| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/05148/И |
| Дугаар | 3694 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 3694
| 2016 оны 5 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/03694 | Улаанбаатар хот |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, “УБЦТС” ХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11-р хороо, Туул 2-р гудамж 16 тоотод оршин суух, регистр ДА52060513, Даажаа гүртэн овогт Дагдангийн Балжиннямд холбогдох цахилгаан эрчим хүчний төлбөрт 3 022 497 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгчийн 1008590 кодтой бүхий цахилгаан эрчим хүчээр хангах гэрээтэй Д.Балжинням нь хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний төлбөрийг төлөлгүй төлбөр, алданги нэмэгдсээр байна. Д.Балжинням нь 2015 оны 4-р сараас 2016 оны 1-р сарын 30-ний өдрийг хүртэл 3 022 497 төгрөгийн төлөхгүй хохирол учруулж байна. Иймд гэрээгээр хүлээсэн үүрэг болон хуульд заасны дагуу 3 022 497 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Балжинням нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжилсэн 3 022 497 төгрөг нь манай хэрэглэсэн эрчим хүчний үнэ мөн бөгөөд төлөх нь үнэн. Манайх өөрийн эзэмшлийн газар, өвлийн сууцыг худалдан борлуулж байгаа тул төлбөрийг 2016 оны 7-р сарын 1-ний дотор төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Д.Балжиннямд холбогдуулан 3 022 497 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Балжинням нь нэхэмжлэлийн шаардлага 3 022 497 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 7-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлийн шаардлага 3 022 497 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 7-р сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Д.Балжиннямын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 309 төгрөгийн 31 654,5 төгрөгийг улсын төсвөөс, 31 654,5 төгрөгийг хариуцагч Д.Балжиннямаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “УБЦТС” ТӨХК-ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА