| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0692/Э |
| Дугаар | 738 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 12.1.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 738
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч М.Эрдэнэзаяа, шүүгдэгч Д.П, түүний өмгөөлөгч Ө.Амарбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Д.П-д холбогдох эрүүгийн 1906 01175 0758 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Яллагдагч Д.П нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны 24г байрны 28 тоотод оршин суух иргэн У.Уг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байхад нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн.” гэв.
Гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-5, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.Угаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-10, 73/, мөрдөн шалгах ажиллагаанд Н.Энхбаясгалангаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 11-12/, мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Даваадоржоос гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 13-14/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Намуунзулаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 15-17/, мөрдөн шалгах ажиллагаанд Б.Отгонжаргалаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 20-22/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 2133 дугаартай дүгнэлт /хх-н 27/, С.Пүрэвдоржийн талаарх хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-н 32-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 1762 дугаартай дүгнэлт /хх-н 59-60/, Д.Поос яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 68-69/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 78/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 82/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Эрдэнэзаяагаас шүүгдэгч Д.П нь 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагт Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шинэ зуун” хотхоны 24г байрны 28 тоотод оршин суух иргэн У.Уг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байхад нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Пийг 2019 оны 02 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагт иргэн У.Уг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн унтаж байхад нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч У.Угийн өгсөн: “...." гэх мэдүүлэг /хх 7-9/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Н.Э өгсөн: "......" гэх мэдүүлэг /хх 12/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр Ш.Дн өгсөн: “...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ө.Нн өгсөн: “...Гэтэл гэнэт хажуу өрөөнд хүмүүс хэрэлдэх шиг чимээ гараад манай хүүхэд сэрчихсэн. У нь П-той намайг унтчихсан байхад хүчирхийлсэн гэж ярьж байсан.” гэх мэдүүлэг /хх-н 16/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2133 дугаартай:
дүгнэлт /хх-н 27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1762 дугаартай:
үрийн шингэн эр бэлгийн эс нь Д.Пийн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх дүгнэлт /хх-н 59/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Пийг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хохирогч У.У нь нэхэмжлэх зүйлгүй /хх79/ гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн болохыг дурдав.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх гэж зааснаар шийдвэрлэв.