| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06213/И |
| Дугаар | 2465 |
| Огноо | 2016-03-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2465
| 2016 оны 3 сарын 25 өдөр | Дугаар 102/ШШ2016/02465 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 6-99А тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ШД75031910, Боржигон овогт Жавзангийн Төмөрхуягийг албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлтийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч цагдаагийн ахмад Х.Соёлцэцэг, гуравдагч этгээд Ж.Төмөрхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Соёлцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хан-Уул дүүргийн 6-р хороо, Нүхтийн 6-99А тоотод оршин суух, Жавзангийн Төмөрхуяг нь гудамж талбай, олон нийтийн газарт байнга архидан согтуурч, ар гэртээ агсам тавьж, үргэлж түгшүүр төрүүлж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг тул Согтуурах, мансуурах донтой этгээдийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3,4,5-р зүйлийг үндэслэн албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Ж.Төмөрхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: Би одоо 4 дэх удаагийн архины албадан эмчилгээнд явах гэж байна. Эмчилгээ хийлгээд хэсэг хугацааны дараа дахиад архи уудаг. Надад өөр хэлэх юм байхгүй гэв.
Шүүх зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс Ж.Төмөрхуягийг албадан эмчилгээнд явуулахыг хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ж.Төмөрхуяг нь 2010 оноос байнга архидан согтуурч иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гудамж талбай олон нийтийн газар архидан согтуурдаг, 2016 оны 1-р сарын 28-ны өдөр согтуугаар танхайр баривлах шийтгэл хүлээсэн, удаа дараа захиргааны зөрчил гаргаж байсан нь зөрчлийн баримтаар тогтоогдсон, мөн өмнө 3 удаа архины албадан эмчилгээнд хамрагдаж байсан нь нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдсон байна.
Түүнчлэн 2016 оны 2-р сарын 28-ны өдөр гэртээ ээж Ч.Үржинд согтуугаар агсам тавьж, танахайрсан зөрчлийг гаргасан, Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн 2015 оны 03-р сарын 25-ны өдрийн “Согтууруулах, мансууруулах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлэгийн дүгнэлт”-ээр архинд донтох өвчний 3-р зэрэгтэй нь тогтоогдсон байх тул түүнийг албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасныг баримтлан Жавзангийн Төмөрхуягийг албадан эмчилгээнд явуулсугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч, гуравдагч этгээд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА