| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1347/Э |
| Дугаар | 1366 |
| Огноо | 2019-09-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1366
2019 09 02 2019/ШЦТ/1366
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Э.Гэрэлмаа,
Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, түүний хууль ёсны төлөөлөгч Ц.Уртнасан,
Өсвөр насны шүүгдэгч Ж.О, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Болдсайхан,
Өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Батмөнх /ҮД: 1821/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт холбогдох 1906 03375 1422 дугаартай 2 хавтаст эрүүгийн хэргийг харьяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2004 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 15 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг шүүхийн шийтгэх тогтоолыг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, бие эрүүл, ухаан саруул гэх З овогт Жийн Б /РД:................../,
2. Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2005 оны 02 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 14 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 5 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан саруул гэх, З овогт Жийн О /РД:.................../,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
1. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд байх иргэн Ч.Ариунсанаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Юнителийн гэр интернет төхөөрөмж, Леново маркийн зөөврийн компьютер, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд байх иргэн Н.Ариунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, 3.2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 31.000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын улаан эргийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух иргэн О.Ганбаатарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Самсунг Галакси-Жи2 маркийн эвдэрхий гар утас, марк нь тодорхойгүй сахлын машин зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 70.000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн задгай тоотод оршин суух иргэн З.Дашдаваагийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, газзан плитк, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 255.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34 дүгээр гудамжны 4092 тоотод оршин суух иргэн Б.Үүрцайхын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, скит, 3 килограмм мах зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 68.500 төгрөгийн хохирол учруулсан,
6. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 16 дугаар гудамжны 3045 тоотод оршин суух иргэн Т.Золбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, чернилэн ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг, ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус-10 маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч 117.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Оын: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд байх иргэн Ч.Ариунсанаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Юнителийн гэр интернет төхөөрөмж, Леново маркийн зөөврийн компьютер, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.3-7/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.11/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.12-15/,
Хохирогч Ч.Ариунсанаагийн гэрээс хулгайд алдагдсан хар өнгийн Ленова маркийн зөөврийн компьютер, Юнителийн хар өнгөтэй гэр интернет, цагаан өнгийн уртасгагч, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 315.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ариунсанаагийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоотод нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэгээд нөхөр бид 2 хүүхдүүдээ аваад 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 14 цаг болж байхад монгол гэрийнхээ хаалгыг түгжээд Төв аймгийн Эрдэнэ суманд амьдардаг дүүгийнхээ гэрт оччихоод 2019 оны 06 дугаар сарын 03-ны орой 23 цаг болж байхад гэртээ ирэхэд монгол гэрийн тооноор гэрт хулгайч орсон байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай гэрт хар өнгийн Lenovo маркийн зөөврийн компьютер /цэнэглэгчийн хамт/ бор шар өнгийн хуучин эрэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, хар өнгийн шинэвтэр эрэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, цайвар шаргал өнгийн хуучин эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, хар өнгийн шинэвтэр эмэгтэй хүний хурган дээл 1 ширхэг, 2 ширхэг шинэ ор дэвсгэрийн даавуу, хар өнгийн Юнителийн гэр интернет /86395076/ зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна. Надад одоогоор сэжиглэж байгаа хүн байхгүй... би хулгайд алдсан Lenovo маркийн зөөврийн компьютерыг 1.000.000 төгрөгөөр, шинэвтэр эрэгтэй эмэгтэй хүний хурган дотортой дээлээ хоёуланг нь 2.200.000 төгрөгөөр, хуучин эрэгтэй, эмэгтэй хурган дотортой дээлээ хоёуланг нь 1.600.000 төгрөгөөр, 2 ширхэг ор дэвсгэрийн даавуугаа 60,000 төгрөгөөр, гэр интернетээ 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,
“... Би анх өгсөн мэдүүлэг дээрээ эрэгтэй хүний хурган дээл 2 ширхэг, эмэгтэй хүний хурган дээл 2 ширхэг нийт 4 ширхэг дээл хулгайд алдсан гэж мэдүүлэг өгсөн боловч манай том охин Э.Лхагвадулам уг дөрвөн ширхэг дээлийг авдраас аваад өвлийн хувцастай хамт хойд талын байшинд гаргасан байна. Манай гэр лүү хулгай ороод цагдаа нар ирээд явсны маргааш өдөр нь охин Э.Лхагвадулам манай гэрт ирэхээр нь гэрт хулгай орсон талаар ярьж 4 ширхэг дээл алдагдсан гэхэд манай охин уг 4 ширхэг дээлийг хойд байшинд хийсэн гэсэн, тэгээд байшиндаа ороод үзтэл 4 ширхэг хурган дээл өвлийн хувцастай хамт байсан. Мөн манай гэрийн баруун талд байх 4 ханатай монгол гэрийн тооноор хулгайч ороод гэрийн хойд талд байх модон авдар дотроос хайрцагтай шинэ төмөр халуун сав 1 ширхэг, тавагтай чихэр хулгайд алдагдсан байна. Уг гэрт манай төрсөн эгч Н.Ариунцэцэг амьдардаг. Би хулгайд алдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээн авсан болохоор гомдолгүй байна. Манай гэрт орсон хулгайчаас нэхэмжлэх зүйл байхгүй... Манай гэрийн зүүн талын унинд байсан цагаан өнгийн уртасгагч залгуур хулгайд алдагдсан байсан. Би уртасгагч залгуураа 20.000 төгрөгөөр худалдан авч байсан одоо энэ үнээрээ үнэлж байна... Манай төрсөн эгч Н.Аринцэцэг 80253595 гэсэн дугаартай. Одоо БЗД-ийн 20 дугаар хороо Баян-Дөхөмд амьдарч байгаа. Манай эгч өөрөө гэртээ ирээд хулгай орсонг мэдээд эд зүйлээ бүртгэж үзсэн. Манай эгч Н.Ариунцэцэг бас гомдолгүй гэсэн нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн гэрчээр өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 5-10 тоотод аав Б.Болдсайхан, төрсөн дүү Ж.Оын хамт оршин суудаг. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 09 цагт гэрээсээ гарч яваад сургууль дээр очиж Нийгмийн ухааны шалгалт өгчихөөд 11 цагт гэртээ харьтал манай дүү Ж.О гэртээ байхгүй гараад явчихсан байсан. Тэгээд би дүү Оыг Хууль Сахиулахын Их Сургуулийн урд байдаг PC тоглоомын газар тоглож байгаа юм байна гэж бодоод очтол манай дүү РС тоглоод сууж байхаар нь дагуулаад гэр лүүгээ явсан. Тэгээд Гачууртын дунд буудал дээр автобуснаас буугаад харих гээд гэрийн баруун уулан дээгүүр явж байтал манай дүү О “тэнд нэг эзэнгүй айл байна” гэж хэлээд намайг уг айлын хашааны гадна үлдээчихээд өөрөө баруун талаас нь хашааг давж ороод хашаанд байх хоёр монгол гэрийн зүүн талын монгол гэрийн тооноор гэр лүү нь ороод гарч ирэхдээ хар өнгийн гэр интернет гэсэн төхөөрөмж аваад гарч ирсэн. Тэгээд дүү бид хоёр уг төхөөрөмжийг Ботаникийн эцэст зарах гээд автобусны буудал руу явж байх замдаа би гэр интернетийн дотор байсан ногоон өнгөтэй сим картыг уулан дээр хаясан. Тэгээд Ботаникийн эцсийн автобусны буудал дээр байдаг ТҮЦ-д сууж байсан эгчид гэр интернетийг зарах гэтэл ТҮЦ-д сууж байсан эгч сим карт байхгүй байна гээд авахгүй болохоор нь нөгөө эгчид төхөөрөмжөө үлдээчихээд дүү бид хоёр буцаад Гачуурт ороод гэр интернет авсан айлын хашааны гадаа очоод манай дүү нөгөө айлын тооноор дахиж ороод гарч ирэхдээ хар өнгөтэй зөөврийн компьютер цэнэглэгчийн хамт, цагаан өнгийн уртасгагч залгавар, ягаан өнгөтэй ор хөнжлийн даавуу хулгайлаад тооноор нь гарч ирээд надад өгсөн. Би тухайн үед гэр лүүгээ очиж цүнх авчраад хашааны гадаа зогсож байсан... Тэгээд бид хоёр уг айлын баруун талын блокон хашааны баруун хойд буланд хулгайлсан хар өнгийн зөөврийн компьютерыг цэнэглэгчийн хамт цэнхэр хашаа, блокон хашааны завсраар хийж үлдээгээд, ягаан өнгөтэй ор хөнжлийн даавууг блокон хашааны хойно хаясан, хайрцагтай халуун сав, цагаан өнгийн уртасгагч залгуур, хар хөх өнгөтэй талхны савыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад байдаг хүнсний дэлгүүрийн худалдагч эгчид 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.26/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Оын гэрчээр өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын 5-10 тоотод аав Б.Болдсайхан, төрсөн эгч Ж.Бгийн хамт оршин суудаг. Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өглөө 10 цаг болж байхад гэрээсээ гарч яваад Хууль Сахиулахын Их Сургуулийн урд байдаг PC тоглоомын газар рс тоглоод байж байтал 13 цагийн үед манай эгч Ж.Б намайг авахаар PC тоглоомын газар ирсэн. Тэгээд би эгчтэйгээ PC тоглоомын газраас гараад харих замдаа гэрийн баруун талын уулан дээр явж байгаад хашаандаа 2 давхар байшинтай байшингийн баруун урд хэсэгт 2 ширхэг монгол гэртэй айл эзэнгүй юм шиг байхаар нь эгчийг хашааны гадна үлдээгээд уг хашааны баруун талаар хашааг давж ороод 2 ширхэг монгол гэр болон байшингийн хаалгыг очиж үзэхэд цоожтой байсан. Тэгээд би гадна талдаа үүдний амбаартай монгол гэрийн тооноор гэрлүү ортол гэрийн баруун хойд талд модон авдар цоожтой түлхүүр нь авдран дээр байхаар нь би авдарны цоожийг түлхүүрээр нь онгойлгоод авдран доторх эд зүйлийг бүгдийг нь гаргаж үзсэн. Тэгээд би гэрийн зүүн урд талд байх сирвантан дээр байсан хар өнгийн гэр интернет гэсэн төхөөрөмж байхаар нь аваад зуухан дээр нь улаан өнгийн сандал тавьж байгаад тооноор буцаж гарсан. Манай эгч уг төхөөрөмж дотор байсан ногоон өнгөтэй сим картыг уулан дээр явж байхдаа хаясан тэгээд эгч бид хоёр Ботаникийн эцсийн автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ний худалдагч эгчид хулгайлсан хар өнгөтэй гэр интернетээ зарах гэтэл нөгөө худалдагч эгч сим карт байхгүй юм байна, сим картыг нь аваад ирвэл 30.000 төгрөгөөр худалдаж авна гэхээр нь нөгөө эгчид гэр интернетээ үлдээчихээд буцаад Гачуурт ороод нөгөө орсон гэрийнхээ тооноор гэр лүү нь дахиж ороод гарч ирэхдээ хар өнгийн цүнхэн дотор хар өнгийн нөөтбүүк, цэнэглэгчтэйгээ байхаар нь цүнхийг нь үлдээгээд нөөтбүүкийг цэнэглэгчтэй нь аваад, цагаан цэнхэр ууттай ягаан өнгөтэй орны дэвсгэр даавууг аваад гэрийн зүүн талын унинд байсан цагаан өнгийн уртасгагч залгуурыг унинаас нь салгаж аваад хулгайлсан эд зүйлээ эхэлж тооноор нь гаргаад дараа нь өөрөө гарсан. Тэгээд хашааны гадна зогсож байсан эгчдээ хулгайлсан эд зүйлээ өгчихөөд ...” гэх мэдүүлэг /хх.1.28/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбатын өгсөн: “Би Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ботаникийн эцсийн автобусны буудал дээр үйл ажиллагаа явуулдаг ТҮЦ-д 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сууж байхад гаднаас 14-15 настай, 150-160 см өндөртэй бор царайтай хүүхэд орж ирээд надад хар өнгийн гэр интернет төхөөрөмжийг түр үлдээчихээд “дараа ирээд авъя, намайг хүүхдүүд зодох гээд байна, тэгээд энэ төхөөрөмжийг дээрэмдэж авах гээд байна, энэ манай эмнэлгийн гэр интернет” гэж хэлээд үлдээчихээд явсан, тэр хүүхэд манай ТҮЦ-д ганцаараа орж ирсэн. Би тэр хүүхдийг урьд өмнө нь харж байгаагүй. Надад тэр гэр интернетийг зарна гээгүй, зүгээр түр үлдээчихээд дараа ирээд авна гэсэн... тэр гэр интернет одоо надад байна, хурааж авахад татгалзах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.30-31/,
Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 дугаартай гарын мөр нь Ж.Оын зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Гүений гаргасан 02/314 дугаартай дүгнэлт /хх.1.38-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “Би БЗД-ийн 20 дугаар хороо, Туулын 5-10 тоот хаягт аав Б.Болдсайхан, эгч Ж.Бгийн хамт гурвуулаа амьдардаг. Би 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэртээ байж байгаад 10 цагийн үед гэрээс гарч Хууль Сахиулахын Их Сургуулийн урд байрлах “Laser” гэдэг нэртэй компьютер тоглоомын газарт очиж өдрийн 13 цаг хүртэл тоглосон. Манай эгч Ж.Б намайг компьютер тоглож байхад орж ирээд, тэгээд бид хоёр гэр лүүгээ харихаар автобусаар явсан. Тэгээд автобуснаас буугаад гэртээ харих замдаа би эгчдээ манай гэрийн урд гудамжинд байдаг 3 тал модон хашаа /хашаан дотор 1 ширхэг байшин, 2 ширхэг гэр байдаг/ “намайг өглөө явахад эзэнгүй байна лээ” гэж хэлэхэд манай эгч “хэрэггүй ээ, наад хашаанд чинь манай багшийнх байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээрээ, гялс орчхоод гараад ирье, мэдэхгүй шүү дээ” гэж хэлээд эгчийг хашааны гадна үлдээгээд хашааны хаалга хаалттай байсан болохоор хойд талын блокон хашааны хэсгээр давж ороод урд талд нь байх монгол гэр лүү 13 цаг 30 минутын орчим тооноор орсон. Гэрт байсан эд зүйлийг үзэж байгаад түмбүүшик дээр байсан гэр интернетийг аваад пийшин дээр сандал тавиад гэрээс гарсан. Тэгээд эгчид хулгайлж авсан гэр интернетийг үзүүлээд бид хоёр Ботаникийн эцсийн автобусны буудал орж тэнд байдаг ТҮЦ-ний худалдагч эгчид хулгайлсан гэр интернетийг зарах гэтэл сим картгүй байна, хэрвээ сим карттай нь аваад ирвэл 30.000 төгрөгөөр авна гэж хэлэхээр нь тэр эгчид гэр интернетийг үлдээгээд буцаад Гачуурт орсон... Ингээд Гачуурт ороод анх орсон гэрийнхээ тооноор дахиж ороод зурагтын хажууд байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүк /ямар загвартай болохыг мэдэхгүй/, уртасгагч, цэнхэр торонд байсан хөнжлийг аваад пийшин дээр нь сандал тавиад тооноор нь буцаад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Ингээд би дүүгээ гэр лүү харъя гээд 12 цаг өнгөрч байхад дагуулж яваад Гачууртын автобусны дунд буудал дээр буусан. Ингээд гэр лүүгээ харих гээд дээшээ уулаар явж байхад манай дүү Отгоо манай гудманд байдаг хашаандаа 2 гэртэй, хойд талдаа жижиг байшинтай, модон хашааг эзэнгүй байна орох уу гэсэн. Тэгэхээр нь би “наад айл чинь манай сургуулийн багшийн гэр, яах юм бэ” гэж хэлэхэд “та гаднаа байж бай” гээд хашаагаар даваад урд талын айлын гэр лүү тооноор нь орсон. Ингээд тэр айлаас Юнителийн гэр интернет аваад буцаж гарч ирсэн. Тэгээд тэр гэр интернетийг заръя гэхээр нь би дүү Оын хамт Ботаник руу явсан. Тэр гэр интернетийг ТҮЦ-д зарах гэтэл сим карт байхгүй болохоор авахгүй байна гээд О ТҮЦ-ний эгчид гэр интернетийг үнэгүй үлдээчихсэн гэж байсан. Би тэр гэр интернетийг ирэх замдаа авч явж байгаад симийг нь хаячихсан юм. Ингээд буцаад Гачуурт руу хамт явсан. О намайг Гачууртын дунд буудал дээр хүлээж бай гээд өөрөө өмнө орсон айл руу дахиж орно гээд явсан. Тэгээд над дээр эргэж ирэхдээ халуун сав, чихрийн сав, цагаан өнгийн урт залгуур зэргийг барьчихсан ирсэн. Бас нөөтбүүк, ор хөнжлийн даавуу аваад уулын энгэрт цэнхэр хашааны тэнд нуусан гэж хэлсэн. Ингээд манай дүү О Гачууртын дунд буудлын зам хөндлөн гараад байдаг зам руугаа харсан дэлгүүрийн эгчийг надаас байнга юм авдаг юм гэж хэлээд уртасгагч, халуун сав, чихрийн таваг, зэргийг тэр дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан... Манай дүү О “тэр айл эзэнгүй байна, оръё” гээд хулгай хийх санааг анх гаргасан. Би зүгээр хашааны гадна талд нь байсан. Өөрөөр хулгай хийхэд оролцоогүй... Би “наад айл чинь манай сургуулийн бага ангийн багшийнхаа, хэрэггүй” гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхэд О миний үгийг тоохгүй байсан... Би 10.000 төгрөгийг авсан. Авсан мөнгөөрөө юм авч идээд, бас компьютер тоглоомын газарт сууж фэйсбүүк орсон... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлахад хамтран оролцсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.77/,
2. Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд байх иргэн Н.Ариунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, 3,2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 31.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.11/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.12-13/,
Хохирогч Н.Ариунцэцэгийн гэрээс хулгайд алдагдсан 3,2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 31.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.50-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ариунцэцэгийн өгсөн: “... Би хүү Ёндонжамцын гэрийг өөрийн дүү Ч.Ариунсанаагийн оршин суудаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд бариад орхисон байсан. Манай хүү Ёндонжамц нь Завхан аймгийн Тэс суман дахь хилийн цэрэгт цэргийн алба хаагаад энэ хавар халагдаж ирсэн. Хэрэг гарсан гэх тухайн үед манай хүү Ёндонжамц нь Архангай аймагт ажлаар явсан байсан. Харин манай дүү Ариунсанаа нь Төв аймгийн Эрдэнэ сум руу явчихсан байсан. Ингээд 2019 оны 06 дугаар сарын 03-нд манай дүү хотод орж ирээд манай гэрт хулгай орчихсон байна, танай гэрт бас хулгайч орчихсон байх гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь хүү Ёндонжамцын гэрт ирж үзэхэд авдрын таг онгорхой, авдранд байсан эд зүйлийг гаргасан, мөн орон дээр байсан цүнхтэй хувцсыг асгаад хар өнгийн үүргэвчтэй цүнхийг аваад явсан байсан. Мөн 3.2 литрийн шинэ хайрцагтайгаа байсан халуун сав, чихэр хийдэг хайрцагтай шилэн таваг 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, аваад явсан байсан. Өөр эд зүйл аваагүй байсан... Би 3.2 литрийн халуун савын Нарантуул захаас 18.000 төгрөгөөр авч байсан. Чихэр хийдэг шилэн таваг, ягаан өнгийн хуванцар савыг хүн бэлгэнд өгч байсан болохоор үнийг нь мэдэхгүй байна. Хар өнгийн үүргэвчтэй цүнхийг 5.000 төгрөгөөр авч байсан... Би 3.2 литрийн халуун сав, ягаан өнгийн хуванцар савыг өөрийн дүү Н.Ариунсанаагаас хүлээн авсан. Би бусад эд зүйлийг нэхэмжлэхгүй. Надад гаргах санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн гэрчээр өгсөн: “... Тэгээд манай дүү хулгайлсан юмаа надад өгчихөөд нөгөө айлын хашааг баруун талаас нь давж ороод баруун талын монгол гэрийн тооноор гэр лүү нь ороод гарч ирэхдээ хайрцагтай халуун сав, хар хөх өнгөтэй тагтай талхны сав зэрэг эд зүйлс хулгайлан гарч ирсэн... хайрцагтай халуун сав, цагаан өнгийн уртасгагч залгуур, хар хөх өнгөтэй талхны савыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачууртад байдаг хүнсний дэлгүүрийн худалдагч эгчид 20.000 төгрөгөөр зарсан... Би Ж.Оыг хулгайн гэмт хэрэг үйлдэж байхад нь оролцоогүй хашааны гадна хараад зогсож байсан... Манай дүү миний өөдөөс хэрэлдээд байдаг миний үгэнд огт ордоггүй болохоор би хулгай хийж байхад нь болиулж чадаагүй... Би 2018 онд хулгайн гэмт хэрэг үйлдээд цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан. Энэ асуудал шүүхээр шийдэгдсэн... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэгт хамтран оролцсоноо хүлээн зөвшөөрч байна. Дахиж хулгайн гэмт хэрэг хийхгүй, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.1.26-27/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Оын гэрчээр өгсөн: “... буцаж нөгөө айлын хашааг баруун талаас нь давж ороод хажуу талын монгол гэрийн тооноор нь гэр лүү ортол гэрийн хойд талд онгорхой модон авдар байсан. Тэгээд авдран дотроос хайрцагтай халуун сав, хар хөх өнгөтэй талх хийдэг тагтай сав гарч ирэхээр нь аваад гэрийн тооноор буцаж гараад эгчтэйгээ уулзаад хар өнгийн нөөтбүүкийг цэнэглэгчтэй нь хамт хашааны буланд нуугаад, ягаан өнгөтэй ор дэвсгэрийн даавууг блокон хашааны хойно хаясан. Тэгээд гэрээс хулгайлсан хайрцагтай халуун сав, хар хөх өнгөтэй, талх хийдэг тагтай сав, цагаан өнгийн уртасгагч залгуурыг авч яваад Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Буянт-Эрдэнэ” хүнсний дэлгүүрийн худалдагч эгчид “манай аав захаас буруу юм аваад ирсэн байна” гэж худлаа яриад хайрцагтай халуун сав, хар хөх өнгөтэй талх хийдэг тагтай сав, цагаан өнгийн уртасгагч залгаврыг нийлүүлээд 20.000 төгрөгөөр зарсан. Би халуун сав, талхны сав, уртасгагч зарсан дэлгүүр болон хулгай хийсэн айл, нөөтбүүк нуусан газраа зааж өгч чадна... Манай эгч Ж.Б хулгайн гэмт хэрэгт оролцоогүй, хашааны гадаа намайг хүлээгээд зогсож байсан. Би хулгай хийж байгаагаа хэлээгүй болохоор хулгай хийж байгааг мэдээгүй... Би хулгайлсан эд зүйлээ зарсан мөнгөөрөө эгчтэйгээ хамт дэлгүүрээс юм авч идсэн. Мөн PC тоглоом тоглоод дуусгасан... Би өлсөөд бас PC тоглох гээд хулгай хийсэн... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахиж хулгайн гэмт хэрэг хийхгүй, гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг /хх.1.28-29/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Тэр айлаас гарч ирээд шууд хажуу талын гадна талдаа үүдний амбаартай монгол гэр лүү тооноор нь ороод эд зүйлийг нь харж байгаад цоожтой байсан авдарны цоожийг доош татаж онгойлгоод халуун сав, чихэр хийдэг тавгийг аваад гэрээс нь ширээн дээр нь гишгэж байгаад тооноор нь дамжаад гарсан. Ингээд эгчид хашааны гадна гарч ирээд авсан юм аа үзүүлэхэд “би түрүүлээд урагшаа буудал руу явлаа” гээд яваад өгсөн. Би хар цүнхтэй нөүтбүүк, хөнжлийг дүнзэн байшинтай хашааны завсраар нууж орхичихоод эгчийнхээ араас явсан. Халуун сав уртасгагч чихрийн тавгийг би Гачууртын дунд буудалд байдаг дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан... Би мөнгөгүй болохоор хулгай хийсэн. Хулгай хийх санааг би гаргасан. Хулгай хийхэд манай эгч оролцоогүй зүгээр гадаа л байсан... Би хулгайлсан мөнгөөрөө эгчтэйгээ юм авч идсэн бас, компьютер тоглосон... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Ингээд буцаад Гачуурт руу хамт явсан. О намайг Гачууртын дунд буудал дээр хүлээж бай гээд өөрөө өмнө орсон айл руу дахиж орно гээд явсан. Тэгээд над дээр эргэж ирэхдээ халуун сав, чихрийн сав, цагаан өнгийн урт залгуур зэргийг барьчихсан ирсэн. Бас нөөтбүүк, ор хөнжлийн даавуу аваад уулын энгэрт цэнхэр хашааны тэнд нуусан гэж хэлсэн. Ингээд манай дүү О Гачууртын дунд буудлын зам хөндлөн гараад байдаг замруугаа харсан дэлгүүрийн эгчийг надаас байнга юм авдаг юм гэж хэлээд уртасгагч, халуун сав, чихрийн таваг, зэргийг тэр дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.77/,
3. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын улаан эргийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух иргэн О.Ганбатаарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Самсунг Галакси Жи-2 маркийн эвдэрхий гар утас, марк нь тодорхойгүй сахлын машин зэрэг эд зүйлийн нууцаар, хууль бусаар авч 70.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.85-87/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.125, 127/,
Хохирогч О.Ганбаатарын гэрээ хулгайд алдагдсан Самсунг Жи-2 маркийн гар утас, Сахлын машин зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 70.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.96/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ганбаатарын өгсөн: “... Бид нар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 07:30 цагийн орчимд гэрээсээ гараад 18.30 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн цоож зүгээр түлхүүрээр нь онгойлгосон. Гэрт орж ирэхэд хамаг юм ундуй сундуй, 90 жилийн ойн зурагтай уут, сахлын машин марк тодорхойгүй Самсунг Галакси Жи-2 Платт нь эвдэрсэн солих гэж байсан гар утас алдагдсан байна... Платт нь шатсан Жи-2 гар утсаа 50.000, сахлын машинаа 50.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.92/,
“Би Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Туулын улаан эргийн 1-19 тоот хаягт эхнэр, хүү, охины хамт оршин суудаг. 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим ажлаасаа тараад гэртээ эхнэр, 2 хүүхдийн хамт ирсэн. Тэгтэл гэрт хулгай орсон байдалтай гэрийн эд зүйлийг эмх замбараагүй онгичоод орхисон байсан. Тэгээд манай эхнэр Ц.Даваацэцэг цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... Самсунгийн Жи-2 маркийн гар утас, хайрцагтайгаа байсан үсний машин алдагдсан байсан. Мэдэгдэж байгаагаар энэ хоёр зүйлээс өөр эд зүйл алдагдаагүй байсан... Самсунгийн Жи-2 маркийн гар утас нь дотроо гэмтэлтэй /ямар зүйл гэмтсэнийг мэдэхгүй/ байна. Гар утас засварт үзүүлэхэд 50.000 төгрөгөөр засна гэж байсан. Үсний машин бол хэвийн ажилладаг, эвдрэл гэмтэлгүй байсан... 06 дугаар сарын 01-нд хүүхдийн баяраар хүүхдээ засуулж өгнө гээд амжаагүй. Тэгээд гар утсыг гэрийнхээ дөрвөлжин шкаф дотор ил тавьчихсан байсан. Ингээд хулгай гарсан тэр өдөр харахад гар утас байхгүй болчихсон байсан... Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны шүүгдэгч Ж.Оын гэрчээр өгсөн: “... Тэгээд би 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг болж байхад Туул гол орох гээд Гачууртын гүүрний урд явж байтал цэнхэр өнгийн төмөр хаалгатай хашаанд нэг монгол гэртэй айл эзэнгүй хашааны хаалга болон гэрийн хаалга нь цоожтой байхаар нь хашааг давж ороод монгол гэрийн тооноор гэр лүү орсон. Тэгээд би хулгайлах эд зүйл хайгаад гэрийн хойд талд байсан зурагтын тавиур болон бор өнгийн шүүгээг ухсан зурагтын доод тавиураас хулгайлах юм олдохгүй болохоор нь бор өнгийн шүүгээг ухаж байтал дэлгэц нь хагарсан бололтой тооч мэдрэгчтэй гар утас гарч ирэхээр нь би уг гар утсыг ажиллахгүй байх гэж бодоод аваагүй, харин цагаан өнгийн хайрцагтай хар өнгийн сахлын машин гарч ирэхээр нь аваад тооноор буцаж гарсан. Тэгээд би хулгайлсан сахлын машинаа Гачууртын эцсийн Намуун-Эрдэнэ дэлгүүрийн хоёр давхарт цайны газарт ажилладаг эгчид 6000 төгрөгөөр зараад мөнгөөр нь хуушуур авч идээд үлдсэн мөнгөөр нь РС тоглоом тоглосон... Би 2,3 хоног уг айлын урдуур явж байхад гэр нь цоожтой харагдаж байсан, тэгээд тухайн өдөр хоол идээгүй өлссөн байсан болохоор хулгай хийсэн юм... Би ганцаараа явж байсан... Би тэр эгчийн нэрийг нь мэдэхгүй, урд өмнө цайны газарт хэд хэдэн удаа харж байсан... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна миний буруу, дахин хулгайн гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.94/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Асууж тодруулах зүйл байхгүй... 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед аав Болдсайханаас Гачууртын эцсийн буудал дээрээс салаад Туул гол дагаад өгсөөд явж байтал 2 гүүрний дээд талд байдаг хашаандаа 1 гэртэй айл хаалга нь цоожтой байх шиг харагдсан. Тэгэхээр нь тэр айлын блокон хэсэгтэй хашааны хэсгээр давж ороод монгол гэрийн тооноо р нь орж гэрээс нь хулгайлах эд зүйл хайж байгаад цагаан өнгийн хайрцагтай хар өнгийн үсний машиныг дөрвөлжин хайрцаг дээр ил байхаар нь аваад, мөн зурагтын хажууд байсан шургуулгыг онгойлгож үзэхэд дэлгэц нь хагарсан бололтой тооч мэдрэгчтэй, /марк дугаарыг нь мэдэхгүй/ гар утас байхаар нь авах гэснээ ажиллахгүй байх гэж бодоод орхиод буцаад тооноор нь дамжаад гарсан... Тэр хашааны урдуур явж байгаад гэнэт хашааны завсраар харахад гэрийн хаалга нь цоожтой байх шиг харагдсан. Тэгээд хулгай хийсэн... Би өмнө тэр айлыг аавынхаа ажиллаж байсан газар луу явж байх замдаа харж байсан юм. Тэгэхэд хүнтэй байсан болохоор хулгай хийхээ болиод дараа нь болъё гэж бодсон байсан болохоор тэр өдөр тухайн айлд очиж хулгай хийх зорилготой явж байсан юм... Би ганцаараа тэр айл руу орсон. Хүн байгаагүй... Би ганцхан үсний машин авч гарсан. Өөр зүйл тухайн айлаас аваагүй... Гачууртын эцсийн автобусны буудал дээр байдаг Намуун-Эрдэнэ гэдэг нэртэй 2 давхар байрны зоогийн газрын тогооч /нэрийг нь мэдэхгүй, танихгүй/ эгчид 6000 төгрөгөөр өгсөн... Хуушуур авч идээд үлдсэн мөнгөөр нь компьютер тоглоом тоглосон... Би тухайн айлаас ганцхан үсний машин авсан. Харин гар утас аваагүй болохоор гар утсыг нэмж үнэлсэн байна... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.13/,
4. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн задгай тоотод оршин суух иргэн З.Дашдаваагийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, газан плитка, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэргийг хулгайлж 255.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.126, 129/,
Хохирогч З.Дашдаагийн гэрээ хулгайд алдагдсан газзан плитк, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 255.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.137/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Дашдаваагийн өгсөн: “Манайх Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Могойт дэнжийн задгай тоотод амьдардаг, тэгээд би 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр гэрийнхээ хаалгыг цоожлоод ажилдаа яваад 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр гэртээ ирэхэд гэрийн тооноор гэрт хулгайч орсон байхаар нь гэрт байх эд зүйлээ бүртгэж үзээд эмх замбараагүй болсон байсан эд хогшлоо янзлаад буцаад хотын төвд амьдардаг хүүгийнхээ гэрт очсон. Эхнэр бид 2 Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх гэртээ 3-5 хоногийн зайд тогтмол очиж эргэдэг байсан. Манай гэрээс улаан өнгийн газзан плитка 1 ширхэг, бор өнгийн хуучин түрийвч дотроо 5.000 төгрөг, 1 доллар 2 ширхэг, задгай хэдэн төгрөг, цэнхэр өнгийн хайрцагтай хамрын тамхи, эрэгтэй хүний 41 размерын хар өнгөтэй гутал, 0.75 граммын Голд Чингис архи 1 шил зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Мөн манай гэрийн унинд хавчуулаад орхисон байсан төмөр амбаарын түлхүүрийг авч гараад, амбаараас хар өнгөтэй голоороо эвхдэг хүүхдийн унадаг дугуй, гэрийн гадаа байсан цэнхэр өнгөтэй хүүхдийн унадаг дугуй хулгайд алдсан байсан. Би бодох нээ манай гэрт хүүхэд ороод гарсан байх гэж бодож байна... Би тухайн өдөр ажил их байсан болохоор Цагдаад мэдэгдэхгүй үүнээс хэд хоногийн дараа мөн манай гэрийн тооноор эд зүйл алдагдаагүй байсан. Тэгээд Цагдаад мэдэгдэхгүй бол болохгүй юм байна гээд дуудлага өгсөн... Манай Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд аавтайгаа хамт амьдардаг тэр хоёр хүүхдийг сэжиглэж байна. Нэрийг нь мэдэхгүй хараад бол танина... би хулгайд алдсан эрэгтэй хүний 41 размерын гутлаа 130.000 худалдан авч байсан энэ үнээрээ үнэлж байна. Харин хар өнгөтэй хүүхдийн унадаг дугуйг 200.000 төгрөгөөр, газан плиткийг 35.000 төгрөгөөр биет 5.000 төгрөгийг тус тус үнэлж байна. Цэнхэр өнгийн унадаг дугуй манайх биш, манай хажуу айлынх манай хашаанд түр оруулаад орхисон байсан. Би бусад эд зүйлээ үнэлэхгүй ээ... хохирлоо барагдуулж авбал гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх.1.132-133/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Ж.Оын гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. 05 дугаар сарын сүүлчээр Гачууртын Могойт дэнж гэх газар явж байгаад зэвэрсэн хаалгатай, банзан хашаатай, хашаандаа нэг монгол гэртэй айлын тооноор ороод гал тогооны шүүгээн дээр байсан хар өнгийн хуванцар савтай газан плитк 1 ширхэг, зурагтын доод тавиур дээр байсан цаасан хайрцаган дотроос бүхэл 5.000 төгрөг авч буцаад тооноор нь гарсан. Тэгээд замдаа явж байхдаа нэг машинтай ахад газан плиткийг 8.000 төгрөгөөр зарсан. Тэр ах амралтын газар хайгаад явж байсан тухайн үед машины марк болон улсын дугаарыг нь анзаарч хараагүй. Үүнээс хойш 3 хоногийн дараа байх Могойт дэнжээр явж байгаад энэ айлын тооноор дахин ортол унинд 3 ширхэг түлхүүр хавчуулсан байхаар нь аваад гадна талын модон амбаарын цоожийг онгойлгож ороод 1 ширхэг ногоон өнгийн хүүхдийн унадаг дугуй байхаар нь аваад модон амбаарын хаалгыг нь цоожлолгүй онгорхой үлдээсэн. Тэгээд би тэр өдрөө унадаг дугуйг унаж явж байгаад Гачууртын гүүрний хажууд хүүхэдтэйгээ хамт явж байсан нэг эмэгтэйд дугуйгаа 40.000 төгрөгөөр зарсан. Би дугуй худалдаж авсан эгчийн нэр болон гэрийг нь мэдэхгүй гэхдээ манай Гачууртад амьдардаг юм шиг байсан би дараа хэд хоногийн дараа нөгөө эгчтэй тааралдаад унадаг дугуйгаа асуутал нөгөө эгч дугуйгаа алдчихсан гэж надад ярьж байсан... Тухайн үед манай аав Болдсайхан Могойт дэнж гэх газар айлын жорлонгийн нүх ухаж байсан, тэгээд тэр айл эзэнгүй байдаг байсан. Тэгээд би хулгай хийсэн юмаа зараад мөнгөөр нь хоол авч идээд РС тоглоом тоглосон... Би ганцаараа явж байсан... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна миний буруу дахин хулгайн гэмт хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх.1.134/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Би Гачууртаас цаана байдаг Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Могойтын дэнж гэдэг газар 2019 оны 05 дугаар сард, яг хэдний өдөр байсныг сайн санахгүй байна. 05 дугаар сарын сүүлчээр байх, нэг зэвэрсэн хаалгатай банзан хашаатай, хашаандаа нэг монгол гэртэй айлын тооноор орсон. Тэгээд тэр айлын гэр дотроос хулгайлах эд зүйл хайж байгаад тогооны шүүгээн дээр байсан газан плитка 1 ширхэг, авдрыг нь ухаж байгаад архи, монгол дээл зэрэг эд зүйлс байхаар нь ямар зарж чадах биш гэж бодоод авахгүй үлдээгээд харин авдарны хажууд байсан хайрцган дотор байсан түрийвчийг ухаж 5.000 төгрөг бас түмбүүшкин дээр байсан түлхүүрийг нь аваад буцаад гэрийн тооноор гарсан. Гэрээс гараад гэрийн хажуу талд нь байсан амбаарыг нөгөө түлхүүрээр онгойлгож дотор нь байсан ногоон өнгийн унадаг дугуйг авсан... Би тэр айлаас газан плитка 1 ширхэг, 5.000 төгрөг, унадаг дугуй зэрэг эд зүйлийг авсан, үүнээс өөр эд зүйл аваагүй. Тэгээд авсан юм аа авч явж байгаад аавын ажил хийж байсан газрын ойролцоо байдаг дэлгүүрээс юм аваад явж байсан нэг танихгүй ахыг газзан плитк авах уу гэхэд ах нь хөдөө амралтаар явах гэж байгаа юм хэрэгтэй юм байна гэж хэлээд 8.000 төгрөгөөр худалдаж авсан. Харин унадаг дугуйг нь унаж явж байгаад Гачууртын 2 гүүрний тэнд нэг танихгүй эгчид 30.000 төгрөгөөр зарсан... Би ганцаараа тэр айл руу орсон. Надтай хамт хүн байгаагүй... Янз бүрийн юм авч идсэн ингээд компьютер тоглоом тоглох гээд ботаник руу таксидсан. Тэгээд компьютер тоглоом тоглоод мөнгөө дуусгасан... Би тухайн айлаас газан плитка 1 ширхэг, 5.000 төгрөг, унадаг дугуй зэрэг эд зүйлс авсан. Харин гутал аваагүй болохоор гутлын үнэлгээг нэмж үнэлсэн байна... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.148/,
5. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34 дүгээр гудамжны 4092 тоотод оршин суух иргэн Б.Үүрцайхын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, скит, 3 килограмм мах зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, 68.500 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.192-197/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1. 205-206/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх..1.207-210/,
Хохирогч Б.Үүрцайхын гэрээс хулгайд алдагдсан 3 килограмм хонины мах, ягаан өнгийн хүүхдийн скит дугуй зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 68.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Үүрцайхын өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 28 хороо, Хужирбулангийн 34-4092 тоот хаягт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 06 дугаар сарын 29-ний 12:30 гэж гэрээс гараад 15:30 минутад гэртээ ирэхэд манай гэрт тооноор хулгай орж хөргөгчид байсан мах алдагдаж, бусад эд хогшлыг ухаж онгичсон байдалтай, гэрийн үүдний пингийн дээвэр хэсгийг дээш нь сөхөж ягаан өнгийн скит алдагдсан байсан... сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Авсан эд зүйлийг харахад архины мөнгө олох гэсэн хүн л орсон байх гэж бодож байна. Урьд өмнө нь манай гэрт хулгай орж байгаагүй... хүүхдийн скитийг 40.000 төгрөгөөр худалдаж авч байсан. 2-3 кг мах байсан тул ойролцоогоор 30.000 төгрөг гэж үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.200/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй Ж.Оын гэрчээр өгсөн: “... Би энэ өдөр гэрээсээ өглөөний 10 цагийн орчим гараад Шөнийн дэлгүүрийн Лазер гээд нэртэй тоглоомын газарт очиж нэг цаг тоглочихоод тэндээсээ гараад Хууль Сахиулахын Их Сургуулийн буудлаас Хужирбулангийн автобусанд суугаад Хужирбулангийн эцэс дээр буугаад эзэнгүй айл хайж явж байгаад хашаан дотроо өрхөө бүтээсэн 2 гэртэй хашаанд ороод хойд талд нь байсан гэрийн тооноор нь ороод хөргөгчөөс нь ууттай мах аваад, үүдний амбаарынх нь дээврээр нь ороод хүүхдийн скүүтэр нэртэй дугуйтай тоглоом байхаар нь тэрийг аваад, тэгээд тэндээс гараад скүүтэрээ Улиастайн Шар дэлгүүрийн цаана байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр очоод махтайгаа нийлүүлээд 8.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд тэндээсээ Ботаник ороод тэнд мөнгөөрөө ПС тоглоод хуушуур авч идээд дуусгасан... Би тухайн үед ганцаараа явсан, намайг хэн нэгэн уруу татсан, дарамталсан асуудал байхгүй... Би ПС тоглох гээд мөнгө олох зорилгоор хулгай хийсэн. Би олсон мөнгөөрөө ПС тоглоод дуусгасан. Хулгайлсан эд зүйлээ зарж борлуулсан газраа зааж өгч чадна. Улиастайн Шар дэлгүүрийн урд Постын замын эсрэг талд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр эзэн нь гээд эрэгтэй хүнд мах, скүүтэрээ нийлүүлээд 8.000 төгрөгөөр зарсан. Би саарал өнгийн төмөр хашаатай айлын /2019 оны 06 сарын 29 өдрийн /шинжээч а/д Э. Нямдаваагийн үйлдсэн хэргийн газрын үзлэгт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн №1 дугаартай гэрэл зургийг үзүүлэхэд мөн байна гэв/ урдаас нь хашааг давж ороод дотор нь байсан 2 Монгол гэрийн хойд талын гэрлүү тооноор нь орсон. Буцаж гарахдаа хашааг хойд талаар нь давж гарсан. Би гэм буруутай зүйл хйиснээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх.1.201-202/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхтуяагийн өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15:40 минутын орчим хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээр байж байхад 14-15 насны орчим эрэгтэй хүүхэд ирээд “Аниа би гэртээ харих гэсэн унааны мөнгө байхгүй болчихлоо, манайх Гачуурт руу байдаг юм” гэж гуйгаад байхаар нь ягаан өнгийн скитэн дугуй хонины хүзүүний шулсан яс, цоройг нь ухаж авсан өвчүүний ясыг нийлүүлээд 8.000 төгрөгөөр худалдаж авсан... Би ягаан хүүхдийн скитен дугуйг гэртээ ганцаараа үлддэг охиноо тоглуулах санаатай авсан юм. Харин махыг нь тэр бор царайтай хүүхэд гуйгаад байсан болохоор авчихсан юм. Одоо хүүхдийн скитен дугуй энд миний ажил дээр буюу хоёрдогч түүхий эд худалдан авах цэгийн байранд байна. Гэртээ авч хариагүй харин мах нь ажил дээр мартаж яваад маргааш ирэхэд ногоон туяатай болоод муудчихсан байсан болохоор нь айлын нохойд өгчихсөн юмаа... Нэгэнт хулгайн эд зүйлийг хураалгахад татгалзах зүйл байхгүй байна. Нэхэмжлэх зүйл байхгүй байна. Санал гомдол байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх.1.203/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 1906038411554 дугаартай яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Сонсож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйл байхгүй байна... Би 2019 оын 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Хужирбуланд мөнгө олох гэж хулгай хийхээр эзэнгүй айл хайж байгаад Баянзүрх 28 дугаар хорооны баруун талд буюу Хужирбуланд байдаг хашаандаа өрх нь бүтээлэгтэй хоёр гэртээ хашаа руу орж хойд талд нь байсан монгол гэр лүү тооноор нь дамжин орж гэр дотроос хулгайлах эд зүйл хайж байгаад хөлдөөгчин дотроос нь шулсан ястай мах аваад өөр авахаар эд зүйл байхгүй болохоор нь буцаж гэрийн тооноор нь гараад, үүдний амбаарынх нь дээврийг сөхөж ороод хулгайлах эд зүйл хайж байгаад ягаан алаг өнгийн хүүхдийн Skate дугуйг аваад буцаж дээврээр нь гараад тэр хашаанаас явсан... Би тэр айлаас айлаас хулгайлсан ягаан алаг өнгийн хүүхдийн Skate дугуй, хонины мах зэргийг зарах газар хайж байгаад Улиастайн шар дэлгүүрийн тэнд буюу дотоодын цэргийн постны замын эсрэг талд байдаг хоёрдогч түүхий эд авдаг цэг дээр ажилладаг эгчид 8000 төгрөгөөр зарсан. Хулгайлсан эд зүйлээ зарсан мөнгөөрөө Ботаникийн эцэст компьютер тоглоомын газарт тоглоом тоглож байгаад дуусгасан... Би ганцаараа тэр айл руу орсон. Надтай хамт хүн байгаагүй... Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна. Би Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн мөрдөн байцаах тасагт хулгайлах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, өөр газар хэлтэст гэмт хэрэгт холбогдон шалгагдаагүй байгаа... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.1.221/,
6. Өсвөр насны шүүгдэгч О нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбулангийн 16 дугаар гудамжны 3045 тоотод оршин суух иргэн Т.Золбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, чернилэн ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг, ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус 10 маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч, 117.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нотлох баримтууд:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.237-243/,
Хохирогч Т.Золбаярын гэрээс хулгайд алдагдсан чирнелин ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус 10 маркийн машины түлхүүр зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 117.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.2.18/,
Хохирогч Т.Золбаярын байшингийн таазыг эвдэлсэн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 95 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.2.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Золбаярын өгсөн: “... 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг 50 минутын үед гэр бүлээрээ гараад явж байгаад 18 цаг 46 минутад гэртээ ирэхэд үүдний шат байрлал өөрчлөгдсөн, дээврийн хаалга онгорхой хаалга онгойхгүй байсан бас цонх онгорхой байсан. Тэгээд эхнэр болох А.Баасансүрэн цонхоор орж хаалга онгойлгосон юм. Тэгээд эмх цэгцгүй байхаар нь цагдаад хандсан юм... Манай гэрээс хар өнгөтэй, 4 жилийн өмнө Солонгос улсаас авч байсан нөөтбүүк алга болсон байна. Мөн уг нөөтбүүкийг 300 мянган вонноор үнэлж байна... надад хардаж сэрдэж байгаа зүйл байхгүй, бас манайхаас номын модон тавиур алга болсон байна. Уг тавиураа 40.000 төгрөгөөр үнэлж байна... Надад гэвэл алдагдсан эд зүйл болон байшингийн таазыг эвдэлсэн байна тиймээс хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.247/,
“... Тухайн өдөр цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд эд зүйлээ сайн бүртгэж үзээгүй байсан юм. Манай том өрөөний шүүгээнд байсан чернилэн ягаан өнгийн 2 мөртэй хүүхдийн үүргэвчийг 2018 оны 06 сарын орчим Солонгос улсаас 30.000 вон /Монгол төгрөгөөр 65.000 төгрөг/-оор худалдан авч байсан, цонхны тавцан дээр байсан ягаан, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрлийг 2019 оны 05 сард 19.000 төгрөгөөр худалдан авч байсан, багажны хайрцагтай комыг 2018 онд Солонгос улсаас 15.000 вонноор авч байсан /Монгол төгрөгөөр 30.000 төгрөг/, эмэгтэй хүний үсний сэнс нь 15.000 төгрөгөөр авч байсан, тогонд цэнэглэдэг адаптер нь Солонгос улсаас 20.000 вонноор комоор авч байсан, салгавал Монгол мөнгөөр 20.000 төгрөг болно. Том өрөөний орон дээр байсан Тоёота Приүс-11 машины запас түлхүүрийг бас хайгаад олохгүй байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.250/,
“... Хэрэг гарсны дараа юм аа эмхэлж цэгцэлж байгаад нөөтбүүк, номын модон тавиур хоёрыг арын өрөөнөөс хайрцагны доод хэсгээс олсон юм. Тухайн хэрэг гардаг өдөр том өрөөний хувцасны шкафыг онгичоод хаячихсан байсан болохоор ер нь тэнд нөүтбүүк, номын тавиур зэргийг урьд нь хийчихдэг байсан болохоор хулгайч аваад явсан байна гэж бодоод алдагдсан байна гэж цагдаад тэмдэглүүлсэн юм. Гэхдээ тэр өдөр манайхаас өөр бусад эд зүйлс алдагдсан байсан, эдгээр алдагдсан эд зүйлийг хэрэглэх гэж байгаад тухайн өдөр дараах зүйлс алдагдсан байсныг нь мэдсэн. Үүнд чернилэн ягаан өнгийн 2 мөртэй хүүхдийн үүргэвч 1 ширхэг, өнгөөр тусдаг хүүхдийн ширээний гэрэл 1 ширхэг, багажны автиуркны хайрцагтай ком, үсний сэнс 1 ширхэг, утас цэнэглэгчийн адаптер, приус-11 машины түлхүүр зэрэг зүйлс тухайн үед алга болсон байсныг мэдсэн юм. Эдгээр зүйлс нь ихэнхдээ ахуйн хэрэгцээнд ашиглагддаг зүйлс байсан болохоор ер нь тогтмол хэрэглэгддэг байсан юм... Дээрх алдагдсан эд зүйлээс өөр нэхэмжлэх эд зүйл байхгүй байна. Тухайн өдөр байшингийн дээвэр цөмлөж эвдсэн байсан болохоор энэ хохирлыг барагдуулж өгмөөр байна. Мөн машины илүү /запас/ түлхүүр алга болсон болохоор орой үдэш машинаа эзэнгүй орхиход хүндрэлтэй байна... Би урьд өгсөн мэдүүлэгтээ алдагдсан эд зүйлээ үнэлсэн. Өөрөөр үнэлгээтэйгээ холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хх.2.1/,
“... Манай байшингийн дээвэр хэсгээр дамжиж ороод таазыг цөмлөж, гипсэн, /шохойн хавтан/ хөөсөнцөр, замаска будгийг халзлаад эвдсэн байсан. Одоогоор засаж амжаагүй байна... Байшингийн эвдэрсэн тааз хэсгийг завсарлахад шаардлагатай материал, болох засвар хийлгэх хөлсийг нийлүүлээд 100.000 орчим төгрөг болох байх гэж бодож байна... Учирсан хохирлоо нөхөр төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх.2.2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ж.Оын өгсөн: “... Энэ өдөр буюу 2019 оны 05 сарын 26 өдөр би гэрээсээ гараад ганцаараа алхаад Хужирбуланд орчмоор эзэнгүй айл хайгаад явж байтал Хужирбуланийн 15-ын замаар дээшээ өгсөөд эцсээс зүүн тийшээ явсан битүү гудам руу ороод явж байтал хашаа байшин эзэнгүй байх шиг байхаар нь дээвэр лүү нь мод тавьж дамжиж гараад дээврийнх нь моднуудыг авч байгаад хөлөөрөө доош нь дэвсээд цөмлөж ороод том өрөөний шүүгээнд нь байсан эмэгтэй хүний үсний индүү, цонхны тавцан дээр байсан хүүхдийн ширээний гэрэл, утас цэнэглэцэг адаптер, хайрцагтай багажны ком, хананд залгадаг оролттой цэцэглэгч зэрэг эд зүйл хулгайлаад тэндээсээ гараад Амгалан ороод Хангамжийн ойролцоо явж байгаад нэг ахад бүгдийг нь нийлүүлээд 25.000 төгрөгөөр зарсан... Би тухайн үед ганцаараа явсан, намайг хэн нэгэн уруу татсан, дарамталсан асуудал байхгүй... Би ПС тоглох гээд мөнгө олох зорилгоор хулгай хийсэн, би олсон мөнгөөрөө ПС тоглоод дуусгасан. Хулгайлсан эд зүйлээ зарж борлуулсан газраа зааж өгч чадна. Би Амгалан гэдэг газрын орчим явж байгаад Хангамжийн автобусны буудлын ойролцоо танихгүй эрэгтэй хүнд цүнхтэй нь хамт бүгдийг нь нийлүүлээд 25.000 төгрөгөөр зарсан. Би цэнхэр өнгийн гүйдэг төмөр хашаатай айлын /2019 оны 05 сарын 26 өдрийн к/шинжээч д/ч Ө. Болдбаярын үйлдсэн хэргийн газрын үзлэгт хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтийн №1 дугаартай гэрэл зургийг үзүүлэхэд мөн байна гэв/ хашааг нь урдаас нь давж ороод дотор нь байсан шувуун оройтой цагаан өнгийн байшингийн дээврээр нь цөмлөж ороод хулгай хийгээд цонхоор нь гарч яваад, буцаж гарахдаа хашааг нь урд талаар нь гарсан. Би гэм буруутай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх.2.3-4/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 1906034301586 дугаартай яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа. Сонсож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Асууж тодруулах зүйл байхгүй байна... Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд 15 дугаар буудлаас хойшоо явж байгаад хашаандаа нэг байшинтай хашааруу урд талын хашаагаар нь дамжиж ороод эзэнгүй байхаар нь байшингийн дээвэрлүү нь мод тавьж дамжиж гараад дээврийнх нь 2 банзыг аваад гишгэсэн чинь доошоогоо цөмрөөд уначихсан. Тэгээд гэрээс нь хулгайлах эд зүйл хайж байгаад хажуу талын гэрэлгүй өрөөнөөс нь утас цэнэглэдэг адаптер, том өрөөнөөс нь болохоор дриллинд хийдэг олон төрлийн хошуунууд, үзмийн ягаан цүнх, ширээний гэрэл, үсний сэнс, зэрэг эд зүйлсийг аваад хажуу талын унтлагын өрөөнийх нь цонхоор дамжаад гарсан. Өөр ямар нэгэн эд зүйлс тухайн айлаас аваагүй ээ... Би тэр айлаас хулгайлсан эд хужирбулангийн хар хошуунд хуушуур зардаг эгчид үсний сэнсийг нь 5.000 төгрөгөөр зарсан, бусад эд зүйлүүдийг нь хангамжийн буудал дээр нэг танихгүй ахад 20.000 төгрөгөөр тус тус зарсан. Хулгайлсан эд зүйлээ зарсан мөнгөөрөө юм авч идээд ботаникийн эцэст компьютер тоглоомын газарт тоглоом тоглож байгаад дуусгасан..., Би ганцаараа тэр айл руу орсон. Надтай хамт хүн байгаагүй... Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан гаргах санал хүсэлт байхгүй байна. Хууль ёсны төлөөлөгч Б.Болдсайхнаас тухайн айлд учруулсан хохирлыг барагдуулж өгнө гэснийг мэдүүлэгт тусгав... Би бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэг хийхгүй. Хийсэн үйлдэлдээ харамсаж байна...” гэх мэдүүлэг /хх.2.31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч эмч Д.Гүений 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/314 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1,4,5 дугаартай гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь Ж овогтой Оын зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн байна.
3. 2, 3 дугаартай гарын мөрүүд нь папилон санд байх гарын дардсуудтай эзэнгүй хэргийн газраас авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна.
4. Шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй” гэх дүгнэлт /хх.1.38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч эмч Т.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 02/308 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 гэж дугаарласан 3 ширхэг гарын харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Бусад мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь Жийн Оын баруун гарын алганы дардастай тохирч байна.
3. Шинжилгээнд тэнцэх бусад гарын мөрүүд гарын хээний нэгдсэн санд байгаа гарын хээний дардсууд болон гарын мөрүүдтэй тохирохгүй байна” гэх дүгнэлт /хх.2.6/,
Нас тоолсон тэмдэглэлүүд /хх.1.78-79/,
Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэхийг шалгах хуудас /хх.1.154-155/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1. Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд байх иргэн Ч.Ариунсанаагийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Юнителийн гэр интернет төхөөрөмж, Леново маркийн зөөврийн компьютер, ор хөнжлийн даавуу 2 ширхэг, цагаан өнгийн уртасгагч залгуур зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 315.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.3-7/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.11/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.12-15/,
Хохирогч Ч.Ариунсанаагийн гэрээс хулгайд алдагдсан хар өнгийн Ленова маркийн зөөврийн компьютер, Юнителийн хар өнгөтэй гэр интернет, цагаан өнгийн уртасгагч, ор хөнжлийн даавуу зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 315.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Ариунсанаагийн өгсөн: “... Манай гэрт хар өнгийн Lenovo маркийн зөөврийн компьютер /цэнэглэгчийн хамт/... 2 ширхэг шинэ ор дэвсгэрийн даавуу, хар өнгийн Юнителийн гэр интернет /86395076/ зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.19-20/,
“... Мөн манай гэрийн баруун талд байх 4 ханатай монгол гэрийн тооноор хулгайч ороод гэрийн хойд талд байх модон авдар дотроос хайрцагтай шинэ төмөр халуун сав 1 ширхэг, тавагтай чихэр хулгайд алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.1.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Отгонбатын өгсөн: “... ТҮЦ-д 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр сууж байхад гаднаас 14-15 настай, 150-160 см өндөртэй бор царайтай хүүхэд орж ирээд надад хар өнгийн гэр интернет төхөөрөмжийг түр үлдээчихээд “дараа ирээд авъя, намайг хүүхдүүд зодох гээд байна, тэгээд энэ төхөөрөмжийг дээрэмдэж авах гээд байна, энэ манай эмнэлгийн гэр интернет” гэж хэлээд үлдээчихээд явсан, тэр хүүхэд манай ТҮЦ-д ганцаараа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх.1.30-31/,
Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан 1 дугаартай гарын мөр нь Ж.Оын зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн болохыг нотолсон Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Баянзүрх дүүргийн Криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Гүений гаргасан 02/314 дугаартай дүгнэлт /хх.1.38-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Тэгээд автобуснаас буугаад гэртээ харих замдаа би эгчдээ манай гэрийн урд гудамжинд байдаг 3 тал модон хашаа /хашаан дотор 1 ширхэг байшин, 2 ширхэг гэр байдаг/ “намайг өглөө явахад эзэнгүй байна лээ” гэж хэлэхэд манай эгч “хэрэггүй ээ, наад хашаанд чинь манай багшийнх байдаг юм” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “зүгээрээ, гялс орчихоод гараад ирье, мэдэхгүй шүү дээ” гэж хэлээд эгчийг хашааны гадна үлдээгээд хашааны хаалга хаалттай байсан болохоор хойд талын блокон хашааны хэсгээр давж ороод урд талд нь байх монгол гэр лүү 13 цаг 30 минутын орчим тооноор орсон. Гэрт байсан эд зүйлийг үзэж байгаад түмбүүшик дээр байсан гэр интернетийг аваад пийшин дээр сандал тавиад гэрээс гарсан... Ингээд Гачуурт ороод анх орсон гэрийнхээ тооноор дахиж ороод зурагтын хажууд байсан хар өнгийн цүнхтэй нөүтбүүк /ямар загвартай болохыг мэдэхгүй/, уртасгагч, цэнхэр торонд байсан хөнжлийг аваад пийшин дээр нь сандал тавиад тооноор нь буцаад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Ингээд гэр лүүгээ харих гээд дээшээ уулаар явж байхад манай дүү Отгоо манай гудманд байдаг хашаандаа 2 гэртэй, хойд талдаа жижиг байшинтай, модон хашааг эзэнгүй байна орох уу гэсэн. Тэгэхээр нь би “наад айл чинь манай сургуулийн багшийн гэр, яах юм бэ” гэж хэлэхэд “та гаднаа байж бай” гээд хашаагаар даваад урд талын айлын гэр лүү тооноор нь орсон. Ингээд тэр айлаас Юнителийн гэр интернет аваад буцаж гарч ирсэн... О намайг Гачууртын дунд буудал дээр хүлээж бай гээд өөрөө өмнө орсон айл руу дахиж орно гээд явсан. Тэгээд над дээр эргэж ирэхдээ халуун сав, чихрийн сав, цагаан өнгийн урт залгуур зэргийг барьчихсан ирсэн. Бас нөөтбүүк, ор хөнжлийн даавуу аваад уулын энгэрт цэнхэр хашааны тэнд нуусан гэж хэлсэн. Ингээд манай дүү О Гачууртын дунд буудлын зам хөндлөн гараад байдаг зам руугаа харсан дэлгүүрийн эгчийг надаас байнга юм авдаг юм гэж хэлээд уртасгагч, халуун сав, чихрийн таваг, зэргийг тэр дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.77/,
2. Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нар нь бүлэглэн 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, 10 айлын 2-30 тоот хашаанд байх иргэн Н.Ариунцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, 3,2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 31.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.1.11/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.12-13/,
Хохирогч Н.Ариунцэцэгийн гэрээс хулгайд алдагдсан 3,2 литрийн шинэ төмөр халуун сав, хар хөх өнгийн чихрийн сав, ягаан өнгийн хуванцар сав, хар өнгийн үүргэвч цүнх зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 31.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.50-51/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Ариунцэцэгийн өгсөн: “... Ингээд 2019 оны 06 дугаар сарын 03-нд манай дүү хотод орж ирээд манай гэрт хулгай орчихсон байна, танай гэрт бас хулгайч орчихсон байх гэж надад утсаар хэлсэн. Тэгээд би маргааш өдөр нь хүү Ёндонжамцын гэрт ирж үзэхэд авдрын таг онгорхой, авдранд байсан эд зүйлийг гаргасан, мөн орон дээр байсан цүнхтэй хувцсыг асгаад хар өнгийн үүргэвчтэй цүнхийг аваад явсан байсан. Мөн 3.2 литрийн шинэ хайрцагтайгаа байсан халуун сав, чихэр хийдэг хайрцагтай шилэн таваг 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар сав 1 ширхэг, аваад явсан байсан. Өөр эд зүйл аваагүй байсан...” гэх мэдүүлэг /хх.1.24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Тэр айлаас гарч ирээд шууд хажуу талын гадна талдаа үүдний амбаартай монгол гэр лүү тооноор нь ороод эд зүйлийг нь харж байгаад цоожтой байсан авдарны цоожийг доош татаж онгойлгоод халуун сав, чихэр хийдэг тавгийг аваад гэрээс нь ширээн дээр нь гишгэж байгаад тооноор нь дамжаад гарсан. Ингээд эгчид хашааны гадна гарч ирээд авсан юм аа үзүүлэхэд “би түрүүлээд урагшаа буудал руу явлаа” гээд яваад өгсөн. Би хар цүнхтэй нөүтбүүк, хөнжлийг дүнзэн байшинтай хашааны завсраар нууж орхичихоод эгчийнхээ араас явсан. Халуун сав уртасгагч чихрийн тавгийг би Гачууртын дунд буудалд байдаг дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.69/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Бгийн яллагдагчаар өгсөн: “... Ингээд буцаад Гачуурт руу хамт явсан. О намайг Гачууртын дунд буудал дээр хүлээж бай гээд өөрөө өмнө орсон айл руу дахиж орно гээд явсан. Тэгээд над дээр эргэж ирэхдээ халуун сав, чихрийн сав, цагаан өнгийн урт залгуур зэргийг барьчихсан ирсэн. Бас нөөтбүүк, ор хөнжлийн даавуу аваад уулын энгэрт цэнхэр хашааны тэнд нуусан гэж хэлсэн. Ингээд манай дүү О Гачууртын дунд буудлын зам хөндлөн гараад байдаг зам руугаа харсан дэлгүүрийн эгчийг надаас байнга юм авдаг юм гэж хэлээд уртасгагч, халуун сав, чихрийн таваг, зэргийг тэр дэлгүүрт 20.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх.1.77/,
3. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Туулын улаан эргийн 1 дүгээр гудамжны 19 тоотод оршин суух иргэн О.Ганбатаарын байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, Самсунг Галакси Жи-2 маркийн эвдэрхий гар утас, марк нь тодорхойгүй сахлын машин зэрэг эд зүйлийн нууцаар, хууль бусаар авч 70,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.85-87/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.125, 127/,
Хохирогч О.Ганбаатарын гэрээ хулгайд алдагдсан Самсунг Жи-2 маркийн гар утас, Сахлын машин зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 70.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.96/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.Ганбаатарын өгсөн: “... Бид нар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 07:30 цагийн орчимд гэрээсээ гараад 18.30 цагийн орчимд гэртээ ирэхэд гэрийн цоож зүгээр түлхүүрээр нь онгойлгосон. Гэрт орж ирэхэд хамаг юм ундуй сундуй, 90 жилийн ойн зурагтай уут, сахлын машин марк тодорхойгүй Самсунг Галакси Жи-2 Платт нь эвдэрсэн солих гэж байсан гар утас алдагдсан байна... Платт нь шатсан Жи-2 гар утсаа 50.000, сахлын машинаа 50.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх.1.92-93/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед аав Болдсайханаас Гачууртын эцсийн буудал дээрээс салаад Туул гол дагаад өгсөөд явж байтал 2 гүүрний дээд талд байдаг хашаандаа 1 гэртэй айл хаалга нь цоожтой байх шиг харагдсан. Тэгэхээр нь тэр айлын блокон хэсэгтэй хашааны хэсгээр давж ороод монгол гэрийн тооноор нь орж гэрээс нь хулгайлах эд зүйл хайж байгаад цагаан өнгийн хайрцагтай хар өнгийн үсний машиныг дөрвөлжин хайрцаг дээр ил байхаар нь аваад, мөн зурагтын хажууд байсан шургуулгыг онгойлгож үзэхэд дэлгэц нь хагарсан бололтой точ мэдрэгчтэй, /марк дугаарыг нь мэдэхгүй/ гар утас байхаар нь авах гэснээ ажиллахгүй байх гэж бодоод орхиод буцаад тооноор нь дамжаад гарсан...” гэх мэдүүлэг /хх.1.13/,
4. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дэнжийн задгай тоотод оршин суух иргэн З.Дашдаваагийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, газзан плитк, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэргийг хулгайлж, 255.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.126, 129/,
Хохирогч З.Дашдаагийн гэрээ хулгайд алдагдсан газзан плитк, 41 размерын эрэгтэй хүний гутал, марк нь тодорхойгүй хар өнгийн унадаг дугуй, биет 5.000 төгрөг зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 255.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.137/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч З.Дашдаваагийн өгсөн: “... Манай гэрээс улаан өнгийн газзан плитка 1 ширхэг, бор өнгийн хуучин түрийвч дотроо 5.000 төгрөг, 1 доллар 2 ширхэг, задгай хэдэн төгрөг, цэнхэр өнгийн хайрцагтай хамрын тамхи, эрэгтэй хүний 41 размерын хар өнгөтэй гутал, 0.75 граммын Голд Чингис архи 1 шил зэрэг эд зүйлс хулгайд алдагдсан байсан. Мөн манай гэрийн унинд хавчуулаад орхисон байсан төмөр амбаарын түлхүүрийг авч гараад, амбаараас хар өнгөтэй голоороо эвхдэг хүүхдийн унадаг дугуй, гэрийн гадаа байсан цэнхэр өнгөтэй хүүхдийн унадаг дугуй хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.132-133/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... 05 дугаар сарын сүүлчээр байх, нэг зэвэрсэн хаалгатай банзан хашаатай, хашаандаа нэг монгол гэртэй айлын тооноор орсон. Тэгээд тэр айлын гэр дотроос хулгайлах эд зүйл хайж байгаад тогооны шүүгээн дээр байсан газан плитка 1 ширхэг, авдрыг нь ухаж байгаад архи, монгол дээл зэрэг эд зүйлс байхаар нь ямар зарж чадах биш гэж бодоод авахгүй үлдээгээд харин авдарны хажууд байсан хайрцган дотор байсан түрийвчийг ухаж 5.000 төгрөг бас түмбүүшкин дээр байсан түлхүүрийг нь аваад буцаад гэрийн тооноор гарсан. Гэрээс гараад гэрийн хажуу талд нь байсан амбаарыг нөгөө түлхүүрээр онгойлгож дотор нь байсан ногоон өнгийн унадаг дугуйг авсан...” гэх мэдүүлэг /хх.1.148/,
5. Өсвөр насны шүүгдэгч Ж.О нь 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 34 дүгээр гудамжны 4092 тоотод оршин суух иргэн Б.Үүрцайхын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, скит, 3 килограмм мах зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 68.500 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.192-197/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1. 205-206/,
Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх..1.207-210/,
Хохирогч Б.Үүрцайхын гэрээс хулгайд алдагдсан 3 килограмм хонины мах, ягаан өнгийн хүүхдийн скит дугуй зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 68.500 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.1.215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Үүрцайхын өгсөн: “... 2019 оны 06 дугаар сарын 29-ний 12:30 гэж гэрээс гараад 15:30 минутад гэртээ ирэхэд манай гэрт тооноор хулгай орж хөргөгчид байсан мах алдагдаж, бусад эд хогшлыг ухаж онгичсон байдалтай, гэрийн үүдний пингийн дээвэр хэсгийг дээш нь сөхөж ягаан өнгийн скит алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.200/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Энхтуяагийн өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 15:40 минутын орчим хоёрдогч түүхий эд худалдан авах цэг дээр байж байхад 14-15 насны орчим эрэгтэй хүүхэд ирээд “Аниа би гэртээ харих гэсэн унааны мөнгө байхгүй болчихлоо, манайх Гачуурт руу байдаг юм” гэж гуйгаад байхаар нь ягаан өнгийн скитэн дугуй хонины хүзүүний шулсан яс, цоройг нь ухаж авсан өвчүүний ясыг нийлүүлээд 8.000 төгрөгөөр худалдаж авсан... Би ягаан хүүхдийн скитен дугуйг гэртээ ганцаараа үлддэг охиноо тоглуулах санаатай авсан юм. Харин махыг нь тэр бор царайтай хүүхэд гуйгаад байсан болохоор авчихсан юм...” гэх мэдүүлэг /хх.1.203/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оын 06 дугаар сарын 29-ний өдрийн 15 цагийн орчим Хужирбуланд мөнгө олох гэж хулгай хийхээр эзэнгүй айл хайж байгаад Баянзүрх 28 дугаар хорооны баруун талд буюу Хужирбуланд байдаг хашаандаа өрх нь бүтээлэгтэй хоёр гэртээ хашаа руу орж хойд талд нь байсан монгол гэр лүү тооноор нь дамжин орж гэр дотроос хулгайлах эд зүйл хайж байгаад хөлдөөгчин дотроос нь шулсан ястай мах аваад өөр авахаар эд зүйл байхгүй болохоор нь буцаж гэрийн тооноор нь гараад, үүдний амбаарынх нь дээврийг сөхөж ороод хулгайлах эд зүйл хайж байгаад ягаан алаг өнгийн хүүхдийн Skate дугуйг аваад буцаж дээврээр нь гараад тэр хашаанаас явсан...” гэх мэдүүлэг /хх.1.221/,
6. Өсвөр насны шүүгдэгч О нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 16 дугаар гудамжны 3045 тоотод оршин суух иргэн Т.Золбаярын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж, чернилэн ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг, ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус-10 маркийн автомашины түлхүүр зэрэг эд зүйлийн нууцаар, хууль бусаар авч 117.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэг үйлдсэн болох нь:
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх.1.237-243/,
Хохирогч Т.Золбаярын гэрээс хулгайд алдагдсан чирнелин ягаан өнгөтэй 2 мөртэй хүүхдийн үүргэвч, цагаан өнгийн хүүхдийн ширээний гэрэл, багажны хайрцаг ком түлхүүр, үсний сэнс, гар утасны цэнэглэгч, Тоёота Приус 10 маркийн машины түлхүүр зэрэг эд зүйлийн зах зээлийн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 117.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.2.18/,
Хохирогч Т.Золбаярын байшингийн таазыг эвдэлсэн үнэлгээг “Тод Үнэлгээ” ХХК нь 95 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /хх.2.22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Золбаярын өгсөн: “... Манай гэрээс хар өнгөтэй, 4 жилийн өмнө Солонгос улсаас авч байсан нөөтбүүк алга болсон байна. Мөн уг нөөтбүүкийг 300 мянган вонноор үнэлж байна... бас манайхаас номын модон тавиур алга болсон байна. Уг тавиураа 40.000 төгрөгөөр үнэлж байна... Надад гэвэл алдагдсан эд зүйл болон байшингийн таазыг эвдэлсэн байна тиймээс хохирлоо барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.247, 250, 2.1-2/,
Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны Ж.Оын яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 05 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужирбуланд 15 дугаар буудлаас хойшоо явж байгаад хашаандаа нэг байшинтай хашааруу урд талын хашаагаар нь дамжиж ороод эзэнгүй байхаар нь байшингийн дээвэрлүү нь мод тавьж дамжиж гараад дээврийнх нь 2 банзыг аваад гишгэсэн чинь доошоогоо цөмрөөд уначихсан. Тэгээд гэрээс нь хулгайлах эд зүйл хайж байгаад хажуу талын гэрэлгүй өрөөнөөс нь утас цэнэглэдэг адаптер, том өрөөнөөс нь болохоор дриллинд хийдэг олон төрлийн хошуунууд, үзмийн ягаан цүнх, ширээний гэрэл, үсний сэнс, зэрэг эд зүйлсийг аваад хажуу талын унтлагын өрөөнийх нь цонхоор дамжаад гарсан...” гэх мэдүүлэг /хх.2.31/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч эмч Д.Гүений 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/314 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1,4,5 дугаартай гарын мөрүүд нь харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь Ж овогтой Оын зүүн гарын алганы хээгээр үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх.1.38/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистик шинжилгээний газрын шинжээч эмч Т.Батбаатарын 2019 оны 06 дугаар сарын 08-ний өдрийн 02/308 дугаартай:
“1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 гэж дугаарласан 3 ширхэг гарын харьцуулах шинжилгээнд тэнцэнэ. Бусад мөрүүд харьцуулах шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд тэнцсэн 1 дугаартай гарын мөр нь Жийн Оын баруун гарын алганы дардастай тохирч байна...” гэх дүгнэлт /хх.2.6/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч нарыг тус тус гэм буруутайд тооцов.
Өсвөр насны шүүгдэгч Ж.О, Ж.Б нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэлийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч Ч.Ариунсанаа 315.000 төгрөгийн эд зүйлээ бүрэн хүлээн авч хохирол төлөгдсөн, хохирогч Н.Ариунцэцэг 31.000 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 10.000 төгрөгийг нэхэмжлэхгүй гэсэн байх бөгөөд хохирогч О.Ганбаатарт 70.000 төгрөгийг, хохирогч Л.Наранцэцэгт 255.000 төгрөгийг, хохирогч Б.Үүрцайхад учирсан 68.500 төгрөгийн хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 28.500 төгрөгийг, хохирогч Т.Золбаярт учирсан хохирлын 117.000 төгрөг, хор уршгийн 95.000 төгрөг, нийт 212.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Ж.Оаас гаргуулж тус тус олгох нь зүйтэй.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэгт хамтран оролцогчдын гүйцэтгэсэн үүрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Бд 1 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, өсвөр насны шүүгдэгч Ж.От 1 жил 2 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэж, өсвөр насны шүүгдэгч Ж.Бд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоохоор шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин өсвөр насны шүүгдэгч Ж.От ял оногдуулахыг тэнсэх, эсхүл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахыг шүүгдэгчийн өмгөөлөгч хүсч байх боловч тухайн өсвөр насны шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол нөхөн төлөгдөж, хор уршиг бүрэн арилаагүй зэргийг харгалзан үзэхэд дээрх хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. З овогт Жийн Б, З овогт Жийн О нарыг “Хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Бд 1 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.От 1 жил 2 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, өсвөр насны шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялыг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 721 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ялын хэмжээг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоосугай.
4. Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нар урьд нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Ариунсанаа 315.000 төгрөгийн эд зүйлээ бүрэн хүлээн авч хохирол төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 503 дугаар зүйлийн 503.5 дахь хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч О.Ганбаатарт 70.000 төгрөгийг, хохирогч Л.Наранцэцэгт 255.000 төгрөгийг, хохирогч Б.Үүрцайхад 28.500 төгрөгийг, хохирогч Т.Золбаярт 212.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч Ж.Оаас гаргуулж тус тус олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч Ж.Б, Ж.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР