| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэн Энхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/04456/И |
| Дугаар | 210/МА2025/01531 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01531
*******-ны нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/08550 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******ад холбогдох,
1,543,570 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь “... 2022 оноос 2023 оны 5 сарын төлбөр 19,000 төгрөгөөр тооцож, 2024 оноос 24 сарын төлбөр 30,000 төгрөгөөр тооцож төлнө” гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх ******* нь ******* байрыг хариуцан үйл ажиллагаа явуулдаг, болон ******* байр, ******* тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* бүртгэлтэй үйл баримтыг зөв тогтоожээ.
4. Хариуцагч ******* нь 2021 оны 01 сараас 2024 оны 12 сарыг хүртэл хугацааны өөрийн өмчлөлийн орон сууцанд ногдох сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй тул *******аас 1,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******-нд олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дахь хэсэгт нийцсэн байна.
5. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.1. ******* нь 2019 оны 03 сарын 31-ний өдрийн оршин суугчдын хурлаар байгуулагдсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт нийцжээ. ******* нь хуульд заасан журмаар байгуулагдаагүй талаар гомдлыг хангахгүй.
5.2. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн *******-ны удирдах зөвлөлийн 2019 оны 10 сарын 01-ний өдрийн шийдвэрээр айл өрхийн хураамжийг сар бүр 25,000 төгрөгөөр, 2021 оны 09 сарын 01-ний өдрийн 15 тоот шийдвэрээр айл өрхийн хураамжийг сар бүр 30,000 төгрөгөөр тус тус тогтоосон хэмжээгээр тооцож, 2021 оны 01 сараас 08 сарыг дуустал хугацааны төлбөрийг 25,000 төгрөгөөр тооцож 200,000 төгрөг, 2021 оны 09 сараас 2024 оны 12 сар хүртэл 40 сарын хураамж 30,000 төгрөгөөр тооцож 1,200,000 төгрөгөөр тооцсон нь үндэслэлтэй байна.
Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жилийн хугацаа нь барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгосноос хойш захиалагч, гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч болон барилгын үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд барилгын хийц, бүтээц, эдлэхүүн, тоног төхөөрөмж, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангах хугацааг ойлгох ба уг хугацаа нь орон сууцны өмчлөгчдийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/08550 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
С.ЭНХБАЯР