Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2025/01459

 

 

 

2025 08 29 210/МА2025/01459

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03689 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцон шилжүүлэх тухай хэлцлээс үл хөдлөх эд хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1.Миний бие Дархан-Уул аймаг, Дархан сумын*******, *******, *******, *******ны ******* орон сууцыг *******-тай 2014 оны 11 сарын 24-ний өдөр 039 дугаартай 3 өрөө орон сууцыг м.кв үнийг 1,200,000 төгрөгөөр захиалж, худалдан авсан. Төлбөрийг 2014 оны 11 сарын 26-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2014 оны 09 сараас эхлэн 2016 оны 08 cap хүртэлх хугацаанд дугаартай авто кран бүрэн ажиллуулж байрны үнэ болох 85,752,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Тухайн байрыг ашиглалтад орсон цагаас хойш 2019 он хүртэл өөрийн биеэр гэр бүлийн хамт амьдарсан. 2019 оноос хойш одоог хүртэл манай эцэг , эх , ач нарын хамт амьдарч байна.

******* нь гэрээний 2.2-т Энэ гэрээний 1.8-д заасан төлбөрийг захиалагч тал нь гүйцэтгэгч талд гэрээний дагуу бүрэн төлсөн тохиолдолд уг орон сууцыг холбогдох бичиг баримтын хамтаар захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсний дагуу өмчлөх эрхийг надад шилжүүлэн өгөх үүрэгтэй ба ******* нь жинхэнэ өмчлөгч байна. Мөн маргааны бүхий орон сууцны өмчлөх эрхийг 2018 оны 05 сарын 08-ны өдөр д м.кв-ийн үнийг 972,850 төгрөгөөр тооцож, 69,519,861 төгрөгөөр өр төлбөртөө өгөхөөр харилцан тохиролцон хэлцэл хийж д 2,500,000,000 төгрөгийн өр төлбөрт шилжүүлсэн.

*******, нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ийнхүү миний захиалсан байрыг өөр хоорондоо харилцан тохиролцож, хэлцэл хийж шилжүүлэхдээ *******, нарын аль аль нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3 дахь хэсэгт заасны дагуу тус байрны жинхэнэ өмчлөгч нь ******* намайг болохыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэдэж байсан.

******* миний бие төлбөрөө бүрэн төлсөн болохыг *******-ийн гүйцэтгэгч -ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргаж өгсөн 144 айлын орон сууцны захиалагчид, төлбөр төлсөн болон төлбөр төлөх үнийн дүн бүхий жагсаалт-ын А-1 дүнгийн 3-т тусгагдсаны дагуу тодорхой мэдэж байсан. Энэ нь байрны эзэмшигч, өмчлөгч нар нь шаардах юм бол эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцсон. 2018 оны 05 сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ярилцаж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн.

нь хэдий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн *******-тай хэлцэл байгуулсан гэх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3-т Эрх шилжүүлэгч нь өмчлөгч бус этгээд байсан ч улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн бол өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн хувьд уг эрхийг шилжүүлж байгаа этгээд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байх боловч өмчлөх эрх олж авч байгаа этгээд нь уг эрхийг шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг мэдэж байсан бол энэ заалт хамаарахгүй, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно гэж тус тус заасны дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шударгаар олж авах боломжгүй.

Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсэгт Худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй. гэж заасны дагуу ******* нь надад мэдэгдэх үүрэгтэй байна. Улмаар мөн хуулийн 270.2 дахь хэсэгт худалдагч тухайн эд хөрөнгийг худалдан авах давуу эрх бүхий этгээдэд эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоох бөгөөд энэ хугацаанд давуу эрх бүхий этгээд эрхээ хэрэгжүүлээгүй бол худалдагч гуравдагч этгээдтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулж болно гэж заасны дагуу мэдэгдэж, худалдан авах давуу эрхээ хэрэгжүүлээгүй бол гуравдагч этгээдэд шилжүүлж болно.

2018 оны 05 сарын 08-ны өдрийн *******-ийн захирал , төлбөр авагч нарын хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх байрны тухай тохиролцож шилжүүлсэн хэлцэл-ийн Төлбөрт хүлээлгэн өгөх байрны жагсаалт-ын 16 дугаарт байгаа блок А, хаалга №47, өрөөний тоо 3, талбайн хэмжээ 71.46м.кв, 1м.кв талбайн үнэлгээ 972,850, нийт талбайн үнэ 69,519,861 гэсэн үл хөдлөх хөрөнгийг шилжүүлсэн өгсөн хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Тус хэлцлийн улмаас миний захиалсан орон сууцны өмчлөх эрх д шилжсэн бөгөөд *******-аас өөрийн захиалсан байрны өмчлөх эрхийг шаардах боломжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Миний бие өмнө тус байрны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус байрны өмчлөх эрх д байгаа тул *******-аас шаардах эрхгүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд тус байрны өмчлөх эрхийг шилжүүлсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, үр дагаврыг арилгуулах нь *******-аас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг шаардах эрхээ хэрэгжүүлж, шүүхэд мэдүүлж хууль ёсны эрхээ хамгаалуулах боломжтой гэж үзэж байна.

Миний нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ******* руу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу шилжиж, өмнөх өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцуулж, өөрийн хөрөнгөө олж авах боломжтой болно гэж үзсэн учраас нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

******* нь *******-тай 2018 оны 05 сарын 08-ны өдөр хийсэн хэлцлээс Дархан-Уул аймаг, Дархан сумын*******, *******, *******, *******ны ******* 3 өрөө үл хөдлөх хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийн хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлаж байсан *******-ийн өмнөх хувьцаа эзэмшигч нь 2014 онд иргэн тай Дархан-Уул аймагт баригдаж буй 144 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулах зориулалтаар 1,300,000,000 төгрөгийн хөрөнгө оруулж, 40 айлын орон сууцыг захиалан бариулах гэрээг барьцаалан зээлийн гэрээ байгуулах үед иргэн ******* миний бие нягтлан бодогчоор ажиллаж байсан.

нь 2017 оны 05 сарын 30-ны өдөр орон сууц барьцаалсан зээлээ графикийн дагуу төлбөрийг төлөөгүй, удаа дараа уулзсаны эцэст арга буюу 2017 оны 08 сарын 22-ны өдөр тухайн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр 2017 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар төлбөр тооцоог дуусгаж, хятад түншээсээ мөнгийг авчирч өгөөд, компаниа буцаан өгөх хэлцэл хийж, компанийг шилжүүлэн авсан байна.

Гэтэл нь гадаад орон руу томилолтоор явах шаардлагатай болсон тул төлбөрөө авсны дараа буцааж шилжүүлнэ гэсэн зорилгоор 2017 оны 12 сарын 05- ны өдөр миний нэр дээр тухайн компанийн хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн болно.

Захирал нь орон сууцыг зээлээр бариулах гэрээг хийхдээ хөрөнгө оруулагчид, туслан гүйцэтгэгч барилгын компаниуд болон олон иргэдтэй байрны гэрээг давхардуулан хийсэн байсан ба компанийн санхүүгийн бичиг баримт, зээлийн гэрээг огт хүлээлгэн өгөөгүй учир бид мэдэнгүүтээ 2018 оны 02 сарын 28-ны өдөр хөрөнгө оруулагчид болон тэдгээрийн өмгөөлөгч нарыг байлцуулан тэй уулзалт хийж, тэрээр зээлдэгч нарын өмнө хүлээсэн зээлийн болон бусад өр төлбөрийг төлөх асуудлыг бүрэн хариуцахаар хэлцэл хийж, тэмдэглэл хөтөлж, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулж тухайн өр, зээлтэй компаниа өөрөө 100 хувь буцаан авахаар ярилцаж тохиролцсон.

Гэтэл нь Улсын бүртгэлийн албанд дээрх компанийн эрх шилжүүлэх шилжилт, хөдөлгөөний албан ёсны бүртгэлийг зохих ёсоор хийлгээгүй, бидэнд огт мэдэгдэлгүй 2018 оны 03 сард Хятад улс руу яваад өнөөдрийг хүртэл орж ирээгүй байгаа болно. Иймээс Улсын бүртгэлийн албанд *******-ийн захирлаар ******* миний нэр бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн шүүгчийн 08942 дугаар захирамжаар ******* 2,500,000,000 төгрөгийг төлбөр авагч иргэн гийн зээлийн төлбөрт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 21-ний өдрийн шүүгчийн 101/Ш32017/21655 дугаар захирамжаар ******* 2,900,000,000 төгрөгийг төлбөр авагч *******д зээлийн төлбөрт албадан ажиллагаа хийлгэхээр хандаж байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад, компанийн өмнөх нягтлан бодогч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт 144-н айлын сууцны *******ны захиалгаар бариулсан орон сууцны гэрээтэй иргэдийн дэлгэрэнгүй жагсаалтыг авчирч өгсөн. Тухайн жагсаалтад, оршин суугчдын байрны хаалганы дугаар, өрөөний тоо, талбайн м.кв, захиалагчийн овог, нэр, регистрийн дугаар, худалдах үнэ, төлсөн төлбөрийн дүн, төлбөрийн үлдэгдэл, гэрээний дугаар, тайлбар, давхардуулан гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч, компанийн нэр бичигдсэн байсан.

Тооцооллыг харахад, 144 айлын орон сууцны нийт худалдах үнэ 8,554,167,190 төгрөг, урьдчилгаагаар төлбөр төлсөн дүн 6,289,442,820 төгрөг, үлдэгдэл төлбөр 2,264,724,370 төгрөг байсан.

Энэ тооцооллыг хараад ажиллагаа хийхэд хэцүү юм байна гэж, тухайн үед Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байцаагч , өмнөх нябо бид 3, ахлах шийдвэр гүйцэтгэгчид хүртэл орж танилцуулж байсан болно.

******* 2018 оны 04 сарын 25-ны өдөр 18/11 тоот албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албанд анх байрны 1 м.кв талбайг тухайн үеийн зах зээлийн ханшаар 1,250,000 төгрөгөөр үнэлэн өгсөн боловч иргэн , ******* нарын шүүхийн шийдвэрээр гарсан мөнгөн дүнд дүйцүүлэн 1 м.кв талбайг 990,000 төгрөгөөр тооцож өгөхөөр шийдвэрлэсэн.

Дархан-Уул аймгийн Дархан сумын Улсын бүртгэлийн алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, хөрөнгө оруулагч , ******* нар нь ******* нэртэй 144 айлын орон сууцанд Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр урьдчилгаа төлбөрөө төлсөн иргэд, барилгын ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөнд орон сууц авсан иргэд 144 айлын орон сууцанд амьдарч байсныг бүгд мэдэж байсан.

2016 оны 03 сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах барьцааны гэрээ болон орон сууцны барилгаа 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалах тухай гэрээ байгуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Уг барьцааны гэрээний гэрээнд бүртгүүлсэн 46 айлын дотор нэхэмжлэгч *******ийн ******* ******* барьцаалагдаагүй болно. Мөн *******-тай 2018 оны 03 сарын 05-ны өдөр гийн нягтлан бодогч ирж тооцоо нийлсэн байдаг. Б.Болормаагийн байранд байрны урьдчилгаа төлбөрөө хийсэн захиалагч айлууд амьдарч буй тооцооллын актад гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Тооцооны актад Б.Болормаагийн барьцааны байр дотор *******ийн амьдарч байсан А-******* 3 өрөө орон сууц байгаагүй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд 2018 оны 05 сарын 11-ний өдөр ярилцаж Шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн байдаг. Төлбөр авагч *******, бид бүхэн өмчлөх эрхээ олж авъя, гуравдагч этгээд гарч ирвэл бид эрсдэлээ хүлээнэ, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргахгүй гэж харилцан тохиролцож тэмдэглэлд бүгд гарын үсгээ зурсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газарт 2019 оны 02 сарын 20-ны өдөр Дарханы Улсын бүртгэлийн хэлтэс, хөрөнгө оруулагч , *******, *******, хөрөнгө оруулагч нарын өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож сонсох ажиллагаа хийгдсэн.

Сонсох ажиллагааны хуралд өмнөх хувьцаа эзэмшигч ******* нь орон сууцыг иргэд, хөрөнгө оруулагч, барилгын гүйцэтгэлийн компаниудтай давхардуулан гэрээ байгуулсан байна гэдгийг хэлсэн. Гэвч Улсын бүртгэлийн Ерөнхий газар Шүүхийн шийдвэрийг биелүүлсэнгүй гэдэг шаардлагыг тавьж байсан.

Шийдвэр гүйцэтгэлийн албадан ажиллагааны дагуу 2019 оны 02 сарын 21-ний өдөр , ******* нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргасан. Хөрөнгө оруулагч нь тухайн байранд оршин сууж буй иргэдийг байрнаас хөөн гаргах, албадан ажиллагааг хийлгэх эрсдэлээ хүлээнэ гэсэн хэлцлээ үгүйсгэж байгаагийн улмаас, хохирсон иргэд шүүх, Цагдаагийн байгууллагад хандсан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын дагуу шүүхээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. миний бие нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдсан Дархан-Уул аймаг, Дархан сумын*******, *******, *******, *******ны ******* орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндсэн дээр өмчлөх эрхтэй болсон.

Тодруулбал, уг хэргийн хариуцагч *******-тай байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ-д заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчиж байсан тул уг асуудлаар миний бие Хан-Уул дүүргийн эвлэрүүлэн зуучлалд хандан өргөдөл гаргаж, эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор *******-тай 2017 оны 08 сарын 22-ны өдөр 183 дугаартай Эвлэрлийн гэрээ-г байгуулсан бөгөөд уг эвлэрлийн гэрээг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 183/Ш32017/08942 дугаар захирамжаар баталгаажуулсан.

Уг захирамжийн дагуу ******* нь миний биед 2,500,000,000 төгрөгийг 2017 оны 11 сарын 22-ны өдрийн дотор төлөх байсан ч энэ үүргээ биелүүлээгүй тул шүүгчийн захирамжийг албадан биелүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Дархан-Уул аймаг, Дархан сумын*******, *******, *******, *******ны ******* орон сууцыг миний өмчлөлд шилжүүлэх асуудлаар 2018 оны 05 сарын 15-ны өдрөөс хойш удаа дараа мэдүүлэг гаргаж, тэдгээртэй холбоотой маргааныг захиргааны журмаар шийдвэрлүүлсний эцэст 2019 оны 02 сарын 21-ний өдөр улсын бүртгэлийг баталгаажуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авснаар уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.

******* гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж, уг орон сууцанд амьдран сууж байгаагийн бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байсан тул миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 135/ШШ2023/00172 тоот шийдвэрээр *******ийн хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум,*******, *******, *******ны ******* орон сууцыг албадан чөлөөлүүлсүгэй хэмээн шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг *******ийн зүгээс эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 05-ны өдрийн 209/МA2023/00037 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Түүнчлэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхийн 2020 оны 10 сарын 21-ний 1074 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.

3.2. Нэхэмжлэлийн үндэслэлд Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.3, 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгийн заалтуудыг үндэслэл болгож, нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байх бөгөөд хуулийн эдгээр зохицуулалт нь иргэн ******* болон ******* нарын хооронд 2014 оны 11 сарын 24-ний өдөр байгуулагдсан Орон сууц захиалан бариулах гэрээ болон *******-аас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үр дүнтэй холбогдуулан Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 18/60 дугаар хүсэлтэд хамааралгүй. Өмнөх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байх тул *******ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсгүүдэд заасан үндэслэлгүй тул хариуцагч *******-д холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөртөө тооцон шилжүүлэх тухай хэлцлээс үл хөдлөх хөрөнгөд буюу өөрт ногдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 575,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүд нь маргааны зүйл, нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байгааг харгалзан үзээгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба зохигч болон хэргийн бусад оролцогч шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар маргах эрхгүй хэмээн дүгнэж байгаа нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг маргааны зүйлийг шүүхийн шийдвэрт дурдагдаагүй, шүүхээс хууль зүйн дүгнэлт өгөөгүй. ******* нь г бусдын захиалсан байр болохыг мэдсээр байж шилжүүлэн авсан, ******* нь уг байрыг бусдад шилжүүлэх үүрэгтэй гэдгээ мэдсээр байж өмчлөх эрхийг шилжүүлэн өгч байгаа талуудын хүсэл зориг, тэдгээрийн нэгдэл болох хэлцэл нь шударга ёсны зарчимд харш байна.

5.2. Өмнөх шүүхийн шийдвэрүүдэд огт дурдагдахгүй, шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа маргааны зүйл болох 2018 оны 05 сарын 08-ны өдрийн Ласти Интернэшнл ХХК-ийн захирал *******, төлбөр авагч нарын хөрөнгийн үнэлгээ, хүлээлгэн өгөх байрны тухай тохиролцож шилжүүлсэн хэлцэл Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл эсэх тухай дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

5.3. Нэхэмжлэгч нь тухайн хэлцлийг бүхлээр нь хүчин төгөлдөр бус гэж маргаагүй. Зөвхөн өөрт холбогдох хэсэг төлбөрт хүлээлгэн өгөх байрны жагсаалтын 16 дугаарт байгаа А блокийн 71.46 м.кв, 1 м.кв-ын талбайн үнэлгээ 972,850 төгрөг, нийт талбайн үнэ 69,519,861 төгрөгийг шилжүүлэн өгсөнд гомдолтой байна.

5.4. *******-ийн шилжүүлэн өгсөн А блок, ******* гийн барьцаанд байсан бол нэхэмжлэгч гомдохгүй. нь өөрийн барьцаалсан байрнуудад нэмж өөрөө барьцаалаагүй орон сууцыг буюу захиалагч иргэн *******ийн захиалан бариулсан А блокийн ******* орон сууцны байрыг авч байгаад гомдолтой байна.

Шүүхээс нарыг бусдын өмчлөх эрх хөндөгдөж байгааг мэдсээр байж шударга бусаар хандаж өмчлөх эрх олж авъя гэх хүсэл зориг, түүний дагуу хэлцэл хийж өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь шударга ёсны зарчимд нийцэх эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, нарын шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.3, 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заагдсан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан байх тул өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй.

Маргаан бүхий байрны эзэмшигч, өмчлөгч нар шаардсан тохиолдолд эрсдэлээ бүрэн хүлээх тухай харилцан тохиролцож, энэ тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2018 оны 05 сарын 11-ний өдөр мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нотлох баримт шинжлэн судлуулахад тусгайлан уншиж судлуулсан боловч уг үйл баримтад ямар нэгэн үнэлэлт, дүгнэлт өгөөгүй. Мөн өмчлөх эрх шилжүүлсэн харилцааг зохицуулсан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Дараа нь үүсэх үр дагавар, эрсдэлийг хүлээнэ гэж хөрөнгө оруулагчид орон сууцыг шилжүүлэн авсан. Маргаан бүхий орон сууц нь гийн барьцаанд байгаагүй гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагч *******-ийн буруутай үйл ажиллагааны улмаас уг асуудал үүссэн. Хариуцагч байгууллагын зүгээс д төлөх өр төлбөртөө барьцаалагдсан болон бусад орон сууцуудыг шилжүүлэн өгөх агуулга бүхий албан бичгийг хэлцэл байгуулагдсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Шилжүүлэн өгөх гэж буй орон сууцуудын эцсийн өмчлөгч хэн болохыг тодруулсны үндсэн дээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан бөгөөд тус орон сууцууд нь хариуцагч байгууллагын өмчлөлд байсан тул гийн нэр дээр шилжүүлсэн.

Нэхэмжлэгч нь 2020 онд Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргаж, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох зорилгоор ******* нь шүүхэд хандсан гэж үзэж байна. г маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоосон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар уг үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 2018 оны 05 сарын 08-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг өр төлбөрт тооцон шилжүүлэх тухай буюу Дархан-Уул аймаг, Дархан сумын*******, ******* ******* хотхоны 44 айлын орон сууц шилжүүлсэн хэлцлээс өөрт хамаарах хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ. Харин гуравдагч этгээд нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан байна.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Учир нь, 2018 оны 05 сарын 08-ны өдрийн хэлцлийн нэг тал нь *******, нөгөө тал нь нар байна. түүний Дархан-Уул аймаг, Дархан сумын*******, *******, *******ны 2, 4, 5, 6, 9, 10, 14, 23, 25, 33, 34, 35, 36, 46, 47, 49, 51, 54, 58, 62, 64, 65, 68, 69 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

4. Дээрх хэлцлийн нэг тал болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийн байр сууринаас оролцсон байна. Энэ тохиолдолд талуудын эрх зүйн байдлыг шүүх тодруулах нь хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож, түүний үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байжээ.

5. Давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 сарын 05-ны өдрийн 192/ШШ2025/03689 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД