| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0721/Э |
| Дугаар | 730 |
| Огноо | 2019-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 730
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч М.Эрдэнэзаяа, шүүгдэгч /хохирогч/ Ч.Б, Х.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бэсүд овогт Ч, Шыбарайгыр овогт Х.М нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 09574 0771 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс түлээний цэг дээр иргэн Х.М маргалдан харилцан зодолдож улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Мөн яллагдагч Х.М нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс түлээний цэг дээр иргэн Ч.Б маргалдан харилцан зодолдож улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 12 цагийн орчим найзтайгаа сансарт уулзчихаад бид хоёр манайд ирсэн. Гэр хүйтэн байсан болохоор нүүрс, түлээ оруулж ирэхээр явсан. Би ихэвчлэн Мэндбаяр ахын цэгээс нүүрс, түлээгээ авдаг байсан. Тэгээд очсон чинь хүн байгаа байхгүй нь мэдэхгүй байсан. Дарь-Эх рүү явтал цаг орой болсон байсан болохоор нүүрс зарж байгаа газар олдоогүй. Буцааж ирээд Мэндбаяр ахын нүүрсний цэгийг нүдсээр байгаад онгойлгуулсан. 20.000 төгрөг өгсөн чинь би наад мөнгийг чинь задлахгүй гэсэн. Манай найз хашаа даваад орчихсон, би гадаа нь зогсож байсан. Тэгээд би мөнгөө задлуулаад буцаад очсон. Манай найз мөнгөө өгөөд, нүүрс түлээгээ хашаан дээгүүр давуулаад явж байсан чинь Мэндбаяр ах пязда нар минь мөнгө бүтнээр нь өгөөч, юундаа мөнгө төгрөгөө дутуу өгөөд байгаа юм бэ гэсэн. Тэгэхээр нь би, та яагаад үйлчилгээ үзүүлж байж хүнийг муу муухай үгээр хараагаад байгаа юм, ингэж болохгүй гэсэн. Тэгээд би энэ нүүрсийг чинь авахаа болилоо гээд нүүрсийг нь давуулаад унагаачихсан. Тэгсэн чинь Мэндбаяр ах чи яасан овоо бацаан бэ гээд дээгүүрээсээ юм нөмөрч гарч ирээд, би хашаан дээгүүр нь даваад орсон чинь над руу хүрз барьж дайрсан. Тэгээд би энэ ахыг барьж аваад та ингэж үйлчилгээ явуулж болохгүй ээ, та одоо ойлгов уу, одоо хоёулаа эвлэрэх үү гэсэн. Тэгээд босгоод манай найз мөнгийг нь гүйцээж өгөөд, би асгарсан байсан нүүрсээ хамж хийгээд, модоо аваад, Мэндбаяр ах цоожтой хашааныхаа хаалгыг тайлж өгөөд бид нар явсан. Би бараг гэрийнхээ хаалган дээр ирж явсан чинь М ах хоёр залуу дагуулаад ирж явсан. Тэгээд би гэртээ нүүрсээ оруулж тавьчихаад Мэндбаяр ах дээр ирсэн чинь чи ямар овоо пязда вэ гээд шууд доод уруул руу мөргөсөн. Тэгээд би Мэндбаяр ахыг дарж байгаад дээрээс нь баахан цохисон. Тэгээд би цагдаа дуудаад, түргэний эмнэлэг ч бас ирсэн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.М мэдүүлэхдээ: “...2018 оны 11 дүгээр сарын 28-ны орой 01.30 минутын үед болсон хэрэг. Би шөнийн 22 цагийн үед амрах гээд хэвтэж байсан чинь Бэхбаатар гэх залуугийн найз нь манай амбаарын хаалгыг нүдээд хашаа давж орж ирчихээд нүүрс мод авъя гэсэн. Надад 20.000 төгрөг өгөөд нүүрс, мод авъя гэхээр нь би мөнгийг чинь задлахгүй гэсэн чинь Бэхбаатар гэх энэ залууд 20.000 төгрөг өгөөд колонк руу задлуулахаар явуулсан. Манайх жижиг шуудайтай модоо 3000, том шуудайтай модоо 5000 төгрөгөөр зардаг. Гэтэл энэ нөхөр том шуудайтай мод хашаа давуулаад өгсөн. Тэгэхээр нь би та нар пяздаанууд мөнгөө нэмээд өг л дөө гээд араас нь орилсон. Тэгсэн Бэхбаатар гэх залуу та ямар ядаргаатай юм бэ? нэг бол мөнгө задлахгүй гээд, нэг бол мөнгөө нэмж өг гээд байх юм гэж уурлаад намайг хавсарч унагаагаад учиргүй дээрээс нүдсэн. Энэ намайг портер машины ард зодож байхад нөгөө залуу нь нүүрс, модоо аваад зугтаагаад явчихаж байгаа юм. Би буцаж ороод түлхүүр авах гэтэл энэ хашаа даваад зам өгсөөд явж байсан. Би амьхандаа “МТ” колонк руу гүйж очоод та надад цагдаа дуудаад өгөөчээ гэж хэлчихээд хажуу талын авто угаалганы газар руу гүйгээд орсон чинь хүн нь намайг би таныг танихгүй гэсэн. Тэгээд энэ залууг би барьж аваад бид хоёр замын хажуу талын боржурны тэнд ноцолдоод байж байтал замаар явж байсан такси зогсоод дотроос нь хоёр залуу бууж ирээд намайг салгасан. Тэгээд би босч байхдаа духаараа Бэхбаатарыг мөргөсөн. Тэгээд цагдаа ирээд Бэхбаатарыг авч явсан. Намайг очиж мэдүүлгээ өгөөрэй гэсэн.” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 7/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Х.Мын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-14/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Ч. хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 16-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14191, 14147 дугаартай дүгнэлт /хх-н 28-29/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Х.н өгсөн мэдүүлэг /хх-н 51-63/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Ч.Бн өгсөн мэдүүлэг /хх-н 54-56/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33, 35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 32, 36/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс түлээний цэг дээр иргэн Х.М-ай маргалдан харилцан зодолдож улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч Х.М нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нүүрс түлээний цэг дээр иргэн Ч.Б-ай маргалдан харилцан зодолдож улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Б, Х.М нарыг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нүүрс түлээний цэг дээр хоорондоо маргалдан харилцан зодолдож улмаар бие биеийнхээ эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.М өгсөн: “...Та нар жижиг шуудайтай модны мөнгө өгсөн шдээ мөнгөө нэмээд өгөөгчээ пизда минь гээд орилоход гадаа зогсож байсан согтуу залуу нь хашаа давж орж ирээд “чи яасан ядаргаатай юм бэ нэг болохоор мөнгө задлахгүй гээд нэг болохоор мөнгө нэмж өг” гээд намайг боогоод хавсарч унагаагаад зодсон. Тухайн үед бид 2 харилцан зодолдсон. Тэгтэл намайг согтуу залуу нь зодоод байсан. Нийт 250.000 төгрөгөөр эрүүл мэнддээ эмчилгээ хийлгэсэн. Баримтаар 158.000 төгрөг байгаа." гэх мэдүүлэг /хх-н 14/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчын өгсөн: “...Би бултахад тэр хүн хүрзээрээ миний нурууг дамнуулаад цохиход хүрзний иш сугараад унасан. Тэгээд би найздаа мод нүүрсээ өгч явуулчихаад нөгөө ах дээр яваад очиход миний өмнө зогсож байснаа миний уруул руу толгойгоороо нэг удаа мөргөхөд миний уруулнаас их хэмжээний цус гараад түүнийг доошоо дарж байгаад дээр нь цусаа гоожуулаад гар утсаа гаргаж ирээд 88966570 дугаараасаа цагдаад дуудлага өгсөн. Тэгж байхдаа түүнийг 1-2 удаа цохисон байх. Миний биед учирсан гэмтлийг нүүрс зардаг ах миний уруул руу мөргөж надад дээрх гэмтлийг учруулсан." гэх мэдүүлэг /хх-н 18/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 14191 дугаартай:
1. Ч.Б биед доод уруулд шарх, 4 шүдний сулрал гэмтэл тогтоодлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 28/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14147 дугаартай:
1. Х.Мн биед баруун 6-р хавирганы цууралт, дух, баруун хөмсөг, хацар, цээж, баруун даланд цус хуралт, зүүн хөмсөг, хацар, бүсэлхийд зулгаралт гэмтэл тогтоодлоо,
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 29/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Х.М, Ч.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч Х.М, Ч.Б нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч Ч.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, харин хохирогч Х.М нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол 158.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүгдэгч Ч.Бас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.