| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/03347/И |
| Дугаар | 210/МА2025/01432 |
| Огноо | 2025-08-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2025/01432
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05233 дугаар шийдвэртэй
*******ийн нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
******* тоот улсын дугаартай CAT390DL маркийн арлын дугаартай экскаватор албадан гаргуулах тухай үндсэн,
хариуцагч *******ын 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, *******ийн нэр дээр шилжсэн ******* экскаваторын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг *******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Би 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр *******оос улсын дугаартай, CAT390D маркийн арлын дугаартай экскаваторыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдаж авснаар хууль ёсны өмчтэй болсон. Гэтэл 2019 оны 9 дүгээр сард ******* нь надаас экскаваторыг түрээсэлж ажиллууж байгаад эвдсэн тул засварлуулаад аваад ирье гэж хэлээд аваад явсан ч одоог хүртэл буцааж өгөөгүй. Тэрээр миний өмчлөлийн экскаваторыг хууль бусаар эзэмшиж байна.
Иймд миний өмчлөлийн CAT390D загварын улсын дугаартай, арлын дугаартай экскаваторыг хариуцагч нарын хууль бус эзэмшлээс албадан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ы татгалзал, тайлбарын агуулга:
Би *******тэй 2016 оны 4 дүгээр сард экскаватор түрээслүүлнэ гэх зарын дагуу уулзаж УБ улсын дугаартай катерпиллар 345C экскаваторыг 550,000,000 төгрөгөөр худалдан авах үед 510,000,000 төгрөг болгож бууруулж зарсан. Би уг экскаваторыг төлбөрт G500 маркийн машиныг 250,000,000 төгрөг, ланд-200 маркийн автомашин 90,000,000 төгрөг, Баянгол дүүргийн 10 дугаар хороололд орших хоёр өрөө байрыг грашийн хамт 120,000,000 төгрөг, Хан-Уул дүүргийн Зайсанд гал тогоо тусдаа нэг өрөө байрыг 50,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. 250,000,000 төгрөгийн үнэтэй G500 маркийн авто машиныг *******ийн өртэй байсан ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Харин ланд-200 маркийн 90,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг *******ийн аав Ө.Сайнбаярт шилжүүлж өгсөн.
Мөн Баянгол дүүргийн 10 дугаар хороололд байрлах хоёр өрөө орон сууц, граш, Зайсанд гал тогоо тусдаа нэг өрөө байрыг тус тус *******ийн нэр дээр шилжүүлж өгснөөр төлбөрийг бүрэн төлж дуусгасан. Гэтэл ******* нь өнөөдрийн байдлаар уг техникийн нэрийг шилжүүлж өгөөгүй, нэр шилжүүлэх асуудлыг ярихад тэрээр маш олон шалтаг тоочиж, улмаар намайг олон удаа цагдаа, хуулийн байгууллагад энэ тухай асуудлаар шалгуулж байсан. Тодруулбал, надад холбогдуулж гаргасан улсын дугаартай экскаваторыг хувьд хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарч, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 618 дугаар тогтоол, Улсын ерөнхий прокурорын 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 1/666 дугаартай тогтоолуудад түүний нэхэмжилж буй нэхэмжлэлийн зүйлийн талаар дурдсан.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******ын тайлбар, сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Би ХХК /хуучин нэрээр ******* ХХК/-д өр төлбөртэй байсан бөгөөд төлбөрт тооцож УБ улсын дугаартай САТ-390 DL маркийн экскаваторыг шилжүүлж өгөхөөр болсон. Тус компанийн менежер нь надтай утсаар дуудаж уулзаад манай компани танаас авах экскаваторыг өөр бас нэг экскаваторын хамтаар ******* гэх хүнд худалдахаар ярьж тохирсон тул экскаватороо *******ы нэр дээр шилжүүлж өгөөд өр төлбөрөө хаачих гэж хэлсэн. Үүний дагуу би *******тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж экскаватороо хүлээлгэн өгч бичиг баримтын нэр шилжүүлэх болоход тэрээр надтай утсаар холбогдоод би хөдөө явах яаралтай ажилтай болсон миний өмнөөс ******* гэх хүн очно түүний нэр дээр шилжүүлээд өгчих гэж хэлсэн. Улмаар би экскаваторын бичиг баримтын нэр шилжүүлэхээр *******тэй уулзахад экскаваторыг 550,000,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ нотариатаар хийлгэж аваад нэр дээрээ шилжүүлээд авчихъя, цааш нь хүмүүст үнэ хүргэж зарахын тулд хэрэгтэй гэсэн тул би түүний хэлснээр 550,000,000 төгрөгөөр худалдаж байгаагаар гэрээ байгуулсан.
ХХК нь *******тай миний экскаваторыг өөр нэгэн экскаваторын хамт худалдахаар харилцан тохиролцож, ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 122/19 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээгээр ТГА улсын дугаартай, CAT-385 CL маркийн экскаваторыг 526,300,000 төгрөгөөр, мөн ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 04/19 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээгээр УБ улсын дугаартай CAT-390 DL маркийн экскаваторыг 526,300,000 төгрөгөөр *******д худалдсан. ******* нь ХХК-д худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг ХХК нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 122/19 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээгээр ТГА улсын дугаартай CAT-385 CL маркийн экскаваторыг 526,300,000 төгрөгөөр үнэлэн, *******аас урьдчилгаанд түүний өмчлөлд бүртгэлтэй УБЗ улсын дугаартай Range Rover автомашиныг 360,000,000 төгрөгөөр үнэлж хүлээн авсан бөгөөд нийт үнийн 166,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэрээ байгуулсан. Тус компани нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 04/19 дугаар бүхий худалдах, худалдан авах гэрээгээр УБ улсын дугаартай CAT-390 DL маркийн экскаваторыг 526,300,000 төгрөгөөр үнэлэн, *******ээс урьдчилгаанд түүний өмчлөлд бүртгэлтэй УББ улсын дугаартай Mercedes Benz G-350 автомашиныг 190,000,000 төгрөгөөр үнэлж хүлээн авсан бөгөөд уг хэлцлийн 336,300,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэрээ байгуулсан.
ХХК болон ******* нар дээр дурдсан тохиролцооны дагуу урьдчилгаа төлбөрт тооцон төлсөн тээврийн хэрэгслүүдийг шилжүүлэн авч гэрээний зүйл болох 2 экскаваторыг *******д хүлээлгэн өгсөн. Гэтэл худалдан авагч *******аас дахин өмчлөх эрхийг *******ийн нэр дээр шилжүүлсэн САТ 390 DL экскаватор нь эвдрэл, доголдол ихтэй байгаа тул буцаан худалдагчид шилжүүлэн өгч, урьдчилгаа төлбөрт тооцон шилжүүлсэн Mercedes benz G350 маркийн автомашиныг САТ 385 CL экскаваторын үлдэгдэл төлбөрт тооцуулан гэрээг дуусгавар болгох хүсэлтийг 2019 оны 10 дугаар сарын 30 өдөр гаргасан байсан. Хүсэлтийн дагуу ХХК нь САТ 390 DL экскаваторыг буцаан хүлээн авсан. Гэтэл буцаан хүлээн авсан САТ 390 DL экскаваторынхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авах гэхэд ******* нь ...цагдаа, шүүхээр яваад олж аваарай, энэ чинь миний экскаватор гэж зүй бус аашлан, экскаваторын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй байсан тул миний бие Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хандан өргөдөл гомдол гаргасан бөгөөд цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 200901209 дугаартай хэргийг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 455 дугаар тогтоолоор ...*******, ******* нар ХХК-аас 2019 оны 04 дүгээр сард худалдах, худалдан авах гэрээ байгуулан 2 ширхэг экскаватор худалдан авч, техникийн эвдрэл доголдолтой гэж УБ улсын бүртгэлийн дугаартай САТ390 DL экскаваторыг буцаан өгсөн боловч тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* нь өөрийн нэр дээр шилжүүлж, буцаан шилжүүлж өгөөгүй үйл баримт тогтоогдсон. Дээрх үйл баримтад залилах гэмт хэргийн шинж тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Би өнөөдрийг хүртэлх хугацаанд өөрийн экскаваторынхаа тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан өөрийн нэр дээр шилжүүлэн авч чадаагүйгээс эрх ашиг зөрчигдсөөр байна. Худалдан авагч ******* худалдагч талд гэрээний зүйлийг буцаан шилжүүлэн өгсөн байхад гуравдагч этгээд болох ******* анхнаасаа зорилготойгоор худал хэлж төөрөгдүүлэн, дүр үзүүлсэн гэрээ хийж тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч хууль ёсны өмчлөгч надад буцаан шилжүүлээгүй.
Иймд *******тэй байгуулсан 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, *******ийн нэр дээр шилжсэн байгаа САТ 390 DL экскаваторын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг ******* миний нэр дээр буцаан шилжүүлэхийг *******эд даалгаж өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч УБ тоот улсын дугаартай CAT390DL маркийн арлын дугаартай экскаваторыг хариуцагч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан УБ тоот улсын дугаартай CAT390DL маркийн арлын дугаартай экскаваторын улсын бүртгэлийг *******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгч *******эд даалгаж,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 657,950 төгрөг, хариуцагч *******ын төлсөн 2,907,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч 2,907,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******од олгож шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Шүүхийн шийдвэрт хариуцагч *******, ******* нарын хооронд УБ улсын дугаартай CAT390D маркийн арлын дугаартай экскаваторыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний урьдчилгаа төлбөрт нэхэмжлэгч *******ийн өмчлөлийн УББ улсын дугаартай Mercedes benz G350 маркийн арлын дугаартай тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгт тооцон шилжүүлж, ******* нь *******ийн машины төлбөр 190,000,000 төгрөгийг түүний зээлийн төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч *******ыг тээврийн хэрэгслийг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй гэжээ.
*******, ******* нар 2019 оны 4 дүгээр сард ХХК-аас УБ улсын дугаартай CAT390D экскаваторыг 526,300,000 төгрөгөөр худалдан авахаар, мөн урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн УББ улсын дугаартай Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийг 190,000,000 төгрөгт тооцон өгч, үлдэгдэл төлбөрийг ******* төлж уг төлбөрөө *******ийн аав Ө.Сайнбаярын өмчлөлийн УБ улсын дугаартай катерпиллар 345С маркийн экскаваторыг түрээслэн ашиглахдаа төлөөгүй хуримтлагдсан төлбөрөөс хасуулан тооцуулахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу ******* нь ХХК-тай 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, ******* нь өөрийн өмчлөлийн УББ улсын дугаартай Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг ХХК-д шилжүүлсэн. Харин 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* утсаар залгаж ХХК-аас чиний худалдан авч буй УБ улсын дугаартай CAT390D экскаваторын өмчлөгч нь би юм. Экскаватороо бусдад худалдаад олсон мөнгөө ХХК-д төлөх ёстой өрөндөө өгөхөөр тохиролцсон.
Гэтэл УБ улсын дугаартай CAT390D экскаваторыг чамайг авъя гээд урьдчилгаа төлсөн, тэр урьдчилгааг миний төлбөрт тооцсон талаар ХХК мэдэгдлээ. Тиймээс чи өмчлөх эрхээ шилжүүлээд аваарай гэж хэлсний дагуу *******, ******* нар тус өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж нотариатаар батлуулсан. Тухайн гэрээг байгуулагдах үед *******ийн зүгээс төлбөр тооцоо дууссан талаар асуухад ******* нь төлбөрийн асуудал дууссан гэж хэлснээр худалдах, худалдан авах гэрээнд төлбөр тооцоо дууссан талаар тусгайлан тэмдэглүүлж, ******* уг гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан. ******* нь уг гэрээг үндэслэн УБ улсын дугаартай экскаваторын өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн бөгөөд өнөөг хүртэл тухайн улсын бүртгэл нь хүчин төгөлдөр байна. Мөн шүүхийн шийдвэрт маргаан бүхий экскаваторын хууль ёсны өмчлөгч нь ******* болохыг дүгнэсэн. Харин УБ улсын дугаартай CAT390D экскаватор нь худалдан авснаас хойш эвдрэл, гэмтэл ихтэй байсан тул ******* нь ХХК-тай анх гэрээг байгуулсан этгээдийн хувьд уг компаниар эвдрэлийг засварлуулна гэж *******эд хэлээд авч явсан боловч уг экскаваторыг надад мэдэгдэхгүйгээр ХХК-д буцаан өгч, *******ийн урьдчилгаа төлбөрт төлсөн УББ улсын дугаартай Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн худалдан авсан экскаваторын үлдэгдэл төлбөрт тооцуулан хууран мэхэлсэн.
Хэрэг маргааныг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УБ улсын дугаартай CAT390D экскаватор нь *******ын эзэмшил, ашиглалтад байгааг тэрээр хүлээн зөвшөөрсөн тул *******ийн зүгээс өөрийн өмчлөлийн экскаваторыг түүний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс ******* нь *******эд УББ улсын дугаартай Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийн үнийг төлсөн тул *******ыг маргаан бүхий экскаваторын хууль бус эзэмшигч гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь *******ы зүгээс *******эд Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийн үнэ гэж ямар ч төлбөрийг төлөөгүй, мөн төлбөр төлсөн талаар хэрэгт цугларсан баримт байхгүй. Гэрч ийн экскаватор 800 төлбөр гэх утга бүхий шилжүүлсэн 200,000,000 төгрөг нь *******ы *******ийн аав Ө.Сайнбаярын өмчлөлийн УБ улсын дугаартай катерпиллар 345С маркийн экскаваторыг түрээслэн ашиглахдаа төлөөгүй хуримтлагдсан төлбөрөөсөө хасуулахаар тохиролцон шилжүүлсэн төлбөр бөгөөд уг төлбөрийг Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийн үнэд төлж байгаа талаар *******тэй тохиролцоогүй байхад *******, нар хамаарал бүхий этгээдүүд учраас үгсэн хуйвалдаж шүүхэд зориуд худал мэдүүлэг өгсөн. Гэтэл шүүхээс хэрэгт цугласан нотлох баримтыг буруу үнэлж дүгнэн, баримтаар нотлогдоогүй гэрчийн мэдүүлгийг үндэслэн ******* нь Mercedes benz G350 маркийн тээврийн хэрэгслийн үнийг *******эд буцаан төлсөн тул маргаан бүхий экскаваторыг ******* нь *******оос гаргуулахаар шаардах эрхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
5.2. Шүүхийн шийдвэрт харин хэлцлийн субьектив шинж буюу тухайн хэлцэл байгуулах үеийн талуудын дотоод хүсэл зорилго, гадагш илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хоёр нийцээгүй хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна. Хэрэгт авагдсан баримтаар *******, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байна. Гэтэл 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр *******, ******* нар худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа ******* нь тухайн үед *******ын өмчлөлд байсан УБ улсын дугаартай экскаваторыг худалдан авах, харин ******* нь өөрийн өмчлөлийн экскаваторыг *******эд худалдан борлуулах замаар ХХК-д төлөх төлбөрөө барагдуулах хүсэл зоригийг илэрхийлсэн. Талууд уг худалдах, худалдан авах гэрээг байгуулснаар үүсэх эрх, үүрэг, үр дагаварыг маш сайн ойлгож, хүлээн зөвшөөрсний үндсэн дээр гэрээг байгуулсан. Уг гэрээг үндэслэн УБ улсын дугаартай CAT390D маркийн экскаваторын өмчлөх эрх *******эд шилжихийг, мөн *******ийн экскаватрын үнэд төлсөн төлбөрөөр өөрийн ХХК-д төлөх ёстой өр төлбөр төлөгдөхийг ******* хүлээн зөвшөөрсөн. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заагдсаны дагуу худалдах, худалдан авах гэрээ хэлцэл хийгдэж гэрээний дагуу *******ээс *******од төлбөр төлөгдөж, ******* нь экскаваторыг шилжүүлж өгсөн байхад шүүхээс уг худалдах, худалдан авах гэрээг талууд хүсэл зоригоо илэрхийлээгүй, мөн үр дагавар үүсээгүй дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжпэлийн шаардагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
******* нь удаа дараа худлаа ярьж байна. Хэрэв шүүх бүрэлдэхүүн анзаарах юм бол анхан шатны шүүхэд ******* нь экскаваторыг *******д түрээсээр ашиглуулж байх явцад гэмтэл гарсан. ******* засварлуулаад аваад ирье гэж хэлж авч яваад буцааж өгөөгүй гэж тайлбарласан. Харин давж заалдах шатны шүүхэд *******оос худалдаж авсан, цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэх мэтээр өөр өөр байдлаар тайлбарлаж байна. Анхан шатын шүүх хэргийн нөхцөл байдалд бодитой, үнэн зөв дүгнэлт хийсэн. *******, ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээ нь хэлбэрийн хувьд шаардлага хангаж байна. ******* болон ******* нарт гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй. Учир нь ******* нь ******* болон ******* нарыг танихгүй. ХХК-аас ******* руу яриад ******* гэх хүний хэлсний дагуу *******ийн нэр дээр экскаваторыг шилжүүлээд өгчих гэж хэлсний дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ хийхгүйгээр авто тээврийн газарт очиж нэр шилжүүлэх ёстой байсан. Гэтэл ******* нь би энэ экскаваторыг дараа нь үнэ хүргэж зарах гэж байгаа тул 550,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий гэрээ хийе гэж хэлснээр гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч тал гэрээ дуусгавар болж эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж тайлбарласан. Экскаватор нь *******ийн эзэмшилд байгаагүй бөгөөд тус экскаваторыг анх ******* гэх хүнд хүлээлгэж өгсний дагуу буцааж авсан. Гэрээнд заасан 550,000,000 төгрөгийг ******* нь төлөөгүй, жи класс маркийн автомашин өгсөн гэдэг нь худал юм.
******* болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээнд тус автомашиныг 190,000,000 төгрөгөөр үнэлсэн. ******* нь *******тай 320,000,000 төгрөгөөр гэрээ байгуулсныхаа дараа *******тэй 500,000,000 төгрөгөөр гэрээ байгуулах боломжгүй бөгөөд энэ нь бодит үйл баримтуудаар тогтоогддог. *******ийн ярьсан зүйлс нь ямар ч баримтаар тогтоогдоогүй буюу бүх нотлох баримтууд *******ийн эсрэг байдаг. УБ улсын дугаартай экскаватор нь эвдрэл гэмтэл ихтэй байсан тул ******* нь ХХК-тай гэрээ байгуулсан, ХХК-д буцаан өгч, *******ийн урьдчилгаа төлбөрт төлсөн УББ улсын дугаартай мерседес бенз жи 350 маркийн автомашиныг өөрийн худалдан авсан экскаваторын үлдэгдэл төлбөрт тооцуулан *******ийг хуурч мэхэлсэн гэж нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо дурджээ. Хэргийн 1 дүгээр хавтасны 62 дахь талд уг асуудлын хүрээнд цагдаагийн байгууллагад *******ийн гараараа бичиж өгсөн баталгаа гаргах тухай гар бичвэр нь нотлох баримтаар авагдсан. Тус гар бичвэрт ******* миний бие өөрийн эзэмшлийн УББ улсын дугаартай мерседес бенз жи 350 маркийн автомашиныг өөрийн найз ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээний дагуу авч буй CAT390D загварын экскаваторын үнийн тодорхой хэсэг 190,000,000 төгрөгийн төлбөрт тооцуулан шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн, ийнхүү шилжүүлсэнтэй холбоотой худалдагч талаас ямар нэгэн төлбөр нэхэмжлэхгүй гэж бичигдсэн. Гэвч өнөөдөр шүүх дээр намайг хуурч мэхэлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.
7.Давж заалдах гомдолд хариуцагч *******, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
*******ийн автомашиныг оролцуулж наймаа хийсэн гэж яриад байгаа наймааг миний бие ******* болон ХХК-тай хийсэн. Би автомашинаа зарж чадахгүй байгаа тул миний автомашиныг наймаандаа оролцуулаад зараад өг, мөнгийг нь дараа авъя гэж ******* надаас гуйсан. Тиймээс би түүний гуйлтын дагуу автомашиныг нь оролцуулж наймаа хийж 2 экскаватор авсан. Гэтэл 1 экскаватор нь гэмтэлтэй байсан тул ХХК-д буцаагаад хүлээлгэж өгсөн. Бүх наймаа дууссаны дараа ******* над руу залгаад манай найз экскаваторыг чинь сонирхоод байна гэж хэлсэн. Хэдэн төгрөг нэмээд хоёулаа наадхыг чинь зарчихъя гэж ******* өөрөө гуйсан. Үүний дараа *******ийн найз надтай ирж уулзаад экскаватор та хоёрын нэр дээр биш юм байна, нэрээ шилжүүлчих гэж хэлсэн. ******* экскаваторыг 650,000,000 төгрөг гээд хэлчихсэн байсан тул *******ийн найз нь экскаваторын төлбөрийг 2-3 хувааж төлөхөөр гэрээ байгуулъя гэсэн. Энэ үйл явдал ХХК болон ******* нарт хүлээлгэж өгсний дараа болсон явдал юм. Экскаваторын нэрийг шилжүүлбэл гэрээ байгуулна гэсэн тул би ХХК-ийн руу яриад болсон явдлыг хэлсэн. Би авснаараа цаашаа зарчихъя гэж хэлэхэд зөвшөөрсөн. *******ийн найз мөнгөө бүтээчихлээ одоо гэрээгээ байгуулъя гэж ярих үед нь би Өмнөговьд ажилтай явж байсан тул ХХК-ийн гэрээ хийж байсан ажилтан руу утасдаад манай найз *******ийн нэр дээр шилжүүлээд өгчих гэж гуйсны дагуу экскаваторын нэрийг *******ийн нэр дээр шилжүүлсэн. Экскаваторыг хүлээлгэж өгөх үед ******* уурхай дээр байсан. Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх үед ажилчид ирж мөн адил мэдүүлэг өгсөн.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж үндэслэлтэй дүгнэлт хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь талд ийн төлбөр төлсөн баримт, 1 дүгээр хавтаст хэргийн 62 дахь талд хариуцагчийн өмгөөлөгчийн дурдсан *******ийн бичсэн мерседес бенз жи 350 маркийн автомашинаа урьдчилгаа төлбөрт 190,000,000 төгрөгт тооцож өгөхөд татгалзах зүйлгүй гэх агуулга бүхий гар бичвэр буюу баталгаа нь тус тус нотлох баримтаар авагдсан. 190,000,000 төгрөгийн төлбөрийг төлсөн гэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон. Ямар учиртай төлбөрийг, ямар данснаас ББСБ ХХК-д төлсөн тухай баримт 1 дүгээр хавтас хэргийн 79 дэх талд авагдсан. Хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг шүүхийн журмаар хэрэгт нотлох баримтаар авсан. Нэхэмжлэгчийн гаргаж буй тайлбар үндэслэлгүй бөгөөд шүүхэд гаргасан тайлбар худал болох нь нотлогддог. Маргаан бүхий экскаватор нь *******ы эзэмшилд байхгүй бөгөөд гэрээ дуусгавар болж бүх асуудал тооцоо нийлээд дууссан тул уг хэргийн жинхэнэ хариуцагч нь ******* биш.
Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан УБ тоот улсын дугаартай CAT390DL маркийн экскаватор гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, хариуцагч ******* нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, *******ийн нэр дээр шилжсэн УБ тоот улсын дугаартай CAT390DL маркийн экскаваторын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийг *******ын нэр дээр буцаан шилжүүлэхийг нэхэмжлэгчид даалгах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар *******ыг тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.
3.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай байжээ.
3.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ...*******той 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр улсын дугаартай, CAT 390 D маркийн экскаваторыг худалдан авч, хууль ёсны өмчлөгч болсон. Гэтэл ******* нь уг экскаваторыг түрээсэлж ажиллуулж байгаад буцааж өгөхгүй байх тул түүний хууль бус эзэмшлээс гаргуулна гэж тайлбарласан.
3.3. Хариуцагч ******* татгалзлаа ...2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 2 тусдаа худалдах худалдан авах гэрээ байгуулж 2 ширхэг эксковаторыг *******д хүлээлгэн өгсөн боловч тэрээр CAT 390 D загварын эксковаторыг эвдрэл доголдол ихтэй гэж буцааж, урьдчилгаа төлбөрт тооцож шилжүүлсэн *******ийн Mercedes Benz G 350 маркийн УББ улсын дугаартай автомашиныг CAT385 загварын эксковаторын үлдэгдэл төлбөрт тооцуулан гэрээг дуусгавар болгож, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэх гэтэл ******* нь CAT 390 D загварын эксковаторын нэрийг буцаан шилжүүлэхгүй байгаа... гэж тайлбарласан.
3.4. Хариуцагч ******* татгалзлаа 2016 оны 4 сард зарын дагуу *******тэй холбогдож 510,000,000 төгрөгөөр УБ улсын дугаартай катерпиллар 345С маркийн эксковаторыг худалдаж авсан. Эксковаторын үнийг 2 ширхэг орон сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл оролцуулж төлсөн боловч ******* нэрийг шилжүүлж өгөхгүй байгаа, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээгээр худалдан авсан УБ тээврийн хэрэгслийн дугаар бүхий CAT 390 D загварын эксковаторын урьдчилгаа 190,000,000 төгрөгний төлбөрт тооцогдсон *******ийн Mercedes Benz G 350 маркийн УББ улсын дугаартай автомашины үнэ 200,000,000 төгрөгийг өөрийн ах Жавхлантөгсөөр төлүүлсэн гэж тус тус тайлбарласан.
4. Хэрэгт ******* ******* нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн УБ тээврийн хэрэгслийн дугаар бүхий CAT 390 D загварын эксковаторыг 536,300,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байх бөгөөд гэрээгээр *******ийн Mercedes Benz G 350 маркийн УББ улсын дугаартай автомашиныг 190,000 000 төгрөгний урьчилгаа төлбөрт тооцуулан *******од шилжүүлэх, үлдэгдэл 336,300,000 төгрөгийг 2 хувааж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон,
ХХК ******* нарын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ТГА тээврийн хэрэгслийн дугаартай CAT385 загварын эксковаторыг 536,300,000 төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байх бөгөөд гэрээгээр *******ын Landrover Rangerover маркийн УБЗ улсын дугаартай автомашиныг 360,000,000 төгрөгний урьдчилгаа төлбөрт тооцуулан ХХК-д шилжүүлэх, үлдэгдэл 166,300,000 төгрөгийг 2 хувааж 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцсон,
******* болон ******* нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн худалдах худалдан авах гэрээ байх бөгөөд гэрээгээр худалдагч ******* нь УБ улсын дугаартай, АНУ-аас оруулж ирсэн, авто ачигч зориулалттай шар өнгөтэй, CATO маркийн тоот арлын дугаартай тээврийн хэрэгслийг худалдах, худалдагч авагч ******* нь 550,000,000 төгрөгийг төлөхөөр тус тус тохиролцсон гэрээнүүд авагдсан байна. /1-р хх35/
4.1. Дээрх гэрээнүүд болон зохигчийн тайлбар, татгалзлаас үзэхэд тэдгээрийн хооронд хэд хэдэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний төлбөр тооцоо талаар маргаан үүссэнтэй холбоотойгоор анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах шаардлагатай байжээ.
Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний үүргийг шаардсан, эсхүл бусдын хууль бус эзэмшлээс хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэхээр шаардсан гэдгийг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй.
4.2. Түүнчлэн, хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг шударгаар олж авсан эсэх талаар маргасан нөхцөлд дээрх гэрээнүүдэд дүгнэлт өгч, талуудыг мэтгэлцүүлээгүй нь учир дутагдалтай болжээ.
5. Мөн хэрэгт авагдсан ******* болон ******* нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнд төлбөр тооцоо дууссан гэх боловч гэрээний төлбөрийг ямар хэлбэрээр хэзээ хэрхэн төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүйгээс гадна энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
6. Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/05233 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 657,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ