| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/02811/И |
| Дугаар | 00762 |
| Огноо | 2016-01-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 00762
| 2016 оны 1 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/00762 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Дунд нарангийн 14-р гудамж, 432 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ПН59072009, Сартуул овогт Цэдэнхүүгийн Цэцгээгийн хүсэлттэй ажилласан жил тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцгээ шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1981 оны 9-р сарын 1-ний өдрөөс Ховд аймгийн Чандмань сумын дунд сургуульд тогоочоор ажил ороод 1995 оны 12-р сарын 24-ний өдрийг хүртэл нийт 14 жилийн хугацаанд ажиллаасан. Орсон гарсан тушаал байгаа боловч хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн зүйл байхгүй. Архиваас лавлагаа бусад зүйлийг шүүлгэхэд баримт гарч ирээгүй. Тэтгэвэр тогтоолгох гэж байгаа тул намайг 1981 оны 9 сарын 1-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын дунд сургуульд тогоочоор ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цэцгээ нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Ц.Цэцгээгийн ажиллаж байсан талаарх баримтууд нь архивт хадгалагдаагүй нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон байх ба ажиллаж байсан талаарх баримтыг өөрөөр олж авах боломжгүй байна.
Ц.Цэцгээ нь 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 24-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд туслах тогооч, тогоочоор ажиллаж байсан нь нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын “Цэвэрлэгч ажиллуулах тухай” 1981 оны 8-р сарын 31-ний өдрийн 38 дугаар тушаал, Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын “Ажлаас чөлөөлөх тухай” 1995 оны 12-р сарын 24-ний өдрийн 30 дугаар тушаал, гэрч П.Цэвэлмаа, Б.Янжинбал нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
Иймд тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэдэнхүүгийн Цэцгээг 1981 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1995 оны 12-р сарын 24-нийг хүртэл Ховд аймгийн Чандмань сумын 8 жилийн дунд сургуульд тогоочоор ажиллаж байсныг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА