| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2016/04524/И |
| Дугаар | 4843 |
| Огноо | 2016-08-11 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 4843
| 2016 оны 08 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2016/04843 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, СВД, 3-р байрны 34 тоотод оршин суух, регистр УС62031823, Монгол овогт Сэрээтэрийн Цэцэгмандал,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20-р хороо, СВД, 3-р байрны 34 тоотод оршин суух, регистр УХ64101654, Хонхиш өргөн Шаалуу овогт Батмөнхийн Цогт-Адъяа нарын хүсэлттэй хариуцагчийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Цэцэгмандал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Би Ю.Отгонбат, А.Очирсүх нартай 2015 оны 10 сарын 02-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулж Д-000451102 гэрчилгээтэй Төв аймгийн Батсүмбэр сум 3-р баг Баянгол бага эрээнд байрлах амралт сувиллын зориулалттай 2 га газраас өөрийн оногдох хэсэг 1 га газар, уг газар дээр байрлах 7ш гэр, 11ш фундаментыг Ю.Отгонбат, А.Очирсүх нарт шилжүүлэн хүлээлгэж өгсөн. Гэрээгээр 30 000 000 төгрөгийн төлбөр барагдуулахаар тохирсон. 2015 оны 10 сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг авсан, үлдэгдэл 20 000 000 төгрөгийг 2016 оны 4 сарын 01-ны өдөр төлж барагдуулна гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Гэрээнд үүргээ биелүүлээгүй бол хоног тутамд 0.3%-ийн алданги төлнө гэж заасан. Төлбөрөө Ю.Отгонбат, А.Очирсүх нараас гаргуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2015 оны 07 сарын 26-ны өдрийн 183/Ш32016/01676 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлд заасан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. Ю.Отгонбат, А.Очирсүх нар нь эхнэр нөхөр бөгөөд өнөөдөр биднээс худалдаж авсан Төв аймгийн Батсүмбэр сум 3-р баг Баянгол бага эрээнд байрлах амралт сувиллын газрыг ажиллуулдаг, мөн Ю.Отгонбат , А.Очирсүх нарын амралт сувиллын газар хамт ажиллуулж байгаа Гэндэнгийн Мөнхжаргал түүний эхнэр Эрдэнэчимэг нар мэднэ.Утас:94605583 дугаарын утастай болно гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Цэцэгмандал, Б.Цогт-Адъяа нар нь Ю.Отгонбат, А.Очирсүх нарыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
С.Цэцэгмандал нар нь Ю.Отгонбат, А.Очирсүх нартай 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ.
Ю.Отгонбат, А.Очирсүх нар нь төлбөрт 30 000 000 төгрөг гаргуулах тухай маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 7-р хэсэг, Маршал таун 104 байр 1 тоотод Ю.Отгонбат, Баянзүрх дүүргийн 7-р хороо, 15-р хороолол, 31-р байр 67Б тоотод А.Очирсүх нь оршин суудаггүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7-р сарын 26-ны өдрийн 01676 дугаар шүүгчийн захирамжаар тус тус тогтоогдсон байна.
Нэхэмжлэгч нь А.Очирсүх, Ю.Отгонбат нарын оршин суух хаягийг тогтоох боломжгүй байх тул эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 133-р зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Эрэн сурвалжлах ажиллагааг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА