| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/06012/И |
| Дугаар | 3695 |
| Огноо | 2016-05-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 3695
| 2016 оны 5 сарын 05 өдөр | Дугаар 102/ШШ2016/03695
| Улаанбаатар хот
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Энхтайвны өргөн чөлөөнд байрлах, “Худалдаа хөгжлийн банк”-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 9-р байр 61 тоотод оршин суух, регистр ВЭ81040177, Боржигон овогт Жадамбаагийн Дамбажийжин,
Хариуцагч: Баянгол дүүргийн 13-р хороо, 3-р хороолол, 9-р байр 61 тоотод оршин суух, регистр ВЭ82051560, Зана овогт Чулуунбатын Энхцэцэг нарт холбогдох 133 509 366,39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа эд хөрөнгөөр хангуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нар нь тус банктай 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ЗГ-13/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”- г 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ҮХЭХТХЭБГ-13/122 тоот “Үл хөдлөх эд херөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 110,000,000.00 (нэг зуун арван сая) төгрөгийг сарын 0,5-н хувийн хүүтэй, 150-н сарын хугацаатай орон сууц худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нар нь ЗГ-13/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ж.Дамбажийжингийн өмчлөлийн 000316260-н тоот бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205054983 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байрны 197 тоотын 88,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээл болох 110,000,000,00 (нэг зуун арван сая) төгрөгөөс 6,840,710.87 (зургаан сая найман зуун дөчин мянга долоон зуун арван төгрөг, наян долоон мөнгө) төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 15,444,504.46 (арван таван сая дөрвөн зуун дөчин дөрвөн мянга таван зуун дөрвөн төгрөг, дөчин зургаан мөнгө) төгрөгөөс 9,972,194.34 (есөн сая есөн зуун далан хоёр мянга нэг зуун ерэн дөрвөн төгрөг. гучин дөрвөн мөнгө) төгрөг тус тус төлсөн байна. Зээл-2 Иргэн Ж.Дамбажийжин нь 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ЗГ- К.СС2014091713-2 төот “Зээлийн гэрээ”, БГ-КСС2014091713-2-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барыдааны гэрээ”-г, 2015 оны 4 дүгээр сарын 27- чы өдөр ЗНГ- К.СС2014091713-2-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ”-г тус тус байгуулан 38,500,000.00 (гучин найман сая таван зуун мянган) төгрөгийг сарын 1,8-н хувийн хүүтэй, 24-н сарын хугацаатайгаар автомашин худалдан авах зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ-КСС2014091713-2 тоот “Зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож иргэн Ж.Дамбажийжингийн өмчлөлийн 000059087-н тоот бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205000224 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байрны 61-н тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан болно. Өнөөдрийн байдлаар зээлдэгч нь үндсэн зээл болох 38,500,000,00 (гучин найман сая таван зуун) төгрөгөөс 17,694,530.93 (арван долоон сая зургаан зуун ерэн дөрвөн мянгатаьан зуун гучин төгрөг, ерэн гурван м^нгө) төгрөг, төлбөл зохих нийт хүүгийн төлбөр 5.813,460.26 (таван сая найман зуун арван гурван мянга дөрвөн зуун жаран төгрөг, хорин зургаан мөнгө) төгрөгөөс 1,754,162.19 (нэг сая долоон зуун тавин дөрвөн мянга нэг зуун жаран хоёр төгрөг, арван есөн мөнгө) төгрөг тус тус төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж буй талаар сануулж, зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч өгөгдсөн хугацаанд үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлж барагдуулалгүй гэрээг ноцтой зөрчиж байгаа учир ЗГ-13/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” -ний 9.2-д, ЭГ-КСС2014091713-2 тоот “Зээлийн гэрээ”-ний 10.2-д заасан тус тус үндэслэлээр банкны зүгээс нэг талын санаачлагаар гэрээг цуцлах бүрэн үндэслэлтэй болно. Зээлдэгч нар нь “Орон сууцны зээлийн гэрээ болон зээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна.
Зээл-1: “Орон сууцны зээлийн гэрээ”-ний зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл
Үндсэн зээлийн үлдэгдэл: 103,159,289.13 (нэг зуун гурван сая нэг зуун тавин есөн мянга хоёр зуун наян есөн төгрөг, арван гурван мөнгө) төгрөг;
Үндсэн хүүгийн үлдэгдэл: 5,450,249.10 (таван сая дөрвөн зуун тавин мянга хоёр зуун дөчин есөн төгрөг, арван мөнгө) төгрөг;
Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 22,061.02 (хорин хоёр мянга жаран нэгэн төгрөг, хоёр мөнгө) төгрөг;
Зээл-2: “Зээлийн гэрээ”-ний зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл
Үндсэн зээлийн үлдэгдэл: 20,805,469.07 (хорин сая найман зуун таван мянга дөрвөн зуун жаран есөн төгрөг, долоон мөнгө) төгрөг;
Үндсэн хүүгийн үлдэгдэл: 3,845,688.24 (гурван сая найман зуун дөчин таван мянга зургаан зуун наян найман төгрөг, хорин дөрвөн мөнгө) төгрөг;
Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл: 213,609.83 (хоёр зуун арван гурван мянга зургаан зуун есөн төгрөг, наян гурван мөнгө) төгрөг;
Хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсний төлбөр: 13,000.00 (арван гурван мянган)төгрөг, Нийт: 133,509,366.39 (нэг зуун гучин гурван сая таван зуун есөн мянга гурван зуун жаран зургаан төгрөг, гучин есөн мөнгө) төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нартай байгуулсан ЗГ-13/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ”-г, зээлдэгч Ж.Дамбажийжинтэй байгуулсан ЗГ-КСС2014091713-2 тоот “Зээлийн гэрээ”-г тус тус хугацаанаас нь өмнө цуцалж, зээлдэгч нараас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүү, мөн хувийн хэрэг нотариатаар гэрчлүүлсэний төлбөрт нийт 133,509,366.39 (нэг зуун гучин гурван сая таван зуун есөн мянга гурван зуун жаран зургаан төгрөг, гучин есөн мөнгө) төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825,497.00 (найман зуун хорин таван мянга дөрвөн зуун ерэн долоон) төгрөгийг тус тус зээлдэгч Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нараас гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү.
Хариуцагч нар нь шүүхийн шййдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ЗГ- 13/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон ЗГ-К.СС2014091713 -2 тоот “Зээлийн гэрээ”- гээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан иргэн Ж.Дамбажийжингийн өмчлөлийн 000316260-н тоот бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205054983 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байрны 197-н тоотын 88,4 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, мөн 000059087-н тоот бүртгэлийн гэрчилгээтэй, улсын бүртгэлийн Ү-2205000224 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол. 9 дүгээр байрны 61-н тоотын 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцуудыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулж зээл, зээлийн хүүг төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Зээлдэгч Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нар нь 2013 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ЗГ-П/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ҮХЭХТХЭБГ-13/122 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”, мөн 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ЗГ-КСС2014091713-2 тоот “Зээлийн гэрээ” болон БГ-КСС2014091713-2-1 тоот “Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан төлбөр төлөгчийн банкнаас зээлсэн 148,500,000 төгрөгийн зээл, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл төлбөр болох нийт 133,509,366.39 төгрөгийг гэрээний 2017.10.31-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн төлж барагдуулах, мөн ЗГ-13/122 тоот “Орон сууцны зээлийн гэрээ” болон ЗГ-КСС2014091713-2 тоот “Зээлийн гэрээ”-нүүдийг хугацаанаас нь өмнө цуцлах, төлбөр төлөгч гэрээний 2.1.1 дэх хэсэгт тохиролцсон төлбөр төлөх хуваарьт хугацааг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар Гэрээний 1.1-т заасан барьцаа хөрөнгүүдээс төлбөрийг барагдуулахаар тохирчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” нь Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нарт холбогдуулан 133 509 366,39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байрны 197-н тоот, Ү-2205054983, 000316260, 88.4 м.кв тапбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байрны 61-н тоот, Ү-2205000224,000059087, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудаар хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлага 133 509 366,39 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байрны 197-н тоот, Ү-2205054983, 000316260, 88.4 м.кв тапбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байрны 61-н тоот, Ү-2205000224,000059087, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудаар хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”-ны нэхэмжлэлийн шаардлага 133 509 366,39 төгрөг, үүргийн гүйцэтгэлийг барьцаан хөрөнгө болох Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Үйлдвэрийн төвийн бүс хороолол, Энгельс гудамж, 6 дугаар байрны 197-н тоот, Ү-2205054983, 000316260, 88.4 м.кв тапбайтай, 3 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 9 дүгээр байрны 61-н тоот, Ү-2205000224,000059087, 29 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцнуудаар хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 10-р сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг зөвшөөрсөн хариуцагч Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 825 497 төгрөгийн 412 748,5 төгрөгийг улсын төсвөөс, 412 748,5 төгрөгийг хариуцагч Ж.Дамбажийжин, Ч.Энхцэцэг нараас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк”-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА