| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0203/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/201 |
| Огноо | 2019-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2019/ШЦТ/201
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзийгөөр хөтлүүлж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Н.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овгийн Н Н холбогдох 1912........ дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , М овгийн Н Н /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Н.Ннь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цэнхэрийн гол гэх газарт өөрийн нөхөр П.Ж баруун гуяны ар дунд хэсэг зүүн өгзөгний гадна дээд хэсэгт 2 удаа хутгалан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч П.Ж өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Архангай аймгийн сумын Цэнхэр багийн Рашааны дэнж гэх газар гэрээсээ гараад эхнэрийг босоогүй байхад нь үхэр хураах гэж яваад үхрээ хураагаад зэлэн дээрээ ирэхэд манай эхнэр Н Д хоёр зэрэгцээд гэрийн гадаа зогсож байсан. Гэрийн гадаа ирээд мотоциклио данхраадаад урдаас нь алхтал Н зэрэгцээд хажууд ирснээ үг дуугүй миний зүүн талын хонго хэсэг рүү хутгаар хатгачихсан. Чи хатгачихлаа шүү дээ гээд эргээд харахад Д наадахаа ал гээд мод руу ухасхийсэн. Намайг модоороо цохичих байх гээд Дн хойноос ухасхийтэл Н миний баруун талын гуяа руу ахиад хутгалсан. Тэгээд чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд харуулахад 2 гуянаас цус гоожиж байсан. Д шууд яваад Н гэр рүүгээ орсон. Би тэгээд гэртээ ороогүй дүү охин Н руу утсаар яриад намайг Н хутгалчихлаа гэж хэлсэн. Тэгээд сумын төвөөс түргэн ирсэн. Н намайг цохиж зодоогүй. Хоёр хөл рүү араас хоёр удаа хутгалсан. Урд өдөр нь манай аав могойд хатгуулчихаад би Н цуг оччихоод ирье гэхэд хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би ганцаараа аав дээрээ очсон. Буцах замдаа найзтайгаа архи уугаад халамцуу гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд Нхоол хийгээгүй байхаар нь хэлэхэд чиний хоолыг би бэлдэх ёстой юм уу гээд уурлаад бид хоёр хэрэлдээд тэгээд удаагүй унтсан. Тэгээд өглөө нь намайг хутгалсан тэрнээс л болсон байх гэж бодож байна. Намайг Д хүрэн иштэй балиус хутгаар хутгалсан. Намайг хутгалсан балиус хаанаа байгааг би мэдэхгүй. Н намайг авсан гээд байсан. Д намайг цохиж зодоогүй, хэл амаар доромжлоод байсан. Би Н цохиж зодоогүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/
Хохирогч П.Ж дахин өгсөн: ...Нбид хоёр 2007 оноос хойш хамт амьдарч байгаа 2 хүүхэдтэй 2007 онд шиг санаж байна Нбид хоёр гэр бүлээ батлуулсан одоо манай том охин 13 настай, бага хүү 11 настай одоо сургуульд сурч байгаа. Бид хоёр хоорондоо хэрүүл маргаан хийж байсан болохоос би түүнийг цохиж зодож байсан асуудал байхгүй. Манай тэр хавийн хүмүүс ч гэсэн мэднэ. Надад гомдол санал гэх юм алга гэхдээ эмчилгээний зардал сумаас аймаг хот руу ирж очсон зардлаа нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/
Гэрч Н.Нн өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэнхэрийн гол гэх газраас манай үеэл ах Ж надруу яриад ах нь эхнэр Н хутгалуулаад цус алдаад байна түргэн дуудаад өгөөч гэсэн. Би сонсоод Цэнхэр сумын эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан. Тэгээд 12 цагийн үед ахтайгаа сумын эмнэлэг дээр уулзсан. Ж ахтай уулзахад хувцаснууд нь цус болчихсон байсан. Уг асуудал болоход би Алтан-Овоо багт гэртээ байсан. Тухайн хэрэг болох үед Д, Нэгч манай ах Ж гурав байсан гэсэн. Хоёр гуяных нь ард хутгалсан байсан. Яг юунаас болж муудалцаж, хутгалсныг нь би сайн мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч С.Д өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн
Цэнхэр сумын Цэнхэр баг, Цэнхэрийн гол гэх газар Жгийнхтэй нэг дор айл байсан. Шөнө Ж Нхоёр хэрүүл хийгээд орилолдоод шөнө нь Н охинтойгоо хөөгөөд манайд хонуулчихсан. Өглөө 06 цагийн үед Нгэртээ ороод Жтэй муудалцаад намайг очиход Ж эхнэрээ янхан гичий гэж дуудаад согтуу мотоцикль унаж давхиад байхаар нь эхнэр нь аргаа бараад мотоциклийнх нь дугуйг хагална гээд хутга барьчихсан байж байтал эхнэрийгээ Ж дарамтлаад очоод бариад автал хоорондоо барьцалдаж аваад бага зэрэг ноцолдох шиг болсон чинь 2 гуяа руу нь хутгалчихсан байсан. Тухайн үед Ж, Н цохиж зодоогүй. Урьд нь цохиж зоддог байсан гэж сонсогддог байсан. Ж согтуу эхнэртээ агсам тавьсанаас болж энэ асуудал болсон. Жгийн биеийг дараа нь харахад бөгснөөс нь цус гарсан байсан бөгөөд дээлээ тайлахад нь мэдсэн. Ямар хутгаар хутгалсныг нь сайн хараагүй. Хутгыг нь хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Н.Нн гэрчээр өгсөн: ...Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр Ж урд орой нь архи уугаад шөнө нь гэртээ ирээд агсан согтуу тавиад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод зүгээр байлгахгүй хэрүүл өдөөд байхаар нь би айлд очиж хонох гэснээ болиод гэртээ байсан. Өглөө нь босоод хэдэн үнээгээ саах гээд байж байтал архи нь гараагүй согтуугаараа мотоциклтой үхрийн зэлэн дээр ирээд үхэр саалгахгүй байхаар нь би арай гэж хэдэн үнээгээ саачихаад гэртээ орж иртэл араас гэрт орж ирээд янз бүрийн юм яриад хэрүүл өдөөд мотоцклтой явж архи уух гээд байхаар нь явуулахгүй гэсэндээ би мотоциклийнх нь дугуйг хагалчихвал явахгүй байх гэж бодоод гэрээсээ эвхдэг тонгорог авч гараад дугуйг нь хутгаар хатгаж хагалаад хийг нь гаргасан. Тэгсэн гэрээс гарч ирээд чи муу миний мотоциклийн дугуйг хагалдаг хэн бэ гээд гэрийн хаяанд байсан уурганы хугархайг аваад над руу дайрахаар нь би тойрч ард нь гараад хутганаас айх болов уу гэж бодоод бөгс рүү нь хутгаараа хатгасан би арай ч ороогүй байх гэж бодсон дахиад над руу дайрахаар нь нөгөө гуяа руу нь хутгаараа хатгасан чинь манай нөхөр Ж намайг хутгалчихлаа гэснээ миний барьж байсан хутгыг булааж аваад өвөртөө хийгээд хагархай дугуйтай мотоциклоо унаад манай урд нэлээн зайтай байдаг айл руу яваад өгсөн. Тэгээд нэлээн байж байгаад гэртээ ирсэн тэгсэн удалгүй эмч цагдаа хоёр ирсэн. Тэр айлууд руу очоод тэндээсээ эмнэлэг цагдаа руу дуудлага өгсөн юм шиг байсан. Цагдаа надаас хутгаа яасан гэхээр нь наад Ж чинь надаас булаагаа аваад явсан хаана хаясныг нь мэдэхгүй гэж хэлсэн. Бид нар бүгдээрээ эмнэлгийн машинтай сумын төв явсан. Сүүлд нь би өөрөө явсан замаар нь явж хутгаа хайгаад олоогүй. Би айлгах гэсэн болохоос биш хутгалъя гэж хутгалаагүй дээлтэй байсан болохоор нь арай хутга орчихгүй байх гэж бодсон чинь орчихсон байсан. Мотоциклтой явж архи уух гээд байхаар нь явуулахгүй гээд маргалдсан архинд дуртай архи уухаараа л хэрүүл өдөөд агсан согтуу тавиад байдаг, хэрэлдэж маргалдахгүй байна гэж юу байх вэ байнга архи ууна гэрээсээ адуу малаа хүртэл зараад архи уудаг чи яах гэж адуу мал зараад байгаа юм бэ гэхээр чамд хамаагүй би өөрийнхөө юмыг зарж байна гээд байдаг айлын мал хүртэл хулгай хийгээд зарж архи уугаад хулгай хийсэн дээрээ цагдаа дээр шалгагдаад шүүхээр шийтгүүлсэн байх ёстой. Ж бид хоёр гэрлэлтээ батлуулсан хамт амьдраад 11 жил болж байна. Ж эмнэлэгт хэвтээд тэрнээс хойш над руу ч утсаар яриагүй би ч яриагүй одоо тусдаа амьдарч байгаа би ер нь сална гэж бодож байгаа олон жил архи уудаг согтуу хүнтэй амьдарсан ер нь л зодох гээд байдаг би зугтаагаад явчихдаг. Бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа Ж гэрээ аваад аавынхтайгаа байгаа охиноо аваад явсан. Би хүүтэйгээ цуг аавын бага гэрт амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/
Н.Н яллагдагчаар өгсөн: ...би он сар өдрийг нь санахгүй байна манай нөхөр Ж урд орой нь архи уугаад шөнө нь гэртээ ирээд агсан согтуу тавиад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод зүгээр байлгахгүй хэрүүл өдөөд байхаар нь би айлд очиж хонох гэснээ болиод гэртээ унтсан тэгсэн чинь манай нөхөр Ж янз бүрийн юм яриад унтахгүй намайг хэл амаар доромжлоод байсан өглөө босоход архи нь гараагүй согтуугаараа хоночихоод намайг үнээ сааж байхад үхрийн зэлэн дээр мотоцикпьтой ирээд янз бүрийн юм яриад үхэр хөөж элдээд үхэр саалгахгүй байсан. Тэгээд өөрийнхөө гэрийн нэлээн урд байдаг хот айл руу яваад тэнд архи уучихаад нэлээн согтуу хүрээд ирсэн. Тэр үед би гэртээ байсан тэгээд явах гээд байхаар нь би дахиад архи уучихна гэж бодоод гэрээсээ эвхдэг тонгорог авч гараад гэрийн гадаа байсан мотоциклийнх нь урд дугуйг хутгаар хагалсан тэгсэн чинь чи миний мотоциклийн дугуйг яахаараа хагалдаг юм бэ гээд гэрийн гадаа хаяанд байсан уурганы хугархайг аваад над руу дайрахаар нь би Жг айлгах гээд араар нь тойроод хутгаараа баруун талын хонго хавь руу хатгасан тэгсэн дахиад дайрахаар нь би нөгөө гуяа руу хутгаараа хатгасан. Тэгсэн чинь хутга нь орчихсон байсан би айлгах гэж л хатгасан дээлтэй юм чинь арай нэвтрэхгүй байх гэж бодоод хатгасан чинь дээл нь нэвтрээд хутгалсан байсан. Ж архи уух дуртай архи уухаараа жаахан агсан зантай намайг хааяа хэл амаар доромжлоод байдаг юм. Намайг урд өмнө намайг нэг удаа зодож байсан архи уучихаараа хэл амаар доромжлоод янз бүрийн юм яриад байдаг юм. Өөрөө архинд их дуртай сүүлдээ би архины эмчилгээнд явуулдаг ч юм уу гэж бодож байсан. Тухайн үед би дугуйг нь хагалчихаад хутгаа бариад зогсож байсан над руу уурганы хугархай бариад дайрахаар нь би айсандаа араар нь тойрч гараад хатгачихсан юм дээлтэй юм чинь арай ч орчихгүй байх гэж бодсон тэгсэн дахиад дайрахаар нь нөгөө гуя руу нь хатгачихсан. Тэр үед Ж бид хоёр хоёулаа байсан сүүлд нь манай хүргэн ах Дирсэн. Тэгээд байж байтал Ж мотоциклоо унаад урд хотны айлууд руу явснаа нэлээн байж байгаад эргээд ирсэн. Тэгсэн бас л архи уучихсан ирсэн. Би санаанд ороогүй байж байтал цагаан өнгөтэй фургон машин ирлээ гэхээр нь би Жг түргэн дуудсан юм байх гэж бодсон чинь эмч бууж ирээд араас нь цагдаа буугаад ирсэн тэгээд бүгдээрээ сумын төв рүү эмнэлгийн машинтай хамт явсан. Би хүүхэдтэйгээ Д очиж байж байгаад аягүй бол согтуу араас ирээд айлд хэрүүл хийгээд байх болов уу гэж бодоод би шөнө 03 цагийн үед байх гэртээ очиж унтсан. Тэгээд өглөө босоод үхрээ саах гэсэн чинь архи нь гараагүй согтуугаараа хоночихоод үхэр саалгахгүй бужигнуулаад байснаа урд талын айлууд руу яваад өгсөн тэгснээ дахиж архи уугаад нэлээн согтуу ирсэн тэр үед нь би гэртээ ороод ирсэн байсан дахиад явах гээд байхаар нь би гэрээсээ эвхдэг тонгорог авч гараад ур дугуйг нь хагалсан чинь чи дугуй хагаллаа гээд над руу уурганы хугархай аваад дайрахаар нь би араар нь тойроод барьж байсан хутгаараа баруун хонго хавь руу нь хатгасан дахиад дайрахаар нь би нөгөө гуя руу нь хатгачихсан би тэр үедээ уурганы хугархайгаар цохьчих байх гэж бодоод Жг айлгах санаатай хутгаар хатгасан чинь орчихсон байсан би дээлтэй юм чинь арай ч орохгүй байх гэж бодсон чинь орчихсон байсан тэгснээ мотоциклоо унаж айл руу яваад сумын төв рүү дуудлага өгсөн юм шиг байсан. Нөхөр бид хоёр гэрлэлтээ батлуулсан хамт амьдраад 11 жил болж байна. Ж шууд сумын төв ороод эмнэлэгт хэвтсэн 3 хоног л хэвтсэн юм шиг байсан. Удаагүй эмнэлгээс гарчихсан гадуур архи уугаад яваад байна гэж сонсогдож байсан тэрнээс хойш над руу ч утсаар яриагүй би ч яриагүй одоо тусдаа амьдарч байгаа би ер нь сална гэж бодож байгаа олон жил архи уудаг согтуу хүнтэй амьдарсан ер нь л зодох гээд байдаг болохоор нь би зугтаагаад явчихдаг. Ж хутгалуулсныхаа дараа надаас хутгыг булааж аваад өвөр рүүгээ хийгээд мотоциклоо унаад яваад өгсөн хаана хаясныг нь мэдэхгүй дараа нь би хутгыг нь хайгаад олоогүй. Бид хоёр одоо тусдаа амьдарч байгаа, Ж охиныгоо аваад гэрээ аваад аавынхтайгаа байгаа би хүүтэйгээ цуг аавын бага гэрт амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 30-34 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт:
1. П.Жбиед баруун гуяаны ар дунд хэсэг, зүүн өгзөгний гадна дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 2 удаагийн үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болох үеийн нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21 хуу/
Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 39 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 48-49 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр баг, Цэнхэрийн гол гэх газарт шүүгдэгч Н.Ннь өөрийн нөхөр П.Ж баруун гуяны ар дунд хэсэг зүүн өгзөгний гадна дээд хэсэгт 2 удаа хутгалан, түүний биед баруун гуяаны ар дунд хэсэг, зүүн өгзөгний гадна дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Н.Нүйлдсэн болох нь
Хохирогч П.Жөгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө 06 цагийн үед Архангай аймгийн сумын Цэнхэр багийн Рашааны дэнж гэх газар гэрээсээ гараад эхнэрийг босоогүй байхад нь үхэр хураах гэж яваад үхрээ хураагаад зэлэн дээрээ ирэхэд манай эхнэр Н Д хоёр зэрэгцээд гэрийн гадаа зогсож байсан. Гэрийн гадаа ирээд мотоциклио данхраадаад урдаас нь алхтал Нзэрэгцээд хажууд ирснээ үг дуугүй миний зүүн талын хонго хэсэг рүү хутгаар хатгачихсан. Чи хатгачихлаа шүү дээ гээд эргээд харахад Дн аадахаа ал гээд мод руу ухасхийсэн. Намайг модоороо цохичих байх гээд Д хойноос ухасхийтэл Н миний баруун талын гуя руу ахиад хутгалсан. Тэгээд чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд харуулахад 2 гуянаас цус гоожиж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/
Гэрч Н.Н өгсөн: ...2019 оны 07 дугаар сарын 19-ний өглөө Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Цэнхэрийн гол гэх газраас манай үеэл ах Ж надруу яриад ах нь эхнэр Н хутгалуулаад цус алдаад байна түргэн дуудаад өгөөч гэсэн. Би сонсоод Цэнхэр сумын эмнэлэг рүү ярьж түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/
Гэрч С.Д өгсөн:...2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн
Цэнхэр сумын Цэнхэр баг, Цэнхэрийн гол гэх газар Жгийнхтэй нэг дор айл байсан. Шөнө Ж Нхоёр хэрүүл хийгээд орилолдоод шөнө нь Н охинтойгоо хөөгөөд манайд хонуулчихсан. Өглөө 06 цагийн үед Нгэртээ ороод Жтэй муудалцаад намайг очиход Ж эхнэрээ янхан гичий гэж дуудаад согтуу мотоцикль унаж давхиад байхаар нь эхнэр нь аргаа бараад мотоциклийнх нь дугуйг хагална гээд хутга барьчихсан байж байтал эхнэрийгээ Ж дарамтлаад очоод бариад автал хоорондоо барьцалдаж аваад бага зэрэг ноцолдох шиг болсон чинь 2 гуя руу нь хутгалчихсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 хуу/
Н.Н гэрчээр өгсөн: ...Би одоо он сар өдрийг нь санахгүй байна. Манай нөхөр Ж урд орой нь архи уугаад шөнө нь гэртээ ирээд агсан согтуу тавиад намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод зүгээр байлгахгүй хэрүүл өдөөд байхаар нь би айлд очиж хонох гэснээ болиод гэртээ байсан. Өглөө нь босоод хэдэн үнээгээ саах гээд байж байтал архи нь гараагүй согтуугаараа мотоциклтой үхрийн зэлэн дээр ирээд үхэр саалгахгүй байхаар нь би арай гэж хэдэн үнээгээ саачихаад гэртээ орж иртэл араас гэрт орж ирээд янз бүрийн юм яриад хэрүүл өдөөд мотоцклтой явж архи уух гээд байхаар нь явуулахгүй гэсэндээ би мотоциклийнх нь дугуйг хагалчихвал явахгүй байх гэж бодоод гэрээсээ эвхдэг тонгорог авч гараад дугуйг нь хутгаар хатгаж хагалаад хийг нь гаргасан. Тэгсэн гэрээс гарч ирээд чи муу миний мотоциклийн дугуйг хагалдаг хэн бэ гээд гэрийн хаяанд байсан уурганы хугархайг аваад над руу дайрахаар нь би тойрч ард нь гараад хутганаас айх болов уу гэж бодоод бөгс рүү нь хутгаараа хатгасан би арай ч ороогүй байх гэж бодсон дахиад над руу дайрахаар нь нөгөө гуя руу нь хутгаараа хатгасан чинь манай нөхөр Ж намайг хутгалчихлаа гэснээ миний барьж байсан хутгыг булааж аваад өвөртөө хийгээд хагархай дугуйтай мотоциклоо унаад манай урд нэлээн зайтай байдаг айл руу яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.Н нь хохирогч П.Ж хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлүүдээс баруун гуяаны ар дунд хэсэг, зүүн өгзөгний гадна дээд хэсэгт шарх, цус хуралт гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах болох нь Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 334 дугаар дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас Н.Н үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийг зүйлчлэл зөв байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч Н.Н хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ннь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Н.Ннь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч П.Ж нь мэдүүлэг өгөхдөө болон хавтаст хэргийн материал танилцуулах үед “нэхэмжлэх зүйлгүй, санал хүсэлт байхгүй” гэж /хх-ийн 48 хуу/ дурдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овгийн Н Нг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ннь торгох ялын 450.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн сар бүр 150.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ннь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ннь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ