| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 3898 |
| Огноо | 2016-05-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 3898
| 2016 оны 05 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/03898
| Улаанбаатар хот
|
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Хан-Уул тохижилт үйлчилгээ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3-р хороо, Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээ компанийн байранд байрлах, “Норт Мэйп” ХХК-д холбогдох 2 609 050 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хан-уул дүүргийн тохижилт үйлчилгээ ХХК-ийн 2016 оны 4-р сарын 11-ний өдрийн нэхэмжлэлтэй “Норт мэйп” ХХК-тай холбоотой нэхэмжлэлийг татан авах хүсэлтэй байна. “Норт мэйп” ХХК нь түрээсийн төлбөрийг 100% төлж барагдуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК нь “Норт мэйп” ХХК-д холбогдуулан 2 609 050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Норт мэйп” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байна. Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Норт Мэйп” ХХК-иас 2 609 050 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “Хан-Уул дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 695 төгрөгийн 28 347,5 төгрөгийг улсын төсвөөс, 28 347,5 төгрөгийг хариуцагч “Норт Мэйп” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
d