Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 4292

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/04292

Улаанбаатар хот

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8-р хороо, 99-р байр 06 тоот, “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

 

         Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 35-р байр 25 тоотод оршин суух, регистр ЦВ67041874, Ц.Гомбосүрэнд холбогдох 326 054 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянаад

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Манай СӨХ нь Ц.Гомбосүрэнд холбогдуулан 326 054 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан болно. Хариуцагч Ц.Гомбосүрэн нь СӨХ-ны дансанд 326 054 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлээс татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

         Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ нь Ц.Гомбосүрэнд холбогдуулан 326 054 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч Ц.Гомбосүрэн нь нэхэмжлэлийн шаардлага 326 054 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлж барагдуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлага 326 054 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул хариуцагч Ц.Гомбосүрэн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 432  төгрөгийн 5 216 төгрөгийг улсын төсвөөс, 5 216 төгрөгийг хариуцагч Ц.Гомбосүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Шигтгээ-Үүд” СӨХ-д олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                              ШҮҮГЧ                                           Р.АЛТАНТУЯА