Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2025/01515

 

 

     

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/08653 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 9,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх, нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэлийг ойлгохгүй байгаа, *******ээс мөнгө зээлж байсан нь үнэн, зээлсэн мөнгөө төлсөн, авсан мөнгөө хэд дахин нэмэгдүүлэн шаардаж байгааг ойлгохгүй байна, бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

 

3.1. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Учир нь, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зээл, зээлийн хүүгээс гадна бөгж, гинжтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байхад үүнийг тодруулалгүй хэргийг шийдвэрлэжээ.

 

Шүүх хуралдааны явцад шүүгчээс нэхэмжлэлийн талаар тодруулж асуухад нэхэмжлэгч нь Яг үнэнийг хэлэхэд би сайн мэдэхгүй байна, хүнээр өргөдлөө бичүүлсэн, өмгөөлөгч авах хүсэлтэй байна гэсэн тайлбар гаргасан байна.

3.2. Түүнчлэн, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах бөгж, гинжтэй холбоотой хэлцэл хэн хэний хооронд хийгдсэн талаарх үйл баримтыг тодруулж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэргийг шийдвэрлээгүй байна.

 

3.3. Мөн, нэхэмжлэгч нь Мэргэн гүнж ломбардаас баримт гаргуулах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.3 дахь хэсэгт нийцээгүй. /хх-43 дахь тал/

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 сарын 26-ны өдрийн 197/ШШ2025/08653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165,350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

 

Ж.ЛХАГВАСҮРЭН