Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 4293

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2016/04293

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа би,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Ханс вилл хотхон 101-р байр 602 тоотод оршин суух, УЕ83122056, Боржигин овогт Совдын Шинэбаярын нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүргийн 2-р хороо, Рокмон бюлдинг 307 тоотод байрлах, “Монгол Дайвин” ХХК-д холбогдох 7 666 790 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хүлээн авч хянаад

                                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Нэхэмжлэгч С.Шинэбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие “Монгол дайвин” ХХК-тай 2015 оны 6-р сарын 20-ны өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу 2015 оны 12-р сарын 1-ний хүртэл ажилласан болно. Үүнээс хойш ажил түр зогсож 2016 оны 4-р сарын 1-нд өмнөх 2015 оны 9,10,11 саруудын цалингийн үлдэгдлийг өгч дуусгаад үргэжлүүлэн ажиллахаар тохиролцсон. Гэвч дараа нь цалингаа өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл цалингаа өгөөгүй байна. Нийт цалин 2016 оны 1-р сарын 24-ний өдрийн тооцоо нийлсний дагуу 7 866 790 төгрөг бөгөөд 2016 оны 2-р сарын 7-ны өдөр 200 000 төгрөг авсан болно. Үлдэгдэл авлага болох 7 666 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гантөр нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч С.Шинэбаярын гаргасан хөлсөөр ажиллах гэрээний дагуу нэхэмжилж буй шаардлагыг хариуцагч тал бүрэн хүлээн зөвшөөрч байгаа болно. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай байгаа тул нэхэмжлэгч талтай уг гэрээний үүргийн 2016 оны 7-р сарын 4-ний өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч С.Шинэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Монгол дайвин” ХХК-ийн гаргасан тайлбартай танилцаад нэхэмжлэлийн төлбөрийг төлөх хугацаа 2016 оны 7-р сарын 4-ний өдрийг нэхэмжлэгч С.Шинэбаяр миний хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Шинэбаяр нь “Монгол дайвин” ХХК-д холбогдуулан 7 666 790 төгрөг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хариуцагч “Монгол дайвин” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 7 666 790 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2016 оны 7-р сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

   ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Шинэбаярын нэхэмжлэлийн шаардлага 7 666 790 төгрөгийг 2016 оны 7-р сарын 04-ний өдөр төлөхөөр зөвшөөрсөн хариуцагч “Монгол дайвин” ХХК-ийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 137 620 төгрөгийн 63 810 төгрөгийг улсын төсвөөс, 63 810 төгрөгийг хариуцагч “Монгол дайвин” ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч С.Шинэбаярт олгосугай.

 

3. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

                                         ШҮҮГЧ                                            Р.АЛТАНТУЯА