| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/01213/И |
| Дугаар | 4684 |
| Огноо | 2016-07-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 4684
| 2016 оны 07 сарын 21 өдөр | Дугаар 102/ШШ2016/04684 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 24-р айр 4-р орц, “Түшээ” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 25-р байр 81 тоотод оршин суух, регистр УУ58122212, Даажин овогт Чүлтэмсүрэнгийн Өлзийбаярт холбогдох 903 868 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус холбооны үйлчилгээнд байдаг 25-р байрны 81 тоотод оршин суугч Ч.Өлзийбаяр нь 2010 оны 6-р сараас 2016 оны 6 сар хүртэлх хугацааны СӨХ-ны үйлчилгээний хөлс болох 878 240 төгрөгийг төлөөгүй байна. Иймд уг төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт 903 868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ нь Ч.Өлзийбаярт холбогдох 878 240 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд талууд 2016 оны 07-р сарын 08-ны өдөр “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэлийн шаардлага 878 240 төгрөгөөс 437 240 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна.
Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Түшээ” СӨХ, хариуцагч Ч.Өлзийбаяр нар нь 878 240 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 437 240 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 628 төгрөгийн 12 814 төгрөгийг улсын төсвөөс, 12 814 төгрөгийг хариуцагч Ч.Өлзийбаяраас тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түшээ” СӨХ-д олгосугай.
3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА