| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1281/Э |
| Дугаар | 1305 |
| Огноо | 2019-08-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 12.1.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1305
2019 08 20 2019/ШЦТ/1305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Хохирогч Б.Батдэлгэр,
Гэрч Д.Мягмардорж,
Шүүгдэгч С.Ө, түүний өмгөөлөгч А.Ганзориг /ҮД:2446/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Өт холбогдох 1906 03713 1548 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр харъяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд 1991 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нэхмэлчин мэргэжилтэй, “Цахиур төмөр” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 34 дүгээр гудамжны 1808 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 24 дүгээр гудамжны 1558 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, О овогт Сын Ө /РД:..................../,
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
С.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Рийч” нэртэй зочид буудалд иргэн Б.Батдэлгэрт бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх явцдаа эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Өын өгсөн: “2019 оын 06 дугаар сарын 14-ний өдөр ажлын хүмүүс буюу жолооч нарын хамт ажлын грааш дээр нэг шил архи хувааж ууцгаасан. Би гэрч Мягмардорж, хохирогч Батдэлгэр нарыг зочид буудалд хүргэж өгсөн. Мягмардорж надад “агаа жаахан байж байгаад ороод ирээрэй, ганц пиво ууя” гэж хэлсэн. Удалгүй Мягмардорж намайг өрөөндөө дуудсан ба хохирогч Батдэлгэр нь голоос зочид буудал руу явж байх замдаа усанд унасан юм. Намайг зочид буудлын өрөөнд ороход хохирогч Батдэлгэр нь дотоож, футволкатой байсан. Би өрөөний хаалгыг түгжихэд намайг хохирогч “гар зайл” гэж бхэлэхээр нь би 5-6 удаа гараараа хохирогчийн нүүрэнд цохисон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батдэлгэрийн өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр намайг найзынхаа гэрт байхад Мягмардорж залгаад “10 дугаар хороололд хүрээд ир” гэж хэлэхээр нь тухайн үедээ очихгүй гэдгээ хэлсэн. Намайг 100 айлын орчим явж байх үед Мягмардорж утсаар залгаж, бид хоёр 100 айлын автобусны буудлын орчим уулзсан. Тэр үед Мягмардорж нэг архи авсан байсан. Би архиар яах гэж байгаа талаар асуухад “ажлын ах нарт өгнө, тэгээд чамайг гэрт чинь хүргэж өгье” гэж хэлсэн. Мягмардоржийн ажил дээр очиход Ө, дөрвөн ахын хамт байсан. Би Мягмардоржид явъя гэхэд “жаахан байж байгаад явъя” гэж хэлсэн. Намайг тэр хэдтэй хамт сууж байх үед архиар шахсан тул 2-3 удаа архинаас уусан. Би Мягмардоржийн ажлаас явж байхдаа усанд унасан. Мягмардорж надад “ажлын ах нарыг буудалд хүргэж өгөөд, чиний хувцсыг хатаагаад гэрт чинь хүргэж өгье” гэж хэлсэн. Зочид буудал би Мягмардоржийн хамт орсон. Би Мягмардоржоос “танай ах нар хаачсан юм бэ” гэж асуухад “манай ах нар явсан, би гарч мөнгө аваад ирье” гэж хэлээд өрөөнөөс гараад удалгүй орж ирсэн. Мягмардоржийн утас дуугарахад үл таних хүнд давхар, өрөөний дугаарыг хэлж өгсөн. Би “өрөөний номерыг хэнд зааж өгөөд байгаа юм” гэж хэлээд уурлаж, Мягмардорж, бид хоёр маргалдсан. Мягмардорж уурлаад өрөөнөөс гараад явахад өрөөний үүдэнд Ө зогсож байснаа Мягмардоржтой зөрөөд өрөөнд орж ирсэн. Өрөөнд орж ирээд намайг шууд цохисон. Би Өыг “өрөөнөөс гараач” гэж хэлэхэд “дуугүй бол” гэж хэлээд 5-6 удаа цохисон. Би тухайн үед яакаа тайлсан. Өмдтэйгээ байсан. намайг ор луу дарж хэвтээд өмдийг тайлах гэж оролдсон. Би “туслаарай” гэж эсэргүүцэж орилоход намайг дахиж хэд хэдэн удаа цохисон. Тэр үед хаалга нүдэхээр нь би улам чанга орилсон. Ө намайг “чимээгүй бай” гэж хэлсэн. Би “өмдөө өөрөө тайлъя” гэж хэлээд шууд хаалга онгойлгож, хаалга нүдсэн эгчийн ард орж зогссон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Мягмардоржийн өгсөн: “Тухайн өдөр манай ажлынхан архи уусан. Би Батдэлгэрийг дуудсан. Батдэлгэр ирээд байх хугацаандаа 2 удаа архинаас уусан. Тэгээд буудал руу явж байхдаа самсаргүй байдлаар усанд унасан. Батдэлгэр хувцсаа хатаах байж үеэр би Өсөхөө ахад “хоёулаа пиво ууя” гэж хэлээд өрөөгөө зааж өгсөн. Би хохирогчтой 2019 оны 03 дугаар сард танилцсан, найзын харилцаатай. Хохирогч усанд унасан учир буудалд хувцсаа хатаахаар орсон. Би шүүгдэгчийг пиво ууя гэж буудалд дуудсан. Би пиво авахаар өрөөнөөс гарсан. Миний шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг үнэн. Би шүүгдэгчийг нэг жилийн өмнөөс танина. Би тухайн өдөр хохирогчтой бэлгийн харилцаанд орсон. Тухайн өдөр 4-5 хүн архи уусан. Буудалд 24 цагийн үед орсон. Тухайн өдөр бид нар 4-5 шил архи уусан. Миний согтолт гайгүй байсан. Би шүүгдэгч хохирогч хоёрын шүүгдэгчтэй нь илүү дотно байсан. Би хохирогчтой олон удаа уулзаж байсан. Би хохирогчтой хамт Улиастай руу явдаг байсан болохоор ажил дээрээ дуудсан. Хохирогч 2-3 удаа архи татсан. Хохирогчийг хүн архиар шахахыг би хараагүй. Шүүгдэгч архи хундгалж байсан. Би болсон асуудлыг санаж байна. Хохирогч өөрөө усанд унасан. Миний найз охин болох хохирогч Батдэлгэр хувцсаа хатааж байхад би шүүгдэгчийг буудлын өрөөнд пиво уух гэж дуудсан. Миний өгсөн мэдүүлэг үнэн зөв, би худал мэдүүлэг өгвөл хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг мэдэж байгаа. Би шүүгдэгчид “өрөөнд орж байгаарай” гэж хэлээд өөрөө пиво авахаар явсан. Би буудлын өрөөнд түрүүвчээ үлдээсэн байсан учир пиво авч ирээгүй. Хохирогч “өрөөгөө хүнд зааж өглөө” гээд надад уурласан. Би тухайн гэмт хэргийг үйлдэгдэхэд хамжигчаар оролцоогүй...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батдэлгэрийн өгсөн: “... Өсөхөө гэх ах нь орж ирээд хаалга түгжсэн. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ, гаръя” гэхэд тэр ах баруун гараараа хацар луу нэг удаа алгадсан. Тэр үед би ор луу унасан ба тэр ах дээрээс дарж хэвтсэн. Тэгээд баруун гараараа миний өмдийг тайлах гээд байсан тэгэхээр нь би “болиоч, зүгээр байгаач” гээд гарыг нь нь түлхээд босох гэтэл босож чадахгүй байсан. Намайг түлхээд байхаар тухайн ах нь хоёр гараараа миний нүүр лүү ээлжлэн цохиод байсан. Ойролцоогоор 6-7 удаа цохисон. Тэр үед би хоёр гараа нүүрнийхээ өмнө авсан ба хоёр гар луу цохисон. Тэгээд би “туслаарай, холдоочээ” гээд орилихоор миний нүүр лүү цохиж ам дараад байсан. Тухайн ах нь миний өмдийг тайлах гээд тайлж чадаагүй ба тэр үед нэг хүн манай өрөөний хаалга тогшоод байсан. Тэгэхээр нь би “холдож бай, өөрөө өмдөө тайлья” гэж хэлсэн. Тэгээд би өөрөө өмдөө тайлсан ба тэр үед шууд ахиад туслаарай гээд орилсон чинь хаалга тогшоод байсан эгч улам хүчтэй “хаалга онгойлгооч” гэж хэлсэн.Тэр ах намайг “дуугүй бай, дуугарах юм бол ална шүү” гэсэн. Тэгээд Өсөхөө өөрөө хаалга онгойлгосон ба тэндээс би хажуугаар нь гараад хаалга тогшоод байсан эгчийн ард орсон...” гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “... өндөр биерхүү залуу орж ирээд шууд дээшээ гүйгээд орсон. Тэгэхээр нь би “яах гэж байгаа юм” гээд асуутал “204 тоот өрөөнд орох гэж байна, юм авах гэж байгаа юм” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би юм авах гэж байгаа хэрэг гэж бодоод доош буусан. Буугаад камертаа хартал тус залуу нь 204 тоот өрөөний гадна хаалгыг нь чагнаад байсан. Тэгэхээр нь би дахин дээш гараад “яах гээд хаалга чагнаад байгаа юм бэ” гэхэд “одоо хаалгаа тайлна гэсэн, хүлээж байна” гэж хэлсэн. Тэгээд би дотор хоёулаа байгаа юм байна гайгүй байх гэж бодсон ба зочид буудлын гадаа хашаан дотор байдаг 00 орсон. Тэгээд байж байтал нэг хүн “зүгээр бай, боль” гээд байсан. 204 тоот өрөөний цонх нь хойшоо хашаа тал руугаа буюу ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан цонхтой болохоор надад сонсогдсон. Тэр үед би нөгөө орсон эрэгтэй, эмэгтэй хоёрыг тоглоод байгаа хэрэг гэж бодоод байж байтал эмэгтэй нь гэнэт “ааваа, ээжээ авраарай” гэж орилоод байсан. Тэгээд тухайн эмэгтэйг орилохоор амыг нь таглаад байх шиг согсогдсон. Тэгээд л ахиад орилохоор нь л амыг таглаад байсан. Би сонсож эргэн ороод 2 давхарт гартал 204 тоот өрөөний өөдөөс харсан өрөөнд байсан эмэгтэй хаалгыг нь тогшоод “юу болж байнаа” гээд орилоод байсан. Тэгээд би очтол сүүлд 204 тоот өрөөний гаднаас чагнаад байсан өндөр махлаг залуу нь гүйгээд гарсан. Тэгээд би гаргахгүй гээд хаалга таглаад зогсож байтал намайг түлхээд гараад гүйсэн. Тэгэхээр нь би пабын хамгаалагчид хэлээд өөр гадаа зогсож байсан 4 залууг гуйгаад ардаас нь гүйлгэсэн боловч гүйцээгүй. Тэгээд пабын хамгаалагч залуу машинтайгаа барьж авсан. Барьж аваад эргээд иртэл 204 тоотод анх орсон эрэгтэй нь буудлын үүдэнд “юу болсон, яасан” гээд зогсож байсан. Тэгээд дээшээ орж нөгөө эмэгтэй дээр нь очтол тухайн эмэгтэй нь коридорт уйлчихсан хоёр
хацар нь хавдсан, уруул нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж
байсан...” /хх.13-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7458 дугаартай:
“1. Б.Батдэлгэрийн биед тархи доргилт, зүүн хацар шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун чихний дэлбээ, баруун бугалга, 2 шуу, зүүн эгэм орчим цус хуралт, дээд доод уруулын дотор салст цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Өын яллагдагчаар өгсөн: “... би Мийгаатай зөрж ороход тэр эмэгтэй зогсож байсан. Тэгээд намайг гар чи зайл гээд миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд 3-4 удаа нүүр хэсэг рүү нь алгадсан. Тэр үед эсрэг талын өрөөний хүүхэн болиоч гээд хаалга тогшоод байсан. Би гарах гэхээр нөгөө эмэгтэй миний ардаас зуураад байхаар нь би хаалга саваад гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх.61-62/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Ө нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Рийч” нэртэй зочид буудалд иргэн Б.Батдэлгэрт бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батдэлгэрийн өгсөн: “... Өсөхөө гэх ах нь орж ирээд хаалга түгжсэн. Тэгэхээр нь би “яагаад байгаа юм бэ, гаръя” гэхэд тэр ах баруун гараараа хацар луу нэг удаа алгадсан. Тэр үед би ор луу унасан ба тэр ах дээрээс дарж хэвтсэн. Тэгээд баруун гараараа миний өмдийг тайлах гээд байсан, тэгэхээр нь би “болиоч, зүгээр байгаач” гээд гарыг нь түлхээд босох гэтэл босож чадахгүй байсан. Намайг түлхээд байхаар тухайн ах нь хоёр гараараа миний нүүр лүү ээлжлэн цохиод байсан. Ойролцоогоор 6-7 удаа цохисон. Тэр үед би хоёр гараа нүүрнийхээ өмнө авсан ба хоёр гар луу цохисон. Тэгээд би “туслаарай, холдоочээ” гээд орилихоор миний нүүр лүү цохиод, ам дараад байсан. Тухайн ах нь миний өмдийг тайлах гээд тайлж чадаагүй ба тэр үед нэг хүн манай өрөөний хаалга тогшоод байсан...Тэр ах намайг “дуугүй бай, дуугарах юм бол ална шүү” гэсэн...” Гэх мэдүүлэг /хх.6-7/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Оюун-Эрдэнийн өгсөн: “... “эмэгтэй нь гэнэт “ааваа, ээжээ авраарай” гэж орилоод байсан. Тэгээд тухайн эмэгтэйг орилохоор амыг нь таглаад байх шиг согсогдсон. Тэгээд ахиад орилохоор нь л амыг таглаад байсан. Би сонсоод эргэж ороод 2 давхарт гартал 204 тоот өрөөний өөдөөс харсан өрөөнд байсан эмэгтэй хаалгыг нь тогшоод “юу болж байнаа” гэж орилоод байсан. Тэгээд би очтол сүүлд 204 тоот өрөөний гаднаас чагнаад байсан өндөр махлаг залуу нь гүйгээд гарсан. Тэгээд би гаргахгүй гээд хаалга таглаад зогсож байтал намайг түлхээд гараад гүйсэн. Тэгээд дээшээ орж нөгөө эмэгтэй дээр нь очтол тухайн эмэгтэй нь коридорт уйлчихсан хоёр хацар нь хавдсан, уруул нь хавдчихсан, хамраас нь цус гарсан байдалтай хэвтэж байсан...” /хх.13-16/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Номинцэцэгийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7458 дугаартай:
“1. Б.Батдэлгэрийн биед тархи доргилт, зүүн хацар шанаад цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шанаа, баруун чихний дэлбээ, баруун бугалга, 2 шуу, зүүн эгэм орчим цус хуралт, дээд доод уруулын дотор салст цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.Өын яллагдагчаар өгсөн: “... Тэгэхээр нь би зөрүүлээд 3-4 удаа нүүр хэсэг рүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх.61-62/,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Батдэлгэрийн өгсөн: “... Мягмардорж уурлаад өрөөнөөс гараад явахад өрөөний үүдэнд Ө зогсож байснаа Мягмардоржтой зөрөөд өрөөнд орж ирсэн. Өрөөнд орж ирээд намайг шууд цохисон. Би Өыг “өрөөнөөс гараач” гэж хэлэхэд “дуугүй бол” гэж хэлээд 5-6 удаа цохисон. Би тухайн үед яакаа тайлсан. Өмдтэйгээ байсан. намайг ор луу дарж хэвтээд өмдийг тайлах гэж оролдсон. Би “туслаарай” гэж эсэргүүцэж орилоход намайг дахиж хэд хэдэн удаа цохисон. Тэр үед хаалга нүдэхээр нь би улам чанга орилсон. Ө намайг “чимээгүй бай” гэж хэлсэн. Би “өмдөө өөрөө тайлъя” гэж хэлээд шууд хаалга онгойлгож, хаалга нүдсэн эгчийн ард орж зогссон...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Д.Мягмардоржийн өгсөн: “... Миний найз охин болох хохирогч Батдэлгэр хувцсаа хатааж байхад би шүүгдэгчийг буудлын өрөөнд пиво уух гэж дуудсан... Би шүүгдэгчид “өрөөнд орж байгаарай” гэж хэлээд өөрөө пиво авахаар явсан. Би буудлын өрөөнд түрүүвчээ үлдээсэн байсан учир пиво авч ирээгүй. Хохирогч “өрөөгөө хүнд зааж өглөө” гээд надад уурласан...” гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт С.Өыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд С.Өыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх”, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” зэрэг гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тус тус тооцов.
Хүчингийн гэмт хэрэг үйлдээгүй гэж шүүгдэгч, түүний өмгөөлөгч мэтгэлцэн тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Шүүгдэгч С.Өын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
С.Ө нь хохирогч Б.Батдэлгэрийн баримтаар нэхэмжилсэн 375.000 төгрөгийг нөхөн төлсөн байх бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийпвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Өаас жич нэхэмжлэх эрхтэй юм.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Өын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.
С.Өст оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцон, хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл хэмжээг болон уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоон, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Шүүгдэгч С.Өт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
С.Ө урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О овогт Сын Өыг “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх” гэмт хэрэг, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Өт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, С.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 40 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 жил 40 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар, С.Өт оногдуулсан 3 жил 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. С.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. С.Ө урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 375.000 төгрөг нөхөн төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
8. Хохирогч Б.Батдэлгэр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч С.Ө жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Өт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР