| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2019/0224/Э |
| Дугаар | 229 |
| Огноо | 2019-08-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 229
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Галзууд овогт Э.Д холбогдох эрүүгийн 192 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд 1984 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Байгаль орчны хяналт үнэлгээчин мэргэжилтэй,” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн, бие эрүүл гэх, ЖЛ регистрийн дугаартай, Г овогт Э.Д.
Шүүгдэгч Э.Д нь согтуугаар 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутагт тус сумын 3 дугаар багийн иргэн М.Пүрэвсүрэнтэй “бусадтай маргах явцад нь дундуур нь орж салгасан” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар өшиглөж биед нь зүүн шуу ясны хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч М.Пүрэвсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д архи уучихсан ирээд машин дотор байсан хорхогноос гараараа авч идээд байхаар нь Саранбаатар Д-д хандаж “битгий заваартаад бай” цэвэрхэн ид гэж хэлтэл Д өөдөөс нь маргалдаад хэн хэнийгээ цохиход нь би дундуур нь орж салгаж байхад түүний найз ирж Д-г аваад явсан. Улмаар бид нар гэрээ буулгаж дуусаад Саранбаатарын гэрт очиход Д ирээд “чи Саранбаатар бид хоёрын дундуур орлоо” гээд миний нүүр рүү цохиж, цамцны захнаас татаж доош дараад өшиглөхөөр нь би гараараа хаасан чинь миний гарыг өшиглөөд хугалчихсан. ... тэгээд гэртээ очиход Д гэрийн гадаа ирчихсэн чамайг гүйцээнэ гээд миний шанаа руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/
Гэрч Д.Энхболор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...орой 19 цагийн орчим сумын шоу үзэх гээд 2 охинтойгоо явж байхад ... манай нөхөр миний 80948884 дугаарын утас руу 88470650 дугаарын утаснаас залгаад цагдаа дуудаарай Д намайг Саранбаатарын гадаа зодоод алах нь гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 455 тоотын дүгнэлтийн хэсэгт: "1. М.Пүрэвсүрэнгийн биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 18/
-Шүүгдэгч Э.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ 2019 оны 07 дугаар сарын 06-ны орой 19 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 6 дугаар багийн нутагт тус сумын 3 дугаар багийн иргэн М.Пүрэвсүрэнтэй “бусадтай маргах явцад нь дундуур нь орж салгасан” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдан улмаар хохирогчийг өшиглөж биед нь зүүн шуу ясны хугарал бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлж өгсөн: “...орой 19 цагийн орчимд ЗДТГ-ын хүндэтгэлийн гэр буулгаж байсан хүмүүстэй очиж уулзчихаад машин дотор хорхог байхаар нь идэж байтал Саранбаатар дарга нарт өгөх хорхог идлээ, гараараа барьж заваанаар идлээ гэж хэлэхэд нь би махаа барих хавчиг байхгүй байхад яахын гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Улмаар бид хоёр хэн хэнийгээ цохиод авахад Пүрэвсүрэн бид хоёрын дундуур орж салгасан. Мөн найз Мөнхнасан ирээд намайг аваад явсан. Тухайн үед Пүрэвсүрэн, Саранбаатар бид хоёрыг салгаж байхдаа миний нүүр рүү цохисон юм. Улмаар би хэсэг хугацааны дараа Саранбаатартай уулзахаар гэрт нь очиход гэрт нь хүн байхгүй Пүрэвсүрэн, Билэгсайхан хоёр ирж байхад нь таарсан. Улмаар би Пүрэвсүрэнд хандаж “чи яахаараа хүн салгаж байхдаа намайг цохидог юм? гээд нэг удаа алгадаад цамцных нь захнаас доош дарж байгаад гар руу нь өшиглөсөн. ... Пүрэвсүрэнтэй дахин уулзахаар очоод мөн маргалдаж байгаад шанаа руу нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26/, түүнийг давхар нотолсон хохирогч М.Пүрэвсүрэнгийн өгсөн: “...Д архи уучихсан ирээд машин дотор байсан хорхогноос гараараа авч идээд байхаар нь Саранбаатар Д-д хандаж “битгий заваартаад бай” цэвэрхэн ид гэж хэлтэл Д өөдөөс нь маргалдаад хэн хэнийгээ цохиход нь би дундуур нь орж салгаж байхад түүний найз ирж Дг аваад явсан. Улмаар бид нар гэрээ буулгаж дуусаад Саранбаатарын гэрт очиход Д ирээд намайг “чи Саранбаатар бид хоёрын дундуур орлоо” гээд миний нүүр рүү цохиж, цамцны захнаас татаж доош дараад өшиглөхөөр нь би гараараа хаасан чинь миний гарыг өшиглөөд хугалчихсан. ... тэгээд гэртээ очиход Д гэрийн гадаа ирчихсэн чамайг гүйцээнэ гээд миний шанаа руу 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/, гэрч Д.Энхболорын өгсөн: “...орой 19 цагийн орчим сумын шоу үзэх гээд 2 охинтойгоо явж байхад ... манай нөхөр миний 80948884 дугаарын утас руу 88470650 дугаарын утаснаас залгаад цагдаа дуудаарай Д намайг Саранбаатарын гадаа зодоод алах нь гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 455 тоот дүгнэлт /хх-ийн 18/ болон шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хохирогч М.Пүрэвсүрэнгийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгч Э.Дгийн хохирогч М.Пүрэвсүрэнг доош нь дарж, гар руу нь өшиглөж, цохиж зодсон санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Э.Д-д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналыг хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж тус тус заасан байх бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан түүнд ял оногдуулбал зохино.
Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Д-гийн ЖЛ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлбэл зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г овогт Э.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-г 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 750000 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Д-гийн цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.Д-д мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Э.Д-гийн ЖЛ регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Э.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЭНХБААТАР