| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Ариунхишиг |
| Хэргийн индекс | 105/2019/0693/Э |
| Дугаар | 737 |
| Огноо | 2019-05-09 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 737
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Т.М, шүүгдэгч М.А, түүний өмгөөлөгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.А холбогдох эрүүгийн 1906 00273 0713 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.А нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны 452 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.А мэдүүлэхдээ: “....” гэв.
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 11/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 13-16/, нас тоолсон тэмдэглэл /хх-н 18/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Нгийн өгсөн мэдүүлэг /хх-н 20, 26-28/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Э.Уянгаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 29-32/, гэрчээр Б. мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 33-34/, гэрчээр М.А мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 37-39/, гэрчээр Э.Бмэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 40-41/, гэрчээр Б.Адъяатөмөрөөс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 85-86/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 840 дугаартай дүгнэлт /хх-н 67/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1241 дугаартай дүгнэлт /хх-н 70/, шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-н 72-73/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд М.Агаас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 98-100/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Мөнх-Амгалангаас шүүгдэгч М.А нь 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 1000 оюутны байрны 452 тоотод оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүхээс шүүгдэгч М.Аг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 1000 оюутны байрны 452 тоотод нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд насанд хүрээгүй хохирогч Г.Нгийн өгсөн: "....” гэх мэдүүлэг /хх-н 20/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Агийн яллагдагчаар өгсөн: “...
." гэх мэдүүлэг /хх-н 98-100/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлэгийн шинжилгээний шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 840 дугаартай:
1. Г.Нгийн биед гэмтэл тогдсонгүй.
2. Үтрээний арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй байна.
3.Охин хальс хөндөгдөөгүй байна.” гэх дүгнэлт /хх-н 67/,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч М.Аг оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.
Шүүхээс шүүгдэгч М.Ад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Хохирогч “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-н 103/ гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв