Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 4060

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2016/04060

Улаанбаатар хот

 

                     

 Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал Тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо, Орбит 42-р гудамж 15 тоотод оршин суух, УЮ88080232, Шинэшиг овогт Сэлэнгийн Цэрэнтогтоход холбогдох 2 053 950 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                       

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Цэрэнтогтохтой харилцан тохиролцож 2015 оны 2 сарын 8-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 89060626 дугаарт нь Galaxy Note 4 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хуваан төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 2 сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд, 89060626 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 1 369 300 төгрөг, гэрээний дагуу алданги болох 684 650 төгрөг нийт 2 053 950 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч С.Цэрэнтогтох шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Юнител” ХХК-ийн нэхэмжилж буй 2 053 950 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Төлбөрийг 2016 оны 8-р сарын 15-ны дотор төлж барагдуулна гэжээ.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь С.Цэрэнтогтоход холбогдуулан 2 053 950 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч С.Цэрэнтогтох нь нэхэмжлэлийн шаардлага 2 053 950 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 8-р сарын 15-ны дотор төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 053 950 төгрөгийг хүлээн зөвшөөрч, 2016 оны 8 сарын 15-ны дотор төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч С.Цэрэнтогтохын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 774 төгрөгийн 23 887 төгрөгийг улсын төсвөөс, 23 887 төгрөгийг хариуцагч С.Цэрэнтогтохоос тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                           Р.АЛТАНТУЯА