Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 224

 

 

     Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч Ч.Мөнхзул

Хохирогч Ц.Пүрэв

Хохирогч О.Содхүү

Хохирогч Д.Алтангэрэл

Гэрч П.Хүрэлсүх

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор

Шүүгдэгч Д.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Лхамсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Х-т холбогдох эрүүгийн 1822 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдрах, Дорнод аймгийн оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл гэх, ЖИ регистрийн дугаартай, Б овогт Д.Х.

 

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Шар худаг” гэх газраас иргэн Ц.Пүрэвийн бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Шар худаг” гэх газраас иргэн О.Содхүүгийн 1 тооны адууг хулгайлж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Ямаат” гэх газар иргэн Д.Алтангэрэлийн малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн 4 тооны адууг завшиж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Ц.Пүрэв, О.Содхүү нарын 2 тооны адууг аваагүй гэдгээ хэлсэн. Тэр үед намайг хэсгийн төлөөлөгч Ү.Амгаланбат мөрдөнд оруулна гэж хэлэхээр нь айгаад авсан гэж зохиогоод хэлсэн. Харин Алтангэрэлийн 4 тооны адууг бариад ачих үед хүрэн халзан дааганы уяа алдуураад яваад өгсөн. ..Үлдсэн 3 тооны адууг Алтангэрэл ахын гэрийн зүүн урд талд буулгаад орхисон. Амгаланбат хэсгийн төлөөлөгч бор гүүг аваад буцаагаад тавьсан гэж хэлэхэд итгэхгүй байсан...” гэв.

Хохирогч Ц.Пүрэв шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн орой адуугаа алдсан гэдгийг 31-ний өглөө мэдсэн. Би 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн оройн 18 цагийн үед гүүгээ аргамжсаны дараа Х надад  “мотоциклийг чинь унаад усанд яваад ирье” гэж гуйхад нь би “манай мотоциклд бензин байхгүй” гэж хэлсэн. Тэр үед Х “та тарган гүүгээ ямар эрт аргамждаг юм бэ?” гэж асуухад нь “би болохгүй гэсэн хууль байхгүй биз дээ” гэж хэлээд гэр рүүгээ орсон. Малаа алдсаны дараа Х манайд ирээд “та гүүгээ ингэж битүү аргамжихаар мултардаг шүү дээ” хэлэхэд нь би “битүү аргамжаа мултаргүй” гэж хэлж байсан юм. Сүүлд цагдаагийн газар хохирогчоор мэдүүлэг өгөөд гарч ирэхэд Х “та юу гэж хуцаад байгаа юм бэ? би таныг ална шүү” гэж хэлэхэд нь би “хэрвээ би худлаа мэдүүлэг өгсөн бол өөрөө арыг нь даана” гэж хэлсэн юм. Би алдсан адууныхаа үнийг нэхэмжилж байна гэв.

Хохирогч О.Содхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хээр морио аргамжаад аймгийн төв рүү ирсэн. Гэтэл намайг аймгийн төвд ирсэний дараа над руу хээр морь чинь алга болсон гэж утсаар хэлсэн. Удалгүй хэд хоногийн дараа Х ирээд “би чиний адууг чинь авсан” гэж хэлсэн. Би Хыг миний адууг авна гэж бодоогүй. Надад нэхэмжлэх зүйл, гомдол, санал байхгүй гэв.

Хохирогч Д.Алтангэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Хтай уулзаад “Ах нь эхний 3 сарын цалин болох 1500,000 төгрөгийг өгье. Харин би чамд 2019 оны 04 дүгээр сард 4 даага өгнө” гэж хэлсэн. Тухайн үед азарга адуугаа бүгдийг нь тоолоод Х-т хүлээлгэж өгсөн. Би Хыг хулгай хийгээд байна гэж хүнээс сонсоод Хт “ах нь чамаар малаа харуулахаа болилоо. Ахдаа 1500,000 төгрөгөө өгөө” гэхэд Х “надад мөнгө байхгүй байна. Би таны адууг харахгүй гэж хэлээгүй шүү дээ?” гэхээр нь адуугаа үлдээгээд би эмнэлэгт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэвтэн эмчлүүлээд 11 дүгээр сарын 18-ны өдөр эмнэлгээс гарах үед аав, ээж маань утсаар яриад “нөгөө хүүхэд чинь малыг чинь хаяад явчихлаа” гэж хэлсэн. Удалгүй Баянтүмэн сумын хэсгийн төлөөлөгч Амгаланбаатар утсаар яриад “та хаана байна. Та Ямаатын хавцалд очоод байж байгаарай. Би одоо хэсгийн цагдаагийн хамт очлоо” гэж хэлсэн. Би хэсгийн төлөөлөгчтэй уулзахад “та адуугаа алдсан гэдгээ мэдэж байна уу?. Х энэ хавьд явж байгаа сураг дуулаад таныг дуудсан юм аа?” гэж хэлэхээр нь би адуугаа алдсан гэдгээ мэдсэн. Би хэсгийн төлөөлөгчийн өрөөнд Хтай уулзаад Хт “чи ахынхаа 1500,000 төгрөг, мөн манхан халзан, зурвас халзан 2 даага байхгүй байна. Эдгээрийг өгчихөө” гэхэд “Хаан хүнсэнд манай ах ажилладаг юм. Та очоод авчихаа” гэж хэлсэн. Тэгээд би ахтай нь уулзахад Ц.Лхамсүрэн прокурорт гомдолгүй гэж бичсэн бичиг аваад ир. Тэгвэл 1500,000 төгрөгийг өгье, бэлэн байна” гэсэн. Би 2 халзан охин даага, адуу маллуулсан ажлын хөлс 1500,000 төгрөгийн үлдэгдэл 100,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Гэрч П.Хүрэлсүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

-Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 8, 42, 66/

-Гэрч Д.Бямбажаргалын мэдүүлэг /хх-ийн 76, 107/

-Гэрч А.Борын мэдүүлэг /хх-ийн 77, 106/

-Гэрч  П.Алтансүхийн мэдүүлэг /хх-ийн 81/

-Насан хүрээгүй гэрч О.Хүслэнгийн мэдүүлэг /хх-ийн 174-175/

-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 101-102/

-Шүүгдэгч Д.Х-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27, 51-52, 84-85/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Шар худаг” гэх газраас хохирогч Ц.Пүрэвийн бор зүсмийн 1 тооны адууг хулгайлж, 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 08 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Шар худаг” гэх газраас хохирогч О.Содхүүгийн 1 тооны адууг хулгайлж, 700,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг “Ямаат” гэх газар хохирогч Д.Алтангэрэлийн малчнаар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулж өгсөн 4 тооны адууг завшиж, 2,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Хын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын сүүлээр яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна. Найз Содхүү надад хандаж “маргааш би аймгийн төв орлоо” гэж ярьж байсан бөгөөд тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэг гарсан болохоор найз Содхүүгийн гэрийнх нь гадаа аргамжаатай хээр зүсмийн адуу байхаар нь аргамжааг нь тайлаад ертөнцийн зүгээр хойд зүгт 5 км зайд унаа хараад зогсож байхад цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл явж байхаар нь гар өргөж зогсоогоод би жолоочид нь хандаж энэ адууг ачаад аймгийн төв рүү хүргээд өгчих хөлсөнд нь 40,000 төгрөг өгнө? гэхэд тухайн жолооч ах зөвшөөрөөд ачсан. Улмаар аймгийн төв орж Бунханы малын бойны цэг дээр очиж тухайн адуугаа 400,000 төгрөгөөр худалдан борлуулсан. .... надад яаралтай мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27/, мөн  2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байцаагдахдаа өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь санахгүй байна. Надад яаралтай мөнгөний хэрэг гарсан болохоор Баянтүмэн сумын 2 дугаар баг “Шар худаг” гэх газарт нутагладаг Пүрэв эгчийн гэрийнх нь зүүн хойд талд аргамжаатай байсан Монгол бичгийн “А” тамгатай гүүг шөнийн 03 цаг орчимд аргамжааг нь тайлаад өөрийнхөө унаж явсан мориныхоо цулбуураар ногтолж аваад Пүрэв эгчийн гэрээс ертөнцийн зүгээр хойд зүгт 6 орчим км зайд унаж яваад Халхгол сумаас аймаг явж байгаа цагаан өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл явж байхад нь гар өргөж зогсоогоод жолоочид нь хандан энэ адууг аймгийн төв рүү хүргээд өгчих хөлсөнд нь 50,000 төгрөг өгнө? гэхэд жолооч ах зөвшөөрөөд ачсан. Улмаар аймгийн төвд очоод Бунханд байдаг малын зах дээр очиж тухайн адуугаа туранхай 30 орчим насны ахад бэлэн 450,000 төгрөгөөр худалдан борлуулсан. ... надад яаралтай мөнгөний хэрэг гараад хулгайн гэмт хэрэг үйлдсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52/, мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байцаагдахдаа өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Ямаат” гэх газарт иргэн Д.Алтангэрэл гэдэг хүнтэй харилцан тохиролцож улмаар аман гэрээ байгуулан адууг нь харахаар болсон юм. Түүнээс хойш адууг нь харж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр яаралтай мөнгөний хэрэг гарахад Д.Алтангэрэл ахын эзэмшлийн 4 тооны адууг туугаад 80-н пайз гэх газарт Бямбажаргал гэх найзындаа ирээд түүнд хандаж энэ миний эзэмшлийн 4 тооны адуу байгаа юм, би зараад мөнгө болгох гэсэн юм? гэж хэлээд 2 хүрэн буурал даага, өсгий цагаан хээр даага, хүрэн халзан охин, эр даага буюу 4 тооны адууг уяаад Бямбажаргалын гэрт орхиод явсан. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бямбажаргалын гэрт очоод хамаатных нь  ах болох Алтансүх рүү ярьж та ирээд даага ачаад аймгийн төв рүү хүргээд өгчих гэхэд, Алтансүх ах юун даага вэ? гэхэд нь би Алтангэрэл ахаас ажлын хөлсөндөө авсан юм? гэж хэлээд Алтансүх ахыг ирэх хүртэл хүлээсэн юм. Тухайн өдрийн 20 цаг орчимд Алтансүх ах өөрийн эзэмшлийн 08-56 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд тухайн 4 тооны адууг ачих болсон бөгөөд ачиж байхад хүрэн халзан эр дааганы уяа алдуураад яваад өгсөн. Тэр үед нутгийн ах болох Бор ирээд хүний адууг эзэнд нь хэлэхгүй авч явж болохгүй хулгай хийгээд байгаад юм уу? гэхэд Алтансүх ах надад хандаж “чи хулгайн юм ачаад байгаа юм уу? би ачихгүй” гэж хэлээд тухайн 3 тооны адууг Алтангэрэл ахын зүүн урд талд буулгаад Алтансүх ах аймаг яваад би тухайн газраа үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/, түүнийг давхар нотолсон хохирогч О.Содхүүгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө хөдөө гэрээсээ 30 метр орчим газарт хээр халзан зүсмийн үрээ морио чөдөрлөөд аргамжиж орхисон. Өглөө болоход алга болсон байсан. Хээр халзан зүстэй зүүн гуяндаа “А” үсгэн тамгатай...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/, мөн хохирогч О.Содхүүгийн 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр дахин байцаагдахдаа өгсөн: “...Миний төрсөн өдөр 07 дугаар сарын 31-ний өдөр болдог, би төрсөн өдрөөрөө аймгийн төв рүү ороогүй. Би Хтай хамт төрсөн өдрөө тэмдэглэж үзээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 147-148/, хохирогч Ц.Пүрвээгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байцаагдахдаа өгсөн: “...би Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн “Шар худаг” гэх газар өөрийн цөөн тооны малыг маллаж амьдардаг. 2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө бор зүсмийн сувай гүүгээ чөдөрлөөд аргамжиж орхисон бөгөөд өглөө босоод 04 цагийн орчимд харахад аргамжаандаа байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/, мөн хохирогч Ц.Пүрэвийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дахин байцаагдахдаа өгсөн: “...2018 оны 07 дугаар сарын 30-ны орой 18 цагийн орчимд гэрийнхээ гадаа ирэхэд Х манай гэрийн гадаа мотоциклтой сууж байсан ба би бор гүүгээ гэрийн гадаа аргамжаад байж байхад Х надад хандаж “Пүрэвээ эгч та ийм тарган адууг эрт аргамжиж болдог юм уу? гэхээр нь болохгүй гэсэн хууль байна уу” гээд гэртээ орсон. 2018 оны 07 дугаар сарын 31-ний шөнө 01 цагийн орчимд хонь үргээд байхаар нь босоод хонио хараад байж байхад морьтой хүн маш хурдан зүүн урдаас хойшоо давхиад гарсан. Залуухан хүн юм шиг харагдаж байсан. ... би Хыг авсан гэдэгт итгэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 149-150/, хохирогч Д.Алтангэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Дорнод аймгийн Баянтүмэн сумын  2 дугаар баг “Ямаат” гэдэг газарт 150 гаруй тооны адуутай байдаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 0-04 тоотод оршин суудаг Х гэдэг залуутай адуугаа 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл сарын 500.000 төгрөгийн цалин өгч ажиллуулахаар амаар гэрээ хийгээд 1 сая 500.000 төгрөг бэлнээр өгсөн. Үлдэгдэл цалинг хавар 2019 оны 04 дүгээр сарын 12-нд адуугаа хүлээж авахдаа тооцоо хийнэ гэж тохирсон юм. Гэтэл Х нь 10 хоног адууг маань харж байснаа одоо адууг чинь харахаа болилоо мөнгийг чинь 2 хоногийн дотор буцааж өгнө? гэж хэлээд явсан. Одоо миний адуунаас ухаа зүсмийн зөв гуяндаа хас тамгатай эр даага, хүрэн халзан зүсмийн зөв гуяндаа хас тамгатай охин даага, хээр чихтэй улаан буурал зүсмийн хас тамгатай эр даага, хамар цагаан хээр зүсмийн хас тамгатай үрээ зэрэг 4 тооны адуу алга болсон байна. Иймд цагдаагийн байгууллагад хандаж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/, гэрч П.Хүрэлсүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манайх Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг. Би тухайн газраасаа ийшээ, тийшээ яваад байдаггүй. 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хөдөө гэртээ байсан. ... Д.Х, О.Содхүү нартай төрсөн өдөр тэмдэглээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 155-156/, насанд хүрээгүй гэрч О.Хүслэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Х-тай 2018 оны 07 дугаар сарын 30-наас 31-ний өдрүүдэд уулзаагүй бөгөөд 2018 оны 08 дугаар сарын эхээр яг өдрийг нь сайн санахгүй байна. Намайг Талын Шилтгээн хотхонд эгчийндээ байж байхад 12 цагийн орчимд Х над руу залгасан, яг ямар учраас залгасан талаар санахгүй байна. ...Х надад манай гэр рүү явъя гэхээр нь зөвшөөрч Ялалт хороололд байдаг гэр рүү нь явсан. Бид хоёрыг явж байхад Дорнод 80 байрны гадаа Содхүү, Сүхээ нартай таарсан. ... 2018 оны 05 дугаар сард Ялалт хороололд явж байхад Хтай таарсан бөгөөд би цагдаа дээр шалгагдаж байгаа 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр уулзсанаа санаж байна уу? тэрийгээ цагдаа дээр очоод яриад өгчих гэхээр нь юм бодолгүй за за гэж хэлээд явсан. Би олон удаа Хтай уулзаж байсан бөгөөд тэр үедээ 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр уулзсан гэж бодсон. Дараа нь 2019 оны 05 дугаар сарын сүүлээр дахин таараад чи бодож үзсэн үү, юу болсон бэ? гэхээр нь өөрийнхөө асуудлыг өөрөө шийд гэж хэлсэн...”  гэх мэдүүлэг /хх-ийн 174-175/, гэрч Д.Бямбажаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед Х нь морьтой  2 азаргатай 70 гаруй тооны адуу хөөж ирсэн. Надад морь барих гэсэн юм, танай адууны хашаанд баръя гэж хэлсэн. Яах гэж байгаа юм бэ? гэж асуухад хүнээс адуу авах ёстой юм гэж хэлсэн. Улмаар би адууг нь барилцаж өгсөн.  ... хээр зүсмийн өсгий цагаан, хээр буурал даага, хамар цагаан хүрэн цавьдар даага, хүрэн халзан даага зэрэг 4 тооны адуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 76/, гэрч Д.Бямбажаргалын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин байцаагдахдаа өгсөн: “...Х надад хандаж цалингийн оронд авч байгаа даага юм. Хашаанд чинь бариад уячих уу гэж хэлсэн. Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй бөгөөд найз нөхөд болохоор итгээд хашаандаа уяуулсан. Тухайн үед хүрэн буурал даага, өсгий цагаан хээр даага, хүрэн халзан охин даага, хүрэн халзан эр даага байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 107-108/, гэрч А.Борын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бямбажаргал гэдэг айлд очиход Х 4 тооны адуу хөөж ирээд уясан байсан. Тухайн адуунд зүүн талын гуяндаа хас тамгатай хүрэн буурал даага, өсгий цагаан даага, хүрэн халзан охин даага, хүрэн халзан эр даага зэрэг байсан бөгөөд зөв талын гуяндаа хас тамгатай адуу бол манай ойролцоо байдаг Алтангэрэл гэдэг хүний даага байсан ба би Хт хандаж, энэ Алтангэрэлийн даага байна, чи хулгай хийж болохгүй гэж хэлээд явсан ба тухайн үед нэг Портертой намхан залуу Хын хамт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 77/, гэрч А.Борын 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин байцаагдахдаа өгсөн: “...хүрэн халзан охин даага, өсгий цагаан хээр даага, хээр буурал даага гэх 3 тооны даага байсан бөгөөд тухайн үед нэг даага нь хариагаад явсан гэж байсан...” /хх-ийн 106/, гэрч П.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай аавын төрсөн дүүгийн хүүхэд Х над руу залгаад ...4 даага ачих гэсэн юм, та ирээд ачих боломж байна уу? гэсэн, яах гэж байгаа юм бэ? гэхэд Алтангэрэл ахын адуунаас 4 даага барьж уясан юм гэж хэлсэн. Би бодохдоо Алтангэрэл ах Хт хэлэхдээ би чамд 3 даага өгнө, чи тэрийг мөнгө болгож аваарай гэж хэлж байсан болохоор тухайн даагаа авч байна гэж бодоод маргааш нь өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн 08-56 ДОР улсын дугаартай Портер маркийн  машинаар Баянтүмэн сумын “Ямаат” гэх газарт очсон. Бямбажаргалын гэрт очиход 4 даага нь байсан бөгөөд уг даагыг ачиж байхад нэг даага уяа нь алдуураад яваад өгсөн. Тэр үед нутгийн ах Бор гэх хүн ирээд хулгай хийж болохгүй, даагануудаа ачаад өвөлжөөнд нь тавь гэхээр нь би Хыг загнаад ... Алтангэрэлийн хуучин өвөлжөөний урд буулгаж орхисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-81/ болон эд зүйлийн үнэлгээ, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.Х шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтангэрэлийн 4 адууг завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, харин хохирогч Ц.Пүрэв, О.Содхүү нарын малыг хулгайлаагүй, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр би Содхүүгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр аймаг явсан тул хохирогч Ц.Пүрэвийн адууг алга болох үед байгаагүй гэж байгаа, мөн хэсгийн төлөөлөгч Ү.Амгаланбат намайг хэргээ хүлээх юм бол чамайг хорихгүй гэж хэлэхээр нь би Пүрэв, Содхүү нарын адууг хулгайлсан гэж хэлсэн юм? гэж мэдүүлж байгаа, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Алтангэрэлийн 4 тооны адууг завшсан үйлдлийн талаар мэтгэлцээд байх юм алга байна, харин хохирогч Ц.Пүрэв, О.Содхүү нарын адууг хулгайлсан үйлдлийг бүрэн нотолж чадаагүйгээс гадна мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийг хэргээ хүлээж мэдүүлэг өгөхийг шаардсан байх тул хохирогч Ц.Пүрэв, О.Содхүү нарын 2 тооны адууг хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү? гэх саналыг гаргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үзэхэд шүүгдэгч, өмгөөлөгч нарын хэлж мэдүүлж байгаа шиг хэсгийн төлөөлөгч Ү.Амгаланбат шүүгдэгчийг хэргээ хүлээж мэдүүлэг өгөхийг шаардсан, дарамталсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь ямар нэгэн байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргаж байгаагүй байна.

Мөн шүүгдэгч Д.Х нь хохирогч  Ц.Пүрэв, О.Содхүү нарын 2 тооны адууг хулгайлаагүй гэж мэдүүлж байгаа боловч шүүгдэгч Д.Хын мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлж өгсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.Пүрэв, О.Содхүү, насанд хүрээгүй гэрч О.Хүслэн, гэрч П.Хүрэлсүх нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байх тул шүүгдэгчийн мэдүүлэг, түүний өмгөөлөгчийн гаргасан санал зэргийг үндэслэн хохирогч Ц.Пүрэв, О.Содхүү нарын 2 тооны адууг хулгайлсан хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтууд, тухайлбал, мөрдөн шалгах ажилагааны үр дүнд бий болсон эд зүйлийн үнэлгээнүүд, шүүгдэгчийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрч, хохирогч нараас удаа дараа авсан мэдүүлэг зэрэг нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Х-т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан,, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Шүүгдэгч Д.Х-аас гэмт хэргийн хохиролд нийт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Ц.Пүрэвт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг, хохирогч Д.Алтангэрэлд 1 дааганы үнэ 500,000 /таван зуун мянга/ төгрөг, адуугаа маллуулахаар өгсөн 1500000 төгрөгийн үлдэгдэл 100000 /нэг зуун мянга/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч О.Содхүүд гэмт хэргийн улмаас 700,000 төгрөгийн хохирол учирсан боловч хохирогч нь шүүгдэгч Д.Х-аас хохирлоо нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул хохирогч О.Содхүүд төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.

Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Х-ын ЖИ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлвэл зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б овогт Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан,  мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.      

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 640 /зургаан зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-т оногдуулсан 640 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Х-т мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч О.Содхүүд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Х-аас нийт 1,600,000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Д.Алтангэрэл 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Пүрэвээд 1000,000 /нэг сая/ төгрөгийг тус тус олгосугай.

 

8. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар ирсэн шүүгдэгч Д.Х-ын ЖИ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Б.ЭНХБААТАР