Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00531

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/00531

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, Зээл 1-р гудамж, 38Б тоотод оршин суух, регистр ВЮ54032561, Боржигон овогт Натарын Цэцэгийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн оролцов. 

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Ж.Мөнхзултай 2015 оны 2 сарын 27-ны өдөр “зээлийн гэрээ” байгуулан 4 000 000 төгрөгийн зээлийг 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлдэгч нь зээл авах үедээ Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Дандарбаатарын гудамж, 6 тоотод оршин сууж байсан бөгөөд 2015 оны 8 сарын 18-ны өдрөөс зээл, хүүгийн төлбөрөө төлөхөө больж утсаа авахгүй, холбогдохгүй болсон. Зээл авах үедээ “Night plaza” худалдааны төв дотор үсчин ажиллуулдаг байсан. Ээж Долгоржавтайгаа үсчин ажиллуулдаг байж магадгүй, Одоо оршин суугаа хаяг тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                            

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Н.Цэцэг нь Ж.Мөнхзулыг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

 Ж.Мөнхзул нь Н.Цэцэгтэй байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 4 900 480 төгрөг гаргуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд бөгөөд  Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Дандарбаатарын гудамж, 6 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11-р сарын 18-ний өдрийн 37272 дугаар шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нь түүний оршин сууж байгаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Гөрөөч овогт Жамбалын Мөнхзул, регистрийн дугаар ИЗ87032904, холбоо барих 91909195 дугаарын утастай, Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Дандарбаатарын гудамж, 6 тоотод оршин сууж байх боломжтой.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон         

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар регистр ИЗ 87032904, Гөрөөч овогт Жамбалын Мөнхзулыг эрэн сурвалжилсугай.

 

2. Ж.Мөнхзулыг эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

3.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         

 

               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА