| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/04524/И |
| Дугаар | 1917 |
| Огноо | 2015-03-03 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2015 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 1917
| 2016 оны 3 сарын 03 өдөр | Дугаар 102/ШЗ2016/01917
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөөнд байрлах, Хан-Уул дүүргийн татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Стадион оргил махатма ганди хороолол, 17-р байр, 34 тоотод байрлах, “Номунхүрд” ХХК-д холбогдох 72 084 977 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Адъяашүрэн, хариуцагч “Номунхүрд” ХХК-ийн захирал А.Амарсанаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус татварын хэлтэстэй харьцдаг 5135699 тоот регистрийн дугаартай нхүрд” ХХК нь Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагаа явуулдаг. 2007 оны 05 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тус хуулийн этгээд нь татварын албанд бүртгэлтэй үйл ажиллагаа явуулдаг 2015 оны 03 улиралын байдлаар тайлангийн болон хяналт шалгалтын хяналт шалгалтын актны 59,273,447 төгрөг, татварын алданги 2,217,121 төгрөг, торгууль 19,740,526 төгрөг, хүү 102,968 төгрөг, дотоодын бараа, үйлчилгээний НӨАТ 34,322,681 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 2,890,151 төгрөг, тайлангийн 12,811,530 төгрөгийн татвар нийт 72 084 977 төгрөгийн өртэй байна. Дээрх өрийг барагдуулахаар Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан татварын өрийг үл маргах журмаар гаргуулах талаар банкинд данс хаах тухай мэдэгдэх хуудас хүргүүлж дансыг хаасан. Хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Татварын албаны даргын шийдвэрээр татварын улсын байцаагч нь татварын өртэй татвар төлөгчийн эд зүйл, мөнгөн хөрөнгө, баримт, байр агуулах эд хөрөнгийг дараахь үндэслэл хугацаагаар битүүмжилж болно” гэж заагдсан ажиллагаа хийгдэх боломжгүй болно. Учир нь дүүргийн бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д заасны дагуу “Номунхүрд” ХХК-иас 72 084 977 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.Амарсанаа тайлбартаа: Эвлэрлийн гэрээ байгуулсан гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтэс нь “Номунхүрд” ХХК-д холбогдуулан 72 084 977 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд хариуцагч “Номунхүрд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 72 084 977 төгрөгийг 2016 оны 3 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөг, 2016 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөг, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөг, 2016 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага 72 084 977 төгрөгийг 2016 оны 3 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөг, 2016 оны 04 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөг, 2016 оны 05 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөг, 2016 оны 06 сарын 30-ны өдрийн дотор 18 021 244 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Номунхүрд” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Номунхүрд” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжийн 518 374 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА