| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 101/2024/00962/И |
| Дугаар | 210/МА2025/01526 |
| Огноо | 2025-09-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 210/МА2025/01526
*******-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05779 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******-т холбогдох,
Орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* би 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ******* ХХК -тай ******* тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* хороо, ******* тоот хаягт баригдаж буй барилгын Б блокийн 1 дүгээр орцны 13 давхрын 58 тоотод 41,81 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад өгөхөөр тохиролцон захиалгын төлбөр болох 45,991,000 төгрөгийг ******* ХХК -д үе шаттай төлж 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03833 дугаартай шийдвэрээр ******* миний ******* ХХК -д холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоох шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхээр өмчлөгчөөр тогтоогдсон боловч миний захиалсан орон сууцанд *******р гэх хүн амьдарч султгаж өгөхөөс татгалзсан. Миний бие өөрийн биеэр очиход амьдарч байсан бөгөөд намайг эрэн сурвалжлуулах хэрэггүй, нэхэмжлэлээ очиж авна гэсэн тул ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******р нь 2016 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ******* ХХК -тай ******* тоот ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хашааны Б блокийн ******* орцны ******* давхар 41,81 м.кв 1 өрөө орон сууцыг захиалан бариулсан. Одоо гагцхүү өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх л үлдсэн байна. Урьдчилгаа 30 хувиа төлсөн, мөн тухайн үеийн бүх захиалагчдын төлж байсан ажлын зурагны мөнгө 1,050,000 төгрөгийг ч төлсөн нь түүнийг тухайн орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг хангалттай харуулна. Тийм ч болохоор байрандаа орох үед гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх гэхэд маргааны улмаас ******* ХХК -ийн дансыг хаасан учраас хаана төлөх нь тухайн үед тодорхойгүй байсан тул тодорхой болохоор төл гэсэн болно. Гэтэл *******-гийн нэхэмжлэлдээ хавсаргасан 2018 оны 07 дугаар сарын 22-ны гэрээнд 2-р орцны 14 давхрын 1 нэг өрөө гэснээрээ *******рын захиалгат орон сууц буюу ******* дүүргийн ******* хороо, ******* тоот ******* тоотод байрлах өөрийн өмчлөлийн орон сууцнаас орц болон давхрын зөрөөтэй байгаа нь түүний нэхэмжлэл үндэслэлгүйг харуулж байгаа тул *******-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ийм байсаар атал ямар арга, ямар баримтаар, ямар журмаар *******р захиалгат байраа эзэмшиж эхэлснээс хойш 3, 4 жилийн дараа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03833 дугаар шийдвэрийг тухайн орон сууцыг өмчлөгч буюу эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр гаргуулчихаад өнөөдөр түүнийг барьж бусдыг өөрийнх нь өмчлөлөөс албадан чөлөөлүүлэх гээд шүүхээр явж байгааг ойлгох арга алга. гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцнаас хариуцагч *******ыг албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан шийдвэрийн гол үндэслэл болоод байгаа Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2022/03833 дугаар шийдвэр нь *******г ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот ******* блокийн ******* орцны ******* давхарын ******* тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байх бөгөөд ийм хаягтай үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй нь холбогдох эрх бүхий этгээдээс ирүүлсэн баримтаар нотлогддог. Түүгээр ч зогсохгүй улсын бүртгэлийн албанаас ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө бүхэлдээ 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* ХХК -ийн өмчлөлд бүртгэлтэй гэх баримт шүүхэд ирүүлсээр атал анхан шатны шүүх ******* дүүргийн ******* хороо, ******* байр, ******* орц, ******* тоот хаягт оршин сууж буй хариуцагчийн эзэмшлээс ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* тоот хашаа, ******* блокийн ******* дүгээр орцны ******* тоот орон сууцыг чөлөөлөх тодорхойгүй үүрэг ногдуулж шийдвэрлэж байгаа нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөрөг нөлөө учруулахуйц болж хувирч байна. Дээр дурдсан баримтуудаар ******* нь нэхэмжлэлдээ дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа гэдэг нь нотлогдоогүй, өмчлөгч биш болохоор түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэн нэгэн этгээд хөндсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл гарч ирэхгүй,
хууль ёсны эрхийн тухай асуудал байхгүй болохоор эрх нь зөрчигдсөн эсэх асуудал яригдах, шүүхэд гомдол нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн бүрэн боломжтой тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хууль ёсны шийдвэр гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс гаргаж байгаа гомдлын санаа нь ******* дүүргийн ******* хороо, ******* гудамж ******* тоот хашааны Б блокийн ******* орцны ******* давхар 41,81 м.кв 1 өрөө орон сууцыг өмчлөх эрх нь Улсын бүртгэлийн гэрчилгээ нь нэхэмжлэгчийн нэр дээр байхгүй учраас тухайн байрны өмчлөгч биш учир шаардах эрхгүй гэж гомдол гаргаж байгаа ойлгож байна. Энэхүү гомдлыг эс зөвшөөрнө. Тухай орон сууцны өмчлөгчөөр анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний шийдвэрээр өмчлөгч болох нь тогтоогдсон. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны өмчлөлтэй холбоотой шүүх эрх зүйн дүгнэлт өгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар ******* ХХК болон ******* нар нь Улсын бүртгэлийн газарт өмчлөгчөөр бүртгүүлэх баримтуудаа өгсөн. Яагаад өнөөдөр *******-гийн нэр дээр бүртгэгдээгүй байгаа гэхээр ******* ХХК нь барилгыг бүхэлд нь банкны барьцаанд тавиад эргүүлж зээлээ чөлөөлөөгүй учраас захиалагч нартаа нэг бүрчлэн Улсын бүртгэлийн гэрчилгээг нь гаргуулж амжаагүй байгаа болохоос биш өмчлөгч нарыг тогтоосон. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан. Мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг үндэслэж, олж авсан эд хөрөнгийн эзэмшигч түүний тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно гэж анхан шатны шүүх дүгнэсэн үндэслэлтэй. Мөн хариуцагч нь ******* ХХК -тай гэрээ байгуулсан гэдэг боловч төлбөрөө 100 хувь төлөөгүй талаарх баримт нь хавтаст хэрэгт байгаа. Өмнө нь хариуцагч ******* гэх хүнд 100 хувь төлбөрөө төлөөрэй хэрэв үгүй бол гэрээг цуцлах талаар удаа мэдэгдээд төлөхгүй байсан учраас гэрээг цуцалсан байдаг. Нэхэмжлэгч *******-гийн хувьд өмчлөгч болох нь тогтоогдсон учир бусдад эд хөрөнгөө шаардах эрхтэй учир анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-т холбогдуулан ******* дүүргийн ******* хороо, ******* тоот орон сууцыг *******ын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь ...******* нь үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж байгаа гэдэг нь нотлогдоогүй, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдээгүй, өмчлөгч биш учир түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхгүй, нэхэмжлэл гаргах эрх үүсэхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх Улсын бүртгэлийн байгууллагаас ирсэн лавлагаагаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягт ямар нэгэн орон сууц бүртгэлгүй, уг хаягаас өөр хаяг бүхий орон сууц нэхэмжлэгчийн орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэх хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа нөхцөл байдал тогтоогдсон байхад улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хаяг, байршлын мэдээлэл нь үнэн зөв эсэх нь тодорхой бус орон сууцыг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцэхгүй байна.
Тодруулбал, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа байр нь бүхэлдээ 70 хувийн гүйцэтгэлтэйгээр бусдын өмчлөлд бүртгэлтэй байгаа тохиолдолд талуудын маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгийг ямар гэрээний үндсэн дээр хариуцагч эзэмшилдээ авсан талаарх үйл баримтыг өмчлөгчөөс тодруулах шаардлагатай.
Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон болон хариуцагчийн оршин суугаа орон сууц нь маргаан бүхий орон сууц мөн эсэхийг ******* ХХК-аас тодруулах ажиллагааг гүйцэтгээгүй байна.
5. ******* ХХК-аас *******-т хүргүүлсэн гэх гэрээ цуцлах агуулга бүхий албан бичиг /хх-7/ хэрэгт авагдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйн зэрэгцээ Бавгар групп ХХК болон ******* нарын хооронд байгуулагдсан гэрээний харилцаатай холбоотой хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг дүгнэх боломжгүй байна.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШШ2025/05779 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.УУГАНБАЯР