Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Т.Сарантуяа,

Улсын яллагч: Т.Оюунжаргал,

Иргэдийн төлөөлөгч: Ж.Р ,

Шүүгдэгч: А.Ч , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт А.Ч т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805015550259 дугаартай хэргийг  2019 оны 6 дугаар сарын 10–ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, А.Ч, Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 141 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,

- Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 826 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/102 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 01 хоног хорих ялаар,

- Өвөрхангай аймгийн Арвайхээр дэх Сум дундын 1 дүгээр шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 01 хоног хорих ялаар,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 159 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 04 жил хорих ялаар,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 755 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

- Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 486 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, ялын хугацаа дуусч 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр суллагдсан,

Шүүгдэгч А.Ч  нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ......тоотод оршин суух иргэн Н.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн Нifi маркийн зурагтыг хууль бусаар авахыг завдсан,

-2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Дунд нарангийн .....тоотод оршин суух иргэн Ж.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 39 инчийн Наier  маркийн зурагтыг,

- 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны ....... тоотод оршин суух иргэн Н.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ....... тоотод байрлах иргэн З.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63 дугаар гудамжны ....тоотод оршин суух иргэн Д.О-ийн монгол гэрт нэвтэрч 32 инчийн ТСL загварын зурагт, бугуйн цагийг,

- 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ...... тоотод оршин суух иргэн Д.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн Монел маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ....тоотод оршин суух иргэн Б.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 49 инчийн ТСL маркийн зурагтыг,

- 2018 оны 3 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ....... тоот хашаанд байрлах иргэн С.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто вокзалын төлбөр хураах цэгийн хажууд байсан иргэн Н.А-ын шуудайтай сан техникийн холбох хэрэгсэл хоолойнуудыг,

- 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ......тоотод оршин суух иргэн Т.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн, Фунай маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо..... тоотод оршин суух иргэн Ө.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн тагш, 4 ширхэг булган малгай, виски зэргийг,

- 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ..... тоотод оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн, Самсунг маркийн ЛСД зурагтыг,

- 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ..... тоотод оршин суух иргэн Ч.У-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн Могул маркийн зурагтыг,

- 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, .......тоотод оршин суух иргэн Д.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн, LG маркийн зурагтыг,

- 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайран дүүргийн 23 дугаар хороо, .......тоотод оршин суух Ц.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 ширхэг хурган дотортой дээлийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ........ тоотод оршин суух иргэн Ш.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Чингис хааны баримал 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ......... тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 55 инчийн Самсунг маркийн зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 10.704.280 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ч ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Үйлдсэн гэмт хэргээ бүгдийг хүлээн зөвшөөрч байгаа. Би хохирлыг төлнө гэдгээ хэлмээр байна. Энэ хэрэгт оногдуулсан ялыг эдлээд дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна” гэв.

Хохирогч С.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр өглөө эрт шинжилгээ өгөхөөр гараад явсан. Гэрт хүү М үлдсэн ба миний араас удаагүй гараад ажилдаа явсан байх. ...үдээс хойш 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарны хаалганы цоожийг эвдэж манай гэрт хулгай орж Монель маркийн 32 инчийн зурагт, мөн үе дамжиж ирсэн Алтангэрэл судар алга болсон байсан. ...энэ манай алдагдсан зурагт мөн байна ...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 23-26/,

Иргэний нэхэмжлэгч Ц.Б ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай ломбард дээр Ч  гэсэн нэртэй өөрийнхөө бичиг баримттай хүн хар өнгийн Монель маркийн 32 инчийн зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө авч явсан. Уг зурагтыг 7 хоногийн хугацаатай тавьсан Хугацаа дуусаад хүлээлгийн хугацаанд байхад Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс ажилтан ирж уг хар өнгийн Монель 32 инчийн зурагтыг хулгайн зурагт гэж эд мөрийн баримтаар хураан авсан, ...ломбардын хохирол төлөгдөөгүй 150,000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг/хх 4-н 174-175/,

Хохирогч Д.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 06-ны өглөө хүү Б гэрээсээ хамгийн сүүлд 09 цаг 10 минутын үед гарсан. Гэрээс гарахдаа гэрийнхээ болон хашааны хаалгаа цоожилж гарсан гэсэн. Би орой нь 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Гэрийн хойморт байсан ТСL загварын 32 инчийн зурагт алдагдсан байсан. Бас манай хүүхдийн бугуйн цаг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 148-149/,

Хохирогч Ц.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өглөө 07 цагийн орчим ...Эмээлтэд ажил дээр ирсэн. ...манай гэрийн хүмүүсийг мэддэг айлууд танай гэрт хулгай орчихсон байна мэдсэн үү гэж хэлсэн. Эхнэр маань 17 цагийн орчим хулгай болж өнгөрсөн талаар мэдсэн хэрнээ цагдаад мэдэгдээгүй байсан. ...ямар ч байсан хөлдөөгчнөөс мах, хурган дотортой 2 ширхэг дээл байхгүй байна гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /хх 1-н 124-126, 4-н 150-151/,

Хохирогч З.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өөрийн гэр болох СХД-н 30 дугаар хороо, Чулуутын ....... тоотод байрлах Монгол гэрийн хаалгыг түгжээд үүдний амбаарын хаалгыг түгжээд ...ажил дээрээ ирсэн. Тэгээд намайг ажил дээр байхад манай хойд айлын Чулуунбаатар над руу утсаар яриад гэрт чинь хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...Манай гэрийн хойморт байсан 32 инчийн ЛСД дэлгэцтэй хар өнгийн гадаргуутай Хархорин захаас 2017 оны 10 дугаар сарын сүүлээр 330,000 төгрөгөөр худалдаж авч байсан зурагт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 159-163, 4- 152-153/,

Хохирогч Ж.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...манай гэр болох СХД-н 31 дүгээр хороо, Дунд нарангийн .....тоотын гэрийн цоожийг эвдэн хулгай орж 39 инчийн хар өнгийн зурагт алдагдсан. ...39 инчийн хар өнгийн “Наiег” гэсэн бичигтэй зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 3-7, 9-11, 4-н 155-156/,

Хохирогч Т.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр СБД-н 9-р хороо, ......тоотод байрлах гэрээсээ 08 цаг 30 минутын үед гарч ...орой 21 цаг 50 минутанд гэртээ иртэл байшингийн вакум цонхоор хулгай орж том өрөөнд байсан 42 инчийн Фунай Лед дэлгэцтэй зурагт алдсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх 2-н 38-41/,

Хохирогч Н.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны 1-56 тоот хашаанд ...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим гэрээсээ гарсан бөгөөд 16 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн манай гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэлсэн байдалтай гэрт байсан Самсунг загварын 32 инчийн ЛСД зурагт байхгүй болсон байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 115-119, 4-н 156-157/,

Хохирогч Д.М-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гараад явсны дараа ...Би орой 18 цагийн үед гэртээ ирсэн. Хашаандаа явж ороод Монгол гэрийнхээ хаалгыг таттал хаалга онгорхой гэрт хүн байхгүй байсан. ...гэр лүүгээ ортол хойморт байсан манай зурагт алга болсон байсан. ...Манай цоож цуурга 2-ыг гэрийн зүүн тал руу шидчихсэн байсан. Манай зурагт 42 инчийн Монель маркийн хар өнгийн зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 157-159, 4-н 158-159/,

Гэрч А.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би программаа шүүж үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ч  гэх хүн ЙЮ77090116 регистрийн дугаараар Монель 32 инчийн лед зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьж зээл авсан байна. Хугацаа хэтэрсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 07-нд үл таних хүнд Монель 32 инчийн лед зурагтыг зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг хх 4-н 179-182/,

Хохирогч Ч.У-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн орчим хөрш айлын эмэгтэй Гандалай миний утас руу залгаад танай байшингийн цонх онгорхой байна мөн хагарсан байна гэхээр нь ...өглөө очиж үзье гэж хэлээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн орчим Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж хулгай орсон байна гэсэн чинь дуудлага өгсөн үү гэж асуугаад байхаар нь үгүй ээ зүгээр хорооны цагдаагийн дугаарыг өгчих гээд авч байгаад холбогдсон чинь хорооны цагдаа өөрийн биеэр очиж шалгаад над руу очиж уулзаарай гэхээр нь би очиж уулзаагүй. Могул брэндийн зурагт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 179-181, 4-н 160-161/,

Гэрч Д.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ..... тоот Ч.У-гийн хашаанд түрээсээр амьдардаг. 2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой ажлаа тараад 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Намайг ирэхэд хажуу талын Ч.У-гийн байшингийн урд талын вакум цонхны салхивч хагарчихсан, рам нь хугарчихсан байсан. Тэр үед тас харанхуй байсан болохоор би Урангоо эгч рүү залгаад асуусан чинь өглөө очъё гэж хэлсэн. Тэгээд би харчихаад харанхуй байсан болохоор унтаад өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө босоод харсан чинь ямар ч байсан тэдний зурагт байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хх 2-н 179/,

Гэрч Д.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш байх үл таних хүн ажил дээр ирээд зурагт авах уу гэж ирсэн. Тухайн зурагт нь улаан хүрэн өнгөтэй Могул гэсэн, ажиллагаа хэвийн хуучин зурагт байсан. Уг зурагтыг 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг зурагтаа дараа нь хүнд өгсөн. Уг Могул зурагт нь улаан хүрэнтэй 32 инчийн зурагт байсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 188-189/,

Хохирогч Н.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр айлд хоночихоод маргааш нь буюу 02 дугаар сарын 03-ны өдрийн 14:20 цагийн үед гэртээ таксигаар хүргүүлэн ирсэн. Манай гэр уулын бэлд байдаг бөгөөд автомашины зам дээрээс хашаан доторхи зүйлүүд гэр зэрэг нь ил тод харагддаг юм. Ингээд би таксинд суугаад гэр лүүгээ ойртож явахдаа буюу тэс колонкийн орчим явж байх үедээ гэрийнхээ зүг харахад манай гэр дотроос хүн гарч ирж байгаа бололтой харагдсан. Өндөр биетэй бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн байсан. Би ч гайхаад гэр лүүгээ хурдхан хүрч очсон. Би зам дээрээс гэрийн үүдэнд байгаа хүнийг харчхаад гэр хүртлээ явах хооронд 1-2 минутын хугацаа өнгөрсөн байх. Хашаандаа яваад очтол гэрийн үүдэнд байсан бараан хувцастай өндөр биетэй эрэгтэй хүн хашааны голоор гарах гээд явж байсан. Би гүйж очоод тэр хүнээс та юун хүн бэ яагаад энд явж байгаа юм гэж асуухад танайд хүн байхгүй байна шүү дээ гэж хариулсан. ...тэгээд та нааш ир, эхлээд юу ч гэсэн гэрээ шалгаадахья гэж хэлээд гэрийнхээ үүдэнд ирэхэд гэрийн хаалга цоожилсон байсан жижиг хятад цагаан цоож эвдэрчихсэн газар байсан. Хаалгаа нээгээд ортол хамаг эд зүйл ундуй сундуй, гэрийн хойморт тавиур дээр байсан 21 инчийн зурагтыг зүүн талын сандал дээр тавьчихсан байсан. Цагдаа дуудчихаад хүлээж байх хооронд нөгөө хүн зугтах гээд байсан ба түүнтэй нэлээд зууралдаж ноцолдсон. ...манай хашаа хойшоо дамжиж гарах боломжгүй, ...битүү хашаатай зөвхөн хойд тал нь онгорхой байдаг..” гэсэн мэдүүлэг /хх 2-н 235-237/,

Хохирогч Ц.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр би гэр бүлээрээ Өвөрхангай аймаг руу явсан. 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хажуу айлын хүн залгаад танайд хүн ирэх юм уу хаалга чинь онгорхой байна хүүхдээр харуулсан чинь зурагт чинь алга байна гэсэн. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгчих гэж хэлээд дүү Т ийг гэр лүүгээ явуулсан. Би хөдөө явж байгаад 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгаас ирсэн. Манай гэрээс 55 инчийн Самсунг маркийн зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 20-22, 4-н 162-163/,

Иргэний нэхэмжлэгч Б.М ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Топ” барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа явуулаад байж байхад 17 цагийн орчим гаднаас өндөр туранхай бор царайтай нүдний шилтэй А.Ч  гэх хүн 55 инчийн Самсунг маркийн зурагт авч орж ирээд барьцаанд тавина гэхээр нь шалгаж байгаад хайрцаг савгүй удирдлага алга байна гэсэн чинь ах нь цагдаад ажилладаг гээд нэг үнэмлэх шиг цагдаагийн логотой зүйл харуулаад найзынхаа зурагтыг барьцаанд тавих гэж байгаа юм гэхээр нь ...итгээд 300.000 төгрөгөөр барьцаанд авсан юм..” гэсэн мэдүүлэг /хх 3-н 23-25, 4- 176-177/,

Гэрч Н.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн машинтайгаа халтуур хийж байхад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуун овооны Содмонголын ШТС-н хажуу талаас нэг хүн гар өргөөд суусан. Худгийн хажуугаар урагшаа эргээд гэр хороолол руу ороод урагшаа явж байгаад худгийн хажуугаар явж байгаад онгорхой хашааны хажууд зогсчих гээд би эндээс юм авна ухраад зогсчих гээд буугаад онгорхой хашаа руу орсон. Удалгүй нэг том зурагт барьж гарч ирээд арын суудалд суугаад хөдлөөд шууд Дэнжийн 100-н эцсийн буудал явна гэсэн. Дэнжийн 1000-н эцсийн буудлаас хойшоо яваад гэр хороололд зурагтаа аваад буусан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 27-28/,

Хохирогч Т.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ...гэрээсээ Эх нялхасын эмнэлэг рүү үзүүлэхээр гараад ...15 цаг 30 минутын орчимд ээж Д.Т- залгаад танай гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд шууд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдээд гэрт хулгайч орж Эл жи маркийн 32 инчийн зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 92-96/,

Гэрч Д.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг 14 цагийн үед ирэхэд Г ийн гэрийн хаалга цоожгүй онгорхой болохоор нь хартал зурагт нь байхгүй болсон байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. И харин Г ийн гэрт хулгай орохыг цонхоор харчихаад яаж ч чадаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 97-98/,

Гэрч Т.И-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ээжийг гарч явсны дараа нэг танихгүй эрэгтэй хүн манай хашаанд явж байсан. Тэр хүн өндөр, дөрвөлжин харааны нүдний шилтэй, хар үстэй, үсээ хажуу тийш нь самнасан байсан. ...Ахын гэрийн хаалганы цоожийг харчхаад гараад явсан. Дахиж буцаж орж ирсэн эсэхийг мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 99/,

Хохирогч Ш.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 08 цаг 40 минутын үед бид гэрээс гарсан. ...орой нь шууд 3 дугаар хороололд хамаатныдаа очиж хоноод тэндээсээ өглөө нөхөр бид 2 шууд ажилдаа яваад ...орой 17:30 цагт би гэртээ түрүүлж ирэхэд амбаарын болон гэрийн хаалганы цүүг эвдсэн, амбаарыг сул хаасан, гэрийн хаалга онгорхой, мөн тоононы 2 рам онгойсон, хоймор газарт хундаганууд хаяж нэгийг нь хагалсан, эд зүйлээ үзэхэд хоолны шүүгээ дотор байсан мөнгөн аяга, толины урд байсан савнаас ээмэг, хөгжим дээр байсан Чингис хааны баримал алдагдсан байхаар нь цагдаа дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 133- 135, 4-хх-н 170-171/,

Хохирогч Ө.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өнөөдөр гэртээ нөхрийн хамт байж байгаад 15:40 цагийн үед гэрээсээ нөхрийн хамт машинаа унаж гараад явсан. Тэгээд гэртээ 16:20 цагт ирэхэд манай гэрийн цоож эвдэн гэрт хулгай орж их гарын доод талдаа 12 жилийн дүрстэй мөнгөн аяга, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, дундаас жижиг доод сууриндаа хээтэй мөнгөн аяга, хуван тагш, эрэгтэй хүний чих буудаг булган малгай, саравчтай эрэгтэй булган малгай, чих нь буудаггүй булган малгай, эмэгтэй төмбөгөр 2 талдаа чихтэй булган малгай, Хеннеси виски зэрэг алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 181-183, 4-н 164-165/,

Хохирогч Б.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 11 цагийн орчим ...манай хүүхэд гэрээ түгжээд хойд хашаанд байдаг эмээгийндээ орсон гэсэн. Тэгээд 17 цагийн орчим манай ар талд байдаг Нямжаргал ...танайд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ажлаасаа гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожийг эвдээд хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Манайхаас Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн зурагт алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 17-19/,

Хохирогч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн 12-98 тоотод оршин суудаг гэрээсээ ...гарсан, ойролцоогоор 10 цагийн орчим гараад 1 цаг гаруй хугацаанд гадуур явж байгаад буцаад гэртээ ирэхэд Монгол гэрийн хаалганы цоожийг эвдээд ...хоймор хэсэгт байсан 49 инчийн ТСL маркийн зурагт байхгүй байсан. Тухайн өдөр манайх банкны зээл төлөх ёстой байсан учраас эхнэрийг авсан байх гэж бодоод гэртээ байж байгаад орой 19 цагийн үед манай эхнэр Соёлмаа ажлаасаа ирсэн, би зурагт ломбарданд тавьсан уу гэхэд үгүй гэж хэлсэн, тэгээд хулгайд алдсан гэдгээ мэдсэн....манай зурагтны баруун дээд өнцөг асахаараа харалж харагддаг, дүрс харагддаггүй юм...” гэсэн мэдүүлэг/4-н 63-65, 166-167/,

Гэрч Г.Х-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүргийн 8-р хороо, Хороолол барилгын материалын төвд В-1 давхарын 7 номерийн павилонд зурагт засварын үйл ажиллагаа эрхэлдэг. Ч  гэх хүнээс би өөрийн биеэр ТСL-49 инчийн дэлгэц нь хагархай зурагтыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж 25,000 төгрөгөөр авч байсан байна. ...32 инчийн зурагтыг 15.000 төгрөгөөр, Фунай-40 инчийн толботой зурагтыг 80.000 төгрөгөөр авч байсан байна. Энэ нь миний бүртгэлийн дэвтэр дээр байгаа. Фунайг нь бүртгэл дээр бүртгэж аваагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 185-187/,

Хохирогч Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-н Эрээн хотоос 56-66 ДГО улсын дугаартай хар өнгийн жипээр дүү болох Б.Э-эд 1 ширхэг ногоон шуудайтай ачаа өгч явуулсан юм. Б.Э- дүү маань Монгол улс руу нэвтрээд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт орших авто вокзалын 500 төгрөгийн хураамж авах хэсгийн пост дээр уг шуудайтай барааг “хүн ирж авна шүү та харж байгаарай” гэж хураагч эгчид хэлж үлдээгээд явсан байсан. ...Тэгээд 19 цаг өнгөрөөгөөд очиход нь бараа алга болсон байсан гэсэн. ...нийт 2.155 юаны барилгын сангийн уян холбоо байсан. Тухайн үед 1 юаныг 380 төгрөгөөр бодож авсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 108-112, 168-169/

Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Э гэх танил ах 1 боодол ачаа илүү гарчхаад байна чи аваад гарчих гээд миний машины багажинд хийж явуулсан. ...Би ачаагаа хаана буулгах вэ гэж асуухаар 96960796 дугаарын утас руу залгахад Хятад сүлжээ утсанд нь орчихсон байхаар нь 500 төгрөгийн хураамж авдаг пост дээр Э ах ирж авна гээд ачааг нь үлдээгээд явсан. ...Маргааш нь Э ах над руу залгаад нөгөө ачаагаа яасан бэ гэхэд та аваагүй юм уу танай ээжид үлдээсэн газраа хэлсэн шүү дээ гэхэд буцаад залгая гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх 4-н 119-120/,

Гэрч Ч.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр буюу баасан гаригт Замын -Үүдийн тээврийн вокзал дээр мөнгө хураагчаар хуваарийн дагуу ажиллаж байхад хар өнгийн 56-66 ДГО улсын дугаартай Хятад жийптэй 24 орчим насны дунд зэргийн нуруутай жолооч ирээд эгчээ энэ тээшийг 69-өөр уралддаг Э гэж хүн ирж авна шүү гэж хэлээд ногоон шуудайтай бараа постны дэргэд 14-15 цагийн орчим өөрөө буулгаад шууд яваад өгсөн. Би тухайн үед ганцаараа ажиллаж байгаа хадгалж хамгаалж чадахгүй шүү гэж хэлсэн. 18 цаг 30 минутын орчим надтай хамт гардаг Отгоо эгч тооцоогоо хийгээд пост руу орох хойгуур жолооч залуугийн үлдээсэн байсан ногоон өнгийн шуудайтай бараа алга болсон байсан. Маргааш орой нь 19 цагийн орчим гар утсаар над руу ачааны эзэн байна гэж залгахаар нь ...ачаагаа өчигдөр авчихаагүй юм уу гэсэн. Тухайн өдөр 12 цагаас 18 цагийн хооронд вокзалын ойролцоо саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар савхин куртиктэй, мөнгөн гинжтэй, ...харааны шил зүүсэн, өндөр туранхай бор царайтай 40 орчим насны залуу сэжигтэй байдалтай явж байсан, тэр хүн барааг хулгайлсан байж магадгүй, тэр залууг урьд нь Замын -Үүдэд харж байгаагүй, өөр газраас ирсэн хүн байж магадгүй” гэх мэдүүлэг /хх 4-н 117-118/,

Шинжээчийн 01/173 дугаартай дүгнэлтэд: “...5 гэж дугаарласан 1 ширхэг гарын мөр нь санд МЫ000510006325 дугаараар бүртгэгдсэн Батгэрэл овогтой А гарын дардастай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна...” гэжээ /хх 1-н 34-50/,

Шинжээчийн 03/143 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд тэнцсэн №3 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд 10 удаа А овогтой Ч , Ч  овогтой А , Ч  овогтой Галсандорж, А овогтой Батгэрэл, Галсандорж овогтой Ч  нэрээр бүртгэгдсэн нэг хүний баруун гарын алганы дардастай тохирно...” гэжээ. /хх 2-н 50-53/,

Сэжигтэн, яллагдагчаар А.Ч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ... үүдний амбаарынх нь хаалгыг хүчтэй таттал цоож цүүгээрээ салаад газар унахаар нь би дотогш ортол ... зүүн хойд талд шилэн тавцантай доод талдаа шургуулгатай стейкэн дээр 32 инчийн Монель маркийн хар өнгийн зурагт байсан. ...Өргөө кино театрын баруун талын 12 давхар байрны хойд булангийн ломбарданд 150,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ...2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хайлаастад дэмий тэнээд явж байгаад худагтай гудамжаар орсон. ...эзэнгүй айл хараад явж байхад энэ айлын хашааны хаалга нь гадна талаасаа зүүдэг цоожоор цоожилсон байгаа харагдсан. ...гудамжинд байсан төмөр аваад эвдээд хашаа руу нь орсон. Хашаанд ганц монгол гэр байсан. Тэр айлын гэрийн үүдний амбаарын цоожийг мушгиж байгаад хаалгыг нь хүчтэй татсан чинь цүү нь нэг талдаа үлдээд хаалга нь онгойчихсон. ...хойморт байсан 32 инчийн ТСЛ загварын зурагт, зурагтны урд байсан бугуйн цагийг авч гарсан. ...авдар дотор 4 булган малгай байсан эрэгтэй, эмэгтэй нь мэдэхгүй, тэгээд 4 ширхэг мөнгөн аяга, нэг виски нэг хув аяга зэргийг аваад гэрээс гарч зам дээрээс такси барьж Нарантуул зах ороод булган малгайг 4 ширхэгийг зүс таних эмэгтэйд 80,000 төгрөгөөр өгсөн, тэгээд 4 ширхэг мөнгөн аягаа мөн зарах гэж яваад Нарантуул дээр цагдаа нарт баригдсан. ..60 дугаар сургуулийн ард байх нэг айл руу орсон. ...үүдэнд нь байсан сүхээр хаалгыг нь эвдэж орсон. ...49 инчийн зурагт байхаар нь аваад ...зурагт засварын газар орж зурагтаа үзүүлж зарахаар болоод шалгуулахад зурагтны тал цэнхэртээд тал дүрс нь  гарахгүй байсан...” /хх 1-н 55-60, 103-105, 4-н 89-90, 3-н 193-194/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 10, 76, 118, 149, 2-н 31, 102, 145, 176, 205, 3-н 9, 65, 121-122, 168, 4-н 9-14, 62-/, Хохирогчийн өргөдөл /хх-н 11, 119, 150 2-н 2, 31, 103, 146, 177, 4-н 61  /, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 12-16, 151-155, 2-н 33-37, 149-152, 206-209, 10-15, 67-70, 124-128, 176-180/, Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /хх 1-н 20/, эд зүйл хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх 1-н 21, 3-н 18, 173-175 /, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 51-54, 77-80 93-94, 129-130, 167-168, 2-н 8, 110-113, 123, 163, 215-217, 3-н 82, 144-145, 186, 4-н 72, 114/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх 1-н 112, 205, 2-н 26-27, 93-94, 138, 168, 3-н 58/, Эрүүгийн хэргийг тусгаарлах тогтоол /хх 1-н 208, 2-н 57-58, 166/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 2-н 44-48, 132-134, 155-156, 184-186, 205-230/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 153, 5-н 36-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч А.Ч  нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ......тоотод оршин суух иргэн Н.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн Нifi маркийн зурагтыг хууль бусаар авахыг завдсан,

-2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо, Дунд нарангийн .....тоотод оршин суух иргэн Ж.Н-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 39 инчийн Наier  маркийн зурагтыг,

- 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Усны ....... тоотод оршин суух иргэн Н.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Самсунг маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын ....... тоотод байрлах иргэн З.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн ЛСД маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 63 дугаар гудамжны ....тоотод оршин суух иргэн Д.О-ийн монгол гэрт нэвтэрч 32 инчийн ТСL загварын зурагт, бугуйн цагийг,

- 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын ...... тоотод оршин суух иргэн Д.М-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн Монел маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Дэнжийн ....тоотод оршин суух иргэн Б.Н-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 49 инчийн ТСL маркийн зурагтыг,

- 2018 оны 3 сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, ....... тоот хашаанд байрлах иргэн С.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн Монел маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын авто вокзалын төлбөр хураах цэгийн хажууд байсан иргэн Н.А-ын шуудайтай сан техникийн холбох хэрэгсэл хоолойнуудыг,

- 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, ......тоотод оршин суух иргэн Т.Э-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 42 инчийн, Фунай маркийн зурагтыг,

- 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо..... тоотод оршин суух иргэн Ө.А-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 4 ширхэг мөнгөн тагш, 4 ширхэг булган малгай, виски зэргийг,

- 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ..... тоотод оршин суух иргэн Б.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн, Самсунг маркийн ЛСД зурагтыг,

- 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, ..... тоотод оршин суух иргэн Ч.У-гийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 42 инчийн Могул маркийн зурагтыг,

- 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, .......тоотод оршин суух иргэн Д.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 32 инчийн, LG маркийн зурагтыг,

- 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайран дүүргийн 23 дугаар хороо, .......тоотод оршин суух Ц.Б-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, 2 ширхэг хурган дотортой дээлийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, ........ тоотод оршин суух иргэн Ш.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Чингис хааны баримал 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг,

- 2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ......... тоотод оршин суух иргэн Ц.Ц-ийн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 55 инчийн Самсунг маркийн зурагтыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч нийт 10.704.280 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Т-ын: “...үдээс хойш 15 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн үүдний амбаарны хаалганы цоожийг эвдэж манай гэрт хулгай орж Монель маркийн 32 инчийн зурагт, мөн үе дамжиж ирсэн Алтангэрэл судар алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 23-26/, иргэний нэхэмжлэгч Ц.Б ын: “...2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр манай ломбард дээр Ч  гэсэн нэртэй өөрийнхөө бичиг баримттай хүн хар өнгийн Монель маркийн 32 инчийн зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьж мөнгө авч явсан...” гэсэн мэдүүлэг/хх 4-н 174-175/, хохирогч Д.О-ийн: “...орой нь 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Гэрийн хойморт байсан ТСL загварын 32 инчийн зурагт алдагдсан байсан. Бас манай хүүхдийн бугуйн цаг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 148-149/, хохирогч Ц.Б-ын: “...манай гэрийн хүмүүсийг мэддэг айлууд танай гэрт хулгай орчихсон байна мэдсэн үү гэж хэлсэн. Эхнэр маань 17 цагийн орчим хулгай болж өнгөрсөн талаар мэдсэн хэрнээ цагдаад мэдэгдээгүй байсан. ...ямар ч байсан хөлдөөгчнөөс мах, хурган дотортой 2 ширхэг дээл байхгүй байна гэж хэлсэн...“ гэсэн мэдүүлэг /хх 1-н 124-126, 4-н 150-151/, хохирогч З.М-ын: “...ажил дээр байхад манай хойд айлын Чулуунбаатар над руу утсаар яриад гэрт чинь хулгай орсон юм шиг байна гэж хэлсэн. ...Манай гэрийн хойморт байсан 32 инчийн ЛСД дэлгэцтэй хар өнгийн гадаргуутай Хархорин захаас 2017 оны 10 дугаар сарын сүүлээр 330,000 төгрөгөөр худалдаж авч байсан зурагт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 159-163, 4- 152-153/, хохирогч Ж.Н-гийн: “...2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ...манай гэр болох СХД-н 31 дүгээр хороо Дунд нарангийн .....тоотын гэрийн цоожыг эвдэн хулгай орж 39 инчийн хар өнгийн зурагт алдагдсан. ...39 инчийн хар өнгийн “Наiег” гэсэн бичигтэй зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 3-7, 9-11, 4-н 155-156/, хохирогч Т.Э-гийн: “...2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр СБД-н 9-р хороо ......тоотод байрлах гэрээсээ 08 цаг 30 минутын үед гарч ...орой 21 цаг 50 минутанд гэртээ иртэл байшингийн вакум цонхоор хулгай орж том өрөөнд байсан 42 инчийн Фунай Лед дэлгэцтэй зурагт алдсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх 2-н 38-41/, хохирогч Н.А-гийн: “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн орчим гэрээсээ гарсан бөгөөд 16 цаг өнгөрч байх үед гэртээ ирсэн манай гэрийн үүдний амбаарын цоожийг эвдэлсэн байдалтай гэрт байсан Самсунг загварын 32 инчийн ЛСД зурагт байхгүй болсон байсан тул Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 115-119, 4-н 156-157/, хохирогч Д.М-гийн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гэрээсээ гараад явсны дараа ...Би орой 18 цагийн үед гэртээ ирсэн Хашаандаа явж ороод Монгол гэрийнхээ хаалгыг таттал хаалга онгорхой гэрт хүн байхгүй байсан. ...гэр лүүгээ ортол хойморт байсан манай зурагт алга болсон байсан. ...Манай цоож цуурга 2-ыг гэрийн зүүн тал руу шидчихсэн байсан. Манай зурагт 42 инчийн Монель маркын хар өнгийн зурагт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 157-159, 4-н 158-159/, гэрч А.Г-ын: “...Би программаа шүүж үзэхэд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ч  гэх хүн ЙЮ77090116 регистрийн дугаараар Монель 32 инчийн лед зурагтыг 150.000 төгрөгөөр барьцаанд тавьж зээл авсан байна. Хугацаа хэтэрсэн учраас 2018 оны 5 дугаар сарын 07-нд үл таних хүнд Монель 32 инчийн лед зурагтыг зарж борлуулсан...” гэсэн мэдүүлэг хх 4-н 179-182/, хохирогч Ч.У-гийн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 23 цагийн орчим хөрш айлын эмэгтэй Гандалай миний утас руу залгаад танай байшингийн цонх онгорхой байна мөн хагарсан байна гэхээр нь ...өглөө очиж үзье гэж хэлээд маргааш нь буюу 4 дүгээр сарын 03-ны өглөө 08 цагийн орчим Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр ирж хулгай орсон байна гэсэн чинь дуудлага өгсөн үү гэж асуугаад байхаар нь үгүй ээ зүгээр хорооны цагдаагийн дугаарыг өгчих гээд авч байгаад холбогдсон чинь хорооны цагдаа өөрийн биеэр очиж шалгаад над руу очиж уулзаарай гэхээр нь би очиж уулзаагүй. Могул брэндийн зурагт алдагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 179-181, 4-н 160-161/, гэрч Д.Г-гийн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой ажлаа тараад 22 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Намайг ирэхэд хажуу талын Ч.У-гийн байшингийн урд талын вакум цонхны салхивч хагарчихсан, рам нь хугарчихсан байсан. Тэр үед тас харанхуй байсан болохоор би Урангоо эгч рүү залгаад асуусан чинь өглөө очъё гэж хэлсэн. Тэгээд би харчихаад харанхуй байсан болохоор унтаад өгсөн. 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өглөө босоод харсан чинь ямар ч байсан тэдний зурагт байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг/хх 2-н 179/, гэрч Д.Г-ийн: “...2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр үдээс хойш байх үл таних хүн ажил дээр ирээд зурагт авах уу гэж ирсэн. Тухайн зурагт нь улаан хүрэнтэй Могул гэсэн, ажиллагаа хэвийн хуучин зурагт байсан. Уг зурагтыг 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Уг зурагтаа дараа нь хүнд өгсөн. Уг Могул зурагт нь улаан хүрэнтэй 32 инчийн зурагт байсан” гэсэн мэдүүлэг /хх 4-н 188-189/, хохирогч Н.Н-ын: “...Манай гэр уулын бэлд байдаг бөгөөд автомашины зам дээрээс хашаан доторхи зүйлүүд гэр зэрэг нь ил тод харагддаг юм. Ингээд би таксинд суугаад гэр лүүгээ ойртож явахдаа буюу тэс колонкийн орчим явж байх үедээ гэрийнхээ зүг харахад манай гэр дотроос хүн гарч ирж байгаа бололтой харагдсан. Өндөр биетэй бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн байсан. Би ч гайхаад гэр лүүгээ хурдхан хүрч очсон. Би зам дээрээс гэрийн үүдэнд байгаа хүнийг харчхаад гэр хүртлээ явах хооронд 1-2 минутын хугацаа өнгөрсөн байх. Хашаандаа яваад очтол гэрийн үүдэнд байсан бараан хувцастай өндөр биетэй эрэгтэй хүн хашааны голоор гарах гээд явж байсан. Би гүйж очоод тэр хүнээс “та юун хүн бэ, яагаад энд явж байгаа юм” гэж асуухад “танайд хүн байхгүй байна шүү дээ” гэж хариулсан. ...тэгээд та нааш ир эхлээд юу гэсэн гэрээ шалгаадахья гэж хэлээд гэрийнхээ үүдэнд ирэхэд гэрийн хаалга цоожилсон байсан жижиг хятад цагаан цоож эвдэрчихсэн газар байсан. Хаалгаа нээгээд ортол хамаг эд зүйл ундуй сундуй, гэрийн хойморт тавиур дээр байсан 21 инчийн зурагтыг зүүн талын сандал дээр тавьчихсан байсан. Цагдаа дуудчихаад хүлээж байх хооронд нөгөө хүн зугтах гээд байсан ба түүнтэй нэлээд зууралдаж ноцолдсон. ...манай хашаа хойшоо дамжиж гарах боломжгүй, ...битүү хашаатай зөвхөн хойд тал нь онгорхой байдаг..” гэсэн мэдүүлэг /хх 2-н 235-237/, хохирогч Ц.Ц-ийн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хажуу айлын хүн залгаад танайд хүн ирэх юм уу хаалга чинь онгорхой байна хүүхдээр харуулсан чинь зурагт чинь алга байна гэсэн. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгчих гэж хэлээд дүү Т ийг гэр лүүгээ явуулсан би хөдөө явж байгаад 2018 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгаас ирсэн. Манай гэрээс 55 инчийн Самсунг маркийн зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 20-22, 4-н 162-163/, иргэний нэхэмжлэгч Б.М ийн: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр “Топ” барьцаалан зээлдүүлэх газарт үйл ажиллагаа явуулаад байж байхад 17 цагийн орчим гаднаас өндөр туранхай бор царайтай нүдний шилтэй А.Ч  гэх хүн 55 инчийн Самсунг маркийн зурагт авч орж ирээд барьцаанд тавина гэхээр нь шалгаж байгаад хайрцаг савгүй удирдлага алга байна гэсэн чинь ах нь цагдаад ажилладаг гээд нэг үнэмлэх шиг цагдаагийн логотой зүйл харуулаад найзынхаа зурагтыг барьцаанд тавих гэж байгаа юм гэхээр нь ...итгээд 300.000 төгрөгөөр барьцаанд авсан юм..” гэсэн мэдүүлэг /хх 3-н 23-25, 4-н 176-177/, гэрч Н.Г-ын: “...2018 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн машинтайгаа халтуур хийж байхад Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуун овооны Сод Монголын ШТС-н хажуу талаас нэг хүн гар өргөөд суусан худгын хажуугаар урагшаа эргээд гэр Хороолол руу ороод урагшаа явж байгаад худгын хажуугаар явж байгаад онгорхой хашааны хажууд зогсчих гээд би эндээс юм авна ухраад зогсчих гээд буугаад онгорхой хашаа руу орсон удалгүй нэг том зурагт барьж гарч ирээд арын суудалд суугаад хөдлөөд шууд Дэнжийн 100-н эцсийн буудал явна гэсэн. Дэнжийн 1000-н эцсийн буудлаас хойшоо яваад гэр Хороололд зурагтаа аваад буусан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 27-28/, хохирогч Т.Г-ийн: “...2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ...гэрээсээ Эх нялхасын эмнэлэг рүү үзүүлэхээр гараад ...15 цаг 30 минутын орчимд ээж Д.Т- залгаад танай гэрт хулгайч орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд шууд гэртээ ирэхэд гэрийн хаалганы цоож эвдээд гэрт хулгайч орж Эл жи маркын 32 инчийн зурагт алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 92-96/, гэрч Д.Т-ийн: “...Намайг 14 цагийн үед ирэхэд Г ийн гэрийн хаалга цоожгүй онгорхой болохоор нь хартал зурагт нь байхгүй болсон байсан. Тэгээд би 102-т дуудлага өгсөн. И харин Г ийн гэрт хулгай орохыг цонхоор харчихаад яаж ч чадаагүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 97-98/, гэрч Т.И-ийн: “...Ээжийг гарч явсны дараа нэг танихгүй эрэгтэй хүн манай хашаанд явж байсан. Тэр хүн өндөр дөрвөлжин харааны нүдний шилтэй, хар үстэй, үсээ хажуу тийш нь самнасан байсан. ...Ахын гэрийн ххаалганы цоожийг харчхаад гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 99/, хохирогч Ш.Э-ийн: “...орой 17:30 цагт би гэртээ түрүүлж ирэхэд амбаарын болон гэрийн хаалганы цүүг эвдсэн амбаарыг сул хаасан, гэрийн хаалга онгорхой, мөн тоононы 2 рам онгойсон, хоймор газарт хундаганууд хаяж нэгийг нь хагалсан, эд зүйлээ үзэхэд хоолны шүүгээ дотор байсан мөнгөн аяга, толины урд байсан савнаас ээмэг, хөгжим дээр байсан Чингис хааны баримал алдагдсан байхаар нь цагдаа дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 133- 135, 4-хх-н 170-171/, хохирогч Ө.А-гийн: “...гэртээ 16:20 цагт ирэхэд манай гэрийн цоож эвдэн гэрт хулгай орж их гарын доод талдаа 12 жилийн дүрстэй мөнгөн аяга, дунд гарын 3 ширхэг мөнгөн аяга, дундаас жижиг доод сууриндаа хээтэй мөнгөн аяга, хуван тагш, эрэгтэй хүний чих буудаг булган малгай, саравчтай эрэгтэй булган малгай, чих нь буудаггүй булган малгай, эмэгтэй төмбөгөр 2 талдаа чихтэй булган малгай, Непезу виски зэрэг алдагдсан байна...” гэсэн мэдүүлэг /хх 3-н 181-183, 4-н 164-165/, хохирогч Б.Э-ын: “...17 цагийн орчим манай ар талд байдаг Нямжаргал ...танайд хулгай орчихсон байна гэж хэлсэн. Тэгээд ажлаасаа гэртээ иртэл манай гэрийн хаалганы цоожыг эвдээд хулгай орсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Манайхаас Самсунг маркийн 32 инчийн хар өнгийн зурагт алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 17-19/, хохирогч Б.Н-ын: “...гэртээ ирэхэд Монгол гэрийн хаалганы цоожыг эвдээд ...хоймор хэсэгт байсан 49 инчийн ТСL маркийн зурагт байхгүй байсан тухайн өдөр манайх банкны зээл төлөх ёстой байсан учраас эхнэрийг авсан байх гэж бодоод гэртээ байж байгаад орой 19 цагийн үед манай эхнэр Соёлмаа ажлаасаа ирсэн, би зурагт ломбарданд тавьсан уу гэхэд үгүй гэж хэлсэн, тэгээд хулгайд алдсан гэдгээ мэдсэн. ...манай зурагтны баруун дээд өнцөг асахаараа харалж харагддаг, дүрс харагддаггүй юм...” гэсэн мэдүүлэг/4-н 63-65, 166-167/, гэрч Г.Х-ий: “...Баянгол дүүргийн 8-р хороо Хороолол барилгын материалын төвд В-1 давхарын 7 номерийн павилонд зурагт засварын үйл ажиллагаа эрхэлдэг. Ч  гэх хүнээс би өөрийн биеэр ТСL-49 инчийн дэлгэц нь хагархай зурагтыг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр бүртгэж 25,000 төгрөгөөр авч байсан байна. ...32 инчийн зурагтыг 15.000 төгрөгөөр, Фунай-40 инчийн толботой зурагтыг 80.000 төгрөгөөр авч байсан байна. Энэ нь миний бүртгэлийн дэвтэр дээр байгаа. Фунайг нь бүртгэл дээр бүртгэж аваагүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 185-187/, хохирогч Н.А-ын: “...2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр БНХАУ-н Эрээн хотоос 56-66 ДГО улсын дугаартай хар өнгийн жипээр дүү болох Б.Э-эд 1 ширхэг ногоон шуудайтай ачаа өгч явуулсан юм. Б.Э- дүү маань Монгол улс руу нэвтрээд Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р багт орших авто вокзалын 500 төгрөгний хураамж авах хэсгийн пост дээр уг шуудайтай барааг “хүн ирж авна шүү та харж байгаарай” гэж хураагч эгчид хэлж үлдээгээд явсан байсан. ...Тэгээд 19 цаг өнгөрөөгөөд очиход нь бараа алга болсон байсан гэсэн. ...нийт 2.155 юаны барилгын сангийн уян холбоо байсан. Тухайн үед 1 юаныг 380 төгрөгөөр бодож авсан...” гэсэн мэдүүлэг /хх 4-н 108-112, 168-169/ гэрч Б.Э-ийн: “ ...Э гэх танил ах 1 боодол ачаа илүү гарчхаад байна чи аваад гарчих гээд миний машины багажинд хийж явуулсан. ...Би ачаагаа хаана буулгах вэ гэж асуухаар 96960796 дугаарын утас руу залгахад Хятад сүлжээ утсанд нь орчихсон байхаар нь 500 төгрөгийн хураамж авдаг пост дээр Э ах ирж авнаа гээд ачааг нь үлдээгээд явсан. ...Маргааш нь Э ах над руу залгаад нөгөө ачаагаа яасан бэ гэхэд та аваагүй юм уу танай ээжид үлдээсэн газраа хэлсэн шүү дээ гэхэд буцаад залгая гээд салгасан...” гэх мэдүүлэг /хх 4-н 119-120/, гэрч Ч.Н-ийн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр буюу баасан гаригт Замын -Үүдийн тээврийн вокзал дээр мөнгө хураагчаар хуваарийн дагуу ажиллаж байхад хар өнгийн 56-66 ДГО улсын дугаартай Хятад жийптэй 24 орчим насны дунд зэргийн нуруутай жолооч ирээд эгчээ энэ тээшийг 69-р уралддаг Э гэж хүн ирж авна шүү гэж хэлээд ногоон шуудайтай бараа постны дэргэд 14-15 цагийн орчим өөрөө буулгаад шууд яваад өгсөн. Би тухайн үед ганцаараа ажиллаж байгаа хадгалж хамгаалж чадахгүй шүү гэж хэлсэн. 18 цаг 30 минутын орчим надтай хамт гардаг Отгоо эгч тооцоогоо хийгээд пост руу орох хойгуур жолооч залуугийн үлдээсэн байсан ногоон өнгийн шуудайтай бараа алга болсон байсан. Маргааш орой нь 19 цагийн орчим гар утсаар над руу ачааны эзэн байна гэж залгахаар нь ...ачаагаа өчигдөр авчихаагүй юм уу гэсэн. Тухайн өдөр 12 цагаас 18 цагийн хооронд вокзалын ойролцоо саарал өнгийн юүдэнтэй цамцтай, хар савхин куртиктэй, мөнгөн гинжтэй, ...харааны шил зүүсэн,өндөр туранхай бор царайтай 40 орчим насны залуу сэжигтэй байдалтай явж байсан тэр хүн барааг хулгайлсан байж магадгүй, тэр залууг урьд нь Замын -Үүдэд харж байгаагүй, өөр газраас ирсэн хүн байж магадгүй гэх мэдүүлэг /хх 4-н 117-118/, шинжээчийн 01/173, 03/143 тоот дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ч  нь урьд 6 удаагийн ял шийтгэлтэй, шинэ Эрүүгийн хуулиар ялтай байдал яригдахгүй, мөн яг хэдэн удаагийн үйлдлийг амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь тодорхойгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Ч  нь хулгайлах гэмт хэргийг 17 удаагийн үйлдлээр үйлдсэн тул түүнийг тухайн гэмт хэргийг 2, түүнээс дээш удаа буюу байнга үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулсан, урьд хэдэн удаа ял шийтгэл эдэлж байснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа аливаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ч ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Ч  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч А.Ч ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хавтаст хэрэгт авагдсан баримт, эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон хохирогч Д.О-т 160.600 төгрөг, хохирогч Ц.Б-т 1.446.500 төгрөг, хохирогч З.М-д 256.000 төгрөг, хохирогч Ж.Н-д 800.000 төгрөг, хохирогч Т.Э-д 260.000 төгрөг, хохирогч Н.А-д 420.000 төгрөг, хохирогч Д.М-д 350.000 төгрөг, хохирогч Ч.У-д 100.000 төгрөг, хохирогч Т.Г-т 280.000 төгрөг, хохирогч Ш.Э-т 466.200 төгрөг, хохирогч Ө.Адъяад 660.000 төгрөг, хохирогч Б.Э-ад 400.000 төгрөг, хохирогч Б.Н-т 1.199.920 төгрөг, хохирогч Н.А-од 816.720 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б од 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М д 300.000 төгрөг, нийт 8.065.940 төгрөг тус тус шүүгдэгчээс гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч С.Т-, Ц.Цэцэгдэлгар, Н.Н- нар нь эд зүйлээ хүлээн авсан, хохирогч Ө.Адъяагийн зарим эд зүйлийг хүлээлгэн өгсөн болох нь хохирогч нарын мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч А.Ч ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 6 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч А.Ч ийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 289 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1808020911105, 1808008011152, 1809015030749, 1811005040858, 1811011560886, 1806038801787, 1808019401341, 1806040161872, 1806027022106, 1808016601345, 1822001110141, 1810008080853, 1820000670145, 1808005901172 тоот хэргүүдийг нэгтгэсэн, 1808008011152, 1808005901172  тоот хэргүүдийг тусгаарласан болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. А. Ч ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч ийг 05 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч т оногдуулсан 05 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар А.Ч ийн урд цагдан хоригдсон 289 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, 1808020911105, 1808008011152, 1809015030749, 1811005040858, 1811011560886, 1806038801787, 1808019401341, 1806040161872, 1806027022106, 1808016601345, 1822001110141, 1810008080853, 1820000670145, 1808005901172 тоот хэргүүдийг нэгтгэсэн, 1808008011152, 1808005901172  тоот хэргүүдийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ч өөс нийт 8.065.940 төгрөг гаргуулж, хохирогч Д.О-т 160.600 төгрөг, хохирогч Ц.Б-т 1.446.500 төгрөг, хохирогч З.М-д 256.000 төгрөг, хохирогч Ж.Н-д 800.000 төгрөг, хохирогч Т.Э-д 260.000 төгрөг, хохирогч Н.А-д 420.000 төгрөг, хохирогч Д.М-д 350.000 төгрөг, хохирогч Ч.У-д 100.000 төгрөг, хохирогч Т.Г-т 280.000 төгрөг, хохирогч Ш.Э-т 466.200 төгрөг, хохирогч Ө.Адъяад 660.000 төгрөг, хохирогч Б.Э-ад 400.000 төгрөг, хохирогч Б.Н-т 1.199.920 төгрөг, хохирогч Н.А-од 816.720 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Б од 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.М д 300.000 төгрөг тус тус олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР

 

   ШҮҮГЧИД                                    А.АЛТАНХУЯГ

                                                        

  Ц.ДАЙРИЙЖАВ