгийн станцыг л миний машинд үлдээсэн байсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын яллагдагч П.Ж гийн гэм буруугаа хүлэээж мэдүүлсэн “би хулгай хийсэн уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна. Тухайн өдөр архи уусан согтуу байсан учир юу хийж байгаагаа мэдэлгүй хулгай хийсэн байна лээ. Цоожийг татаж онгойлгоод би гэрт орж зурагт станц зэргийг авсан. Л.Б Г гэх хүнээс мөнгө авах авлагатай байж байгаад түүнийгээ авах гээд очсон чинь гэртээ байхгүй байхаар нь Г.Б гэх айлын хашаанд морио тэжээдэг болохоор тэдний хашаанд байж магадгүй гээд очтол эзэнгүй байсан. Тэгсэн чинь Л.Б мөнгөө өгч чаддаггүй юм бол гэрт нь ороод мөнгө болох юм аваад ир гээд намайг гэр рүү нь оруулаад өөрөө хүн хараад байж байя гээд гадаа үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40/, мөрдөн байцаалтын яллагдагч Л.Б ийн гэм буруугаа мэдүүлсэн “сонсгож байгаа зүйл анги миний үйлдэл тохирч байна. Би уг үйлдлийг хүлээн зөвшөрч байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 46-49/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-05/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 06, 08/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Бт 570.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Б, П.Ж нар нь хохирлыг нөхөн төлсөн болох нь шүүгдэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд нотлох баримтаар өгсөн хохирогч Г.Б ын“...570.000 төгрөг авсан гомдол, саналгүй...” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг хохирлоо нөхөн төлсөн гэж үзлээ. 

 

Иймд шүүгдэгч М овогт Л ын Б, М овогт П ын Ж нарыг бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Л.Б, П.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Б, П.Ж нарын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Л.Б, П.Ж нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Л.Б, П.Ж нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж хэрэглэх боломжтой гэж үзлээ.

 

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Лын Б, М овогт П ын Ж нарыг бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Ж г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч П.Ж д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Л.Б, П.Ж нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Л.Б, П.Ж нарыг бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, П.Ж нарт авсан хувийн баталгаа гаргах тухай талсан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ОТГОНЦЭЦЭГ