Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 1892

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 3 сарын 02 өдөр

Дугаар 102/ШЗ2016/01892

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал Тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 1-р хороо, Толгойт 99 гудамж, 8А тоотод оршин суух, Захирагч гомбо овогт Дэлгэрсайханы Дэмбэрэлжаргалд холбогдох 984 257 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад                                                                                                        

               ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Дэмбэрэлжаргалтай харилцан тохиролцож 2014 оны 10 сарын 23-ны өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88070727 дугаарт нь Galaxy 5 маркийн гар утсыг 12 сарын хугацаатай төлбөрийг хуваан төлж барагдуулахаар тохирсон. Гэвч хариуцагч 2015 оны 1 сараас эхлэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлэхгүй байгаа тул шүүхэд дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Түүнээс 88070727 дугаарын ярианы төлбөр болон утасны лизингийн төлбөр болох нийт 656513 төгрөг, гэрээний дагуу алданги 328257 төгрөг нийт 984 770 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь Д.Дэмбэрэлжаргалд холбогдуулан 984 770 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Д.Дэмбэрэлжаргал нь нь нэхэмжлэлийн шаардлага 984 770 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оын 03 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 984 770 төгрөгийг 2016 оны 3 сарын 01-ний өдөр төлж барагдуулсан хариуцагч Д.Дэмбэрэлжаргал нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 184 төгрөгийн 14 092 төгрөгийг улсын төсвөөс, 14 092 төгрөгийг хариуцагч Д.Дэмбэрэлжаргалаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА