Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 761

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгдэгч Б.Х-нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1907 00051 0133 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

           Монгол Улсын иргэн

           Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.Хнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Тэрэлжийн салдаг уулзвар бүхий замд “Тоёота Приус” маркийн 25-05 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин О.Бийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 47-33 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч О.Бийн эрүүл мэндэд хүнд, зорчигч 4 сартай Н.О н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

   Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирол төлсөн.” гэв.

            Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-16/, Хэргийн газрын давтан үзлэг хийсэн тэмдэглэл /хх 17-18/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9-12/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 17-19/, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор А.Б  мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 25-26/, хохирол зардлын баримтуд /хх-н 80-93/, хохирогч Н.О  төрсний гэрчилгээ /хх20/,

хохирогчоор тогтоох Мөрдөгчийн тогтоол, мэдүүлэг /хх21-23/, хохирогч О.Бийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх24-25/, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх28-30/, гэрч Б.Х  мэдүүлэг /хх31-32/, гэрч Д.Г н мэдүүлэг /хх34/, гэрч Н.Т мэдүүлэг /хх35/, Шинжээчийн дүгнэлт дугаар 56, 57, 58 /хх50-51, 44-45, 46-47/,  Гэмтэл, согог судлалын үндэсний төв /хх52-53/, 008 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх55-56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх59/, өвчний түүх /хх95-102/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэлэл /хх125-126/, яллагдагчийн хүүхдийн төрсний гэрчилгээ /хх131-134/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх139/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Оюун-Эрдэнээс яллагдагч Б.Хнь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн орчим Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Тэрэлжийн салдаг уулзвар бүхий замд “Тоёота Приус” маркийн 25-05 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчин О.Бийн жолоодон явсан “Тоёота Приус” маркийн 47-33 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөснөөс жолооч О.Бийн эрүүл мэндэд хүнд, зорчигч 4 сартай Н.Он эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

Шүүхээс шүүгдэгч Б.Х тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 09 цагийн орчим “Тоёота Приус” маркийн 25-05 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин О.Бийн жолоодон явсан тээврийн хэрэгслийг мөргөсөний улмаас жолооч О.Бийн эрүүл мэндэд хүнд, зорчигч 4 сартай Н.О эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд: 

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х хохирогчоор өгсөн: гэх мэдүүлэг /хх 22-23/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор О.Бийн өгсөн: "..." гэх мэдүүлэг /хх 25-26/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.С "..." гэх мэдүүлэг /хх 29-30/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ч.Х өгсөн: ".." гэх мэдүүлэг /хх 38-39/

Шүүх эмнэлгийн шинжилгээний 08-шэ/58 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. "О.Бийн биед хүзүүний 2-р нугаламын их биеийн, хүзүүний нугаламын баруун хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" /хх 44/

Шүүх эмнэлгийн шинжилгээний 08-шэ/56 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. "Т.О биед баруун дунд чөмөг ясны далд хугарал, их тархины

баруун чамархай хэсгийн тархины эдийн цус хугаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" /хх 46/

Техникийн шинжээчийн 08 дугаартай дүгнэлт: "Жолооч Б.Хнь урсгал сөрж хөдөлгөөнд ороцсоноос болж зам тээврийн соол гарах шууд шалтгаан болсон байна. 25-05 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Хнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна" /хх 55-56/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.Х автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэв. 

           Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Х нь хохирогч О.Бид 2.913.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Н.Оюунсондорийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х д 3.000.000 төгрөг, Н.Т 10.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь шүүгдэгч, хэргийн материал танилцуулсан баримт, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 143, 147/, хохирол төлсөн талаархи баримт /хх67/ зэргээр  тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүхээс шүүгдэгч Б.Хд ял шийтгэл оногдуулахдаа шийтгэх тогтоолын хүрээнд хохирол төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Шүүхээс шүүгдэгч Б.Х үйлдсэн дээрхи гэмт хэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.” гэж заасны дагуу шийдвэрлэв.  

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Хам бүл 6, нөхөр, 2-оос 10 насны 4-н хүүхдүүдийн хамт амьдардаг болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн баталгаа /хх128/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх131-134/ зэргээр тус тус шүүгдэгч 3 хүртэлх насны хүүхэдтэй эх болох нь тогтоогдож байна гэж үзэв.  

Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ шийтгэх тогтоолын хүрээнд төлөх төлбөргүй болохыг дурдав.   

Харин хохирогч О.Б, насанд хүрээгүй хохирогч Н.О хууль ёсны төлөөлөгч Ц.Х27ар нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах эрүүл мэндийн зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.