Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1389

 

 

 

 

 

  2019         09         06                                         2019/ШЦТ/1389

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Я.Оюунсүрэн,

Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нд холбогдох 1906 04204 1650 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг харъяаллын дагуу 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

          Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх Ухаан технологийн Их сургуулийн Механик инженерийн сургуулийн 5 дугаар дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Наран хорооллын 47-28 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Гын Н /РД:......./,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Н нь 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир төвийн гадна иргэн Я.Оюунсүрэнг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нын өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.Оюунсүрэнгийн өгсөн: “Тухайн үед би согтуу байсан учир намайг гурван хүн зодсон гэж худлаа мэдүүлсэн. Манай дүү надад маргааш нэг хүнд зодуулсан гэж хэлсэн. Шүүгдэгчтай хамт явж байсан хүүхэн нь миний давсагыг хагалсан гэж өргөдөл өгсөн байсан. Намайг хараад өргөдөл өг гэж хэлсэн. 1 дүгээр эмнэлэгт очиж таньдаг эмчээр хамраа тэгшлүүлсэн. Баримтгүй, надаас 430.000 төгрөгийн зардал гарсан. Хүн согтуу үедээ ямар ч ааш авир гаргаж болно. Үүнийг зохицуулах ёстой байсан. Шүүгдэгч намайг хэтэрхий зодсон байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Оюунсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 07 сарын 15-ны өдөр 22 цагийн үед Баязүрх дүүргийн 21 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Элит нэртэй газарт эхнэр Оюун-Эрдэнэ, найз Нямдаваа нарын хамт орж үйлчлүүлж нийт 6 шил 0.5л захиалж аваад 3 лаа хувааж уугаад бүжиглэж байгаад 00 цагийн үед гараад үүдэнд танихгүй 3 залуу байсан, тэгээд намайг гарч ирэхэд нэг өндөр залуу өөдөөс шүлсээ хаяаад харилцан маргалдсан, тэгээд араас нэг нь юугаар цохисон бүү мэд, би манараад доошоо суухад тэр 3 залуу зогсоо зайгүй гараараа болон хөлөөрөө өшиглөж зодсон, би тэгээд сайн санахгүй байна нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан... миний биед учирсан гэмтлийг Очир төвийн хамгаалагч гэх залуу л миний биед дээрх гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.6-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Оюун-Эрдэнийн өгсөн: “...намайг караокеноос гарч ирэхэд манай нөхөр зодуулсан байсан ба нөхрийн хажууд баарны хамгаалагч залуу нь ална шүү гэж орилоод байж байсан...” гэх мэдүүлэг /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Билгүүний өгсөн: “... Н “чи эмэгтэй хүнийг элдэв янзаар доромжилж болохгүй” гэхэд үл таних хүн өөдөөс нь том том дуугараад, бид нар ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад хэн нь хэнийгээ эхэлж цохисныг мэдэхгүй зодолдоод эхэлсэн ба үл таних залуугийн амнаас нь цус гараад байсан ба тэр үед нь би дундуур нь ороод боль боль гээд салгасан...” гэх мэдүүлэг, /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Солонгын өгсөн: “... үл таних залуу гараад гадаа манай найз Билгүүнтэй эхэлж маргалдахаар нь манай нөхөр Н түүнийг өмөөрөөд үл таних залуутай муудалцаж зодолдсон... Гадаа гарахад манай нөхөр Н үл таних залууг цохисон үл таних залуугийн амнаас нь цус гараад Тэмүүжин түүнийг нилээн холдуулаад хориглож байсан...” гэх мэдүүлэг, /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Наранбямбын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8744 дугаартай:

“1. Я.Оюунсүрэнгийн биед зүүн жавьжны салстад шарх, хамрын нуруу, зүүн хацар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нын яллагдагчаар өгсөн: “... эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд хохирогч Я.Оюунсүрэнгийн 2 мөрнөөс нь барьж байгаад дугтраад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн. Би хохирогч Я.Оюунсүрэнгийн биед халдсанаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нь эхлээд найз Билгүүнийг хэл амаар доромжлоод мөн түүний эхнэр нь Билгүүнийг өшиглөхөөр нь хохирогчийг зодсон. Надад шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хохирогчийг би эхлээд нүүр рүү нэг удаа алгадаад дараа нь түүний 2 мөрнөөс нь барьж дугтараад нүүр лүү нь өшиглөсөн тэгэхэд учирсан байхаа...” гэх мэдүүлэг /хх.53-54/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Н нь 2019 оны 07 сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Очир төвийн гадна иргэн Я.Оюунсүрэнг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

   Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Я.Оюунсүрэнгийн өгсөн: “... тэгээд араас нэг нь юугаар цохисон бүү мэд... миний биед учирсан гэмтлийг Очир төвийн хамгаалагч гэх залуу л миний биед дээрх гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх.6-11/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Оюун-Эрдэнийн өгсөн: “... намайг караокеноос гарч ирэхэд манай нөхөр зодуулсан байсан ба нөхрийн хажууд баарны хамгаалагч залуу нь ална шүү гэж орилоод байж байсан...” гэх мэдүүлэг, /хх.16/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Билгүүний өгсөн: “... Н “чи эмэгтэй хүнийг элдэв янзаар доромжилж болохгүй” гэхэд үл таних хүн өөдөөс нь том том дуугараад, бид нар ирээд тэр хоёр хоорондоо маргалдаад хэн нь хэнийгээ эхэлж цохисныг мэдэхгүй зодолдоод эхэлсэн ба үл таних залуугийн амнаас нь цус гараад байсан ба тэр үед нь би дундуур нь ороод боль боль гээд салгасан." гэх мэдүүлэг, /хх.19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Солонгын өгсөн: “... үл таних залуу гараад гадаа манай найз Билгүүнтэй эхэлж маргалдахаар нь манай нөхөр Н түүнийг өмөөрөөд үл таних залуутай муудалцаж зодолдсон... Гадаа гарахад манай нөхөр Н үл таних залууг цохисон, үл таних залуугийн амнаас нь цус гараад Тэмүүжин түүнийг нилээн холдуулаад хориглож байсан..” гэх мэдүүлэг, /хх.21/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Б.Наранбямбын 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8744 дугаартай:

“1. Я.Оюунсүрэнгийн биед зүүн жавьжны салстад шарх, хамрын нуруу, зүүн хацар, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн хацарт цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна” гэх дүгнэлт /хх.28/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Нын яллагдагчаар өгсөн: “... эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ гээд хохирогч Я.Оюунсүрэнгийн 2 мөрнөөс нь барьж байгаад дугтраад нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн... Хохирогч нь эхлээд найз Билгүүнийг хэл амаар доромжлоод мөн түүний эхнэр нь Билгүүнийг өшиглөхөөр нь хохирогчийг зодсон... Хохирогчийг би эхлээд нүүр лүү нэг удаа алгадаад дараа нь түүний 2 мөрнөөс нь барьж дугтраад нүүр лүү нь өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх.53-54/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Нын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.

Г.Нын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тус гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Хохирогч Я.Оюунсүрэнгийн нэхэмжилсэн 400.000 төгрөгийг шүүгдэгч Г.Н нөхөн төлсөн бөгөөд хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Л.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Г.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад тус тус зааснаар учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Х овогт Гын Ныг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Нд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар тутамд хувь тэнцүүлж хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Нд сануулсугай.

          5. Г.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 400.000 төгрөг нөхөн төлсөн, хохирогч Я.Оюунсүрэн нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч Я.Оюунсүрэн нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын бусад зардалыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Наас жич нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                  С.ӨСӨХБАЯР