Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 4365

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 102/ШШ2016/04365

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 4-р хороолол, 11-р байрны 290 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧЛ55110779, Хашбаян овогт Цэндийн Болдын хүсэлттэй хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Болд шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Цэнд овогтой Болд нь 1955 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн. Миний өргөж авсан эх Цэнд хожим нь Самбуу  гэдэг хүнтэй хамтран амьдарсан ба намайг 1-р ангид ороход Самбуугаар овоглосон, мөн Техникийн мэргэжлийн сургуульд ороход бас Самбуугаар  овоглож бүртгүүлсэн байдаг. Ингээд сургууль төгсөөд ажилд ороход мэргэжлийн үнэмлэх сургуульд орсон овогоор буюу Самбуугаар овоглон Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалийн дэвтэр зэргийг авсан. Гэтэл миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх  бүгд Цэндээр овоглогдсон байдаг. Одоо тэтгэвэр тогтоолгох болоход бичиг баримтууд зөрүүтэй байна. Иймд 1972 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1994 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн  Нийгмийн даатгалын №468551 тоот дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Цэнд овогтой Болд болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Болд нь хөдөлмөрийн дэвтэрийн эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Цэндийн Болд нь Төв аймгийн Баянцогт суманд 1955 оны 11-р сарын 07-ны өдөр төрж, түүнд 0000500223 Г-35 тоот төрсний гэрчилгээ, улмаар иргэний үнэмлэх олгогджээ. /хх-3, 6/

 

Нэхэмжлэгчийн эх Д.Цэнд нь Ж.Самбуутай хамт амьдарч байхдаа зарим бичиг баримтыг Самбуугаар овоглож авсан гэх ба тэдний хамт амьдарч, хүн амын тооллогот хамрагдаж байсан талаарх баримт архивт хадгалагдаагүй байна.

 

Хэдийгээр Д.Цэнд, Ж.Самбуу нар нь гэр бүл байсан талаарх баримтгүй боловч Ц.Болдын эрх олгосон зарим бичиг баримтад түүний эцгийн нэр зөрүүтэй бичигджээ.

 

Өөрөөр хэлбэл, 1972 оны 6-р сарын 21-ний өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, 468551 тоот нийгмийн даатгалын дэвтэр “Самбуугийн Болд” нэрээр /хх 5/ олгогдсон нь Цэндийн Болдын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхт бичигдсэнтэй зөрүүтэй байна. 

 

“Самбуугийн Болд” нэрээр бичигдсэн хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар нь Цэндийн Болдын төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаартай тохирсон байх тул өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор бичиг баримтын эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн  хүсэлтийг хангах  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118, 133-р зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                         

                                                                                                                          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар “Самбуугийн Болд” нэрээр бичигдсэн 1972 оны 6-р сарын 21-ний өдөр олгогдсон Хөдөлмөрийн дэвтэр, 468551 тоот Нийгмийн даатгалын дэвтэрийн жинхэнэ эзэмшигч нь Цэндийн Болд  болохыг тогтоосугай. 

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 6-р зүйлийн 2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг  улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА