Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 4680

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04680

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон       

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ... тэжээн тэтгүүлсүгэй.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, ...олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2016/04680

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7-р хороо, 75Б байр 305 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ГГ92110806, Жаран овогт Даваагийн Чанцалдуламын нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Баянзүрх дүүргийн 27-р хороо, Дунд Дарь эх, 40-2022 тоотод оршин суух, Орчлон констракшн ХХК-д цахилгаанчин ажилтай, регистр ГЖ93042519, Ончуул овогт Болдын Батнягтад холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Чанцалдулам, хариуцагч Б.Батнягт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов.

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Д.Чанцалдулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2013 онд Б.Батнягттай танилцаж, хамтран амьдрах болсон. 2014 оны 9-р сарын 4-нд хүү Б.Нүрзэдгарав төрсөн. Батнягт нь сүүлийн үед архи уудаг болж, 2-3 хоногоор гэртээ ирдэггүй болсон. Тэгээд 2015 оны 4-р сард биднийг орхиод явсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Б.Нүрзэдгаравт хүүхдийн тэтгэлэг тогтоож  өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Батнягт шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Чанцалдуламтай 2013 оноос нэг гэрт хамт амьдарч, 2014 онд хүүтэй болсон. Бид хоёр зан ааш тохирохгүй, гэр хороололд амьдарч чадахгүй гэсэн. Одоо тусдаа амьдарч байна, хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.  

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч Д.Чанцалдулам нь Б.Батнягтад холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

            Д.Чанцалдулам, Б.Батнягт нар нь 2013 оноос хамт амьдарч, 2014 оны 09-р сарын 4-нд хүү Б.Нүрзэдгаравыг төрүүлж өсгөжээ.

 

            Харин талууд хамт амьдарч байхдаа зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас 2015 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамт амьдрах боломжгүй нь зохигчийн тайлбараар тогтогогдсон, хүүхдийн тэтгэлэгийн талаар хариуцагч маргаагүй байна.  

 

Хэдийгээр Б.Нүрзэдгаравын эцэг, эх гэрлэлтээ батлуулаагүй, тусдаа амьдарч байгаа боловч хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс эцэг, эх нь чөлөөлөгдөхгүй. Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг Б.Батнягтаар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон       

                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  401.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2014 оны 9-р сарын 4-ний өдөр төрсөн хүү Батнягтын Нүрзэдгаравыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Батнягтаар тэжээн тэтгүүлсүгэй.

 

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батнягтаас 70 200  төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Чанцалдуламд олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                                     

    

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Р.АЛТАНТУЯА