Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2025/01483

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04367 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

Баянзүрх дүүргийн ******* хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дугаар байрны ******* 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг *******д шилжүүлэн өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр *******-тай орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ******* хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны 59 дугаар байрны ******* 46,3 м.кв 2 өрөө орон сууцыг захиалсан. Гэрээгээр 1 м.кв талбайн үнийг 1,900,000 төгрөгөөр харилцан тохиролцож, нийт 87,970,000 төгрөг төлөхөөр тохирсон. Гэрээний төлбөрийн урьдчилгаа 20,400,000 төгрөгийг 2 хувааж, гэрээ байгуулах үед дансаар шилжүүлэн төлж барагдуулсан. 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 6,000,000 төгрөгийг нэмж төлсөн. Харин үлдэгдэл төлбөр болох 61,570,000 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Капитал банкнаас олгосон орон сууцны ипотекийн жилийн 8 хувийн зээлээр төлж барагдуулан гэрээний үүргээ 100 хувь биелүүлж дууссан. Орон сууц ашиглалтад орох хугацаа хойшилсоор 2017 оны 0******* сарын 29-ний өдөр улсын комиссын дүгнэлт гарч, орон сууцыг ашиглалтад оруулсан. Ийнхүү ашиглалтад оруулмагц *******-д хандаж, орон сууцны гэрчилгээгээ хүлээн авах асуудлаар захирал *******той уулзахад би бүх эрхээ ******* гэх хүн рүү шилжүүлсэн, тэгэхдээ та нар санаа зоволтгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг ******* удахгүй гаргаж өгнө, өмнө нь захиалсан иргэдийн мэдээллийг хамтад нь *******ад хүргүүлсэн тул айх зүйл байхгүй гэж хэлж байсан. *******аас гэрчилгээ гаргуулан авах асуудлаар уулзахыг оролдсон боловч эхэндээ уулзаад асуудлыг шийдэж өгнө, санаа зоволтгүй, байрандаа орж бай гээд 2015 оны 12 дугаар сард байр хүлээлгэн өгч, энэ өдрөөс хойш амьдарч байгаа. Гэрээ хийж байх үед тухайн барилгын явц 70-80 хувьтай байсан. Борлуулагчаас үлдэгдэл мөнгөө ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй байгаа талаар хэлэхэд Капитал банкнаас зээл олгох боломжтой гэсэн. Хүсэлтээ өгөөд зээл гарах шийдвэр гарсан. 2015 оны 12 дугаар сард байрандаа орсон. 2020 оны хавьцаа *******ын нэр дээр шилжсэн байгаа гэдгийг мэдээд, тэрнээс хойш хөөцөлдөөд явж байгаа. Иймд намайг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэнэ үү. Хамтран хариуцагч ******* нь өмчлөх эрхээ *******ад шилжүүлэхдээ захиалагчдын эрхийг мөн шилжүүлсэн байгаа учир тус компаниас татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагч *******-ийн тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан тал дээр манай компанийн хувьд маргахгүй. Улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүргийн ******* хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхоны ******* барилгыг 2008 онд дуусаагүй барилгын гэрчилгээг *******-д анх гаргаж байсан. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр тухайн үеийн гүйцэтгэлээр нь *******ад шилжүүлсэн бөгөөд ийнхүү шилжүүлэхдээ тухайн үед манай компанид захиалга өгсөн гэрээтэй нийт захиалагчдын эрхийг мөн давхар хамтад нь шилжүүлж өгсөн. ******* нь өмнөх захиалагчдын гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн. Иймд нэхэмжлэгч ******* нь *******аас гэрээний үүргээ шаардах эрхтэй бөгөөд ******* нь бүх эрхээ шилжүүлсэн тул манай компанид хамааралгүй болсон гэжээ.

 

3. Хариуцагч *******ын тайлбарын агуулга:

******* нь маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэлийн гэрээний дагуу *******ад шилжүүлсэн ба ******* дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг Капитал банкнаас 10,000,000,000 төгрөгийн зээл авч барьж дуусган улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан. Ийнхүү маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад оруулах үед *******ын зүгээс ямар ч орон сууцыг бусдад худалдан борлуулаагүй, бусадтай орон сууц худалдах, худалдан авах эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь өнөөдрийн байдлаар миний өмчлөлд хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгэлтэй байгаа. Маргаан бүхий дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг *******-аас хүлээлгэн өгөхдөө орон сууц захиалгын болон орон сууц худалдах, худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ, эрх зүйн баримт бичгийг надад хүлээлгэн өгөөгүй, миний зүгээс ийм төрлийн баримт бичгийг хүлээн аваагүй, ашиглалтад оруулсны дараа ямар нэгэн этгээдэд орон сууцыг хүлээлгэн өгөх талаарх баримт, мэдээлэл огт байхгүй байсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөтэй хамааралтай өөр шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа нөхцөл байдал болон ******* нь уг дуусаагүй барилгыг шилжүүлснээр Капитал банкнаас авсан зээлийг хаалгасан талаарх үйл баримтыг тодруулах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй иргэний хэргийг шийдвэрлэсний дараа энэ хэргийг шийдвэрлэх шаардлагатай гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ******* хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дүгээр байрны ******* 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг нэхэмжлэгч *******д шилжүүлэн өгөхийг хариуцагч *******ад даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10******* зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч ******* татгалзсаныг баталж, тус хариуцагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 597,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч ******* *******-д холбогдуулан тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах, зохигчид шийдвэрийн 2 дахь хэсэгт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдаж шийдвэрлэсэн байна.

 

5. Хариуцагч *******ын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

******* нь *******тэй ямар нэгэн эрх зүйн харилцаанд оролцоогүй буюу орон сууц захиалгын гэрээ байгуулж, орон сууц худалдан борлуулаагүй талаарх тайлбараа бичгээр гаргаж өгсөн төдийгүй шүүх зөвхөн нэг хариуцагчийн гаргасан хариу тайлбарт дурдсан нөхцөл байдлаар орон сууц захиалгын гэрээний эрх, үүрэг *******ад шилжсэн гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. ******* нь дээрх маргаан бүхий орон сууцны барилгыг барихын тулд -аас зээл авч, бүрэн барьж дуусган улсын комисст хүлээлгэж өгсөн ба *******-ийн байгуулсан гэх 18 айлын орон сууц захиалгын гэрээ, түүнтэй холбоотой баримтуудыг хүлээн аваагүй, тус гэрээнүүдийн эрх, үүрэг шилжиж ирсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, ******* нь 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзээд *******-ийг хариуцагчаар татсан, шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний агуулга болон талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хуульд нийцүүлэн зөв тодорхойлсны үндсэн дээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчийн асуудал нэхэмжлэл гаргаснаар шийдвэрлэгдэх учиртай байхад нэхэмжлэгчээс өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болсон.

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчээс *******ад холбогдуулан маргаан бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэл бус нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах асуудлыг тодруулалгүйгээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Тухайн хэрэгт ******* гэх хүн холбогдолгүй бөгөөд шаардлагаа тусдаа гаргаж явсан учир тухайн хэрэг маргааныг шийдвэрлүүлсний дараа энэ хэрэг маргааныг шийдвэрлүүлнэ гэх үндэслэл байхгүй. -ийн зээлийг иргэдийн орон сууц захиалгын гэрээний орон сууцны зээлийн төлбөрөөс нь шилжүүлсэн үйл баримтын талаар -ийн эрх хүлээн авагчид хандаж иргэдийн төлсөн төлбөр мөнгө хаашаа ордог талаар лавлаж үзэхэд түр данс руу ордог, тухайн түр данснаас нь *******ын зээлийн 2 данс руу хуваагдаж ордог юм. Энэ талаар лавлаж асуухад энэ хүмүүсийн мөнгө тийшээ орсон байна гэж -ийн эрх хүлээн авагч нь албан бичгээр тодорхойлсныг хэрэгт нотариатаар батлуулж өгсөн. Гэтэл хариуцагч нь тухай баримтыг үгүйсгэж ******* үгүй миний зээлийн данс руу ******* гэх хүний мөнгө ороогүй гэх талаар огт тайлбарлаж маргадаггүй атлаа одоо тухайн баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж хэлж байгаа боловч тэр тодорхойлолт буюу *******гийн төлсөн мөнгө нь *******ын зээлд төлөгдөөгүй гэх талаар тайлбарлаж чаддаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон ******* нарт холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дугаар байрны ******* 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг *******д шилжүүлэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргажээ.

 

2. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсан байна.

 

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр ******* нь иргэн *******ад маргаан бүхий байрыг бүхэлд нь шилжүүлсэн байх бөгөөд үүнтэй холбоотой улсын бүртгэлийн баримтууд хэрэгт хамааралтай байна. Тодруулбал, ямар гэрээгээр хэрхэн шилжүүлсэн болох, мөн хэний нэр дээр бүртгэлтэй байгаа зэрэг нь хэрэгт ач холбогдолтой байна. Иймээс Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороолол-2/13373/, 6-р хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* хаягтай, улсын бүртгэлийн Ү-2204022417 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа мөн *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ, өмчлөх эрхийн гэрчилгээг Баянгол дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулж өгнө үү гэжээ./хх76/

 

3.1. Дээрх хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШЗ2024/15789 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн ******* хороо, 13 дугаар хороолол, Өргөө хотхон, 59 дүгээр байрны ******* 46,3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн түүхчилсэн лавлагаа, мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, *******, ******* нарын хооронд байгуулагдсан гэрээ зэргийг гаргуулахаар шийдвэрлэсэн байна./хх77/

 

3.2. Шүүгчийн захирамжийн дагуу Баянгол дүүргийн улсын бүртгэлийн газраас 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 625 дугаар албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2204022417 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар болон Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа нэртэй хүснэгтэлсэн 2 хуудас баримтын хамт ирүүлсэн байна./хх79-82/

 

3.3. Мөн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/338*******тай албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг ирүүлсэн байна./хх119-120/

 

4. Хариуцагч талаас маргаан бүхий дуусаагүй барилгыг хүлээлгэн өгөхдөө орон сууц захиалгын болон орон сууц худалдах, худалдан авахтай холбоотой ямар нэгэн гэрээ, эрх зүйн баримт бичгийг надад хүлээлгэн өгөөгүй, ашиглалтад оруулсны дараа ямар этгээдэд орон сууцыг хүлээлгэн өгөх талаарх баримт мэдээлэл огт байхгүй байсан ба уг дуусаагүй барилгыг хүлээж аваад -аас зээл авч, барилгын ажлыг бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн, уг орон сууцны төлбөрийг хүлээн аваагүй. Мөн хариуцагч нь өөрийн өмчлөлийн барилгыг бусдад худалдаагүй, орон сууцны төлбөр нэрээр мөнгө хүлээн аваагүй гэж анхан шатны шүүхэд тайлбар гаргасан байна./хх 115-116, 178-179/

 

5. Талууд маргаан бүхий орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээний гүйцэтгэгч *******-ийн үүргийг хариуцагч ******* шилжүүлэн авсан эсэх, орон сууцны төлбөр төлөгдсөн эсэх асуудлаар маргажээ.

 

6. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын лавлагаа гэх баримтаар талуудын маргаж буй Орон сууц захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ-ний гүйцэтгэгч *******-ийн үүргийг, хариуцагч ******* шилжүүлэн авсан эсэх нөхцөл байдал тодорхойгүй байна.

 

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/338*******тай албан бичгээр ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээний талаар дээрх лавлагаа хүснэгтэд огт дурдагдаагүй байна.

 

6.1. Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлт болон уг хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн 102/ШЗ2024/15789 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн байгууллагаас тухайн үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа-г гаргуулахаар шийдвэрлэсэн.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т хувийн хэрэг гэж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд байгаа цаасан болон цахим нотлох баримт бичгийн бүрдэл-ийг ойлгохоор тодорхойлсон байдаг. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд түүхчилсэн лавлагаа гэсэн ойлголт байхгүй тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хувийн хэрэгт буй нотлох баримтыг авах тухай хүсэлтийг шүүх хангасан гэж үзэхээр байна.

6.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 5/338*******тай албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулсан бэлэглэлийн гэрээг ирүүлсэн боловч уг гэрээнд талуудын маргаантай шаардлага шилжсэн эсэх нь тодорхойгүй байна.

 

Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн лавлагаа гэх баримтаар талуудын маргаж буй үл хөдлөх хөрөнгийн бэлэглэлийн гэрээ түүнд холбогдох нотлох баримтууд тодорхойгүй байх ба тухайн хувийн хэргийн баримтыг гаргуулах нь талуудын маргааныг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой байх боломжтой.

 

7. Иймд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн бүртгэлтэй холбоотой хувийн хэргийн баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн захирамжийн биелэлт бүрэн хангагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан ажиллагааг дутуу хийсэн гэж үзэхээр байна.

 

8. *******-ийн байгуулсан орон сууц захиалгын гэрээ түүнтэй холбоотой баримтууд, гэрээний эрх үүрэг шилжиж ирсэн талаарх баримтууд хэрэгт авагдаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлтэй байна.

 

9. Дээрх үндэслэлээр нотлох баримт бүрдүүлэх уг ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 192/ШШ2025/04367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ