Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 553

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Боорчи,

Улсын яллагч П.Энхболд,

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Б овогт Х Д-д холбогдох эрүүгийн 1910000570533 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, эгч, дүү нарын хамт Налайх дүүргийн оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Б овогт Х Д

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч Х.Д нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” хороололд байрлах “Медисон” ресторанд иргэн Б.Б тай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн учир, нэмж хэлэх зүйлгүй…” гэв.

Хохирогч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 дугаар 24-нийй өдрийн 23 цагийн уед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хүннү 2222 хотхонд байрлах “Медисон” ресторанд Б, Д нартай үйлчлүүлэхээр орсон. ...ингээд ариун цэврийн өрөө рүү явчихаад ирсэн чинь ширээн дээрээсээ босчихсон хоорондоо маргалдаж байхад нь би очоод Бийг тайвшруулж байхад нөгөө хүмүүс гүйж ирээд зодоон болж эхэлсэн. Тэгэхэд намайг дух руу нэг удаа цохиход би ухаан алдаж унаад, рестораны шалан дээр ухаан ороход нэг залуу нь рестораны шилийг хагалж ална тална гэж орилж байхад цагдаа нар ирээд аваад явсан...шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан санал байхгүй...” гэжээ. /хх-н 9-11х/

Гэрч Э.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:  “...Намайг 23 цаг өнгөрч байхад ажил дээр маргаан болоод байна гэж дүү Э надад хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол цонхны шил хагарсан байдалтай гараа зүссэн залуугийн цус шалан дээр дусаж пивоны пакалууд хагарсан, шал нойтон байдалтай байсан...дуудлагаар ирсэн цагдаатай хамт камерын бичлэгийг үзэхэд ширээн дээр сууж байсан Б үг хэлээд байхад хажуу ширээний Д босч ширээн дээрээс салфетка авч шидээд нөгөө ширээ рүү очиход хоорондоо маргалдаж байснаа  Б нь гараараа нүүрэн тус газар нь цохиход эргүүлээд Д цохиход цуг явж байсан Ө Бийг салгаад холдуулсан. Ингээд ширээн дээр цуг сууж байсан Б Дыг цохиж авсан. Тэгэхэд Бг Д нь гараараа цохиж байхад Б нь унахад нөгөө Д цохих гээд дайрахад хажуу талаас нь Ө аваад гарахад Б нь цуг явж байсан казак залууг барьж            авахад нөгөө залуу нь салаад гараад явсан...ингээд пабд хоёр эмэгтэй ажилтан 3 монгол залуу үлдсэн удалгүй гаднаас Д орж ирсэнээ дайрахад араас нь цуг явж байсан Ө орж ирээд болиулсан тийм бичлэг байсан. Ингээд цагдаа нар ирээд бүгдийг нь аваад явсан..." гэжээ./хх-н 17-18х/,

Гэрч А.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед манай найз Д залгаад Хүннү 2222 хотхонд байрлах “Медисон” пабд 2 ахтайгаа хамт байна хүрээд ир гэж дуудсан...би 23 цагийн үед очтол И, А гэх 2 ахтайгаа виски уугаад сууж байсан. ...тэгээд 20-оод минут болж байхад манай ширээний хажууд сууж байсан 3 ахын махлаг ах нь Д руу гомо банди гэж хэлсэн. Тэгэхэд Д гардах салфеткаа шидэж босч ширээн дээр очоод “юу яасан гэнэ” гэж хэлээд баруун гараараа зүүн шанаа орчим цохиход хажуу талд нь байсан найз нь Дыг цохиход Е босч ирээд нөгөө өндрийг нүүр рүү нь цохисон чинь А Е-г салгаад гадагш аваад гарсан. Харин Д-г гараараа цохисон чинь унаад өгөхөд нь би Д-г аваад гарахад үүдний довжооны пельта нь дээр халтирч шилэн хаалгыг баруун талын тохойгоор хагалаад босч ирэхдээ шил барьчихсан буцаад орохоор нь араас нь яваад ортол тарган залуу руу дайрч байхад би шилийг аваад хаяхад гар цус болчихсон байхаар ариун цэврийн өрөө орж цэвэрлээд гарч ирээд текэн дээр ирж Д тооцоогоо хийгээд байж байтал цагдаа орж ирээд аваад явсан...Д баруун гараараа Бг нэг удаа нүүр рүү нь цохисон чинь унаад өгсөн. Тэгэхэд Д дайрахаар нь би аваад гарсан...” гэжээ. /хх-н 22-24х/,

Гэрч Б.Е мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 сарын 21-ний өдөр 20 цагийн үед дүү Д, хүргэн А нарын хамт Хүннү хорооллын “Медисон” пабд ороод виск уугаад байж байтал, Ө ирээд ...вискигээ ууж байхад ...хажуу ширээний залуучуудын нэг нь Дыг гомо царайлсан банди вэ гэж чанга дуугаар хэлэхэд Д гараа арчиж байсан салпиткаа шидэж араас очиж “юу гэнээ чи” гэж хэлэхэд махлаг залуу 1 гараараа цохитол Д тэр залуугийн нүүр рүү цохиход хажууд байсан Б босч ирээд Дыг цохиход Д Бг нилээн хэд гараараа цохиход газарт унахад Д цохих гээд дайрахаар нь Ө Дыг аваад пабаас гарч байсан...” гэжээ./хх-н 25-27х/,

Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 сарын 21-ний өдрийн 22 цагийн үед ...Хүннү-2222 хороололд байрлах “Медисон” пабд Б, Д, Г нарын хамт ороод зүүн талын ширээн дээр сууж, виски захиалаад сууж байхад найз Г эхнэр ирээд аваад явсан...тэгтэл улаан цамцтай залуу босч ирээд миний хацар руу гараараа цохисон. Тэгээд Б бид 2 босч ирсэн тэр үед нөгөө ширээнд сууж байсан залуучууд бүгд босч ирээд Б бид 2 руу  дайрсан, зодоон болсон хэсэг хугацааны дараа Б газарт ухаангүй хэвтэж байхаар нь би толгойг нь хамгаалж дарж хэвтсэн тэр үед тэдгээр залуучууд бүгд бужигналдаад гараад явах үед би нэг залууг нь барьж үлдээд баарны үйлчлэгч нарт хаалгаа цоожлоорой гэж хэлээд цагдаа дуудсан.. миний үзсэн зурагнуудаас улаан цамцтай залууг Д гэдэг юм байна...” гэжээ /хх-н 31-33 х/

Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2018 оны 12 сарын 21-ний орой... “Медисон” пабд Д, И бид гурав 22 цагийн үед орж ирэхэд хүн байгаагүй. Тэгээд бид гурав уусан...тэр үед гаднаас согтуу дөрвөн хөгшин ах орж ирээд нэг виски аваад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан удалгүй нэг нь явчихсан...нэг махлаг ах нь Дыг гомо залуу гэх мэтээр доромжилсон. Тэгээд Д босч ирээд болиорой гэж хэлээд зодолдож эхэлсэн...” гэжээ./хх-н 34-37х/

Гэрч В.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагаар гарсан тухайн өдөр “Медисон” пабд дуудлагаар жолооч цагдаа Т хамтаар очсон. Би үзсэн зурагнуудаас тухайн өдөр тэнд байсан хүмүүс мөн байна...камерын бичлэг үзэхэд Б гэх залуу Д хоёр маргалдаж түрүүлээд Б нь цохиход тэр залуу зөрүүлээд цохисон. Тэгэхэд хажуу талаас нь Б цохиход Д хоёр зодолдож эхлэхэд хүмүүс дундуур орж салгасан байсан...” гэжээ./хх-н 41-42х/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 601 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Б.Бгийн биед тархи доргилт духанд зулгаралт, баруун хацар, баруун тавхай, зүүн шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэжээ. /хх-н 47/

Гэмтэл, согог судлалын төвөөс ирүүлсэн Б.Бгийн тус эмнэлэгт үзүүлж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан талаарх баримтууд /хх-н 63-65х/

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-82/,  ял шалгах хуудас / хх-85/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч Х.Д нь согтуугаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Хүннү-2222” хороололд байрлах “Медисон” ресторанд иргэн Б.Бтай үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Бн “...2018 оны 12 дугаар 24-нийй өдрийн 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хүннү 2222 хотхонд байрлах “Мэдинэс” ресторанд Б, Д нартай орсон...ингээд ариун цэврийн өрөө рүү явчихаад ирсэн чинь ширээн дээрээсээ босчихсон хоорондоо маргалдаж байхад би очоод Бийг тайвшруулж байхад нөгөө хүмүүс гүйж ирээд зодоон болсон ба намайг дух руу нэг удаа цохиход би ухаан алдаж унаад рестораны шалан дээр ухаан ороход нэг залуу нь рестораны шилийг хагалж ална тална гэж орилж байхад цагдаа нар ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Бийн “...Намайг 23 цаг өнгөрч байхад ажил дээр маргаан болоод байна гэж дүү Э надад хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол цонхны шил хагарсан байдалтай гараа зүссэн залуугийн цус шалан дээр дусаж пивоны пакалууд хагарсан, шал нойтон байдалтай байсан...дуудлагаар ирсэн цагдаатай хамт камерын бичлэгийг үзсэн...ширээн дээр сууж байсан Б үг хэлээд байхад хажуу ширээний Д босч ширээн дээрээс салфетка авч шидээд нөгөө ширээ рүү очиход хоорондоо маргалдаж байснаа  Б нь гараараа нүүрэн тус газар нь цохиход эргүүлээд Д цохиход цуг явж байсан Ө Бийг салгаад холдуулсан. Ингээд ширээн дээр цуг сууж байсан Б Дыг цохиж авсан. Тэгэхэд Бг Д нь гараараа цохиж байхад Б нь унахад нөгөө Д цохих гээд дайрахад хажуу талаас нь Ө аваад гарахад Б нь цуг явж байсан казак залууг барьж авахад нөгөө залуу нь салаад гараад явсан...ингээд пабд хоёр эмэгтэй ажилтан 3 монгол залуу нар үлдсэн удалгүй гаднаас Д орж ирсэнээ дайрахад араас нь цуг явж байсан Ө орж ирээд болиулсан тийм бичлэг байсан. Ингээд цагдаа нар ирээд бүгдийг нь аваад явсан..." гэх мэдүүлэг,  гэрч А.Ө-н “...2018 оны 12 сарын 21-ний орой 21 цагийн үед манай найз Д залгаад Хүннү 2222 хотхонд байрлах Мадисон пабд 2 ахтайгаа хамт байна хүрээд ир гэж дуудсан...би 23 цагийн үед очтол И, А гэх 2 ахтайгаа виски уугаад сууж байсан...тэгээд 20-оод минут болж байхад манай ширээний хажууд сууж байсан 3 ахын махлаг ах нь Д руу гомо банди гэж хэлсэн тэгэхэд  Д гардах салфеткаа шидэж босч ширээн дээр очоод “юу яасан гэнэ” гэж хэлээд баруун гараараа зүүн шанаа орчим цохиход хажуу талд нь байсан найз нь Дыг цохиход Е босч ирээд нөгөө өндрийг нүүр рүү нь цохисон чинь А Е-г салгаад гадагш аваад гарсан. Харин Дыг гараараа цохисон чинь унаад өгөхөд би Дыг аваад гарахад үүдний довжооны пельта нь дээр халтирч шилэн хаалгыг баруун талын тохойгоор хагалаад босч ирэхдээ шил барьчихсан буцаад орохоор нь араас нь яваад ортол тарган залуу руу дайрч байхад би шилийг аваад хаяхад гар цус болчихсон байхаар ариун цэврийн өрөө орж цэвэрлээд гарч ирээд текэн дээр ирж Д тооцоогоо хийгээд байж байтал цагдаа орж ирээд аваад явсан...Д баруун гараараа Бг нэг удаа нүүр рүу нь цохисон чинь унаад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Е-ы  “...2018 оны 12 сарын 21-ний өдөр 20 цагийн үед дүү Д, хургэн Аяболат нарын хамт Хүннү хорооллын Мадисон пабд хамт ороод виск уугаад байж байтал. Ө ирээд ..вискигээ ууж байхад ...хажуу ширээний залуучуудын нэг нь Дыг гомо царайлсан банди вэ гэж чанга дуугаар хэлэхэд Д гараа арчиж байсан салпиткаа шидэж араас очиж “юу гэнээ чи” гэж хэлэхэд махлаг залуу 1 гараараа цохитол Д тэр залуугийн нүүр рүү цохиход хажууд байсан Б босч ирээд Дыг цохиход Д Бг нилээн хэд гараараа цохиход газарт унахад Д цохих гээд дайрахаар нь Ө Дыг аваад пабаас гарч байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бийн “...2018 оны 12 сарын 21-ний өдрийн 22 цагийн үед ...Хүннү-2222 хороололд байрлах Мадисон пабд Б, Д, Г нарын хамт ороод зүүн талын ширээн дээр сууж виски захиалаад сууж байхад улаан цамцтай залуу босч ирээд миний хацар руу гараараа цохисон. Тэгээд Б бид 2 босч ирсэн тэр үед нөгөө ширээнд сууж байсан залуучууд бүгд босч ирээд Б бид 2 руу  дайрсан, зодоон болсон хэсэг хугацааны дараа Б газарт ухаангүй хэвтэж байхаар нь би толгойг нь хамгаалж дарж хэвтсэн. Тэр үед тэдгээр залуучууд бүгд бужигналдаад гараад явах үед би нэг залууг нь барьж үлдээд баарны үйлчлэгч нарт хаалгаа цоожлоорой гэж хэлээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг, гэрч А.Айболатын “...2018 оны 12 сарын 21-ний орой... Мадисон пабд Д, И бид гурав 22 цагийн үед орж ирэхэд хүн байгаагүй. Тэгээд бид гурав уусан...тэр үед гаднаас согтуу дөрвөн хөгшин ах орж ирээд нэг виски аваад хоорондоо хэрэлдээд байх шиг байсан удалгүй нэг нь явчихсан...нэг махлаг ах нь Дыг гомо залуу гэх мэтээр доромжилсон. Тэгээд Д босч ирээд болиорой гэж хэлээд зодолдож эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч В.М-н “...Би 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр эрүүлжүүлэх саатуулах байрны жижүүрийн цагдаагаар гарсан тухайн өдөр Медисон пабд дуудлагаар жолооч цагдаа Т хамт очсон.  Үзсэн зурагнуудаас тухайн өдөр тэнд байсан хүмүүс мөн байна...камерын бичлэг үзэхэд Б гэх залуу Д хоёр маргалдаж түрүүлээд Б нь цохиход тэр залуу зөрүүлээд цохисон. Тэгэхэд хажуу талаас нь Б цохиход Д хоёр зодолдож эхлэхэд хүмүүс дундуур орж салгасан байсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоосон №601 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Иймд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Дад холбогдох хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэн шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Х.Дад оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Б.Бд гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан ба эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б овогт Х-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х-н Д-г  500 нэгж буюу 500.000 / таван зуун  мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Дад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Х.Д нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Дад оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Тогтоолд давж заалдах годол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тоглтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                                                   

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  И.ГАНБАТ