Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4583

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2016/04583

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                              

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 11-р хороо, 1-р гудамж, БАА-5-д оршин суух, регистр УШ48081814, Их тугчин овогт Норовын Тутаагийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Тутаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар  оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Тутаа шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Ц.Цогтсайхан нь манай 8-р хороонд амьдарч байсан. 2007 оны 12-р сарын 25-ны өдөр надаар Марко трейд ХХК-нийхаа аишгт малтмалын 2 080 000 төгрөгийн төлбөрийг төлүүлсэн. Гэтэл энэ мөнгийг 2007 оны 12-р сарын 31-ний өдөр Цогтсайхан буцааж авсан байсан. Тэгээд Цогтсайханаас мөнгөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа оршин суудаггүй гээд нэхэмжлэлийг буцаасан. Ц.Цогтсайхан нь мөнгөө өгнө гэдэг, Баянгол дүүргийн 8-р хороо, 7/1-р байрны 2 тоотод амьдарч байсан.  Түүний хаягийг тогтоолгох шаардлагатай байх тул Ц.Цогтсайханыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                                           

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

        Нэхэмжлэгч Н.Тутаа нь Ц.Цогтсайханыг эрэн сурвалжлуулахыг  хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

            Ц.Цогтсайхан нь төлбөрт төлүүлсэн 2 080 000 төгрөг буцааж өгөөгүй гэх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байна.

 

Хариуцагч нь Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Болор хотхон 7/1-р байр, 2 тоотод оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбараар, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 20-ны өдрийн 20165 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдсон байна.

 

Нэхэмжлэгч нь Ц.Цогтсайханы оршин суугаа газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.

 

Цэдэн-Ишийн Цогтсайханы төрсөн дүү, эгч нар нь Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 6А байр 71 тоотод оршин суудаг болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155-р зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар Цэдэн-Ишийн Цогтсайханыг эрэн сурвалжилсугай.

 

 2.Эрэн сурвалжлах ажиллагааг Тахарын ерөнхий газрын Эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58-р зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

         

 

               

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Р.АЛТАНТУЯА