| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02367/И |
| Дугаар | 3683 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 3683
1. Иргэний хуулийн 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дамдингийн Сэлэнгэ, Занабазарын Лхагвасүрэн нараас 2 700 000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөг гаргуулж Лувсанжамбаагийн Сэлэнгэмөрөнд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 287 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч нараас 58 150 төгрөг гаргуулж Л.Сэлэнгэмөрөнд олгосугай.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА