Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 1197

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 2 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2016/01197

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

              Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 5-р хороо, Партизаны гудамжид байрлах “Транскапитал” ББСБ-ын нэхэмжлэлтэй,

                                                                                                                                                     

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7-р хэсэг, Оргил гарден 85А байр, 202 тоотод оршин суух, регистр КЮ62103172, Бат-Очир овогт Тогтохын Төмөртогтох,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 2-р хэсэг, ХКЭ 2-р байр, 22 тоотод оршин суух, регистр ЧА73100171, Боржигод овогт Пүрэвдоржийн Хатанбаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27 223 255 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд О.Алтансүх, нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн П.Хатанбаатартай 2014 оны 3 сарын 05-ны өдөр дугаартай зээлийн гэрээг байгуулж, 20 000 000 төгрийг сарын 3,9% хүүтэй 9 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 14031730 тоот гэрээний дагуу түүний өмчлөлийн 9990 УНҮ улсын дугаартай Тоyota Land 200 GX авто машиныг бариулсан байдаг. Манай байгууллагын шуурхай зээлийн журамд заасны дагуу авто машиныг барцаанд авахдаа унах нөхцөлтэй, эсвэл авто машиныг байршуулах нөхцөлтэй барьцаалж зээл олгодог ба П.Хатанбаатар нь зээлээ авто машины унах нөхцөлтэйгээр барьцаалж, түүний машиныг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хүртэл манай байгууллагын нэр дээр шилжүүлсэн. Гэвч П.Хатанбаатар нь зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрөө тогтоосон хугацаанд төлөх үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө даруй өгөхийг, боломжгүй тохиолдолд авто машиныг манай байгууллагад шилжүүлэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардаж албан бичиг болон утсаар олон удаа мэдэгдсэн боловч манай байгуулагад шилжүүлэхгүй байгаа юм. Уг зээлийг П.Хатанбаатар нэр дээр байдаг ч Т.Төмөртогтох авч зарцуулсан гэдэг. Хариуцагч нараас 27 223 255 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага болох 4 146 291 төгрөг нийт 31 369 546 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүх хуралдаанд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч П.Хатанбаатар, Т.Төмөртогтох нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 28 340 646 төгрөгийг “Транскапитал” ББСБ-д төлж, нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 028 900 төгрөгөөс татгалзахаар тохиролцож байна гэв.

 

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ нь Т.Төмөртогтох, П.Хатанбаатар нарт холбогдох 31 369 546 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ” байгуулж, “Транскапитал” ББСБ нь нэхэмжлэлийн шаардлага 31 369 546 төгрөгөөс 28 340 646 төгрөгийн хэмжээнд эвлэрч хариуцагч Т.Төмөртогтох, П.Хатанбаатар нар нь дээрх төлбөрийг төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                              ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ, хариуцагч Т.Төмөртогтох, П.Хатанбаатар нар нь 31 369 546 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 28 340 646 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314 979 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Т.Төмөртогтох, П.Хатанбаатар нараас 157 398 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Транскапитал” ББСБ-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА