| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2019/0182/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/181 |
| Огноо | 2019-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | С.Б |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2019/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхбаяраар хөтлүүлж
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Т.Ц нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овгийн Т Ц холбогдох 1912..... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Д овгийн Т Ц/РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Т.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 12-22 тоотод жирэмсэн болохыг мэдсээр байж Э.Б толгой тус газар нь цохиж /тархи доргилт, зүүн нүдний зовхи духны хэсэгт цус хуралт/, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Э.Б ийн өгсөн: ...хүргэн ах болох Ц нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед согтуу гэрт ирээд хүүхдээ дагуулаад гараад явчихаар нь би араас 1 нас 5 сартай хүүхдээ тэвэрч гараад Ц гараас барьж зогсоогоод хүүхдийн нь авч үлдэх гэтэл тэвэрч байсан миний хүүхдийг түлхэж газарт унагаагаад, миний подволкноос зуурч намайг түлхэж унагаагаад дээр гарч сууж байгаад гараараа зүүн талын хацар руу гурван удаа шанаадаж, баруун талын хацар руу нэг удаа шанаадахаар нь би айсандаа та тайвшир, хоёулаа ярилцъя хоёр хүүхэд уйлаад байна гэж хэлэхэд, чиний жирэмсэн чинь хамаагүй гэж хэлж босч ирээд газарт байсан чулуу барьж авч над руу шидэх гэснээс болж цааш нь чулуудчихаад, газарт байсан хугархай шалны мод барьж аваад цохих гэснээ бас больсон. Ц нь хүнсний дэлгүүр орж тамхи авна гээд явсан хойгуур нь би аав, эгч, ээж рүү бүгдэд нь хэлээд дуудсан. Ц нь бид нарыг бүгдийг чинь ална, бааснууд, хүүхдээс минь салгалаа гээд ирж агсан тавьж зоддог, эгч Б , ээж, аавыг хүртэл зодож байсан. Энэ хүн ер нь маш хэцүү, согтуудаа манайхны хэнийг ч хамаагүй зодох гэж дайрч хөөдөг, Уржнангийн цагаан сарын үед согтуудаа шөнө зуухны ам руу шээгээд байхаар нь би босч цааш нь түлхээд болиулж байсан. 2018 оны 02 дугаар сарын эхээр согтуу ирж агсам тавьж, та нарыг ална, эсвэл та нарын нүдэн дээр өөрийгөө ална гэж хэлдэг. Өчигдөр хүртэл та нарыг ална, би өөрийгөө алж чамд харуулах уу гээд байсан. Миний толгой, хүзүү, нүд, нуруу бүгд өвчтэй өвдөж байна, би 4 сар гарантай жирэмсэн, өнөө өглөө эмчид үзүүлэхэд тонус ихтэй, доошоо суулт өгсөн байна гээд эм бичиж, хэвтрийн дэглэм сахь гэж хэлсэн. Энэ хүнд зодуулсанаас миний биед болон урагийн эрүүл мэндэд ямар нэгэн эмгэг асуудал гарвал энэ хүнтэй холбоотой, гэдсэн дэх хүүхэд эмчийн хяналтанд эрүүл, хэвийн өсөлт бойжилтой гэсэн оноштой байсан. Би гомдолтой байна, бид нар амар тайван амьдармаар байна. Тухайн үед би гэртээ хоёр хүүхэдтэйгээ хамт байсан, өөр том хүн байгаагүй. Эгч, 4 настай хүүтэйгээ Цэс салаад манайд амьдарч байсан бөгөөд хүүтэйгээ уулзана гээд Ц нь согтуу ирээд хүүтэйгээ уулзчихаад явахгүй, эгчийг хардаж хэрүүл маргаан хийгээд явдаг...манай хүргэн ах Ц хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ түргэн ууртай агсан согтуу тавьдаг хүн байгаа юм. Би шинжээч эмчийн гаргасан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх ямар нэг зүйл алга. Харин манай гэрт ирээд хэрүүл маргаан хийж агсан согтуу тавихгүй байх хэрэгтэй байна. Би жирэмсэн ямар нэг асуудал үүсгэмээргүй байна цаашид би ямар нэг гомдол санал байхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу, 9-10 хуу/
Гэрч Б.О өгсөн: ...тухайн өдөр Цагдаагийн газар хийсэн томилгооны дагуу эргүүлийн албан ажил үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн газар шуурхай удирдлага жижүүрээс 102 тусгай дугаараас Архангай аймаг Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цогт-Уул 12-22 тоотод иргэн Б бусдад зодууллаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б нь айж сандарсан байдалтай подволктой гар хүзүү хэсгээр нь улайсан бага зэрэг жижиг халцарч зулгарсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан. Намайг тухайн дуудлага мэдээллийн дагуу очиход иргэн Б нь Ц гэх хүнд зодуулсан гээд гар хүзүү хэсгээр нь бага зэрэг улайсан халцарсан байсан. Би нарийн сайн ажиглаж хараагүй холбогдогч этгээдийг авчраад саатуулах байранд авчирч саатуулсан. Иргэн Б гэх хүнийг одоо хэдэн сартай талаар нь мэдэхгүй байна ямар ч байсан жирэмсэн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч С.Э өгсөн: ....тухайн өдөр би ажил дээрээ байж байхад манай охин Б над руу утсаар яриад Цнамайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад гэртээ харихад дуудлагаар цагдаа ирээд манай охины хамтран амьдрагч Ц -ийг машинд суулгаад аваад явж байсан юу болсон талаар охиноосоо асуухад Цах согтуу орж ирээд хүүхдээ аваад явна гэхээр өгч явуулаагүй тэгсэн чинь намайг зодсон гэж хэлсэн. Би тухайн үед яг хажууд байгаагүй болохоор хараагүй. Намайг тухайн үед гэртээ очиж охин Б тэй уулзахад манай охин Бийн зүүн талын нүдний гадна хэсэг хөхөрч хавдсан, хүзүү хэсэг рүү нь гараар самардсан арьс зулгарсан, арьс өнгөц улайсан харагдсан өөр харагдах шарх сорви харагдаагүй. Манай охин Б одоо 4 сар гарантай жирэмсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/
Гэрч Э.Б өгсөн: ...миний нөхөр хамтран амьдрагч залуу төлөв даруу өрөвч тусархуу ааш зантай гайгүй ажилсаг хүн байгаа юм. Бид хоёр албан ёсны гэр бүлийн батлах байхгүй хамтран амьдардаг хүмүүс. Миний хамтран амьдрагч Ц хуульч эрх зүйч мэргэжилтэй одоо мэргэжлээрээ ажлаагүй өөр ажил алба хашдаг хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Ц хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байнга хэрэглээд байдаггүй. Манай дүү Бтэй эвтэй найртай байдаг энэ асуудал гарсан болохоос өөр ямар нэг асуудал гараад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Гэрч Т.Н өгсөн: ... манай дүү Ц хуульч эрх зүйч мэргэжилтэй одоо мэргэжлээрээ ажлаагүй, өөр ажил алба хашдаг Манай дүү хааяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, байнга хэрэглээд байдаггүй. Б тэй тэр хоёр хоорондоо эвтэй найртай байдаг энэ асуудал гарсан болохоос өөр ямар нэг асуудал гараад байдаггүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Т.Ц яллагдагчаар өгсөн:…Би 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймаг Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цогт-Уулын 12-22 тоотод байх хадмын гэрт өөрийн төрсөн хүү Мөнхбаттай уулзахаар очоод манай эхнэрийн төрсөн дүү Б надтай уулзуулахгүй байсан. Тэрнээс болоод бид хоёр маргалдаж байгаад би түүний нүүрэн тус газар баруун гарын ар талаар нэг удаа цохиж авсан өөр цохиж зодоогүй. Би тухайн өдөр хүүхэд дээрээ очихдоо архи уусан согтуу байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очоод хүүхэдтэйгээ уулзах гэж очоод уулзуулахгүй болохоор маргалдаж байгаад нэг удаа гараараа цохисон өөр цохиж зодоогүй бид хоёрт маргалдаад байх асуудал байхгүй. Би Б ийн нүүрэн тус газар маргалдаж байгаад баруун гарын ар тал хэсгээр нэг удаа цохиж авсан өөр гар хүрээгүй өөрөө надаас зугтааж байгаад газар бүдэрч унасан. Тэгээд би хүүхдээ дагуулж гараад гадаа сууж байхад цагдаа ирээд намайг саатуулах байранд авчирч саатуулсан. Б бид хоёр урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй. Манай эхнэрийг Батцэцэг гэдэг, бид хоёр албан ёсны гэр бүлийн батлах байхгүй. Бид хоёрын дундаа нэг хүү гарсан...гэх мэдүүлэг /хх-ийн 37-39 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт:
1. Э.Бийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны баруун дээд хэсэгт цус
хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр
үүснэ.
3. Хэрэг болох үеийн цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь тус бүр гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 26
хуу/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 29-30 хуу/
Жирэмсэн эмэгтэйн хяналтын хөтөчийн хуулбар /хх-ийн 27-28 хуу/
Т.Циргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 хуу/
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-
ийн 42 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 47 хуу/
Зөрчлийн лавлагаа /хх-ийн 48-59 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 61-62 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Цд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Ц нь 2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Цогт-Уулын 12-22 тоотод Э.Б жирэмсэн болохыг мэдсээр байж толгой тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний зовхи духны баруун дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Т.Ц үйлдсэн болох нь
Хохирогч Э.Б ийн өгсөн: ...хүргэн ах болох Ц нь 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цагийн үед согтуу гэрт ирээд хүүхдээ дагуулаад гараад явчихаар нь би араас 1 нас 5 сартай хүүхдээ тэвэрч гараад Ц гараас барьж зогсоогоод хүүхдийн нь авч үлдэх гэтэл тэвэрч байсан миний хүүхдийг түлхэж газарт унагаагаад, миний подволкноос зуурч намайг түлхэж унагаагаад дээр гарч сууж байгаад гараараа зүүн талын хацар руу гурван удаа шанаадаж, баруун талын хацар руу нэг удаа шанаадахаар нь би айсандаа та тайвшир, хоёулаа ярилцъя хоёр хүүхэд уйлаад байна гэж хэлэхэд, чиний жирэмсэн чинь хамаагүй гэж хэлж босч ирээд газарт байсан чулуу барьж авч над руу шидэх гэснээс болж цааш нь чулуудчихаад, газарт байсан хугархай шалны мод барьж аваад цохих гэснээ бас больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 хуу/
Гэрч Б.О өгсөн: ...тухайн өдөр Цагдаагийн газар хийсэн томилгооны дагуу эргүүлийн албан ажил үүрэг гүйцэтгэж байсан Цагдаагийн газар шуурхай удирдлага жижүүрээс 102 тусгай дугаараас Архангай аймаг Эрдэнэбулган сум 3 дугаар баг Цогт-Уул 12-22 тоотод иргэн Б бусдад зодууллаа гэсэн дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад иргэн Б нь айж сандарсан байдалтай подволктой гар хүзүү хэсгээр нь улайсан бага зэрэг жижиг халцарч зулгарсан байсан. Өөр ил харагдах шарх сорви байхгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 хуу/
Гэрч С.Э өгсөн: ....тухайн өдөр би ажил дээрээ байж байхад манай охин Б над руу утсаар яриад Цнамайг зодлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би такси бариад гэртээ харихад дуудлагаар цагдаа ирээд манай охины хамтран амьдрагч Ц ийг машинд суулгаад аваад явж байсан юу болсон талаар охиноосоо асуухад Цах согтуу орж ирээд хүүхдээ аваад явна гэхээр өгч явуулаагүй тэгсэн чинь намайг зодсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 хуу/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Ц нь хохирогч Э.Б зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт, зүүн нүдний зовхи, духны баруун дээд хэсэгт цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн гэмтэлд хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 297 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Т.Ц үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж” гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Э.Б ийн жирэмсэн болохыг тодорхойлсон /хх-ийн 27-28 хуу/ жирэмсэн эмэгтэй хяналтын хөтөчид 2 дахь жирэмсэлэлт 17-18 долоо хоногтой жирэмсэн, гэжээ. Иймд шүүгдэгч Т.Ц үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч хүлээн зөвшөөрч /хх-ийн 63 хуу, 67-68 хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Т.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Т.Ц нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Э.Б нь мөрдөн байцаалтын үед “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж хүсэлт / хх-ийн 63 хуу/ гаргасан, хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 61 дүгээр хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8,9 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овгийн Т.Ц ийг хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар торгох ялын 500.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрвөн/ сарын хугацаанд сар бүр 125.000 /нэг зуун хорин таван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цнь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ц д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ