| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 102/2024/07808/И |
| Дугаар | 210/МА2025/01560 |
| Огноо | 2025-09-15 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2025/01560
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/08922 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн төлбөрт төлсөн 1,500,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. ******* болон ******* нарын хооронд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь *******д ******* дүүргийн ******* дүгээр хороонд байрлах худалдааны төвийн лангууг 1 сарын 700,000 төгрөгөөр түрээслүүлэх, ******* нь түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.
3.1. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар болон нэхэмжлэгч ******* нь сарын 700,000 төгрөгийн түрээсийн төлбөр бүхий талбайг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 23 хоногийн хугацаанд, сарын 400,000 төгрөгийн түрээсийн төлбөр бүхий талбайг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн ашиглаж, 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу 32 хоногийн дараа талбайг түрээслүүлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зөв дүгнэсэн.
4. Хариуцагчаас нэхэмжлэгчид буцаан төлөх мөнгөн дүнгийн тооцооллыг буруу хийсэн байх тул энэ тооцооллыг зөвтгөж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.
4.1. Хариуцагч ******* нь түрээсийн гэрээнд заасан 1 сарын 700,000 төгрөгийн түрээсийн төлбөр бүхий лангууг ******* бараандаа яваад ирэхэд өөр бусад этгээдэд түрээслүүлсэн байсан тул ******* 1 сарын 400,000 төгрөгийн түрээсийн төлбөр бүхий жижиг талбай руу шилжиж нүүсэн гэх үйл баримтад маргадаггүй.
4.2. Хариуцагч ******* түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, *******ын түрээслэн ажиллуулж байсан талбайг өөр бусад этгээдэд шилжүүлэн өгч жижиг талбай руу шилжүүлсэн тул ******* гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн түрээсийн төлбөрийн үлдэгдлийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцнэ.
4.3. Талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул *******ын урьдчилан төлсөн түрээсийн төлбөр болох 2,100,000 төгрөгөөс
1 сарын 700,000 төгрөгийн түрээсийн төлбөр бүхий лангууг түрээслэн ажиллуулсан 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл 23 хоногийн хугацааны төлбөрийг 1 өдрийн 23,333 төгрөгөөр тооцон 536,659 төгрөг,
1 сарын 400,000 төгрөгийн түрээсийн төлбөр бүхий лангууг түрээслэн ажиллуулсан 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 32 хоногийн хугацааны төлбөрийг 1 өдрийн 13,332 төгрөгөөр тооцон 426,656 төгрөг, нийт 963,315 төгрөгийг түрээсийн төлбөр тооцон суутгахад үлдэх мөнгөн дүнгийн хэмжээ нь 1,136,685 төгрөг болж байна.
4.4. Үүнээс өмнө нь буцаан авсан 300,000 төгрөгийг хасаж тооцоход 836,685 төгрөг болж байх тул хариуцагч *******гаас 836,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 663,315 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
5. Анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4 дэх заалт буюу гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй, эсхүл нөгөө тал нь зөвшөөрөөгүй бол эрх ашиг нь хөндөгдсөн тал гэрээнээс татгалзах эрхтэй холбоотой заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд буруу болсон тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дахь заалтыг баримталсан өөрчлөлт оруулна.
6. Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 197/ШШ2025/08922 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дахь заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 836,685 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 663,315 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 24,630 төгрөг гаргуулан *******д олгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР