| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/00707/И |
| Дугаар | 4855 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 4855
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/04855 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Солонго Лайн төвд байрлах, “Хөх Монгол Цамхаг” ХХК-ийн хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Хөх Монгол Цамхаг” ХХк нь “Пауэр Ложистик” ХХК-тай 2014 оны 3-р сарын 4-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Өмнөговь аймагийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт “Пауэр Ложистик” ХХК-ийн хийж гүйцэтгэх төмөр замын 130-140 км ус зайлуулах 7 ширхэг бетон хоолойг хийж гүйцэтгэх, бетон зуурмаг, уулын чулуу, элс хайрганы хольц уулын чулуу, дугуй хоолойн үнэ ороогүй үнийн дүнгээр 200 000 000 төгрөг шилжүүлэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2014 оны 3-р сарын 7-ны өдрөөс ажлаа гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн тайланг гэрээт компанид тухай бүр гарган өгч байсан. Бид ажил эхлэхдээ өөрийн зардлаар үйл ажиллагааг санхүүжүүлж 2014 оны 3-р сарын 31-ний өдөр “Цогт гурван хэмжээс” ХХК-иар геологийн дүгнэлт гаргуулж үйлчилгээний хөлс 6 000 000 төгрөгийг төлсөн мөн Худалдаа хөгжлийн банкнаас 90 000 000 төгрөгийн зээл авч ажлаа үргэжлүүлсэн. Дээрх байдлаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсны журмаар гүйцэтгэсэн ажлын төлбөрөө авч чадаагүй өдийг хүрээд байгаа ба хийсэн ажлыг хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий Дамно ХХК-иар үнэлүүлэхдэд зөвхөн зардлын үнэлгээгээр 214 680 002 төгрөгийн үнэлгээ гарсан тул дээрх төлбөрийг гаргуулах зорилгоор шүүхэд хандсан юм. Гэтэл “Пауэр Ложистик” ХХК нь Баянгол дүүрэг, 11-р хороо, Үндсэн хуулийн гудамж, “Рокмон бюлдинг” 502 тоотод бүртгэлгүй, болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолтоор 2016 оны 6-р сарын 23-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд дээрх маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох “Пауэр Ложистик” ХХК захирал М.Оюун-Эрдэнэ нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хөх Монгол Цамхаг” ХХК нь “Пауэр Ложистик” ХХК-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
“Хөх Монгол Цамхаг” ХХК нь “Пауэр Ложистик” ХХК-тай 2014 оны 03 дугаар сарын 04-ний өдөр pl/S-14-08 тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.
“Пауэр Ложистик” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 214 680 002 төгрөг гаргуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба Баянгол дүүргийн 11 дугаар хороо, “Рокмон бюлдинг” 502 тоотод үйл ажиллагаа явуулдаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6-р сарын 23-ны өдрийн 20354 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь “Пауэр Ложистик” ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй газрын хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
зТОГТООХ нь:
2.Эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА