| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 197/2025/00498/И |
| Дугаар | 210/МА2025/01473 |
| Огноо | 2025-09-01 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2025/01473
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/06884 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******т холбогдох,
Үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримт, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ******* дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 195,666,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д, 70,140,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэжээ. /хх5-17/
Нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.6-д зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх учиртай.
3.2. Дээрх шүүхийн шийдвэрийг ******* сайн дураар биелүүлээгүй тул 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 181/******* тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******* 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
4. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад *******ын эзэмшлийн ******* дугаартай *******,*******, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газруудыг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн , тоот тогтоолоор битүүмжилж, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн , тоот тогтоолоор хураажээ. /хх61-64, 67-68/
4.1. Барьцаа хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцсэн байна.
5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар хөрөнгийн үнийн талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ыг шинжээчээр томилж, шинжээч нь төлбөрт хураагдсан *******ын эзэмшлийн ******* дугаартай *******,*******, хаягт байрлах, нэгж талбарын дугаар бүхий 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газруудыг тус бүрийн үнийг 24,075,149 төгрөгөөр тодорхойлж, худалдан борлуулах зах зээлийн нийт үнийг 48,150,298 төгрөгөөр үнэлж, *******т ирүүлжээ. /хх77-100/
Хариуцагч ******* нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээг нэхэмжлэгч *******т 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр танилцуулсан болох нь хэрэгт авагдсан мөн өдрийн 04-97/476 дугаар мэдэгдлээр тогтоогдож байна. /хх-103/
6. Шинжээч нь үнэлгээний тайландаа үнэлгээ гаргахад тухайн хөрөнгийн шинж байдал, онцлог, хөрөнгийн байршил, тухайн бүс орчмын ижилт төстэй хөрөнгийн зах зээлийн үнэтэй харьцуулсан буюу тухайн бүс нутагт байршилтай гурван төрлийн газартай харьцуулсан мөн үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний орлогын, зах зээлийн, өртгийн хандлагын аргыг ашиглан ойролцоо байршилд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулан үнэлгээ хийсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв болжээ.
7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгсэн төлөөлөгч ...төлбөр төлөгчид тухайн газрын үнэлгээний саналыг ирүүлэх талаар мэдэгдээгүй бөгөөд үнийн санал авалгүйгээр шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргажээ. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үнэлгээний тайлантай танилцуулаагүй, зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн гэх агуулгаар тодорхойлсон бөгөөд талууд энэ шаардлагын хүрээнд мэтгэлцсэн байна. Иймээс талууд үнийн санал аваагүй гэх агуулгаар анхан шатны шүүхэд хэлэлцэгдээгүй, энэ талаар мэтгэлцээгүй тохиолдолд давж заалдах шатны шүүхээс уг гомдлыг хангах хууль зүйн үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгч нь тухайн газруудыг зах зээлийн үнэ ханшнаас хэт доогуур үнэлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул давж заалдах гомдлыг хангахгүй.
8. Түүнчлэн, дундын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, ...бусад өмчлөгчдийн зөвшөөрөлгүйгээр уг газар дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж маргасан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт хөрөнгө үнэлэх талаар өмчлөгч болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч талуудад мэдэгдэхээр зохицуулагдсан. Мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч гэж заасан. Хэргийн баримтаар ******* өөрөө тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 197/ШШ2025/06884 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ