| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02367/И |
| Дугаар | 00218 |
| Огноо | 2015-12-30 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 12 сарын 30 өдөр
Дугаар 00218
| 2015 оны 12 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/00218 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Тус татварын хэлтэст бүртгэлтэй 5449707 регистрийн дугаартай Үеда овлогтой Тэцүяа захиралтай “Монгорүматрикс шёкүхин” ХХК нь 2011 онд байгуулагдсан. Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 21Б-16 тоотод бүртгэлтэй. Тус компани нь 2011-2013 оны 12 989 320 төгрөгийн татварын өртэй, Захирал Үеда Тэцүяа нь хуульд заасан татвар төлөх үүргээ биелүүлэхгүй, мөн оршин суугаа Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 21Б-16 тоотод оршин суудаггүй болон нь тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон.
ИХШХЕГ-ын 2015 оны 3-р сарын 23-ны 06/1401 тоот албан бичгийн хавсралт лавлагаагаар Үеда Тэцүяа нь 2012 оны 10-р сарын 24-ны өдөр Буян-Ухаа боомтоор хил гарсан байна. Одоо тус иргэний оршин суугаа хаяг нь тодорхойгүй бус, татвар төлөх тайлагнах үүргээ биелүүлэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь “Монгорүматрикс” ХХК, захирал Үеда Тэцүяаг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Монгорүматрикс” ХХК нь Хан-Уул дүүрэг, 1-р хороо, 19-р хороолол, 21Б-16 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй, захирал Үеда Тэцуяа нь энэ хаягт оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, тус хорооны засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. “Монгорүматрикс” ХХК, захирал Үеда Тэцүяаг эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА