Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 1956

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 3 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2016/01956

Улаанбаатар хот

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

         Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би, ,

 

              Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Сэнтрал тауэр 8-р давхарт байрлах, “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

              Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо, 21-р хороолол 1-58 байр 8 тоотод оршин суух, регистр ЧТ79012678, Цэцэн Сартуул овогт Жамъянсамбуугийн Энхбаяр холбогдох 1 360 978 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ж.Энхбаяртай харилцан тохиролцож 2015 оны 6-р сарын 11-ний өдөр үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулан 88074841 дугаарт нь S6 EDGE маркын гар утсыг 12 сарын хугацаатай, 2015.06-2016.06 сар хүртэл хувааж төлж дуусгахаар тохирсон. Гэвч хариуцагч нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байгаа тул 88074841 дугаарын ярианы төлбөр болон лизингийн төлбөрт 907 319 төгрөг, гэрээний дагуу алданги болох 453 659 төгрөг нийт 1 360 978 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Юнител” ХХК нь Ж.Энхбаярт холбогдох 1 360 978 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд “Эвлэрлийн гэрээ”  байгуулж, нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 027 318 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч Ж.Энхбаяр нь дээрх төлбөрийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохирсон байна.

 

Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн  эвлэрлийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон                                                                                                        

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Юнител” ХХК, хариуцагч Ж.Энхбаяр нар нь 1 360 978 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 027 318 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 04-р сарын 30-ниы өдөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36 726 төгрөгийн 18 363 төгрөгийг улсын төсвөөс, 18 363 төгрөгийг хариуцагч Ж.Энхбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Юнител” ХХК-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА