Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 00764

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 1 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/00764

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны  шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат 13-р гудамж, 484 тоотод оршин суух, регистр ИФ61120301, эрхэлсэн ажилгүй, Хэрсүү овогт Шагжийн Цэрмаагийн хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ш.Цэрмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Ш.Цэрмаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Батнасантай танил байсан, улмаар дотносон 1991 оны 12-р сарын 23-ны өдрөөс эхлэн Завхан аймгийн төв Чингэстэй багт хамт амьдарсан. Хамтран амьдрах хугацаанд 1991 оны 2-р сарын 12-ны өдөр хүү Б.Жадамбаа, 1993 оны 2-р сарын 16-ны өдөр охин Б.Доржпагма, 2000 оны 09-р сарын 29-ний өдөр хүү Б.Пүрэв-Очир нарыг төрүүлсэн. 2001 оноос Улаанбаатар хотноо гэр бүлийн хамт шилжин ирж, Хан-Уул дүүргийн 4-р хороо, Арцат 13-р гудамж, 484 тоотод амьдарч байна. Миний хань Л.Батнасан нь Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн манаачийн ажил эрхэлж байгаад 55 насандаа 2015 оны 12-р сарын 31-ний өдөр уушигны хорт хавдар өвчнөөр нас барсан. Бид  нэг гэр бүл болон хамтран амьдрах хугацаандаа гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй. Иймд хүү Б.Пүрэв-Очирт тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэсэн юм. Иймд намайг Л.Батнасантай хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Цэрмаа нь Л.Батнасантай хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Ш.Цэрмаа нь 1991 оны 12-р сарын 23-ны өдрөөс 2015 оны 12-р сарын 31-ний өдрийг хүртэл Л.Батнасантай хамтран амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй байжээ.

 

Тэдний хамтран амьдрах хугацаанд 1991 оны 2-р сарын 12-ны өдөр хүү Б.Жадамбаа, 1993 оны 2-р сарын 16-ны өдөр охин Б.Доржпагма, 2000 оны 09-р сарын 29-ний өдөр хүү Б.Пүрэв-Очир нар төрсөн, харин Л.Батнасан нь 2015 оны 12-р сарын 31-нд нас барсан нь нэхэмжлэгчийн тайлбар, нас барсныг бүртгэсэн 0000176000 тоот гэрчилгээ, гэрч Д.Доржсүрэн, Л.Намхайбадар нарын мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд Ш.Цэрмаагийн хүсэлтийг хангаж, насанд хүрээгүй хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох зорилгоор Л.Батнасантай хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон       

                                                                                               

                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133-р зүйлийн 133.2.14 дэхь хэсэгт зааснаар Шагжийн Цэрмаа, Лүндэгийн Батнасан нарыг хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

 

   2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                    

  

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА