| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 4518 |
| Огноо | 2016-06-30 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 4518
| 2016 оны 06 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2016/04518 | Улаанбаатар хот |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 5-р хороо, Хера Бизнес төвд байрлах, “Хера Экүйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 3-р хороо, 69-р байр, 51 тоотод байрлах, “Эфремгэйт констракшн” ХХК,
Хариуцагч: Баянгол дүүргийн 19-р хороо, “Визард констракшн” ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 121 776 042,26 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжпэгч “Хера Экуйпмент” ХХК нь нь хариуцагч “Эфремгэйт констракшн” ХХК-тай 2015 оны 02 сарын 02-ны өдөр 157,785.05 ам.долларын үнэ бүхий Р5201С-93 маркийн 0087 серийн дугаартай Хьюндай гинжит экскаваторыг 18 сарын хугацаатай сарын 1,5 хувийн хүүтэй ХЭ 15/19 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Уг гэрээнүүдээр талууд гэрээний эргэн төлөгдөх нөхцлийг харилцан тохиролцож хуваарь гарган уг гэрээний 1 дүгээр хавсралтаар баталсан. Гэтэл “Эфремгэйт констракшн” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй удаа дараа зөрчиж харилцан тохиролцсон хуваарийн дагуу төлбөрөө хугацаанд нь барагдуулаагүй тул манай компанийн зүгээс удаа дараа төлбөрөө төлөх шаардлага хүргүүлсэн боловч уг зөрчлөө арилгаагүй. Иймд 2015 оны 11 сарын 24-ний өдөр 1/796 тоот албан мэдэгдэлээр 2015 оны 02 сарын 12-ны өдрийн ХЭ 15/19 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний 13.2 дахь заалтад “Түрээслэгч гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй хуанлийн 60-аас дээш хоног хэтэрсэн бол түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцлана” гэж зааснаар цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Ийнхүү мэдэгдэл хүргүүлснээс хойш “Эфремгэйт констракш” ХХК-ийн зүгээс ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул ХЭ 15/19 тоот Санхүүгийн түрээсийн гэрээний 11.2.5 дэхь заалтад Түрээслэгч нь энэхүү гэрээний 11.2 4-д заасан зөрчил гаргасан тохиолдолд Түрээслүүлэгч эээсийн зүйлийг зогсоох /лацдах/, хураан авах ба түрээсийн зүйлийн төлбөр, түрээсийн хүү, түрээслэгчийн барьцаалуулсан эд хөрөнгөөр үл маргах журмаар бүрэн барагдуулах” заасны дагуу гэрээний зүйл #0087 К520Ю-93 маркийн техникийг 2016 оны 01 сарын 06-ны өдөр өөрийн эзэмшилд татан авсан. “Хера Экуйпмент” ХХК болон “Эфремгэйт констракшн” ХХК-ийн хооронд байгуулсан 1115 оны 02 сарын 02-ны өдрийн ХЭ 15/19 тоот Санхүүгийн түрээсийн гэрээг цуцалснаас хойш Зфрэймгэйт констракшн” ХХК-аас төлбөрөө төлөх, харилцан тохиролцох талаар ямар нэгэн арга хэмжээ авахгүйгээр өнөөдрийг хүрлээ. “Эфремгэйт констракшн” ХХК-аас “Хера Экуйпмент” ХХК-д төлсөн төлбөр болох 51,865.81 /Тавин нэгэн мянга найман зуун жаран -ззан доллар наян нэгэн/ ам.долларыг хасч 60,782.26 ам.долларын хохирол учруулсан байна. Иймд “Хера Экуйпмент” ХХК-ийн “Эфремгэйт констракшн” ХХК-тай байгуулсан 2015 оны 02 сарын 02-ны өдрийн ХЭ 15/19 тоот Санхүүгийн “түрээсийн гэрээнээс 60,782.26 доллар буюу /Монгол банкны 2016 оны 01 дугаар сарын 17-ны өдрийн албан ёсны ханш 2003.48 төгрөг/ 121,776,042.26 төгрөгийг гаргуулж өгнө үү. Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Визард констракшн ХХК-ний гүйцэтгэж буй БГД-ийн 10-р хороонд баригдаж буй орон сууцнаас 76, 85, 94, 154, 156, 158 тоот 6 орон сууц захиалагчийн бюу Эфремгэйт констракшн ХХК-ний эрх үүргийг шилжүүлэн захиалгын гэрээ байгуулсан байдаг бөгөөд тухайн орон сууцуудаар гэрээний хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК нь хариуцагч “Визард констракшн” ХХК-иас татгалзаж, Нэхэмжлэлийн үнийн дүн болох 121 776 042,26 төгрөгөөс 12 047 696,26 төгрөгөөс татгалзаж, 109 728 346 төгрөгийг 2016 оны 7-р сарын 20, 2016 оны 8-р сарын 20-ны өдрүүдэд төлж барагдуулахаар тохиролцож байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК нь “Эфремгэйт констракшн”, “Визард констракшн” ХХК-д холбогдох 121 776 042,26 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь Визард констракшн ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК, хариуцагч “Эфремгэйт констракшн” ХХК нь “Эвлэрлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэлийн шаардлага 121 776 042,26 төгрөгөөс 109 728 346 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч “Эфремгэйт констракшн” ХХК нь дээрх төлбөрийг 2016 оны 07 дугаар сарын 20, 2016 оны 8-р сарын 20-ны өдөр төлөхөөр тохирсон байна.
Зохигч эвлэрсэн нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК, хариуцагч “Эфремгэйт констракшн” ХХК нь 121 776 042,26 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 109 728 346 төгрөгийн хэмжээнд эвлэрч, 2016 оны 07 дугаар сарын 20, 2016 оны 8-р сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. “Визард констракшн” ХХК-д холбогдох Банягол дүүргийн 10-р хороонд баригдаж буй орон сууцнаас 76, 85, 94, 154, 156, 158 тоот 6 орон сууцаар хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 766 835 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Эфремгэйт констракшн” ХХК-иас 706 592 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Хера Экуйпмент” ХХК-д олгосугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА